Коронавирусний халдвар дэлхийн 204 оронд бүртгэгдээд байна. Ялангуяа, АНУ, Испани, Итали, Франц зэрэг улсуудад голомтлон тархаж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудын хүрэлцээнээс хамаарч ачаалал нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна.
Манай улсын хувьд цар тахлыг тархаахгүй байх, хүн амыг урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж карантины хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах, хүн амын амьжиргааг дэмжих тодорхой шийдвэрүүд гарсан. Эмнэлгийн байгууллагын зүгээс карантины хугацааг үр дүнтэй ашиглаж, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж, дахрлаагаа дэмжихийг уриалж байна.
Өнөөдрийн байдлаар элгэрсэн хоёр иргэн эмнэлгээс гарч тусгаарлах байранд шилжжээ. Үлдсэн 10 иргэний биеийн байдал тогтворжиж байгаа ч иргэд иргэнийхээ үүргээ биелүүлж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг шаардлагатайг сануулсан юм.
А.Сүх