ЭЕШ-ийн бүртгэлийн явцын талаар БҮТ-ийн дарга Э.Ган-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр “Одоогийн байдлаар ЭЕШ-нд 16.911 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс өмнөх оны 1803, хөгжлийн бэрхшээлтэй гурав шалгуулагч байна. Энэ жилийн шалгалтыг хойшлуулахгүйгээр долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүртгэл энэ сарын 15-ны 18.00 цагаас дуусна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн бүртгэлийн явц муу байна. Шалгалт хойшилсон юм чинь бүртгэл ч мөн хойшлох байх гэсэн хүлээлт байх шиг байна. Хүүхэд бүртхэрхэн хүрч ажиллах талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа учраас бүртгэлийг хугацаанд нь дуусгана.
Сургууль дээрээ очиж амжихгүй байгаа сурагчид бүртгэлдээ эртхэн хамрагдахыг анхааруулж байна” гэв.
А.Сүх