Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Амар” зочид буудлын ажилчид: Бид сэтгэлээ гаргаж, хичээж ажилласан

2020-4-08
0
ЖИРГЭХ

“Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан иргэд хүүхдийн бантан өгдөггүй, хоолны шим тэжээл тааруу, зарим иргэд уургийн дутагдал орсон зэргээр мэдээлэл өгсөн билээ. Бид энэ талаар тухайн иргэдээс тодруулж уншигчдад хүргэсэн. Тэгвэл энэ удаа тус буудлыг ахлах тогооч болон үйлчилгээ хариуцсан албаны даргаас үнэхээр тийм зүйл болсон эсэхийг тодрууллаа.

Ахлах тогооч: ТУСГААРЛАГДСАН ИРГЭДЭД УОК-ООС БАТАЛСАН ЦЭСИЙН ДАГУУ ХООЛ ОЛГОСОН

-Танай зочид буудалд тусгаарлагдсан иргэд шим тэжээлгүй, махны орц багатай хоол өгсөн гэж гомдолсон. УОК-оос баталсан цэсийн дагуу хоол, унд  өгч чадсан уу?

-ОУК-оос өгсөн цэсийг дагаж мөрдсөн мөн буудлын өрөө болгонд ирүүлсэн уг цэсийг байршуулсан. Өдөр бүр 08.00 цагаас өглөөний цай, 11.00 цагт  ясны шөлөн дээр хийсэн өндөг, хулуугаар баяжуулсан бантан, өдөр 13.00 цагт нэг, хоёрдугаар хоол, талх, цайтай, 16.00 цагт аарц эсвэл чацарганы шүүс, орой 18.00 цагт нэг порц хоол, талх, цайтай өгсөн. Манайх чанарын шаардлага хангасан үхэр, хонины шинэ махыг өдөр тутмын хоол, хүнсэнд  хэрэглэсэн.  Бүх хоол батлагдсан хоолны цэсээр технологийн дагуу орц, нормоороо явсан. Тусгааралалтын эхний хоёр өдөр дээр мэр сэр алдаа гарч байсан. Харин гурав дахь өдрөөс үйл ажиллагаа хэвийн болсон. Хоолний талаар янз бүрийн гомдол ирээгүй.  Мөн хагалгаанд ороод ирсэн өндөр настанд өөрийнх нь хүсэлтийн дагуу дан үхрийн махаар өөх, тосгүй хоолоор үйлчилсэн. Энэ мэтчилэн манай зүгээс аль болох уян хатан, эерэг хандлагаар хандаж ажилласан. Мөн монгол хоолны цэсээр захиалгаар хоол хүргэж байсан.

-Бага насны хүүхдүүдэд эхний 14 хоног бантан огт өгөөгүй. Сүүлийн хэдэн хоног өгөөд дараа нь өгөхөө больчихлоо гэж иргэд хэлсэн. УОК-оос 0-5 насны хүүхэд мөнгө төлөхгүй, гэхдээ буудлаас хоол өгөх ёстой гэж хэлсэн. Танай бууплыг хувьд бантан өгсөн гэлээ. Тэгвэл иргэд худлаа хэлсэн болж тараах гээд байна уу?

-Бантангийн хувьд өдөр бүр 11.00 цагаас өгсөн. Гэхдээ түрүүн хэлснээр ясны шөлтэй баяжуулсан бантан. Махтай бантан өгөх, өгөхгүй гэдэг асуудал тусгаарлалтын 12 дахь хоногоос яригдсан юм. 11 дэх өдрөөс тусгаарлах хугацааг дахиад долоо хоног сунгалаа гэж мэдэгдсэн.  10 насны нэг хүүхэд, 0-6 насны долоон хүүхэд байсан. Тиймээс ээж, аавтай нь утсаар холбогдож хоолны амт, чанарын талаар ярилцахад том хүний хоол бол болж байна. Хүүхдүүдэд махтай бантан, нэмэлтээр сүү өгмөөр байна гэсний дагуу үхрийн махтай бантан, сүү болон бүрж шарсан тахиа зэргийг өгсөн. Бид сэтгэлээрээ л хандсан. Хүүхдүүдийн хоолыг үнэ төлбөргүй өгсөн.

-Дээрх мэдээлэл цацагдсаны дараа тусгаарлагдсан иргэдийг мөнгө гэж хараад байна уу гэдэг зүйл яригдсан. Таны болон танай баримт бичгээс үзвэл ингэж дүгнэх нь өрөөсгөл гэж харагдаж байна.

-Тэгэлгүй яах вэ. Бид төрийн шийдвэрийг хүндэтгэсэн. Тиймдээ ч иргэдэд сэтгэлээ гаргаж хоол, унд бэлтгэж өгсөн. Өглөө 07.45 цагт хоолоо бэлдээд гал тогооноосоо гаргадаг. Энэ явцдаа дээжээ авдаг. Гал тогооны үүднээс заалны менежер цахилгаан шат руу хүргэж өгдөг. Цахилгаан шатанд гурван ажилтан аваад давхарууд хариуцсан эмч, онцгой байдлын ажилтанд хүргэдэг. Энэ хүмүүс тусгаарлах өрөөнд байгаа иргэдэд тараалт хийдэг. Ийм олон шат дамжлагатай учир зарим тохиолдолд хоол хөрсөн тохиолдол гарсан байх. Нэг давхарт л гэхэд 40-50 хүн байрлаж байсан. Тойрох хугацаанд их цаг орно шүү дээ. Нисэхээс шууд  14 хоног тусгаарлагдахаар буудалд ирсэн тэдний сэтгэлзүй хүнд байсан байх. Яг тухайн үед долоо хоног сунгасан учир бас бухимдалтай байсан болов уу гэж бодож байна. Бид бас 14 хоног л тусгаарлагдаад  харина гэж бодож байтал дахиад долоо хоног сунгана гэдгийг сонсоод тухайн үедээ бага зэрэг хямарсан шүү. Олон хүнээс янз бүрийн авир гарна шүү дээ. Бусад газрын тусгаарлагдсан иргэдэ боорцогоо шидсэн, мөөгтэй хол идэхгүй зэрэг авир гарсан гэж сонсож байсан. Манайд тусгаарлагдсан хүмүүсийн дотор жирэмсэн хүн байгаагүй. Мэдээж дан ганц гомдол ирээгүй, харин ч олон хүнээс талархлын үг ирж байсан. Тусаарлалтын хугацаа дуусч байсан 21 дэх хоног дээр танай сайт иргэдийн гомдлыг мэдээлсэн. Манайхаан дэлхий нийтэд айдастай энэ хүнд хэцүү  үед эрүүл энхийн төлөө цаг наргүй, сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа төр засаг, салбар салбарын алба хаагчдаа хүндэлж, урмын үг хайрлаарай гэж хэлмээр байна.

“Амар” зочид буудлын тогооч ийм хариулт өгсөн юм.

Харин Борлуулалт, үйлчилгээ хариуцсан албаны дарга Б.Оюунчимэг дараах байр суурийг хэлсэн юм.

Тэрбээр үйлчилгээний талаар “Өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр /Берлин-Москва-Улаанбаатар/ чиглэлийн онгоцоор ирсэн 188 иргэн манай буудалд байрласан. Дараа нь  /Москва-Улаанбаатар/ чиглэлээр хүнс тээвэрлэн ирсэн дөрвөн жолооч нэмэгдэж, нийт 192 иргэн, есөн эмч, ОБЕГ-ын найман алба хаагч,  манайхаас 21 ажилтан нийт 230 хүнийг өрөө байр, хоол хүнсээр ханган ажилласан.

Гуравдугаар сарын 15-ны өдөр гаднаас эмч ирж манай ажилчдад өрөө бүрийн нойлын өрөө мөн хаалга, хаалганы бариулыг тогтмол цэвэрлэх, ариутгал хийх болон нойл бөглөрөх, сангийн бусад асуудал гарахад холбогдох ажилтан яаж орох, өрөөний гадна цэвэрлэгээг хэрхэн хийх  талаар заавар, зөвлөгөө өгсөн. Энэ дагуу эхний хоёр өдөр   ажилласан.  Гурав дахь өдрөөс эхлэн ОБГ-ын ажилтан  өрөөнд орж нойлын цэвэрлэгээ хийхийг хориглосон. Бид өрөөний гадна цэвэрлэгээ, коридор, хана, лифт, аваарын хаалга, шат зэргийг зааврийн дагуу тогтмол цэвэрлэж, ариутгаж  байсан” гэсэн юм.

Харин ямар хүндрэл үүссэн талаар “Тусгаарлагдсан иргэд хувийн бэлтгэлээ өөрсдөө хангаж ирэх байсан. Гэвч зарим иргэн гарын саван, 00-ийн цаас, шампунь, ангижруулагч, оо, сойз зэргийг шаардсан. Бидний зүгээс уг асуудлуудыг дор бүр нь шийдвэрлэж өгсөн. Эргэлт оруулах болсноор энэ асуудал дахин гараагүй.  Тухайн иргэд өөрсдийгөө тусгаарлагдсан гэсэн ойлголтгүй,  эргэлтийн бус цагаар эргэлт авах, буудлын хэмжээний үйлчилгээ нэхэх, “Интэрнет гацаад байна, хурд удаан байна” гэх зэргээр гомдол гаргсан. Түүнчлэн суултуур бөглөрсөн тохиолдол олон гарсан. Бөглөөс гаргахалд хүүхдийн тоглоом хүртэл гарч ирж байсан зэргээр хариуцлагагүй хандлаг олон гарсан. Мөн тусгаарлалтын хугацаа сунгасан нь хүмүүсийн бухимдлыг хүргэсэн байх.

Яг үнэндээ бол бид ч бас эрсдэл дунд ажилласан шүү дээ. Манай ажилчид 21 хоног ажилласан атал шинжилгээнд хамруулаагүйд сэтгэл дундуур байна. Тусгааралалтын хугацаа дуусч иргэд буудлаас гарахдаа “21 хоног хамтдаа сайхан байлаа. Ямар ч байсан хэдүүлээ хүнд үеийн давлаа. Та нартаа баярлалаа” гэх зэргээр талархалын үг хэлэхийг сонсоход урамтай байлаа” гэсэн юм.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Хүрэлээ (66.181.188.95)
    Ичихгүй худал ярих юм даа. Цайг огт өгдөггүй байсан шүү. Асуухад зөөж байгаа эмч нар чинь уусан байх гэж хариулсан. Хариуцлагатайгаар хэлье ганц ч удаа цэсийн дагуу яс тас хоол өгөөгүй шүү дээ. Анх ороход л өрөөгөө цэвэрлээгүй байсан, маш их тоос шороотой байсан. 16 дахь хоногтоо хошуугүй тоос сорогч авсан шүү. Дараа дараагийнхаа хүмүүсийг бодож 19 дэх хоног дээр асуудлыг энэ цахим сайтад хандаж мэдээлэл хүргүүлсэн шүү.
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Үнэнийг нь хэллээ (49.0.137.164)
    elbegeed ter zawaan bareni ch genuu teriig ni ogohgui bol namaig yalgaad b na geed l gonshignood b na
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • b (103.229.121.20)
    gadaadad bol gudamjind baih bisan shu ,yun hool,bitgii davar
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • хоол нь тааруу бна гэсэн (202.9.47.23)
    амар -т азгүй гарууд нь орсон байх өө
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Үйлчлүүлэгч (202.9.46.32)
    За Амар з/б бол бизнесийн байгууллага. Улсаас ард иргэдээс мөнгийг нь авчихаад арай дэндүү амт, чанар муутай хоолоор үйлчилж байсан шүү. Хоолыг яаж тэгэж амтгүй хийж чаддаг бн аа. Гайхмаар амт муутай. Өөр олон хүн үйлчлүүлэх тул тийм сэтгэлгүй байж болохгүй л дээ монгол хүн байна даа. Бантан биш жонхуу, шөл, 2-р хоолонд 2-3 мах орвол аз. Арай л байсан шүү. Эмч, уок-н хүмүүс сайн ажилласан. Маш их баярлалаа.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • xolboo (202.126.89.136)
    borchyyl tiim zan gargahgui nogoo said darga nariin ehner huuhed tegj bga baih. amidralaas tasarhai ylsiin mon idej yysan humuus mongonii une tsene oilgohduiee.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.174)
    Ийм байтугай хоолгүй хонож байгаа хүмүүс олон л байгаа арай даам байнаа эргэлт ч гэх эргэлтээр ирсэн хүн нь тээгч болж халдвар тархавал наадуул зүгээр л гэртээ сууж бусад нь буюу улс орон хэцүүдэн шүүдээ. Дахин гаднаас ирэх иргэдээс асуудал гаргахгүй гэсэн амлалт авч байж авч ирэх хэрэгтэй
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.85.120)
    Цөөхөн хэдэн хүний үгээр дүгнэх бурууш тээ.Тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд л сэтгэл гарган эрсдэл дунд ажиллаж байгааш тээ.Харин ч баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.178.71)
    Тийм байлгүй дээ борчууд бол хэл ам гаргахгүй дээ нөгөө л жоохон том болсон нөхдүүд түүний хамаарлын хүмүүс л хэл ам гаргасан биз
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.35)
    eruul enh esen mend l bolson bol bolooshtee. buudald buudlaagui gedgee sn oilgoh heregtei. tusgaarlaltand bsan gedgeel oilgoh heregtei. tgd ch dundaj unetei buudald gants honoh munguur ter olon honog tusgaarlaltand bdgiin bnleshtee. hooltoi bsan ni ih ym shu. hool orh orongui honoj bgaa humuus zunduu bn shuu. dor sornoo uhamsartail bh heregtei. eruul bgaadaal bayrlah heregtei
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.35)
    eruul enh esen mend l bolson bol bolooshtee. buudald buudlaagui gedgee sn oilgoh heregtei. tusgaarlaltand bsan gedgeel oilgoh heregtei. tgd ch dundaj unetei buudald gants honoh munguur ter olon honog tusgaarlaltand bdgiin bnleshtee. hooltoi bsan ni ih ym shu. hool orh orongui honoj bgaa humuus zunduu bn shuu. dor sornoo uhamsartail bh heregtei. eruul bgaadaal bayrlah heregtei
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Zochin (192.82.69.217)
    Naad humuus chin mongold koronaa ih garsan bbal irj haragdaach eh ornoo orhij ybchihaad hool goldog hen ym be nobshnuud
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.46.187)
    Vneheer ayuultai nuhtsul hamgiin sain ajilsan hoolnii amt vilchilgeenii handlaga haritsaa geed bvgd sain bhad meddeg uhamsartai hvn sain gedgiin helnee Gadnaas irsen zarim irged uursduu vneheer hariutslaggvi ydaj uursdiinhuu heregleh zvilee ch beldej ireegvi deerees ni setgel zvi handlag edr togtwortoi bailgaj suraagvi 14honog geheer bachimdaad bsan ymuu Zarim hvmvvsee tgvvl yaah gej ene ovchin anh garahad ni mongoloosoo zugtaj garsan ym be bas eh oron shig chni ingej ulgiidj awch bgaa oron howor shdee ta nariin boljmgvi vildiig tewchin barina ajilsan hamt olond ydaj bayrlalaa gej helj chadhgvi bol tewcheertei baij surah heregtei ymdaa ene bvhniig dawaad garsan zochid buudliin ajilchidad ydaj bayrlalaa gej heleed garsan mundag zochid zondoo baisan ym bnlee 188irgedee ta nar jaahan uhamsartai baij suraarai
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Mongol (202.126.89.53)
    3.16naas 4.6hurtel amar zochid buidald bairlasan irgen bna iim uruusgul garsand haramsaj bna hool bol yag l jiriin ardiin hool bsaan muulah zuilgui eh orondoo irsen shan bna
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin (202.9.46.63)
    iim olon shat damjlaga xaraa xyanalttai bxad iim yum garax uu. batlagdsan jurmaar l ugsun bx . manaixan anx uulzsan shigee salj chaddaggyi gem bii shy.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    hoolnoos busad zuil bol hamaagui yun internet gazah gadnaas ovchin avchirchihaad olon um soliorood
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ard (202.126.89.53)
    Zassss surtein eruul saruul bval bolloo shuu de
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Irgen (202.126.89.53)
    2taltai blgui de goal n bid bugs negdej ene buhnii are garah n chuhal amjilt husii
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • МС (46.114.5.133)
    УОК Хоолны цэс баталдагүй юмаа....МУ - ын Хүнсний хууль дээр заасан байдаг.....Байгууллага цэсээ гаргаж тогооч нь бичилтээ хийгээд технологич нь хянаад Удирдлага нь баталгаажуулдаг.....та нар хүнээс мөнгийг нь авч байгаа бол чанартай хоол үйлчилгээ үзүүлэх ёстой....мэргэжлийн ёс зүй гэж байгаа бол түүний дагуу ажлаа хийнэ үү...!!!
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • АРД (202.9.47.8)
    ЗУРАГТ ҮЗҮҮЛСЭН ХООЛ ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛ ӨӨРСИЙНХӨӨ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛ ДЭЭР МАШ ТОМ АНХААРАХГҮЙ БОЛ ХООСОН ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨӨД ЯАХ БИЛЭЭ, НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ГЭДЭГ БАЙХ АА
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    гэхдээ тэр хоолны талаар яриач, арай бага, амт чанаргүй харагдсан. Бусад газрын хоол оруулсан постыг харсан биз дээ.Бас тэр ор нь яасан ч аймаар юм бэ
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    58 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 35 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 38 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 39 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 49 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 43 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 46 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    4 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 47 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 34 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 54 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 57 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    7 цаг 3 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    7 цаг 10 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 31 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК