Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Прокурор Ү.Содномцог: Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл 13.5 хувиар өссөн

2020-4-08
0
ЖИРГЭХ

Улсын Ерөнхий Прокурорын газраас 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа танилцууллаа.

Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийсэн ажлын талаар  танилцууллаа.

Тэрбээр "Прокурорын байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд дээд шатны прокурорын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд заавал нөхөн төлүүлдэг байх зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулан тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

2020 оны нэгдүгээр улиралд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 452077-г хүлээн авч, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн шалгасан нь 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 60441-ээр буюу 13,5 хувиар өссөн байна.

Хүлээн авсан гомдол, мэдээллийг шалгасан эрх бүхий байгууллагуудаар нь авч үзэхэд Цагдаагийн байгууллага 435,612 буюу 96,3 хувь, Мэргэжлийн хяналт 1839 буюу 0,4 хувь, гааль 203 буюу 0,04 хувь, Татвар 942 буюу 0,2 хувь, Гадаадын иргэн харьяатын газар 561 буюу 0,1 хувь, бусад байгууллагууд нийт 12920 буюу 2,8 хувийг хүлээн авч шалгажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд хүлээн авч шалгасан зөрчлийн талаарх нийт гомдол, мэдээллээс 7727 буюу 1,7 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 29122 буюу 6,4 хувийг хүлээн авахаас татгалзаж, 412937 буюу 91,3 хувьд нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж, 533 буюу 1,1 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 30 гомдол мэдээлэлд буюу 0,006 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 1728 буюу 0,3 хувь нь үлдэгдлээр шалгагдаж байна.

Эрх бүхий байгууллагууд нийт 9260 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, үүнээс 1542 буюу 16,6 хувьд нь шийтгэл оногдуулж, 5 буюу 0,05 хувийг нь шийтгэлээс чөлөөлж, 4291 буюу 46,3 хувийг шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, 848 буюу 9,1 хувийг нь хэрэгсэхгүй болгож, 542 буюу 5,8 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 буюу 0,1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 1388 буюу 14,9 хувь нь үлдэгдлээр шалгагдаж байна.

Нийт зөрчлийн хэргийн 85,1 хувийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд 1591 хүн, 102 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулаад байна.

“Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 14.2 хувиар;

 “Танхайрах” зөрчил 10 хувиар;

 “Хүний биед халдах” 25.4 хувиар;

 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 65.5 хувиар;

“Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 346-аар буюу 11 дахин;

 “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил 62 буюу урьд оны мөн үеэс 24-өөр буюу 63.1 хувиар;

 “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 6 буюу урьд оны мөн үеэс 4-өөр буюу 3 дахин тус тус өссөн байна. Зөрчлийн хэргийн улмаас нийт 448,368,882 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүний 85,7 хувь /384,3 сая/ нь хүнд, 9,3 хувь /41,8 сая/ нь хуулийн этгээдэд, 5 хувь /22 сая/ нь төрийн байгууллагад учирсан хохирол байна.

Хохирол нөхөн төлүүлэлтийн байдлыг судалж үзэхэд  хүнд учирсан хохирлын 55,8 хувь буюу 214,7 сая, хуулийн этгээдэд учирсан хохирлын 71,7 хувь буюу 30,0 сая, төрд учирсан хохирлын 56,9 хувь буюу 12,5 сая төгрөг нөхөн төлөгдсөн байна.

Эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан нийт 414479 шийдвэрийг прокуророос хянаж, нийт 396 дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэн шийдвэрлээд байна.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас хэрэгсэхгүй болгосон нийт 848 хэргийг прокуророос хянаж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 97 хэргийг сэргээж, үүнээс 74 хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, 19 зөрчлийн хэрэг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4 шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлээд байна.

Прокуророос хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад нийт 85 удаа эрх бүхий байгууллагад шалгалт хийж, 389 төрлийн  зөрчил илрүүлэн арилгуулж, 36 шаардлага бичиж, 31 эрх бүхий албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэсэн байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой гарч байгаа зөрчлийн талаарх мэдээллийг прокурорын байгууллага холбогдох эрх бүхий байгууллагуудаас өдөр тутам авч бүртгэн, долоо хоног бүрийн 5 дахь өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас улсын хэмжээнд нэгтгэн, дүгнэлт хийж, шуурхай байдлыг ханган ажиллаж байна.

Нийт 612 гомдол, мэдээллээс Тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа, үйлчилгээ явуулсан гэх 222, Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 217, Олон нийтийг төөрөгдүүлэх, мэдээ, мэдээллийг түгээсэн, тараасан 31, Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах 10  зэрэг зөрчлүүд гарсан байх бөгөөд  82,5 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 8.4 хувийг хүлээн авахаас татгалзаж, 3.4 хувьд зөрчлийн хэрэг нээж, 15 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй  байна.   

Зөрчлийн нийт 23 хэргийн 17 буюу 73.9 хувьд нь шийтгэл оногдуулж, 6 хэрэг ажиллагаанд шалгагдаж байна. Улсын хэмжээнд тус хяналтын ажлыг хариуцсан нийт 65 прокурор одоогоор ажиллаж байна. Улсын Ерөнхий прокурорын газраас 2019 оны мэдээ тайланд үндэслэн хяналтын ажлын ачааллыг судлахад нэг прокурор жилд дунджаар 30971,5 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, 505,4 зөрчлийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна.

Судалгаанд хамрагдсан нэгж прокурорын газрын хяналтын ажил хариуцсан прокуроруудын ачааллыг ажлын цагаар тооцож үзэхэд нэг прокурор өдөр дунджаар 1-ээс 6 цаг тогтмол илүү цагаар ажиллаж байна.

Нэг. Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, зөрчлийн хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаад дүгнэлт хийж, Прокурорын байгууллагаас шалтгаан нөхцлийг зөв тогтоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэж, 2019 онд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан нийт хэргээс улсын хэмжээнд хамгийн их үйлдэгдсэн хэргүүдийг судалж үзсэн.

- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” 10488 хэрэг буюу 32.4 хувь, үүнээс “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт болис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”  8076 хэрэг буюу 24.9 хувь,

 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” 9413 хэрэг буюу 29 хувь, үүнээс “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох” 6693 хэрэг буюу 20.6 хувь,

 “Хулгайлах” 3642 хэрэг буюу 11.2 хувийг тус тус эзэлж байна.

Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны эхний хагас жилд багтаан дээрх төрлийн хэргүүдийн шалтгаан нөхцлийг тодорхой судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулахаар шийдвэрлэж, ажил сайжруулах аяныг зарлан хэрэгжүүлж эхлээд байна" гэлээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эрка (66.181.161.201)
    Зөрчил нь даамжирсаар даамжирсаар эрүүгийн элмент болж хувирдаг۔Гэхдээ хувь хүний ухамсараас л шууд хамаарана۔Насанд хүрсэн хүмүүст том хүмүүжил олгох зөв төлөвших хариуцлагаа зөв хэрэгжүүлэх тал дээр нь анхаарч ажиллах нь чухал үүрэг юм уу даа۔Ер монголчууд цөөхөн хүн амтай бие биенээ барьж иддэг адгын ёрын чанар үржиж болохгүйг анхааруулъя!
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    3 цаг 10 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    4 цаг 2 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    4 цаг 3 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    4 цаг 18 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    4 цаг 26 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК