Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖДҮ-гийн золиос

2020-4-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар МАН-ын зүгээс Д.Гантулга, Н.Номтойбаяр гэсэн гурван гишүүний суудлаа алдлаа. Цахим хуудсаараа дамжуулж уйлж, уурлах цаг биш гээд Монгол түмнээс уучлалт гуйсан түүний эл хүсэлтийг өнөөдөр 12.00 цагаас нээлтээ хийх чуулганаар хэлэлцэнэ гэх мэдээлэл бий.

Цагтаа ЖДҮХС-гийн мөнгийг баруун солгойгүй тараасан гэх хэргийн толгойлогч, бас гардан гүйцэтгэгчээр тодорч, нийгэмд адлагдсан тэрбээр ийм шийдвэр гаргасан нь МАН-аа хамгаалж ЖДҮ-гийн золигт золиослогдож байна уу гэж хардахаар байна.

Учир нь эрх баригч МАН-аас Их хуралд дэвшсэн нэр бүхий 40 гаруй гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаар тогтоогдсон билээ. Тэдгээрийн зарим нь ББСБ-д оруулж мөнгө хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан ингэхдээ зарим нь бүр УИХ-ын гишүүний суудлаа барьцаалсан гэх ЖДҮ-гийн хэрэг АТГ, прокурорын хаалга давсан ч шүүхийн хаалга татаж чадалгүй хоёр жил гаруй болж буй юм.

Тухайн үед УЕП асан Б.Энх-Амгалан Их хурлын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах асуудлыг УИХ-аар оруулсан ч МАН-ынхан ЖДҮ-чдээ хамгаалж, хаацайлж өнгөрсөн юм.

 Тухайн үед ЖДҮ-чдээс хариуцлага нэхэх иргэдийн хөдөлгөөн эрчимжиж байсан ч өнөөдөр мартагдах тал руугаа хазайжээ. Шударга бустай тэмцэнэ гэж хэдэнтээ тэмдэглэж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч “Өрөө төл, иргэдээс уучлалт гуй. Чадахгүй бол ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэснээс өөр дорвитой арга хэмжээ авсангүй. Уг нь ЖДҮХС-ийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор олгодог. Энэ утгаараа зээлийн хүү нь хүртэл хамгийн бага байдаг.

Гэтэл УИХ-ын 45 гишүүн өөрийн давуу байдлаа ашиглан, нөлөөлж зээл авсан нь ард түмнээс хулгай хийсэн үйлдэл гэдгийг бусад нь гишүүд ил цагаан хэлж, шүүмжилж, эдийн засагч, хуульчдаас эхлээд ард түмний элэг доог болсон. Гэвч зээл авсан гишүүдийн нүүр огтхон ч улалзсангүй.

Эндээс л “Улстөрчдийн нүүр нь ч, өгзөг нь ч улайдаггүй” гэдэг үг үнэний ортой мэт харагсан гэхэд болно.

Намын даргынхаа даалгавраар ганц нэг нь албан ёсоор уучлалт гуйсан. Бусад нь харин өнөөдрийг хүртэл ичээндээ хярж, ирэх сонгуульдаа чимээгүйхэн бэлтгэсээр. Энэ зуур нь Б.Батзориг гишүүн хуулийн дагуу шалгуулахаа хүссэн нь нэг талаасаа МАН-ын цээжээрээ хамгаалах гэсэн эс бөгөөс ЖДҮ-гийн хэргийг нэг тийш нь эцэслэх гэсэн үйлдэл байхыг үгүйсгэхгүй.

Нөгөө талаар ЖДҮ-ийн асуудалд МАН нэг хүнээр туг тахиж, бусад гишүүдээ хамгаалж үлдвэл ёс зүйгүй нам гэдгээ харуулах болно.

Хамгийн гол нь хэрвээ Б.Батзориг гишүүн ангийн нөхдөө хамгаалж, хэргийг нь даавал ЖДҮ-чин гишүүд түүнд багагүй өртэй болох нь лавтай. Энэ бүхнээс үзвэл, тэрбээр яггүй сайтар төлөвлөж тооцоолсны үндсэн дээр ийм шийдвэр гаргасан нь ойлгомжтой. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль бус зүйлтэй нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ түүний эл мэдэгдэл попорсон, олон нийтэд таалагдах гэсэн өнгөцхөн зүйл байсан нь эхнээсээ ил болоод буй. Учир нь ЖДҮ-чин гишүүд хэдийнэ сонгуулийн бэлтгэлээ хангаад эхэлчихсэн, зарим нь бүр тойргоо услаж явна лээ. Эндээс үзвэл, Б.Батзоригоор туг тахих замаар ЖДҮ-гийн хэргийг хаах гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаархал бололтой юм.  

ЖДҮХС-гаас зээл авахсан, авахад нөлөөлсөн гишүүдийг танилцуулбал,

УИХ-ын дарга Г.Занданшатар “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК,

Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг “Хүй толгой” трейд ХХК, “Мөрөн агро” ХХК, “Тангад бадмаараг” ХХК, /иргэн Тэрбиш, Анхням, Батцэцэг, Батболд/,

гишүүн асан Д.Гантулга “Азийн говь” ХХК,

Д.Тэрбишдагва “Арвай бүрд” ХХК, “Хөх үзүүр” ХХК, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  “Баруун зүүн эх сувилал” ХХК,

Ж.Бат-Эрдэнэ “Бүрэн луу” ХХК,

А.Сүхбат “Дархан таван нуур” ХХК,

Д.Хаянхярваа “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК,

Ц.Мөнх-Оргил “KOMGL” ХХК,

Ц.Даваасүрэн “Нарлаг хараа” ХХК,

М.Билэгт “Өндөр бадрах” ХХК,

Д.Оюунхорол “Саруул хангай чөлөөт бүс" ХХК,

Б.Энх-Амгалан “Таятан фүүд” ХХК,

О.Батнасан “Tоп кондитар” ХХК,

С.Чинзориг /Иргэн Ууганбаяр, Оюунцэцэг, Анхбаяр, Түмэннаст/ “Өвөр баян бүрд” ХХК, “Тунгалаг онги” ХХК,

О.Амарзаяа “Ханан энгэр" хоршоо, "Хатан хармаг" ХХК,

С.Бямбацогт “Цант Алтай” ХХК,

Ц.Цогзолмаа “Ширээт онон” ХХК,

Т.Аюурсайхан “ЖБГУ” ХХК,

Ө.Энхтүвшин “Нью аниверса” ХХК,

Н.Энхболд “Өлзий дэн” ХХК,

Я.Санжмятав “Фрейш эйр” ХХК,

Л.Энхболд “Хас говь транс говь” ХХК,

Б.Ундармаа  “Доктор мэйк” ХХК,

Г.Солтан “Монгол шаазан" ХХК,

Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК,

Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн,

Г.Мөнхцэцэг “СОНЭ’’ХХК,

Б.Баттөмөр “Мондем” ХХК,

Ш.Раднаасэд “Гэга"," Гэрдсанаа" "Дэл гэр баян говь, "Сэлши үүр”, "Алиман төгс буян" ХХК,

Х.Баделхан “Мон лойс" ХХК, "Асена" ХХК, "Хаганат",

Б.Жавхлан “Пример” инвестмэнт ХХК, ‘Жете майнинг” ХХК. “Алтан-Олом” ХХК,

Я.Содбаатар “Эпато анарваан” ХХК,

Ж.Энхбаяр "Газар буудай” ХХК, Л.Энх-Амгалан Иргэн Мөнхдөл,

Ж.Ганбаатар “Марал буян групп” ХХК,

Н.Оюундарь “Ред стар клуб” ХХК,

Б.Саранчимэг “Сингапур хейлт кейр” ХХК,

Т.Тогтохсүрэн “Өв сор хангай” ХХК,

Н.Учрал “Хүннү” ХХК,

М.Энхболд “Нүүдэлчин агро ферм” ХХК,

Ж.Батзандан “Хүнс сервис” ХХК,

Х.Болорчулуун “Дорнод гурил” ХХК,

Б.Батзориг “Тээвэр ачлал” ХХК зэргээр хөвөрдөг.

Магадгүй зээлийг ном журмаар олгоогүй сайд асан Б.Батзоригийн буруу ч хууль зөрчиж зээл авсан гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг Ерөнхий сайдаас асуумаар байна. Зээл тараасныг нь шалгаж болж байна. Гэвч бага хүүтэй зээл авахын тулд гишүүний бүрэн эрхээ барьцаалж, дэнчин тавьсан увайгүй ЖДҮ-чин гишүүдээ хэдий болтол хаацайлах юм бэ сайд аа. Та намын даргын хувьд зээлээ эргэн төлөөгүй, хулгайч гишүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн удаатай. Тэгвэл ЖДҮ-г самарсан гишүүд тань тойргоо усалж явна. Бүр олон зуугаар нь царцаа нүүлгэсэн мэдээлэл ч байна. Ийм байхад та шударга сайд нэрийг зүүж чадна гэж үү?

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.9.90.130)
    Шүүхээр буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутайд тооцохгүй гэдэг Үндсэн хуулийн заалт яасан бэ Б.Лхам гуай, та ямар үндэслэлээр 40 гишүүнийг буруутгаад байна вэ. Сурагаар далдаганахаа боль
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Шүүхээр буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутайд тооцохгүй гэдэг Үндсэн хуулийн заалт яасан бэ Б.Лхам гуай, та ямар үндэслэлээр 40 гишүүнийг буруутгаад байна вэ. Сурагаар далдаганахаа боль
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.27.142)
    шүүх хурал нэг л эхэлж орхивол бусад хулгайчууд нь бүгд, шүүхийн тогтоол ушууландаа,
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.27.142)
    шүүх хурал нэг л эхэлж орхивол бусад хулгайчууд нь бүгд, шүүхийн тогтоол ушууландаа,
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.27.142)
    шүүх хурал нэг л эхэлж орхивол бусад хулгайчууд нь бүгд, шүүхийн тогтоол ушууландаа,
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    1 цаг 45 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    2 цаг 24 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    3 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    5 цаг 32 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    17 цаг 13 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    17 цаг 19 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК