Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн хүн

2020-4-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. 1982 онд сумынхаа ерөнхий боловсролын сургууль, 1984 онд Улиастай хотын Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг төгсч, тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд хуульч мэргэжлээр сурч төгссөн.

БАРИМТ 2

Төгсөж ирээд Улсын Банкны Ерөнхий хорооноос Монгол Улсын Төв банк болон өөрчлөгдөн зохион байгуулагдаад удаагүй байсан Монголбанкнаас ажлын гараагаа эхлүүлсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих гол шилжилт санхүү банкны салбарт 2 шатлалт тогтолцооны өөрчлөлт хийхээс эхэлсэн. Энэ салбарын социалист агуулгатай бүхий л хууль, тогтоомжийг чөлөөт зах зээл, хувийн арилжаа, бизнесийн зарчим руу хөрвүүлэхэд анхнаас нь гардан оролцох боломж түүнд ингэж олдсон байдаг.

БАРИМТ 3

Төвбанкны Хууль эрх зүйн хэлтэс, Хяналт шалгалтын газарт 14-15 жил ажиллахдаа Банкны салбарын олон хуулиуд, банкны стандарт, шаардлага шалгуурыг боловсруулах, Төвбанкны мөнгөний бодлогын үндсэн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, валютын уян хатан тогтолцоонд шилжих гэх мэт 1990-ээд оноос эхэлсэн эдийн засаг, банк санхүүгийн салбарын бодлогын өөрчлөлтүүдийг хийх гал тогоонд ажиллаж байсан хуруу дарам цөөн хуульчдын нэг. Тиймээс түүнийг салбартаа мэргэшсэн хуульч хэмээн тодорхойлдог.

БАРИМТ 4

Зах зээлийн нийгэмд иргэд, аж ахуй нэгжийн хооронд хийгдэх гэрээ, хэлэлцээрүүд ялангуяа гадаад, дотоодын компани хуулийн этгээд иргэдийн хооронд бизнесийн хэлцэл хийхэд худалдаа, санхүү бизнесийн нэр томьёоны ойлголт тэнгэр газар шиг зөрүүтэй байсан үе бий. 1990-ээд онд бэлтгэгдсэн хуульчдад эдийн засаг санхүүгийн мэдлэг мэргэжил зайлшгүй хэрэгтэй байснаас хоёрдогч мэргэжлээрээ санхүү, эдийн засгийг сонгож суралцсан хэмээн өөрөө хэлсэн байдаг. Тиймдээ ч УИХ-д асуудал хэлэлцэгдэх үед өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэхдээ мэргэжлийн гаргалгаатай ярьдаг нь ард түмэнд хүрдэг байх. Түүнийг “Парламентад байх ёстой гишүүн” хэмээн дүгнэсэн олон жиргээ, коммент твиттер, фэйсбүүкүүдэд бичигдсэн байдаг.

БАРИМТ 5

З.Нарантуяаг “Монгол шуудан”-гийн дэд захирлаар очиж ажиллаж байх үед Монголын хэд хэдэн банкууд БНСУ-ын Номаранг компанид нээсэн аккредитивын төлбөртэй холбоотой Монголын Арбитрын шүүхэд хэрэг маргаан үүсгэсэн байсан. Монгол шуудан банк нэг нь байв. Монголын шүүх, арбитраар 2 жил шахам үргэлжилсэн ээдрээтэй энэ маргаан Монголын банкуудын ялалтаар дуусч, 2010 онд Монгол шуудан банкны хувьцаа эзэмшигч Д.Зоригт банкаа “Хадгаламж” банкинд зарахад З.Нарантуяа Хадгаламж банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор үлдэж, 1 жил ажилласны дараа өөрийн “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар ажиллах болжээ.

БАРИМТ 6

Банк, мөнгө санхүүтэй ойр ажиллаж байсан хүн бүрийг л идсэн уусан нэр, хоч зүүлгэдэг байсан, одоо ч ийм байгаа цагт З.Нарантуяаг ЖДҮ, ББСБ, оффшор, концесс, том төсөл, зээлд нэр нь холбогдоогүй цэвэр хүн гэлцдэг.

БАРИМТ 7

Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 гэж тогтоосон 2006, 2007 онуудад намууд эмэгтэй нэр дэвшигчдийг хайж, намруугаа татаж оруулах ажил идэвхжиж байсан тэр үед АН-ын эмэгтэйчүүдийн дарга Б.Дэлгэрмаа И.Нарантуяа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг зэрэг олон бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг намдаа оруулсан байдаг. З.Нарантуяа ч энэ үед АН-ын ҮЗХ-д Завхан аймгаасаа оржээ.

БАРИМТ 8

Тэрбээр 2008 онд АН-аас УИХ-д анх нэр дэвшиж өвдөг шороодсон ч улс төрөө орхилгүй 2012 онд намын жагсаалтаар дахин нэр дэвшихдээ 19 д бичигдсэн түүнд УИХ гишүүн болох шанс мөн л олдоогүй.  АН-аас дэвшсэн Б. Шинэбаатар унаж,  УИХ-ын гишүүн Я.Санжмятав сонгогдож, Хөдөлмөрийн сайдаар ажиллахад намынхаа штабыг толгойлж ажилласан ч нам нь түүнд ажил өгөөгүй тул аймгийнхаа АН-ын  даргаар 2 жил шахам ажилласан байна.

БАРИМТ 9

2012 онд Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн талийгаач Г.Батхүү, Д.Зоригт нарын шүүхийн маргаан дуусч, тангараг өргөсний дараа Г.Батхүүгийн оронд УИХ-ын даргын зөвлөхөөр  нэг жил ажиллаад 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөд оронд нь томилогдож байлаа.  

БАРИМТ 10

2014-2015 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллахдаа энэ салбарынхаа бодлого, журмыг нэлээн шинэчилж, мөөг шиг олноор үржиж байсан хоршоо, ББСБ-ууд, даатгал, үнэт цаасны компаниудын зөвшөөрлийн журмаас эхлээд, нягтлан бодох бүртгэл, зохистой харьцааны шалгуур, шаардлагууд гээд үйл ажиллагааных нь хэм хэмжээг нэлээд цэгцэлж, арилжаа нь  зогсохдоо тулсан хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниуд, даатгал, хөрөнгө оруулалтын сан, кастодиан банк гээд санхүүгийн салбарын шинэ шинэ тоглогчдыг дэмжих тал дээр нилээдгүй ахиц гаргасан гэж үнэлэгддэгдэг.

БАРИМТ 11

2016 онд УИХ-ын сонгуульд аймгаасаа дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Ах дүү хоёр Самбуугийн дундуур азаар гарч ирсэн шинэков гэж баалах нэгэн байдаг ч өнгөрүүлсэн түүхийг нь харахад 2006 оноос л банкныхаа салбаруудыг бүх сумдад байгуулж, тухайн үед хөдөөд монополь байсан Хөдөө аж ахуйн банктай өрсөлдөж хүү бууруулж банкны үйлчилгээг сайжруулахын төлөө чамгүй зүтгэснээр нутгийнхандаа танигдаж, байр сууриа олж авсан нэгэн.

БАРИМТ 12

УИХ-ын гишүүд тангараг өргөх ёслол дээр З.Нарантуяа гишүүн ганцаараа эсрэг санал өгсөн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Энэ тухайгаа тэрбээр “Би кноп дарахдаа будлиагүй. Тийм, үгүй гэсэн аль ч товчлуурыг дараагүй юм. Тийм гэвэл сонгогчдын 47 хувийн санал авсан Ардчилсан намын маргааныг нягталж шалгаад тангаргаа өргөе гэсэн мэдэгдлийг үгүйсгэх, үгүй гэвэл намайг сонгосон сонгогчдынхоо сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй болох байсан” хэмээн тайлбарласан байдаг. Ийнхүү тангараг өргөсөн цагаасаа л сөрөг хүчин байхаа тамгалаад амжсан хатагтай маань эдийн засгийн талаарх шүүмжлэлийг харин ч нэг харамгүй хэлдэг билээ.

БАРИМТ 13

Сөрөг хүчний гишүүний хувьд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар томилогдсон. 2016 оны парламентад сонгогдсон мэргэжлийн эдийн засагч цөөн гишүүний нэг З.Нарантуяаг УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороог даргалуулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв. Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгох, санхүүгийн сахилга баттай болгох, үрэлгэн байдлыг халах чухал шийдвэрүүдийг гаргахад эдийн засагч гишүүдийн оролцоо, түүн дотор  Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяагийн үүрэг их байсан гэдгийг олонх нь ч хүлээн зөвшөөрдөг юм.

БАРИМТ 14

Тэрбээр хэдий шинэ гишүүн ч гэсэн өөрийн байр сууриа час хийтэл илэрхийлчихдэг нь олон зүйл дээр харагддаг. Хөгжлийн банкны зээлийн асуудал яригдаж байхад нэг ангийн зарим гишүүдээ өөдөөс нь харж суугаад Зээл төлөө гээд шуудхан л ширвэж байв, 2018 оны МАН-ын том хагарлын үед УИХ-ын чуулган 45 хоног хуралдаж чадахгүй гацаж байх үед “Тулахтай нам гэдэг нүүрний чинь ард маш олон хууль бус үйлдэл хийдэг чинь харагдлаа. Танай нам Монгол төрийг гацааж байна. Хоёр долоо хоногийн хугацаанд УИХ-н нэг ч ажлын хэсэг хуралдсангүй. Ингэж гацаасныхаа төлөө Ерөнхий сайд, МАН-ын дарга одоо энэ танхимын индэр дээр гараад ард түмнээсээ уучлал хүс” хэмээн тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдоос хатуухан шаардаж байсан.

БАРИМТ 15

Мөн намын даргын хувьд бүлгийн гишүүд, Танхимын гишүүдээ нэгтгэж, зангидаж чадахгүй, ЖДҮ, 60 тэрбумынханд хариуцлага хүлээлгэж чадахгүй байна гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ч асуулт асууж, дургүйцлийг нь төрүүлж байсан удаатай.  ЖДҮ ЗГ-ыг унагахад кноп дарсных нь төлөө Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг хүчний гишүүний хувиас шүүмжлэлтэй ханддагийг нь зарим хэвлэл мэдээлэл МАНАН-г хамгаалагч гэж цоллох нь бий. 

БАРИМТ 16

60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийе гэж хамгийн анх Л. Оюун-Эрдэнэ тэргүүтэй 19 гишүүн УИХ-ын тогтоолын төслийг санаачилж өргөн барьж явахад тэдгээрийн нэг байсан З.Нарантуяа гишүүн ....  одоо шударга ёс ярьж байгаа гишүүд та нар яагаад тэр үед гарын үсэг зураагүй юм бэ” хэмээн эгдүүцэж буйгаа чуулганы танхимаас олны өмнө ил цагаан илэрхийлсэн байсан.

БАРИМТ 17

З.Нарантуяа хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хөдөө хотын ялгааг арилгах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг орон нутагт нь боловсруулах үйлдвэрүүд барьж, эцсийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр экспортод гаргах гэсэн “Шинэ хөдөө” төслийг ажил болгох гэж зүтгэж яваа нэгэн. Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын санаачилсан Шинэ сум төслийн үргэлжлэл “Дархан аж үйлдвэрийн цогцолбор” төслүүдийг нэгтгэж,  Засгийн газрын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэгт төслийн менежерээр нь ажилладаг. Баруун бүсийн үйлдвэрлэлийн төвийг түшиглэн орон нутгийн олон жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж хөдөө сумын иргэдийг орлоготой болгох, орлоготой болсон иргэдийг ая тухтай амьдрах тохилог орчин, орон сууцны хорооллыг барих Завхан аймгийн “Алдархаан-жишиг сум” төслийг санаачилж, өнгөрсөн жил эхлүүлсэн, бүтээн байгуулалтын ажил нь явагдаж байгаа ажээ.

БАРИМТ 18

Түүний хувьд УИХ-ын гишүүний хууль санаачлан, боловсруулах бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвшилцөх санал асуулгын тухай, Хөгжлийн банк, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Хоршооны тухай багц хууль, Активын удирдлагын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Эрүүгийн хуульд малын хулгайн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөлт оруулах зэрэг 9 хууль, Статистикийн салбарын хөгжлийн урт хугацааны хөтөлбөр батлах тухай, Хямралын үеийн эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээний хөтөлбөр батлах тухай  зэрэг УИХ-ийн нэлээд олон тогтоол, шийдвэрийн төсөл өрөн барьсны зарим нь батлагдаж, зарим нь хэлэлцэгдэх шатандаа явна.

БАРИМТ 19

Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудын асуудалтай холбоотой олон хуулийн Ажлын хэсэгт орж ажилласны нэг нь Гэр бүлийн тухай хуулийн төсөл аж. "Өрх гэр бүл бол нийгмийн анхдагч нэгж. Анхдагч гэдэг утгаараа улс орны хөгжилтэй шууд холбоотой. Гэр бүлийн бат бөх байдал, гэр бүлд хүмүүжиж буй хүмүүжил хэр зөв төлөвшилтэй байгаагаас нийгмийн хөгжил шууд хамаарна. Иймээс гэр бүлийн тухай хуулийн зүйл заалтыг өргөн хүрээнд, нийтээрээ хэлэлцэж батлах нь зүйтэй” хэмээн үзэж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бүтэц, төлөөллийн байгууллагаар дамжуулан улс орон даяар “Хамтдаа хэлэлцье” аяныг өрнүүлж, 30 гаруй мянган иргэний саналыг хуульд тусгуулахаар холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн

БАРИМТ 20

Хүүхэд хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангахад төсвөөс 500.0 хан сая төгрөг зарцуулдаг байсныг 2018 оны төсөвт 5.0 тэрбум болгох саналыг гаргаж, эмэгтэй гишүүддээ уриалан шийдүүлж байсан байна. Завханынхаа хүүхэд бүрийг англиар ярьж сургах “Англиар ярьж сурцгаая” төсөл хэрэгжүүлж байгаа нь эцэг эхчүүдэд харин их таалагддаг байна.

БАРИМТ 21

АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед Намын гишүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд шилжүүлж, ногдол ашгийг нь хуваарилуулан иргэдийн зээлийн өрийг төлүүлэх арга хэмжээ авах даалгавар өгөхөд тэрээр тэнд байсан. Яаж хуваарилуулах хуулийн төсөл боловсруулсныг З.Нарантуяа гишүүн ахалж байсан удаатай.

БАРИМТ 22

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүр эзэмшээд, удаж байгаа ч хувьцааныхаа өгөөжийг хүртэж чадахгүй байгаа. Өнгөрсөн 7 хоногт ЗГ ЭТТ ногдол ашгийг хуваарилах гэж байгаагаа илэрхийлсэн, ямар ч гэсэн олон жил сонсож явснаас барьж үзээгүй хувьцааныхаа үр шимийг монголчууд хүртэж магадгүй дуулдах боллоо. Хувьцааны өгөөжөөр өрхийн зээлээ төлөх орлогыг нэмэгдүүлэх гэсэн АН-ын санал зарим талаар хэрэгжсэн. Ерөнхийлөгч оны өмнө иргэдийн тэтгэврийн зээлийг Салхитын мөнгөний ордноос төлүүлнэ гэснээрээ хийж ахмадуудын магнайг  тэнийлгэсэн.

БАРИМТ 23

АН 29 жилийн ойгоо өнгөрсөн онд хийх үеэр Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас З.Нарантуяаг Намын дэд даргаар томилсон. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ОХУ-ын суух онц бөгөөд Элчин сайд асан Б.Дэлгэрмаа, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын зургаан дэд даргатай болсон билээ. Энэ нь С.Эрдэнийн хамгтрагч нэр зүүлгэхэд хүргэдэг. Гэвч өөрөө иргэд сонгогчидтойгоо уулзалт хийх үедээ энэ асуултанд “ АН-ын гишүүн болсноос хойш 5 даргын нүүр үзлээ. Дарга болгон л өөрийн давуу болон сул талтай. Дарга таалагдахгүй байна гээд үзэл бодлоосоо урваж, шарваж явсангүй. Нам шинэчлөгдөж өөрчлөгдөх ёстой. Гэхдээ Ардчилсан үзэл баримтлал, зарчим дээрээ л байгаа бол дотор нь байж намынхаа шинэчлэлд оролцож, өөрчлөх  нь зөв гэж боддог гэсэн удаатай.

БАРИМТ 24

“Улс төрд найз байхгүй” гэж үг бий. Түүнд ямарваа нэр, хоч зүүлгэх, журмын нөхөдтэй нь хангаралдуулах санаархал хааяа хэвлэлийн хуудсаар гарч байдаг. Тухайлбал, саяхан түүнийг намын даргаар томилогдох гэж байгаа гэсэн шуум сошиолаар явсан. Харин тэр тийм зүйл болохгүй гэж твийтэртээ жиргэсэн байсан. Ирэх сонгуульд Завхан аймгаас АН-аас нэр дэвших хүмүүсийн тоонд З.Нарантуяа гишүүн албан ёсоор багтаж байгаа юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арван наймдугаар тойрог буюу Завхан аймгаас сонгогдсон З.Нарантуяаг онцолж байна. Тэрбээр Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1984 төгсөж, 1991 онд Эрхүү хотын Улсын их сургуулийг хуулийн факультет, эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар СЭЗДС, АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж, бакалавр, магистр хамгаалсан. Төв банкнаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр “Монгол шуудан”, “Хадгаламж” банкинд дэд захирал, УИХ-ын даргын зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Завханы хүү (66.181.161.123)
    Мундаг хүн шүү. Амжилт хүсье. Энэ доор өрсөлдөгч нарынх нь хар PR-чид үхлээ хатлаа хөөрхийс.
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.32)
    Ардчиллын нэрт пизда нар гарч Их хуралд болохгүй ээ
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.129)
    ГАНЦ ГЯЛТАЙХ ЮМ НЬ ГЭЖ БОДОЖ БСАН ЧИНЬ 3.000.000 ЫН ЦАЛИН ЯРИАД ШААСН
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Хүмүүсийн атаа хорсол үнэртэж байна.комментоос,Битгий тоо .наадуул чинь өчүүхэн амьтад байгаа
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.46.58)
    Манай ангийн жөнгөөн л байна. Арабын хавар гэж бас байна уу? ККККККК
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Монголын оюунлаг бүсгүйчүүдийн нэг мөн даанч С. Эрдэнэ , Эрдэнэбат, Зика Энхболд гэсэн муу хүмүүсийг дагаж өөрийгөө балалчих гээд байна.
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.185)
    Nam dagsan teneg avgai bn lee . Ovoo gj bodson chin heteggyi shua bn
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
    • Бас амбицтай балай авгайовоо гэсэн овоолсон баас байна.
      2020 оны 04 сарын 06
  • Зочин (202.9.40.117)
    yu bodoj 3 say geed yariad bgan bol tetgewert bga bas ajilgvi xvmvvs ni yaaxiin bol do zuwxun tsalin l yariad bsn ter demii bxoooo
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.184)
    Эрхүү хууль,араб гээд эрхүүгийн хавар аа гээ
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.18.160)
    Мэдлэгтэй мундаг гишүүн шүү
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • money (183.177.101.230)
    БАНКНЫ ХҮН БАЙНА.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.35.200)
    намчирхсан тэнэг аалз авгай
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.88.217)
    Төрийн хүн ч гэх шиг...кккк. Ттйм мундаг төрийн хүн л юм бол яаж амнаас нь сонгуулийн шоуны цалинг 3 сая болгоно гэж багтаж гараваа.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • лхам........... (103.212.117.91)
    Энэ эмэгтэйн хэлсэн үгнээс өөлөх юм олддог гэж үү?АН-д Нарантуяа,Эрдэнэ чимэг, жорлонгийн хувьсгалч,нэгдлийн даргын охин гээд чадвартай эмэгтэйчүүд байсансан.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Zochin (122.201.24.211)
    Ene hezee turiin hun bolchihson yum.medehgui l yum baina.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • saraa (64.119.27.63)
    omnoh songuuliin ued biluu dee neg bicnleg cn biluu zadraad uanz buriin um uarigdaad l bsan sanagdah um, neg ih zob hun cn bisn bhaa daa
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.78.67)
    hooloi ni unen sejigiin
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Баа гэгээн будаа ч будаа ч гэхээр сахалаа будав гэгчээр энэ янтгар авгай төрийн хүн байхдаа ч яахав дээ. ХИ хи (139.5.219.140)
    Ба гэгээн.Будаа ч будаа ч гэхээр сахащлаа будав гэгчээр энэ янтгар авгай төрийн хүн байх даа ч яахав дээ. Хи ХИ
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.234.234)
    З.Энхболд зөвлөхөө болгосноос хойш л эдийн засагч болчихоогүй юм бол энэ хүн эдийн засагч БИШ. Удирдаж ажилласан банк болгон нь дампуурч байсан, СЗХ -г самарч хаясан хүн одоо 3 саяын цалин амлаад явж бна, ийм эдийн засагч бдгиймуу. Одоо Зи тэйгээ нийлээд АНын дарга болно гэж мөрөөдөөд, Эрдэнээгийнхээ бөгсийг ухаад явж бгаа. Нөхөр нь Сонгуулийн Ерөнхйи Хороонд ажилладаг хурган дарга. Жон жон хйсэн худлаа авгай.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
    • uu
      chi yasan ih meddgiin
      2020 оны 04 сарын 02
    • money
      яасан мэдлэгтэйин
      2020 оны 04 сарын 02
  • Зочин (192.82.78.67)
    busad emegtei gishuudeesee deer, ovoo huuhen yum baih gej bodson chin hudlaa poprogch baina lee. zugeer yum meddeg dur, yag unendee bol hudlaa gar. demjine gej bodoj baisan, odoo bolison.
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    7 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    22 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жиийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    12 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    16 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    18 цаг 21 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    19 цаг 53 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    20 цаг 40 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    20 цаг 56 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    21 цаг 3 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    21 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    21 цаг 51 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    22 цаг 32 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    22 цаг 55 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    22 цаг 56 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    22 цаг 59 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    23 цаг 42 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    23 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    23 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК