Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын 261 иргэн өнөөдөр эх орондоо ирлээ.
Тодруулбал, Солонгос улсад коронавирусний шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан өндөр настан, асран хамгаалагчтай 40, эрүүл мэнд, асран хамгаалагчтай 110, хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, бусад 13 иргэн ирсэн юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон бусад тусгаарлах байранд 21 хоног тусгаарлаж, ачаа тээшийг нь ариутгаж нэгдсэн журмаар олгоно.
Тусгай үүргийн онгоцоор дээрх иргэдээс гадна шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн авчирсан аж.