Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс долон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 60 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 15 хэрэг хүлээн авсан бөгөөд 534 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 520 хэрэг шалгагдаж байна.
Сэтгэгдэл (1)