Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эх орны зүг горьдлого тээсэн “дуудлага”

2020-4-08
0
ЖИРГЭХ

“Энэ удаагийн нислэгт багтана гэж их найдсан юм. Бидний дунд бүртгүүлж чадсан хүн байна уу” хэмээн бие биенээсээ эрж сураглах фэйсбүүк группийн гишүүд. Ийн сураг ажиг тавих хүмүүс бол Солонгос улсад байгаа зарим иргэд нэгдэж фэйсбүүк групп үүсгэсэн бөгөөд тэнд цаг үеийн болон чартер нислэгийн талаар мэдээлэл солилцдог юм байна. “Хаана бүртгүүлэх вэ”, “Би материалаа мэйл хаягаар нь явуулсан юм, ямар ч хариу байдаггүй”, “Өдөржингөө залгаад утсаа авдаггүй, та нар яаж байна”, “Бид мэдэхгүй, та бүртгэгдээгүй байна гэж хариуллаа” гэхчлэн өдөр тутамд ийм чат хэдээрээ хөвөрнө.

Тэдэн дунд сургалтаар түр хугацаанд явж байсан, амралтаа тааруулж амрахаар ирсэн, хагалгаа хийлгэхээр, эсвэл ач зээгээ ээж аавтай нь уулзуулахаар ирсэн гээд янз бүрийн шалтгаантай олон иргэд гацжээ. Тэд удаан хугацаанд орлогогүй суусны улмааё мөнгөгүй болж аргагүйн эрхэнд таарсан ажлаа хийж өдрийнхөө хоолыг аргацааж байна гэв. Мөн зардал байхгүйгээс нэн шаардлагатай иргэдийн тоонд багтаах болов уу гэсэн найдлагатай хүүхэдтэй ээжүүд ч байсан.

Иргэдийн зүгээс “чартер нислэг нисэх мэдээлэл гарвал тэр дор нь залгадаг ч утсаа авахгүй байсаар хэдэн цагийн дараа дүүрчихлээ”, “Би мэдэхгүй” гэж хариулах нь түгээмэл байна. 

Бие нь муу байгаа, шаардлагатай тусламж хэрэгтэй иргэд шинжилгээнийхээ бичгийг явуулаад бүртгэж өгөхийг хүсдэг ч ямар ч хариу ирүүлдэггүй гэсэн юм. Уг нь ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн хэлснээр эхний нислэгүүдэд өндөр настай, өвчтэй, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг багтааж байсан ч ирэх хүсэлтэй иргэд их байгаа учраас хүсэлт гаргасан иргэн бүрийг бүртгэж байгааг онцолж байсан.

Гэвч хүнд өвчтэй, хоёр насны зөрүүгээр өндөр настны бүртгэлээс гацсан зэрэг иргэд байна. Мөн үр хүүхдээ дагуулаад хамрагдаж чадахгүй иргэд ч байна. Бүгд л эх орон руугаа явахыг, тусгай үүргийн нислэгт багтчих юмсан гэсэн горьдлого тээсэн иргэд чартер нислэг зарлагдахаас өмнө бүртгүүлэх үү, эсвэл чартер нислэг явна гэх үед бүртгүүлэх эсэх мэдээлэлгүй байна.

Уг нь төр иргэдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хүлээн авч хэрэгжүүлэх, иргэдийн амьдралыг баталгаатай болгох, дэмжих, улс орныг батлан хамгаалахаас гадна олон улсын тавцанд үндэсний эрх ашгийг хамгаалах зэрэг эрхэм үүрэгтэй.

Энэ ч утгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэдээ бид хүний нутагт орхихгүй. Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй. Засгийн газраас гадаадад байгаа монгол иргэдээ авч ирэхэд шат дараатай арга хэмжээ авах”-аа амалсан. Эхнээсээ 1000 гаруй иргэдээ авчирлаа. Иргэд талархаж хүлээж авсан. Гэхдээ төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй доод албан тушаалтнуудын үйл ажиллагаагаа ил тод явуулахыг иргэд шаардаж байна. Учир нь та нислэгт суух шаардлага хангахгүй байна гэсээр хэд хэдэн нислэгээс хоцорсон олон иргэн бий аж. Ер нь төрийн эрх бүхий албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүд ямар шалгуур хангаж, нислэгт багтав гэж “хар”-даж байгаа олон хүн бий шүү.

Ингээд зарим иргэдтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе. Иргэн нэрээ нууцлахыг хүссэн юм.


Иргэн:

-Та Солонгос руу ямар ажлаар, хэзээ явсан бэ?

-Би хоёрдугаар сарын 8-нд Солонгос улсад 10 хоногийн сургалт, долоо хоногийн аялал хийхээр ирсэн юм. Хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол руу буцах байсан болов ч өмнөх өдөр нь хил хаагдчихсан. Түүнээс хойш дөрвөн удаа нислэгээ хойшлуулсан. Миний хувьд анх 10 гаруй хоног буудалд байрлах төлөвлөгөөтэй байсан. Түүндээ таарсан бага хэмжээний мөнгөтэй ганцаараа ирсэн. Улмаар ийм нөхцөл байдал үүснэ гэж тооцоогүй учраас мөнгөгүй болж хөдөө айлд түр байрлаж байна.

-Мөнгөгүй болсон иргэд аргагүйн эрхэнд таарсан ажлаа хийж байна гэсэн. Монгол иргэдээр ажил хийлгэх их сонирхолтой байна гэдэг яриа гарсан байна лээ. Таны хувьд ямар ажил хийж байна?

-Мөнгө олохын тулд буудлын цэвэрлэгээ, айлын цэвэрлэгээ зэрэг ажил хийдэг. Гэтэл гуравдугаар сарын 31-ээс эхлэн цусаар ханиалгаж яаралтай эмнэлэгт хүргэгдэн коронавирус болон бусад шинжилгээ өгч дөрөв хоног тусгаарлагдсан. Шинжилгээ хийгдсэний дараа өмнө нь эдгэрсэн сүрьеэ өвчин ядарч дархлаа муудсаны улмаас сэдэрсэн байна. Бусдад халдварлахгүй хэлбэр учраас эмнэлгээс гарч болно гэсэн. Мөн уушгинаасаа эдийн шинжилгээ хийлгэсэн хариу нь одоогоор гараагүй байна. Шинжилгээний хариу гарахаар тохирох эм уулгана гэсэн.

Эмнэлэгт дөрөв хоног хэвтэхдээ даатгалгүй байсан учраас нийт монгол мөнгөөр 12 сая төгрөг төлөх шаардлагатай байсан учраас Монгол дахь байраа зарж урьдчилгаа мөнгөө аваад эмчилгээндээ өгсөн юм. Одоогоор ажил хийж болохгүй гэрийн дэглэм сахих ёстой гэсэн учраас чартер нислэгт бүртгүүлчих санаатай холбогдох газар руу нь их залгасан. Улмаар энэ сарын 4-нд Элчин сайдын газарт бүртгүүлсэн боловч буцаж хариу мэдэгдээгүй. МИАТ руу холбогдтол нэр чинь алга гэсэн. Уг нь дахин сэдрэх магадлалтай, ийм оноштой гарсан талаарх шалтгаанаа шинжилгээнийхээ бичигтэй хавсаргаад материалаа явуулсан боловч хүлээж авсан, аваагүй гэж нэг ч хариу ирээгүй.

-Дахиад сэдрэх магадлалтай гэсэн үг үү?   

-Тийм. Хэрэв дахиад өвдвөл яаралтай эмнэлэгт ханд гэсэн. Эмнэлэгт очино гэвэл мөн л зардлын мөнгө төлөх хэрэгтэй болно. Төлбөр төлж чадахгүй хэцүү л байдалтай байна.

-Монгол руу буцах хүсэлтэй иргэд нэгдэж шаардлага хүргүүлж үзсэн үү?

-Монгол руу явах хүсэлтэй иргэд групп нээгээд явах хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийг өөрсдөө гаргасан. Консул руу залгахаар “нислэгт багтсан үгүйг манайх хэлэх боломжгүй МИАТ мэднэ гэдэг. Солонгос дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газар утсаа авдаггүй. Очоод үзэхээр хаалттай байдаг. Монголын МИАТ руу залгахаар “энэ сарын 8-ны чартер нислэг дүүрсэн байна. Бид мэдэхгүй. Солонгосоос энэ ажлыг хийж байгаа” гэдэг. Ингээд хэнд хандахаа мэддэггүй юм. Элчин сайдын яамны утас ихэвчлэн хаалттай байдаг. Олон залгаж байж авдаг ч бид мэдэхгүй. Онцгой комисс мэднэ гэсэн хариуг өгдөг.  Онцгой комисс “Солонгос дахь элчингээсээ асуугаарай” гэдэг. Ингээд л бие бие рүүгээ чихээд л орхидог.

Иргэн Б: “Ээж минь 53 настай тэтгэвэрийн хүн. Нэгдүгээр сарын 16-нд нэг удаагийн аяллын визээр БНСУ-д очоод буцах хугацаа нь болоогүй байхад хил хаагдаж ирж чадаагүй юм. Эхний чартер нислэгт бүртгүүлэхийг хүссэн боловч 55 нас хүрээгүй гээд бүртгүүж чадалгүй шалтгаантай хүмүүс нь түрүүлээд яваг гээд нэг алхам хойшоо ухарсан. Дараагийн нислэг товлогдоход дахиад л нөгөө шаардлагуудаа тавьсан. Тухайлбал, эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн хяналтад байсан гэсэн шаардлагыг тавьсан. Нислэгт бүртгүүлэхийг хүсч дахин лавлахад ийм шаардлагатай хүмүүсээ бүртгээд суудал дүүрсэн гэсэн хариу өгч ээж минь бас л нэг алхам ухарсан. Гэвч одоо гурав дахь удаагийн нислэг товлогдоход бас л нөгөө шаардлагаа тавьж байна. Энгийн иргэдийг ч бүртгэнэ гэсэн мөртлөө ийм шаардлага тавиад төрийн өндөр албан тушаалтан, хамаарал бүхий хүмүүс нь хэрхэн тэнцээд байгааг ойлгохгүй байна. Адилхан л Монгол Улсын иргэн шүү дээ.

Утсаар бүртгэх цаг нь энэ сарын 4-ны 11.00-18.00 цаг гэж заасан ч олон удаа  тасралтгүй  залгахад утсаа нэг ч аваагүй. Хоёр, гурав хоног залгаж байж арай гэж ярихад бүртгэл дууссан визээ сунгуулаад энэ сарын 30-ны өдрийг хүртэл хүлээ гэж хэлсэн. Үнэхээр шударга бус байна. Хэзээ, хаана, хэнийг яаж бүртгэж байгаа нь ч  тодорхойгүй. Хэнийг хэрхэн бүртгэлд хамруулж явуулж байгаагаа ил тод зарладаг баймаар байна. Эсвэл авч явах хүмүүсээ эртнээс төлөвлөөд бүртгэчихсэнийхээ дараа чартер нислэг явна гэж зарладаг юм болов уу гэж бодоход хүрээд байна. Солонгос дахь иргэд үнэхээр аргаа барж байна” гэсэн юм.

Иргэдийн зүгээс хэнийг хэрхэн бүртгэж байгаагаа ил тод, нээлттэй, цахим хуудсан дээрээ байршуулдаг байхыг хүсч байна. Ер нь төрийн үйлчилгээ ил тод байх ёстой. Үнэхээр эх орны зүг хүн бүр горьдлого тээж буцахыг хүсч байна. Тиймээс иргэний хувийн нууцийг мэдээлж болохгүй гэх халхавчаар биш иргэдэд нээлттэй бүртгэлийг явуулчихвал олны дунд тусгай нислэгээр “төрийн томооохон албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн ар гэр ирж байгаа” гэх нийгмийн хардлага замхрах болно, сайд аа. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (64.119.24.196)
    Аялалаар явсан их баян хүн юм, харьд ч мөнгөтэй байгаа байлгүй. тэндээ зугаалж л яв. өвчин тээж ирж бүү гай бол
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.31.56)
    Эх нутгаа голож хаяж гадагшаа цагаачилж гарсан юмнүүд гэнэт эх орондоо хайртай зор эсгэж гэнэ тэд эх орондоо хайртайдаа биш өвчнөөс зугтаж ирж байгаа юм
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • аав (203.91.115.54)
    2сарын 8 нд монголоосоо явсан юм бол короно энэ тэрийг сайн мэдээд л явсан байна ш дээ. Яах гэж буцах гээд байгаа нь утгагуй байна. Одоо монголоосоо сурах гээд явж байгаа оюутнуудыг буцааж авахгүй гэж бас л сануулсаар л байгаа биздээ.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
    • Харин тийм. 2сарын эхэнд хорио тогтоосон байхад зөрүүлж яваад юу хийнэ.Аялал гэнэ шүү.
      2020 оны 04 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    1 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    11 цаг 25 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    11 цаг 31 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    21 цаг 57 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК