Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын асуудлаар хариу ирүүллээ

2020-4-07
0
ЖИРГЭХ

БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн мэдээллийн дагуу манай улсын иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг тус улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2020 оны 03 дугаар сард хүргүүлсэн юм. Тус бичигт:

"...Манай хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулан бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, өөр өөрийн улс оронд ажиллаж, амьдарч буй тус тусын улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ удаа би шинэ тутам тархсан Ковид-19 өвчнөөс үүдсэн нөхцөл байдлын улмаас БНСУ-д буй Монгол иргэдийн зүгээс ирж буй мэдээлэлтэй холбогдуулан танд хандаж байна. Монгол Улсаас БНСУ-д түр хугацаагаар очсон, хоёр улсын хооронд болон зарим дамжин зорчих нислэгүүдийг зогсоосны улмаас буцах боломжгүй болсон Монгол Улсын иргэд танай улсад гадаадын иргэн гэдгээр үндэслэж амны хаалт, ариутгагч зэрэг эрүүл ахуй наад захын хэрэглэгдэхүүн худалдан борлуулахгүй, ялгавартай хандаж байгаа талаар Комисст мэдээлэл ирүүлсээр байгаа болно. Иймд холбогдох эрх бүхий байгууллагуудаар дамжуулан Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулан гадаад улсын иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ тэгш, ялгаварлан гадуурхалтгүй эдлэх боломжийг хангаж өгөхийг хүсч байна." гэсэн юм.

Тэгвэл ХЭҮК-ын хүсэлтийн дагуу монгол иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж, арга хэмжээ авахуулахаар ажиллаж байгаа тухай хариуг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссоос бидэнд ирүүллээ. Уг бичигт:

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Бямбадорж Жамсран танаа,

Захидал ирүүлсэнд талархал илэрхийлье.

КОВИД-19 өвчнөөс үүдэлтэй хямралын энэ үед танд, танай хамт олон болон Монголын нийт ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.

КОВИД-19 цар тахал нь Дэлхийн улс орнууд болон Бүгд Найрамдах Солонгос Улсад томоохон сорилтууд авчирч байна. Солонгос Улсын иргэд Солонгос Улсад оршин сууж буй гадаад улсын иргэдийн хамтаар бүгд л энэхүү хямралтай бүхий л боломжит арга хэмжээ авч тэмцэж байна.

Амны хаалт болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл олоход улам л бэрх болж, улсын хэмжээнд хомсдол үүсэхийн сацуу КОВИД-19-өөр өвчилсөн хүний тоо болон уг халдварт вирусээр нас барсан хүний тоо хурдацтайгаар өсөж байна. Хэдийгээр амны хаалтыг хүртээмжтэй болгох үүднээс засгийн газраас арга хэмжээ авч, улсаас хангаж буй амны хаалтыг заасан цэгүүдээр борлуулж байгаа хэдий ч худалдан авч чадахгүй хүмүүс байсаар байна.

Таны захидалд дурдсанчлан амны хаалт болон бусад эмнэлгийн хэрэгсэл худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа Солонгос Улсад амьдарч буй гадаад иргэдийн болон Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар бид мөн санаа зовниж байгаа билээ.

Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн болно. (үүнд Эдийн засаг, сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хүнсний болон эмийн аюулгүй байдлын яам мөн Хууль зүйн яам). Нийгмийн эрүүл мэндийн бодлогод хүн бүрийн эрх, эрхэм чанарыг түүний иргэний харьяаллаас үл хамааран хүндэтгэж тусгасан байх, амны хаалт худалдан авах боломжгүй гадаад иргэдэд анхаарал хандуулж халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар энэхүү албан бичигтээ бид дурдсан юм.

Мөн түүнчлэн амны хаалтын эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахаар засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого нь Бүгд Найрамдах Солонгос Улсад сурч амьдарч буй эрүүл мэндийн даатгалгүй гадаад оюутан болон цагаач ажилчдыг хамраагүйд гүнээ харамсаж буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНСУ-ын ХЭҮК-оос мэдэгдэл гаргасан байгаа.

Комиссоос КОВИД-19-тэй тэмцэх ажиллагаанд эмнэлгийн хэрэгслийн хүртээмжээс нийгмийн аливаа бүлэг орхигдохоос урьдчилан сэргийлэх, Солонгос Улсад амьдарч буй хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүлэх зорилт болгохоор хүчин чармайлт тавьж байна.

Хүний эрх хөхиүлэн дэмжих, хамгаалах бүрэн эрхтэй хараат бус байгууллагын хувьд цаашид ч мөн хамтран ажиллана гэж найдаж байна.

Баярлалаа.

Гүнээ хүндэтгэсэн

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Чой Ёнг-аэ" гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 50 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 56 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    15 цаг 22 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 43 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 48 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК