Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүний санаачлагыг хоёр гараа өргөөд ч болов дэмжье!

2020-4-08
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтэд коронавирусний цах тахал дэгдэж, улмаар улс орнуудын эдийн засаг хүндэрч байна. Тиймээс дэлхийн олон улсад иргэдийн орлого хумигдах, ААН-ийг дампуурах эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна. Жишээлбэл, Испани улсад гэхэд цар тахлын улмаас орлогогүй болсон иргэдэд хүүгүй, урт хугацаатай зээлийг халдвар хумигдсаны дараа эргэн төлөх нөхцөлтэйгээр олгож байна. АНУ-ын хувьд иргэддээ их хэмжээний бэлэн мөнгө тараахаас эхлээд урт хугацаатай зээл олгох, ажлын байраа алдахгүй байхад нь баталгаа гаргахад идэвхийлэн ажиллаж байна. Тэгвэл манай улсын Засгийн газраас ч гэсэн ажлын байрыг хадгалж, ААН болон иргэдийн орлогыг хумигдахаас сэргийлэх үүднээс хэд хэдэн санаачилга гаргажээ. Энэ ч утгаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уг санаачлагыг УИХ дэмжиж, нэн яаралтай горимоор дараах хуулиудыг хэлэлцэж эхэллээ.

Нэг үгээр хэлбэл, улсын эдийн засгийг аврах цикл төлөвлөгөө гээд хэлж болохоор эл санаачлагыг дэмжсэнээр цар тахлын үеийг эрсдэл багатайгаар даван туулах боломжтой гэж зарим эдийн засагч үзэж байгаа юм. 

Тахлыг даван туулах цикл төлөвлөгөө 

Цар тахлын улмаас дэлхий дээр олон сая иргэн ажлын байраа алдаж, 20 орчим сая хүн ажлын байрнаасаа түр хугацаагаар чөлөөлөгдөөд байна. Ийм эрсдэлээс хамгаалах нэг арга нь түрээсийн төлбөрийн хэмжээгээ бууруулсан ААН-ийг түрээсийн орлогод ноогдуулах татвараас чөлөөлөх санаачилга нь нүдээ олсон шийдэл юм. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн 90 орчим хувь нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Ашиг орлого хумигдсан энэ үед ажилчдын цалин битгий хэл, түрээсийн төлбөрөө ч төлж чадахгүйд хүрсэн олон ААН бий. Тэгвэл Ерөнхий сайдын гаргасан эл санаачилга хэрэгжвэл олон ААН түрээсийн төлбөрийн дарамтнаас чөлөөлөгдөх боломжтой болно. 

Үүнээс гадна бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг чөлөөлж, үйл ажиллагаа доголсон хувийн хэвшлийн ААН-ийн НДШ-ийг тэглэж, жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ийг зургаан сарын хугацаанд орлогын албан татвараас чөлөөлнө, ААН-ийн алдагдлыг дараагийн дөрвөн жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна зэргээр санаачилга гаргасан нь ААН-ийн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгсөн хэрэг юм.

Иргэдийн орлоготой байх эсэх банкны зээлээ төлж чадах эсэх, цаашлаад хоногийн хоолоо худалдаж авах эсэх нь тогтвортой ажлын байрнаас шууд хамаарна.

Дээр дурдсан шиг ААН-ийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж байж иргэдийг орлоготой байлгах боломж нээгдэх боломжтой. Нөгөө талаасаа ажлын байраа хадгалж буй ААН-ийн ажилтнуудад даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгох, зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлнө гэсэн санаачилга нь өрхийн орлогыг бодитоор дэмжсэн алхам юм. 

Эдгээрээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагчийг дэмжсэн нэгэн санаачилга гаргасан нь НДШ-ийг 420 мянган төгрөгөөр тооцож, төрөөс зургаан сарын хугацаанд төлөх явдал. Эдийн засаг саарсан ийм үед хувиараа бизнес эрхлэгчдийн ашиг орлого тодорхой хувиар буураад буй. Яг ийм үед нь НДШ-ийг төрөөс хариуцах нь иргэдийн орлогыг бага ч гэсэн хамгаалсан зөв алхам юм. Түүнчлэн 800 мянган татвар төлөгчийн төлөөгүй татварт хамрагдах торгуулийг чөлөөлж, иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах Ххүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, импортын НӨАТ-аас чөлөөлнө гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан эдгээр санаачилга нь эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бодит дэмжлэг болно гэж зарим эдийн засагчид үзэж буй. Тиймээс эл шийдвэрийг хоёр гараа өргөөд ч болов дэмжих нь зүйн хэрэг болов уу. Тэгж байж л иргэн, ААН-ийн орлого хумигдахаас сэргийлж, саарсан эдийн засгийг сэхээх цикл төлөвлөгөө хэрэгжих боломж бүрдэх юм.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (64.119.16.40)
    Хотгор шанагыг зайлуулж төсөвт тодотголоор олон арван тэрбумын хөшөө дурсгал, дарга нарын үнэтэй тавилга, том2 машин, гадаад томилолт, элдэв тансаглалыг царцаах хэрэгтэй.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • mgl (77.87.228.70)
    Ipotekiin zeeliin huug buuruulaad og l doo
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ard tumen chini (75.86.79.22)
    Eronkhii saidin gargasan mash onovchtoi ediin zasag, khun arddaa khandsan chukhal shiidveruudiig shudarga Mongol khun bur demjin talarkhaj baina. Odoo uuniig ajil khereg bolgokhod ikh khural ni 100% demjikh estoi. Eronkhii saidin tsaashdin ajild ikh amjiltig khusie!
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ard tumen chini (75.86.79.22)
    Eronkhii saidin gargasan mash onovchtoi ediin zasag, khun arddaa khandsan chukhal shiidveruudiig shudarga Mongol khun bur demjin talarkhaj baina. Odoo uuniig ajil khereg bolgokhod ikh khural ni 100% demjikh estoi. Eronkhii saidin tsaashdin ajild ikh amjiltig khusie!
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ard tumeneeree (75.86.79.22)
    Иргэдээ Засгийн газараа дэмжээд явцгаая тэгж байж хүнд хэцүү байдлаас гарна, замд нь ард иргэдийг үймүүлэх худлаа мэдээлэл түгээх зэрэг зохион байгуулалттай зүйл хийгдээд бана шүү. Хатган үймүүлэгч , хагалан бутаргагч нар идэвхжилээ сонгуульд оноо авахын тулд юу ч хийхээс буцхааргүй байна. Бид хамтдаа Короноог ялан дийлэнэ
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Иргэдээ Засгийн газараа дэмжээд явцгаая тэгж байж хүнд хэцүү байдлаас гарна, замд нь ард иргэдийг үймүүлэх худлаа мэдээлэл түгээх зэрэг зохион байгуулалттай зүйл хийгдээд бана шүү. Хатган үймүүлэгч , хагалан бутаргагч нар идэвхжилээ сонгуульд оноо авахын тулд юу ч хийхээс буцхааргүй байна. Бид хамтдаа Короноог ялан дийлэнэ
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.95.207)
    ФСДА ЭНЭ САЙТ МАН-ЫХ БОЛОЛТОЙ . ХЭДЭН ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖСЭН БЭ
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    40 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 6 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 7 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 10 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 48 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 5 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 25 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 28 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 29 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 33 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 36 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 37 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 24 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 39 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 20 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 44 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 53 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК