Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сарангэрэл: Хамтын хүчээр коронавирусийн аюулаас сэргийлье

2020-4-05
0
ЖИРГЭХ

Амралтын өдрийн мэнд хүргэе Та бүхэндээ. "Корона"-тай амьдарч буй өдрүүд үргэлжилсээр. . . Дэлхийн 209 улс орон, нутаг дэвсгэрт коронавирус хэдийнээ тархаж, халдварласан хүний тоо 1 саяас хол давж, 70 мянга шахам хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Өдөр бүр өсөн нэмэгдэх энэхүү гамшигт тоог хүн төрөлхтөн уулга алдан, зүрх шимшрэн сонсож байна. Хамгийн гол нь хэд хүрч, хаана очиж зогсохыг таашгүй. Гэхдээ эрдэмтэн мэргэд, судлаач ажиглагчдын үгийг үл тоож болохгүй. КОВИД-19 4-р сарын сүүл гэхэд дэлхийн бүх оронд тархана гэж хоёр сарын өмнө билүү Хонконгийн эрдэмтэн мэдэгдэхэд таамаг төдий гэсхийгээд орхисон. Бага сага хугацааны хоцрогдлыг эс тооцвол хэлснээр нь боллоо. Өвчлөх , эндэх хүний тооны талаар тэрхүү эрдэмтний тооцооллыг уншсан хүмүүс санаж буй биз. Хэлэх ч юм биш.

Бидний хувьд Коронаг гаднаас зөөвөрлөөд ирсэн 12 хүнтэй. 2 өвчтөн маань эдгэрч гараад 2 нэмэгдсэн. БНСУ-аас 4-р сарын 2-нд эх орондоо 250 гаруй хүн ирлээ. Солонгосоос суусан иргэд маань бүгд шинжилгээгээ өгч "сөрөг" гэсэн бичигтэй онгоцондоо суужээ. Энэ бол өөрийгөө болон өрөөлийг бага ч гэсэн эрсдэлээс хамгаалж буй сэтгэл зүтгэл. КОВИД-ын шинж тэмдэгтэй эмэгтэй Лондон-Ханой чиглэлийн онгоцны олон зорчигчид халдвар тараасныг бид мэднэ. Сөүлийн онгоцноос транзит, эсвэл олон орноор зорчсон зэрэг сэжигтэй байж болох 37 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Энэ удаа гайгүй өнгөрсөн боловч олон дахин аз таарах нь юу л бол. Транзитаар Америкаас ирлээ, Англиас мориллоо гэж томрох хэрэггүй л дээ. Нэгэн төрийн байгууллагын ажилтны Канадад сурдаг оюутан хүү онцгойгийнхоо шийдвэрийг дагаж Сөүлд өнжин шинжилгээ өгч, тийзний хоног хоцорсоны торгуулиа төлөөд ирсэн л байна. Онгоц дүүрэн хүнийг эрсдэлд оруулах эрх хэнд ч байхгүй. Коронавирусын халдварын хамгийн хөнгөн хэлбэр 2 долоо хоногоос наашгүй гэдгийг манай докторууд хэдийнээ нотолсон. Хүнд нь 2 сар ч эмчлүүлэх төлөвтэй байна.

Ц.Чинбаяр эмч зарим өвчтний уушгинд нэвчдэс шимэгдсэн авч фиброз буюу хатуурал үүсч байгаа тухай хэлж хожим сэргэх эсэх нь одоогоор тодорхойгүй гэдгийг мэдэгдлээ. Энэ гайхалтай эмч багийн 7 гишүүний хамт хүнд өвчтнөө эмчилж үр дүнг нь харж байж харина, ар гэрээсээ виз авсан. Харин эмчилгээнд сая сая төгрөг орох юм байна шүү сайд минь гэж улсынхаа сан хөмрөгт давхар зовох. Ингэж ярилцахдаа ядарч байна уу гэж эмчээсээ асууж чадсангүй. Хоосон үг шиг санагдаад. Халуун хоол унд, жимс ногоо, амин дэмээр хангах үүрэг эмнэлгийн удирдлагад өгсөн л гэлээ. Болж байгаа, болж байгаа гээд даруухан инээмсэглэх хүнд үг илүүц аж. Бахархаж баярлаж, өрөвдөж хайрлаж өр өвдөнө. Өгч байгааг нь мэдэх ч дэмий л илүү цагийнх нь цалинг өгч байгаа биз гэж асуулаа. Сайхан таатай үг хэлэх гээд байгаа санаатай. Харин улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа Коронагийн эсрэг "Авиган" эмийг Японоос авчирч буйг дуулгахад эмч маань хачин их баярласан шүү. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ л дээ. Үнэ өндөр шинэ брэнд эм. Энэ дашрамд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг цаашид дахин нэмэгдүүлэх тооцоолол хийх үүргийг Засгийн тэргүүн хэдийнээ өгсөнийг дуулгая. Зарим нь ч энэ сургаар улс төр хийж шоудаад эхэлж. 2014 оноос хойш нэг ч удаа нэмээгүй эрүүл мэндийн ажилтны цалинг энэ засаг 2 удаа нэмж одоо дахин нэмэх тооцоо хийж байна. Өрхийнхөн маань 20 жилийн дараа тарифаа хоёр дахин нэмүүлчихсэн "додигор" байгаа. Тэгэхдээ л тэдний маань ачаалал их шүү. За энэ асуудлыг түр орхиж үндсэн санаагаа үргэлжлүүлье. Б.Дармаа доктортойгоо уулзлаа. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч. Өвчтнүүд бүгд хатгаагүй болсон. Гэхдээ цус, өтгөн, шингэн, цэр, хамар залгиурын арчдаст 3 өдөр дараалан шинжлэхэд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана гэдэг мэргэжлийн хүний хатуу байр сууриа илэрхийлж байна. Б.Дармаа доктор өвдсөн хүн бусдад халдвар тараах эрсдэлийг тооцож ажиллаж байна. Мөн эмнэлгээс гарсаны дараа хоёр долоо хоног тусгаарлах байранд ажиглах журам манайд үйлчилж байна. Хятад, Япон зэрэг хэд хэдэн оронд эмнэлгээс гарсаны дараа эргэж өвдсөн бүр эндсэн сургамж бий. Лабораторийнхон маань 24 цагаар мянга мянган хүний шинжилгээ хийж хариу хэзээ гарна тэр дор нь мэдээлж, халдвар судлаачид маань хавьтлуудыг хаа байгаа газраас нь хамж цуглуулан ХӨСҮТ - д авчирч ард иргэдээ халдвараас хамгаалж сэргийлж байна. Энэ аюулт өвчин нэг л тархвал хуурай өвсөнд тавьсан гал мэт хуйхалдаг юм байна. Өндөр хөгжилтэй орнууд өвдөг сөхөрч байгааг бид бэлхнээ харж байна. Амны хаалт ч зүүдэг болж байх шиг байна тэд маань. Нээрээ Дармаа доктороос яагаад Франц эрээс монгол хүн халдвар авсангүй вэ гэж асуухад 3-р сарын 2-нд манайхан маск зүүгээд хэвшчихсэн байсан шүү дээ гэж хариулсан. Бид төдийгөөс өдий хүртэл явж ямар ч байсан эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дотроос халдвар гарсангүй.

Монгол хүний уужуу ухаан, төрөө дээдэлдэг уламжлал, цусанд нь шингэсэн сахилга, зохион байгуулалт коронавирустэй тэмцэхэд хамгийн их тус дэм болж байна. Үүн дээр төр засаг, түмэн олны дэмжлэг, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, хүчин зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гэхдээ тайвшрах цаг яагаа ч үгүй байна. Коронавирусын хоёр дахь давалгааны оргил үе нь 4-р сар, үргэлжлэл нь 5-р сар гэж олон улсад зарлаж байна. Ингээд бодохоор их тулааны өмнөх нам гүм байдал ч мэт. Бид бэлэн байдлаа хангасаар. . . Муу юм холуур өнгөрөг. Юутай ч бид Уханиас улбаатай эхний давалгааны ард амжилттай гарсан. Урьдчилан сэргийлж чадсан. Хориглон хамгаалсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа амжилттай эмчилж байна. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ 4 дэх сардаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хүнд цаг үе ирвэл цагаан нөмрөгт баатрууд бүгд тулаанд орно. Одоо ч халдварын голомтод цаг наргүй "гэрээ мартсан гэсэр" мэт тэмцэж байна. Төр засаг маань тэднийхээ хөдөлмөр бүтээлийг цагийг нь олж үнэлж, урам зоригийг нь бадраагаасай гэж хүсч байна. Бодож төлөвлөж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна. Бидний хийж буй үйлдэл, хэлж буй үг болгон улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө билээ. Хамтын хүчээр коронавирусийн аюулаас сэргийлье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.16.131)
    Сайдаа та тэр Амар зочид буудлын хоол унд байр хүмүүсийн тав тухыг нэг шалгах бус уу! Манай сайдыг бүү хэл ОХУын Путин эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнгүүдэйгээ эмнэлэгийн ажлыг шалгаж байсан шүү.
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.217)
    Сайд минь бид ийм маягаартратгаа томуугаас ч бас салж болно шүү дээ. Тэгвэл жил бүр 400 хүний аиь үрэгдэхгүй
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.114.70)
    Гавьяаг өөртөө хамааруулах гээд бнуу. Чам шиг шаврын хаалтыг даван манай эмч, сувилагч, онцгойгийхны ажлын туршлага, сэтгэл, хичээл зүтгэлийн гавьяа шүү.
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    40 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 6 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 7 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 10 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 48 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 5 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 25 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 28 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 29 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 33 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 36 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 37 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 24 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 39 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 20 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 44 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 53 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК