Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгө угаах гэмт хэргээс 25 хэргийг хааж, 16 хэргийг шүүхэд шилжүүлжээ

2020-4-08
0
ЖИРГЭХ

Улсын Ерөнхий прокуророос 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Харин Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийсэн ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 20170 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас  хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 7490, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 9715, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж  шалгасан 322 байна.   Өнгөрсөн оны мөн үеэс  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 0,2 хувиар өссөн байна.

Хэрэг бүртгэлтийн 50565 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 5109-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 7538 хэргийг хааж шийдвэрлэсэн  байна.

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар 7298 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,2 хувиар өссөн байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 3816 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 172 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар гэмт хэргийн улмаас 210 хүний амь нас хохирч, 5060 хүний эрүүл мэндэд  хохирол учирч, гэмт хэргийн улмаас 110.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 849.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.

Прокурорын хяналтаар болон шалгалт судалгааны явцад  400 гаруй зөрчил илрүүлж, 28 шаардлага бичиж, 70  мөрдөгчид сахилгын арга хэмжээ тооцуулсан байна. Тус хэлтээс Авлига, Хүрээлэн байгаа орчин, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон Хүчирхийллийн хэргийн шийдвэрлэлтийг  нэмэгдүүлэх талаар жил бүр тодорхой  зорилт тавин хэрэгжүүлж, хэргийг  шуурхай,бүрэн гүйцэт шалгуулах үүднээс   хяналтын болон ахлах прокурорууд   зэрэгцэн хяналт тавьж  ажиллаж  байна.

Эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулийн байгууллагууд болон  аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтарч тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилладаг. Эдгээр хэргүүдээс зарим нэг тоон үзүүлэлтийг дурдъя

Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар:

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар авлига, албан тушаалын 602 хэрэгт   хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулсан  нь 2019 оны мөн үетэй ижил түвшинд байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан  107 хэргийг хааж,    41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 Авлига, албан тушаалын гэмт хэргийн эцэслэн шийдвэрлэлт 2019 оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар,  шүүхэд шилжүүлсэн хэрэг 4 хувиар тус тус өссөн   үзүүлэлттэй байна.

 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн талаар:

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар 174 хэрэгт хяналт тавьж ажилласан нь урьд оны мөн үетэй харьцуулбал  5,4 хувиар буурсан байна. Энэ төрлийн гэмт хэргийн  80 хувь нь нийслэлд  20 хувь нь орон нутагт  гарсан байна.

Хяналт тавьж ажилласан 174 хэргийн 59 хэрэг буюу 34 хувийг шүүхэд шилжүүлжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар:

Энэ оны 1 дүгээр улиралд 592 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь өмнөх оноос  43 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 76 хэргийг хааж, 81 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг:

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхдийн эсрэг 39 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан  байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндсэн 134 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь  өмнөх онтой харьцуулахад 8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дээрх 134 хэргийн 14 хэргийг хааж, 35 хэргийг шүүхэд шилжүүлсэн  шийдвэрлэсэн байна. Хэргийн  43.2 хувийг  нийслэлд, 56.7 хувийг  орон нутагт үйлдсэн байна.

Мөнгө угаах гэмт хэргийн талаар:

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар  “Мөнгө угаах” 132 хэрэгт  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нь өмнөх онтой харьцуулахад  ижил түвшинд байна. Үүнээс 25 хэргийг хааж, 16 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг :

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар энэ төрлийн 704 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь урьд оны мөн үетэй харьцуулбал 33 хувиар буурсан байна. Эдгээр хэргийн 61 хувь нь Нийслэлд, 39 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн  53 хувийг нь шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга  Д.Булганцэцэг:

/Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр хийсэн ажлын талаар/

Нэг. Эрүү болон зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцсон талаар

Прокурор 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 497 удаа оролцож тайлбар гаргасан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсчээ.

Прокурор анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох 3485, эрүүгийн хариуцлага оногдуулах 3261, давж заалдах шатны 599, хяналтын шатны 136,  УДШүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар 13 хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож санал, дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 246 буюу 7.6 хувиар, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 92 буюу 15.6 хувиар тус тус өссөн.

Нийт 201 прокурорын эсэргүүцлээс 135 эсэргүүцлийг шүүх хүлээн авч эсэргүүцлийн биелэлт 67 хувьтай байна.

Анхан шатны шүүхээр 3412 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан.  Тухайлбал:  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 210,  ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 235 , торгуулийн ялаар 1655,  нийтэд тустай ажил хийлгэх ялаар 425,  хорих ялаар 829,  эрх хасах ялаар 149 хүн шийтгүүлсэн байна.

Прокурор зөрчил хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нийт 4833 удаа оролцсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1550  буюу 47.2 хувиар өсчээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 115,  өөрчлөлт оруулахаар 86, нийт 201 прокурорын  дүгнэлт шүүхээр хэлэлцэгдсэнээс  97.5 хувь нь биелэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  8.9 хувиар  өссөн байна. 

2020 оны 1 дүгээр улиралд  шүүхээр нийт 3261 хэргийг хянан шийдвэрлэснийг зарим гэмт хэргийн төрлөөр авч үзвэл  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл бусдын биед хөнгөн хохирол учруулах хэрэг 1523, хулгайлах  хэрэг 447, зам тээврийн ослын гэмт хэрэг 287, мал хулгайлах хэрэг 96, хүнийг алах  72 хэрэг,   авлига, албан тушаалын хэрэг 34, хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг 72, мансууруулах бодистой холбоотой хэрэг 59, бага насны хүүхэд хохирсон  хүчиндэх гэмт хэрэг 29, гэр бүлийн хүчирлэлийн хэрэг 52  шүүхээр  шийдвэрлэсэн байна.

2019 онд шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тэрбум 215 сая төгрөгийн үнэлгээ бүхий 22 техник хэрэгслийг хураан улсын орлого болгож, 100 техник хэрэгслийн үнэ болох 5 тэрбум 728 сая төгрөг, байгаль экологид учруулсан хохиролд 676.710.202 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хоёр.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцсон талаар 

Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн 313, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн прокурорын нэхэмжлэл бичсэн 39, нийт 352 удаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 228  буюу 1.8 дахин өссөн.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн төрийн байгууллагын хүсэлтээр болон санаачилгаар нийт 648.021.647 төгрөгийн үнийн дүн бүхий 67 хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Гурав. Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаар

Прокурорын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албыг 2019 оны 4 дүгээр сард байгуулсан.

Төрийн байгууллагын хүсэлт болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар прокурор санаачилан шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн захиргааны болон хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээлэл солилцох, тулгарч буй хүндрэл бэрхшээл, хууль хэрэглээний асуудлыг судалж, шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан хандах, шүүхийн байгууллагатай санал солилцох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд таниулах, сурталчлах зэргээр  хуулийн заалтыг хэрэгжүүлж төр, нийтэд учирсан хохирлыг арилгуулах ажлыг зохион байгуулан  ажиллаж  байна.

Мөн зөрчил, эрүүгийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийдвэр, хүчин төгөлдөр акт, шийтгэлийн хуудас хэрэгжээгүйгээс учирсан хохирол, төлбөр төлөгдөөгүй тохиолдлыг тогтмол судалж, нэхэмжлэл бичих, нэхэмжлэл бичүүлэхээр холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлэх, төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох материалыг тухайн байгуулага, бусад байгууллагаас гаргуулан авах, эрүүгийн, зөрчлийн журмаар шалгуулах, мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийх зэрэг арга хэмжээ авсан.

2019 онд прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах тухай төрийн байгууллагаас ирүүлсэн 1228 хүсэлтийн дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн 851 тэрбум 253 сая төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, мөн нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн төрийн байгууллагын 29, прокурорын санаачилгаар 102, нийт 131 буюу 56 тэрбум 912 сая төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий хүсэлтийг хүлээн авчээ.

Үүнээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, анхан шатны шүүх 52 тэрбум 180 сая төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнтэй 1046 хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Төрийн байгууллагаас 870  хүсэлт хүлээн авсан, иргэний шүүх хуралдаанд 648 оролцсон байна.

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албыг байгуулан ажилласнаас хойших ажлын үр дүнг судлахад  2019 оны жилийн эцсийн байдлаар   857 тэрбум 345 сая төгрөгийн үнийн дүн бүхий 468 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.96)
    Ждүг дахин шалга танай прокурор цагдаагиинхан барилгын компанииг мөнгөөр мөнгө угаалтыг хэрэгсэхгүй болгосон
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 26 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 31 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 9 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 25 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 46 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 49 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 50 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 0 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 54 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 57 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 57 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 45 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 0 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 5 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 8 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 14 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК