Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хар тамхины хэргээр шүүхээс тэнсэн авсан, хугацаанаасаа өмнө суллагдсан хүмүүс дахин хар тамхи хэрэглэсэн байжээ

2020-4-08
0
ЖИРГЭХ

Улсын Ерөнхий пдрокуророос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр "Шүүхээс оногдуулсан хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, тэнсэх, албадлагын арга хэмжээг биелүүлэх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхэд прокурор хяналт тавин ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр нийт 197 шалгалт хийж, 1661 удаа танилцах ажиллагаа хийсэн байна.

 Шалгах танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 500 гаруй зөрчлийг илрүүлж, зөрчлийг засуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр прокурорын шаардлага 34-г бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Хорих анги, цагдан хорих, баривчлах, саатуулах байранд хүний эрх зөрчигдөх, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурор ял эдлүүлэх, баривчлах байрны үйл ажиллагааг шалгах, танилцах ажиллагааг тогтмол хийж байна. 

 Шүүхээс хорих ял шийтгүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 9600  гаруй ялтан, зөрчлийн шийтгэл, албадлагын арга хэмжээ авагдсан 650 гаруй иргэн, хуулийн этгээд, баривчлах шийтгэлтэй 600 гаруй хүний ял, шийтгэлийг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоолгох, өвчний учир ялаас чөлөөлүүлэх, дэглэм өөрчлүүлэхээр хорих ангиас ирүүлсэн саналыг прокурор хянаж 429 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн. 

Нийт 1.7 тэрбум төгрөгийн торгох ялтай 1910 ялтны торгох ял бүрэн биелсэн,  ялын биелэлт 99 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн  609 ялтан хяналтад байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад хяналтад авагдсан ялтны тоо 3 хувиар буурсан байна.

Зөрчлийн торгох шийтгэлээр шийтгүүлсэн 594 хүн, хуулийн этгээдийн 265.9 сая  төгрөгийн шийтгэл биелсэн нь 30 хувьтай, одоо хяналтад 2.6 тэрбум  төгрөгийн шийтгэлтэй 594 хүн, хуулийн этгээд байна.

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн  тохиолдолд олж илрүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласнаар энэ оны эхний улирлын байдлаар торгох ял шийтгүүлсэн 34, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 112 ялтны ялыг хорих ялаар солиулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  64 хувиар өссөн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон этгээдүүд хяналтад байх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран тодорхой хугацаанд тогтмол шалгах арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүй тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдүүд шүүхээс хүлээлгэсэн үүргийг хэрхэн биелүүлж байгааг гэнэтийн байдлаар шалгахад шалгалтад хамрагдсан 178 хүнээс  28 нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан тул 25 хүний тэнссэн шийдвэрийг хүчингүй болгуулж хорих ял оногдуулан, 3 хүнд зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсан 4 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

   Цагдан хорих байр, хорих ангид хоригдсон этгээдийг эрүүдэн шүүх явдлыг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс прокурорын байгууллагаас цөөнгүй арга хэмжээнүүдийг авч байна.

 Тухайлбал Улсын Ерөнхий прокуророос 2019 онд “Эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх тухай” албан даалгавар гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Хорих, цагдан хорих, баривчлах, саатуулах байранд хоригдож байгаа этгээд  тухайн анги, байрны үйл ажиллагаа, албан хаагчийн харилцаатай холбоотой гомдлыг тухайн анги, байрны захиргаагаар дамжуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг байсныг болиулж, Улсын ерөнхий прокурорын тушаалаар “Хорих, цагдан хорих, баривчлах төв байранд хоригдож байгаа этгээдээс тухайн анги, байрны үйл ажиллагаа, албан хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”-ыг баталж, хяналт тавьж байгаа прокурор 14 хоног тутам хайрцагийг биечлэн шалгаж, гомдол, хүсэлтийг прокурорын бүртгэлд оруулан шийдвэрлэж байна.

Өнгөрсөн онд тусгай хайрцагаар улсын хэмжээнд нийт 139 гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс  эрүүдэн шүүсэн талаарх 2 гомдол, байрны үйл ажиллагаатай холбоотой 23, албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 43 гомдол, бусад асуудлаар буюу байрны ахуй нөхцөл, хоол хүнс, холбогдсон хэрэг, зөрчил, хорих ангийн дэглэм бууруулах, хугацаанаас өмнө суллагдах, прокурортой биечлэн уулзах зэрэг асуудлаар 71 гомдол, хүсэлт гаргасан бөгөөд холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэсэн байна" гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (192.82.67.148)
    ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ТЭНСЭН АВДАГ ЯВДАЛ ДЭЛХИЙ ДЭЭР ХААНА Ч БАЙХГҮЙ ЗӨВХӨБН ХУУЛЬГҮЙ МОНГОЛД Л БАЙНА. ОДОО ТЭГЭЭД ХАР ТАМХИТАЙГАА ЗЭРЭГЦЭН ОРШИЖ ЗАЛУУЧУУДАА ХОРЛООД СУУЖ БАЙХААС ЭНЭ ТӨР
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    ami amdralaaraa togloj busdad gai bolj baigaagaa meddeggui malnuud umaa ene har tamhichid
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.89)
    Хар тамхи хэрэглэгч эмчилхээс нааш эдгэхгүй гэдгийг мэдсээр байж яагаад сул тавьсан юм бэ!?
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.35.148)
    Энэ хар тамхичдад өгөх ял зөөлдөөд байна
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 26 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 31 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 9 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 25 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 46 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 49 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 50 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 0 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 54 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 57 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 57 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 45 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 0 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 5 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 8 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 14 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК