Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өмнийн говиос эрсэн Олимпийн мөрөөдөл

2020-4-01
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтөнийг тэр чигт нь нөмрөөд буй коронавирусний цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшлогдож Токиогийн зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжих зорилгоор “Токио олимп” санг байгуулсан билээ. Тус сан зорилгынхоо хүрээнд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг орон даяар аялуулж, хандивын аян өрнүүлэх ажиллагаа Өмнөговь аймагт болж, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц аймгийн БТСГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, шинээр баригдсан спортын барилга байгууламжуудтай танилцлаа. Энэ үеэр тэрбээр “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатарын хамт Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ү.Энхцацрал, БТСГ-ын дарга Б.Батсайхан нарт хүлээлгэн өгсөн юм.


Спортоор улсдаа тэргүүлэх амбийцтай өмнийн говийнхон

Өмнөговьчуудын олон жил хүлээсэн спортын шинэ ордон ашиглалтад ороод удаагүй. Шинэ ордонд сагсан бөмбөг, волейбол, чөлөөт бөх, бокс, жүдо гээд Монголдоо түгээмэл бүхий л спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явуулах боломжтой юм байна. Хэмжээний хувьд бусад аймгуудад байхгүй гэмээр том юм. Заал танхимаас гадна 25 метрийн усан сан байгуулсан нь говь нутаг олны хөлийн газар болсныг илтгэнэ. Говийнхныг усанд муу гэдэг ч усан сан нь байвал ямархуу усч хүмүүс болохыг харуулсан олон жишээ. Тиймдээ ч улсынхаа нэрийг дархалсан шилдэг усчид эндээс төрж гарах цаг холгүй байхдаа гэсэн бодол эрхгүй төрсөн юм.

Спортын ордны материаллаг бааз, тоноглолыг хэний ч нүүр улайхааргүй тоноглосон байх. Өмнөговьчуудын амбийц зөвхөн дотоодын тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй бололтой. Наандаж л Номгон суманд л гэхэд зарим аймагт ч байхгүй спортын ордон мөн л барьж.

Хүүхэд залуучууд спортоор байнга хичээллэдэг учир хөл хөдөлгөөн огтхон ч тасардаггүй гэнэ. Харин шинэ төрлийн коронавирусээс болж аймаг даяар хөл хорио тогтоосон учир одоохондоо эл хуль.

Ер нь өмнийн говьчууд бусад аймагтай харьцуулахад илүү спортлог гэдэг нь аймгийн угтах хаалгаар орж ирэхээс анзаарагдаж байв.

Аймгийн төвөөс угтах хаалга хүртэл багагүй зайтай. Гэтэл энэ зайд бүх нийтээрээ гүйдэг уламжлал тогтоод удаж байгаа гэнэ. Гудамжаар нь машин тэрэг дүүрэн. Гэхдээ бусад аймгийн төвд мотоцикл хөлөглөх залуус их байдаг бол Даланзадгадад ийм байдал харагдсангүй. Харин унадаг дугуйтай залуус олон ажээ. Урин цаг наашилж, гадаа дулаарсан болоод тэр үү, унадаг дугуй хөлөглөх залуус гудамжаар нэг байхаас гадна дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс ч олон харагдав.

Олимпийн мөрөөдлөө эх орны өмнөд цэгт даатгалаа

Аймгийн удирдлагуудтай уулзах үеэр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц  “Ерөнхий сайдын нэрэмжит цомыг эх орныхоо захын дөрвөн цэгт аваачиж хүсэл юугаа даатгах нууцхан бодолтой”-гоо үгийн далимд дуулгасан нь юу юугүй ажил хэрэг болоод явчихав. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Засаг даргын орлогч Х.Батболд бидний хэрэг зоригийг сонсоод “Очих газар хол, зам мэдэхгүй хүмүүс төөрөх аюултай” хэмээн анхааруулж, сүүлдээ өөрөө замчлан хэрэг зоригийг нь бүтээж өгөхөөр болсон юм.

Говь нутагт нар эрт манддаг. Маргааш өдрийнх нь ургахын улаан нарнаар Х.Батболд дарга биднийг буусан буудлаас авч, арван жилд байхдаа газар зүйн хичээл дээр цээжлүүлж байсан дөрвөн газрын нэг болох Орвог гашууны бор толгойн зүг довтолгосон юм. Аймгийн төвөөс зорьсон газар нэлээд зайтай. Шороон замаар төдий түргэнгүй явсаар морь цагт хилийн застав дээр ирэв. Заставын дарга А.Гэрэлмөнхөд учир явдлаа хэлж, зөвшөөрсний дараа бид цомоо аван Орвог гашууны бор толгой дээр гарч зорилгоо биелүүлсэн юм. Хилийн торгон зааг дээр очих зөвшөөрлийг басчиг олон хүнд өгдөггүй учиртай.

Монгол орны хамгийн өмнөд цэг дэх сүлдэт баганаас хамт яваа багийнхан маань адис авч Монголын баг тамирчдыг олимпоос олон медаль авч, аварга төрөх зам мөрийг тэгшитгэхийг залбиран даатгасан юм. Толгойгоос бууж машин дээрээ ирэхэд төрийн дуулал эгшиглэж таарсан. Энэ үед БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, заставын дарга А.Гэрэлмөнх нар гараа зүрхэн тушаа авч, номхон зогсон хүндэтгэл үзүүлсэн нь содон байсан. Дайны цагт цэргүүд эх орноо хамгаалдаг бол энхийн цагт тамирчид эх орныхоо нэрийг мандуулдаг гэдэг үгийг энэ явдал санагдуулсан юм.   

Орвог гашууны бор толгойд очих замдаа аймгийн түүх соёлын нэгэн дурсгал болох эртний хадны бичээс болон 200 жилийн өмнө суулгасан торойн төглийг үзэж сонирхов. А.Гэрэлмөнх дарга сум орныхоо үүх түүхийг маш сайн мэдэх ба зам зуурт бидэнд бахархан ярилцаж явлаа.

Ийнхүү “Токио олимп” сангийн цомын улсынхаа баг тамирчдаа дэмжих аян эх орны маань хамгийн өмнөд цэг болох Орвог гашууны бор толгойгоос гараагаа авч хамгийн хойд, баруун, зүүн зэрэг цэгүүд хүртэл аймаг болгоноор айлчлах гэж байна.

 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.186.119)
    Олон медаль авах болтугай хурай
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.126.89.141)
    Garaa sain bol baria sain gej.....
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 52 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 49 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 28 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 47 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 37 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК