зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Зоригт: Оросын цагдаа саатуултал монгол оюутнууддаа тусалсаар байх болно

2020-4-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” төслөө санаачилсан тэр цагаас монгол ёс заншил, үндэстэн ястангуудын онцлог шинжийг залүү үедээ ухуулан таниулахаар сэтгэл шулуудан ажиллаж байна. Улс төрөөс нэг мөсөн гарснаа зарласан тэрбээр цахим орчинд идэвхтэй нэгэн. Төслийнхөө шугмаар ОХУ-ын Москва хотноо очсны дараа тус улсад онц байдал зарласан юм. Хэдийгээр Оросод ийн гацсан ч гэлээ зүгээр суусангүй. Харин ч амны хаалт, гар ариутгагч, бээлий, гурил, будаа зэрэг шаардлагатай зүйлсээр монгол оюутнууддаа туслах хүмүүнлэгийн ажил эхлүүлээд байна. Тэрбээр “Хэцүү цаг үед монголчууд нэг нэгэндээ туслаж байж хүнд үеийг даван туулна” гэж хэлсэн бөгөөд уг хүмүүнлэгийн хөдөлгөөнд түүний олон үндэстэн ястны найз нөхөд нэгдэж эхэлжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 -Москва хот дахь оюутнуудад амны хаалт, гар ариутгагч олдохгүй хэцүүхэн байгаа гэсэн. Эдгээт хүүхдүүдэд та туслаж байгаа юм билээ. Ийм бэрхшээлтэй хэчнээн оюутан бий талаарх мэдээлэл байна уу?

-Олон хүүхэд бий. Халдвар гарсан даруйд зарим нь Монгол руугаа зарим нь буцаж амжсан. Амжаагүй нэг нь оюутны байрандаа тусгаарлагдсан. Үлдсэн оюутнуудын хувьд янз бүрийн шалтгаантай. Зарим нь төгсөх курсийнх, зарим нь нөхцөл байдал дээрдэх байх гэж итгэж хүлээн хичээлээ давтаж байна. Надтай цахимаар 400-500 оюутан харилцсан. Тэд мөнгөгүйдээ амны хаалт, гар ариутгагч худалдаж аваагүй юм биш. Мөнгө нь байгаад ч олдохгүй байна. Би ч гэсэн гараад хайвал бараг олдохгүй. Олдсон ч цөөн ширхэгээр л олдоно. Зарим оюутнууд үнэхээр хүнд нөхцөлд байна. Оюутны байранд нь халдвар илэрсэн тохиолдол цөөнгүй гарсан. Энэ утгаараа өндөржүүлсэн дэглэмд оюутны байрыг нь тусгаарласан байна. Гэлээ гээд тэд сэтгэлээр унаж суусангүй. Цахимаар хичээлээ хийж байна. Онц байдлын дэглэмийг сайтар сахиж байгаа.

-Та тэнд хүргэж өгөх амны хаалт, бээлий, гар ариутгагчийг хаанаас олж байна вэ?

-Анх өөрөө хайж олсон, эсвэл нөөцөлсөн зүйлээ хүргэж өгөх, шаардлагтай тохиолдолд худалдаж аваад аваачиж өгдөг байсан юм. Дараа нь Монголоо гэсэн сэтгэлтэй Халимаг, Буриад улсын найзууд мэдээд “Хэлэхгүй яасан юм бэ. Бид ч гэсэн туслая” гэсэн. Ингэж л нэгдсэн. Яг үнэндээ ямар ч гарцгүй болсон хүүхдүүд нүдэнд харагдахаар өөрийн эрхгүй сэтгэл өвддөг юм билээ. Тэд чинь дотуур байрнаасаа гарч болохгүй. Ээж, аав, нутаг, уснаасаа хол байгаа жаахан хүүхдүүд шүү дээ. Би гэхэд гэрээсээ гараад хогоо хаях, хүнсний дэлгүүр, аптек орох л эрхтэй. Яахав, шаардлагатай үед машинаа унаад явчихна. Гэтэл оюутнуудад хүнсээ авч чадвал их юм. Амны хаалт, гар ариутгагч бараг олдохгүй байна. Хэнээсээ, хаанаасаа ч олох. Ийм байхад нь туслахгүй байж болохгүй биз дээ.
-Хэчнээн оюутанд шаардлагатай зүйл хүргэж өгсөн бэ?

-Би хэн нэгэнд тайлан тавьж, онц дүн тавиулах гээгүй шүү дээ. Тиймээс тооцоо энэ тэр гаргаагүй. Хоёр долоо хоногийн хугацаанд чамгүй олон хүүхдэд хүргэж өгсөн. Нэг удаадаа 5-7 дотуур байраар орж амждаг. ОХУ-д бүхэлдээ өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа учир гадуур хамаагүй явж болохгүй. Хэрвээ дэглэм зөрчвөл торгуулахаас эхлээд ял авах эрсдэлтэй. Нэг дотуур байранд нэг монгол оюутан байхад нөгөөд нь 20, 30-уулаа байх ч тохиолдол байна. Олон янз л даа. Өөртэй чинь ярьсны дараа гарч хүргэлтээ хийнэ дээ.

-Зөвхөн амны хаалт, гар ариутгагч, бээлий аваачиж өгдөг үү?

-Янз бүр. Нойтон сальфетик, гурил будаа, ургамлын тос зэргэ. Нэгэнт очсон юм чинь хэрэгтэй зүйлийг нь дөхүүлэх юмсан гэж боддог. Манайхан их нэрэлхүү зантай юм аа. “Юу хэрэгтэй байна, хэлээрэй” гэхээр “Зүгээр ээ, ахаа” гэнэ. Тэгэхээр нь яаж зүгээр байх вэ гээд хэрэгтэй байх гэсэн юмыг нь авч очдог. Баярлалаа гээд авахаар сэтгэлд их сайхан мэдрэмж төрдөг.

-Хангамж өгөх оюутнуудаа яаж сонгож, олж авдаг юм бэ. Тан руу чат бичсэн болгонд тусалдаг гэсэн үг үү?

-Аль болох тэгэхийг хичээдэг. Би анх фэйсбүүк, инстиграмм,  твиттерт “Москвад ийм хүндрэлтэй байна. Үр хүүхэд чинь байвал холбогдоорой” гэсэн пост үлдээсэн юм. Энэ дагуу ээж, аавууд нь холбогдож хүүхдийнхээ утасны дугаар, эсвэл цахим хуудсыг нь өгсөн. Хүүхэдтэй нь холбогдоод “Танай дотуур байранд хэдэн монгол оюутан байна. Юу хэрэгтэй вэ” гэж асуудаг. Нэг оюутанд 5-6 амны хаалт, бээлий байхаар тооцож багцлана. Очоод залгахаар гарч ирээд авдаг.

-Ямар гоё юм бэ. Хүнд хэцүү цагт нэгэндээ туслах шиг хэрэгтэй зүйл хаа байх билээ.

-Би анх хэн нэгэнтэй хамтарч хийе гэж бодсонгүй. Тиймдээ ч ганцаараа гүйдэг байлаа. Гэтэл найзууд маань тусалж эхэлсэн. Эндээс л бараг л хөдөлгөөн маягын зүйл өрнөсөн гэх үү дээ.

-Жишээлбэл, ямар хүмүүс таны энэ аяныг дэмжсэн бэ?

-ОХУ-ын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч эрэмбэтэй, Оросын армийн Ерөнхий прокурор Петров гээд найз маань байна. Өөрөө Буриад хүн л дээ. Өндөр албан тушаалтан болоод тэр үү, ховор эд зүйл олоход хялбар байж магадгүй. Амны хаалт, бээлий зэргийг хоёр ч удаа олон тоогоор бэлтгэж өгсөн. Ингэхдээ “Өнөөдөр бид ирээдүйгээ хамгаалах ёстой. Бидний ирээдүй бол энэ залуус шүү дээ” гэж хэлсэн. Монголчуудаа гэсэн сайхан сэтгэл байгаа биз. Чи Даши Намдаковыг танина даа.

-Мэдэлгүй яах бэ?

-Тэр найз маань хүртэл гэр бүлээрээ нэгдсэн. “Хүүхдүүдэд юу хэрэгтэй байна” гэж асууна. Унших гоё номноос эхлээд хоол унд өгнө. Бүр “Жимс, чихэр аваачиж өг” гэнэ. Тэгэхээр нь "Чихэр, жимсээр яах юм бэ. Лаазалсан мах хэрэгтэй байх” гэдэг юм. Үүнээс гадна ОХУ-ын Дээд зөвлөлийн байнгын хорооны даргаар Жамсуев.В.Б гээд Агын Буриад хүн ажилладаг юм. Тэр хүн хүртэл нэгдсэн. Өнөөдөр “Гэрээсээ хол байгаа хүүхдүүдэд өгөөрэй” гээд амны хаалт, гар ариутгагч зэргийг өгсөн.

-Та машин бариад чөлөөтэй явж болж байгаа юм уу?

-Одоохондоо болж л байна. Ер нь бол гадуур сэлгүүцэхийг хориглосон шүү дээ. Цагдаа зогсоовол учир байдлаа хэлээд үзнэ дээ. Тэр болтол чадлаараа туслана даа.

-Энэ сарын 8-нд ОХУ-аас ирсэн 20 настай оюутнаас вирусний халдвар илэрсэн. Москвад байгаа оюутнууд дэглэм хэр сайн сахиж байх шиг байна вэ?

-Сайн шүү. Хараад байхад монголчууд хэрэгтэй цагтаа ухамсартай, хариуцлагатай ард түмэн юм шиг. Монгол, Орос хоёр ямар ялгаа байна вэ гэхээр монголчууд дотооддоо нэгэндээ халдаасан тохиолдол бүртгэгдээгүй шүү дээ. Харин ОХУ-д халдвар авсан иргэдийн 60, 70 хувь нь нэгэндээ халдаасан байна. Тэр оюутан хүүхдээс халдвар илэрсэн гэхээр Москва эсвэл замдаа авсан байх. Ийм эрсдэлтэй байхад “Маск, бээлий аваарай” гээд нааш нь гүйлгэлтэй биш. Эрх биш автомашинтайгаараа би явсан нь дээр биз дээ.

-Танд олон зуун оюутан хандсан юм байна. Энэ бүхний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадна гэж үү?

-Хоёр өдөр ямар ч хэрэгсэлгүй болж зогссон. Тэгтэл азаар найзууд тусалсан. Гэхдээ хоёр хоног хүргэлт хийгээд нөөц дуусна. Хөөцөлдөж олно доо.

-Дэлхийн олон улсад оршин суугаа иргэд нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. ОХУ дахь иргэдийн дунд нутаг буцах хүсэлтэй иргэд хэр олон байгаа бол?

-Би нь бий байх. Олон аав, ээж надтай холбогдсон. Яг үнэндээ ийм нөхцөлд хүүхдээ авах гэсэн нь дэмий болов уу. Москвагаас хаа байсан Улаан-Үд, Алтанбулагийн боомтоор дамжаад 21 хоног тусгаарлагдана. Энэ замд юу ч болох юм билээ. Халдвар авсан хүн дунд нь байх ч юм билүү. Тиймээс эндээ дэглэмээ бариад суусан нь дээр гэдэг зүйлийг ар гэрт нь зөвлөсөн. Нөгөө талаасаа гадаад дахь монголчуудаа заавал тусгай үүргийн онгоцоор авчирч байхаар оршин суугаа газарт нь дэглэм сахиж суух нөөц боломжийг бүрдүүлж өгөх ёстой юм шиг.

Онгоцоор авчрах, тусгаарлахад хэдий хэрийн зардал гарах билээ. Би ОХУ-д ирсэн зорилго нь Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй хамтарч ОХУ-ын Москва, Халимаг, Казахстан болон Европийн долоо, найман оронд хийх нэвтрүүлгийн бэлтгэл ажлыг хангахаар ирсэн юм. Гэтэл Москвад гацчихсан. Тиймээс Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй ярилцаад тухайн улс дахь төлөөлөгчидтэй нь ярилцлага хийж байна. Та бүхэн харсан болов уу. Эндээс ямар байдал ажиглагдаж байна вэ гэхээр тухайн улс орнууд өөрийн улсын иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байна. Цар тахлаас болж ажилгүй болсон, түрээсээ төлж чадахгүй болсон иргэддээ санхүүгийн тусламж үзүүлж байна. Яахав, олон жил амьдарсан, нийгмийн даатгал, татвар төлсөн иргэдэд асууда арай өөр байх шиг байна. Гэтэл тухайн улсад байнга оршин суудаггүй, татвар төлдөггүй иргэдэд ямар ч тусламж үзүүлэхгүй байна. Санхүүгийн гэсэн үг шүү дээ. Бусадтай л адилхан ажилгүй болж, орлогогүй болсон. Байрны түрээсээ төлж чадахгүй болж байна. Ийм байдал байхаар Монгол руугаа зүтгэхгүй гээд яах юм бэ. Тиймээс Элчин сайдын яамдууд, гадаад дахь монголчуудынхаа төлөөлөлтэй хамтарч хэдэн хүн ажилгүй болж, түрээсээ төлж чадахгүй байгааг судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орлогогүй болж түрээсээ төлж чадахгүй болсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд “Цаг наашилтал наанаа дэглэм бариад сууж бай” гэвэл хүмүүс сандарч бужигнахгүй шүү дээ. Хар ухаанаар тооцвол үсрээд л 4-5 сая ам.доллар шаардагдах байх. Тэгвэл хүн бүр Монгол руу зүтгэхгүй. Хэрвээ ийм арга хэмжээ авч чадвал тэр олон хүнийг Монгол руу зөөснөөс хямд тусна шүү.

Москвад гацсан Зоригоод тусламж хэрэггүй. Яагаад гэвэл, өөрийн гэсэн орлоготой, унтах дулаан байр байна. Харин оюутны байранд хоолтой, хоолгүй суугаа оюутнуудад тусламж хэрэгтэй. Тэд өлсөж суухаар гэр рүүгээ буцая гэж шийдэж болно шүү дээ. Тиймээс тухайн улсад нь амьдрах, дэглэм сахиж суух боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Ийм л бодол байна даа.

Жишээлбэл, Белги улс дахь монголчууд харласан монголчууддаа дэмжлэг үзүүлэх “Хамтдаа бид хүчтэй” хөдөлгөөн өрнүүлж байна. Тэнд 2000 гаруй монгол иргэн байгаагаас 1000-аад нь хараар ажилладаг. Тэдний байрны түрээсийн төлбөр дээр нь тусалж байна. Юу хэрэгтэй байгаа зүйлийг нь олж өгөхийг хичээж байна. Монголчууд нэгэндээ тусалж байна. Үүн дээр нь төрөөс дэмжих хэрэгтэй.

-Цаг үе хүндрэхийн хэрээр нутаг руугаа буцах хүсэл төрөх юм уу?

-Буцвал буцах л байлаа. Гэхдээ энд ээж минь хамт байгаа. Өндөр настай хүнийг авч явахын тулд хариуцлагатай хандахгүй бол болохгүй шүү дээ.

-Би таныг “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөнтэйгээ хамт яваа гэж бодсон?

-Манай багаас нэг хүн хамт яваа.

-Танай ээж наана чинь амьдардаг юм уу?

-Яг ч амьдардаггүй. Манай дүү нар энд суралцдаг. Ээж өвлийн улиралд ирдэг юм.

-Ингэхэд та сонгуульд өрсөлдөх ямар ч бодолгүй болсон уу?

-Ёстой хүсэхгүй байна. “Бидний цөөхөн монголчууд” төслөө эхлүүлэх үедээ л ингэж шийдсэн. Төслөө хэрэгжүүлж явахын хэрээр улс төрөөс илүү энэ ажил илүү чухал зүйл юм гэдгийг ойлгосон. Их хуралд нэр дэвшээд монголчууддаа хэрэгтэй зүйл хийх нь чухал ажил. Гэхдээ тэнд хангалттай олон хүн байгаа. Хэрвээ би энэ ажлыг хийхгүй бол хэн хийх юм бэ. Миний эхлүүлсэн төсөл бол дэлхийгээр нэг тархсан монголчуудад цаашлаад бидний үр хүүхдэд хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон учраас улс төрөөс бүр мөсөн татгалзсан.

-Монголын улстөрчдийн ёс зүйн асуудал үнэхээр эмзэг сэдэв болоод байна. Парламентийн 40 гаруй гишүүн ЖДҮ-тэй нэр холбогдчихлоо. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоогүй улстөрчийг олох хэцүү боллоо. Таны хувьд харьцангуй нэр цэвэр байсан улстөрчийн нэг юм болов уу гэж би боддог юм. Ер нь улстөрчийн ёс зүй юунаас эхлэх ёстой юм бэ?

-Ямар ч байсан хулгай зэлгий, буруу зүйл хийгээгүй гэдгээ бардам хэлж чадна. Ёс зүйн хувьд тухайн хүн дээр цохож хараад хэрэггүй болов уу. Угаасаа тогтолцоо нь гажиг юм чинь яах юм бэ. Тоглоомын дүрэм анхнаасаа буруу явагдаж байна. Их хэмжээний мөнгө зарцуулж байж гишүүн болохоос өөр замгүй болж байна. Хамаг байдгаа сонгуульд зарцуулсан хүн шархаа нөхөх гэж үзнэ биз дээ. Ийм юм чинь яах юм бэ. Мянга сайн гарсан ч ЖДҮ-гийн зээлийг тэсэлгүй авчихаж байгаа байхгүй юу. Яахав, байгаадаа сэтгэл ханадаггүй шунахай хүн ч бий байх. Гэхдээ л тогтолцоогоо өөрчлөхгүй бол хэчнээн сайн хүн гараад ч нэмэргүй. Гэхдээ буруу тогтолцоо гээд хойшоо сууж болохгүй. Зөв хүнийг олж гаргаж ирэх ёстой. Үүнд иргэн бүр хариуцлагатай, идэвхтэй хандах ёстой. Жишээлбэл, би “Электрат” гээд хөдөлгөөний гишүүн. Энэ хөдөлгөөнөөр дамжуулаад ядаж хулгай хийхээргүй хүнийг гаргаж ирэх, тийм хүн сонгогдох боломжийг олгох, хэн нь ямар хүн бэ гэдгийг чиглүүлж өгөхийг хичээж байна. Та нэг хараад үзээрэй. Монголын аль хариуцлагатай, ухамсартай, идэвхтэй гэсэн хүмүүс энэ хөдөлгөөний гишүүнээр элссэн.

-Тэгэхээр тогтолцоогоо яаж өөрчлөх юм бэ?

-Яг ийм тийм гээд хэлчих загвар дэлхий дээр ховор байна. Олон зуун жил тогтвортой ажиллаж байсан тогтолцоо эвдэрч байна. Учир нь нийгмийн сүлжээ асар хурдацтай хөгжиж байна. Наандаж л нэг багийн иргэн өөрт тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад хүргэж чадаж байна. Үүнийг тооцох ёстой. Яахав, Үндсэн хуулиа өөрчлөх гэж үзлээ, Сонгуулийн тухай хуулиа баталлаа. Бага багаар ч гэсэн урагшилж байна. Яаран дүгнэлт хийх хэрэггүй. Арав гаруй жилийн дараа сайхан болох байлгүй дээ.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Олон иргэнд тусалж, халдвараас хамгаалах болтугай.

-Баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд дэглэмээ сайтар сахиарай. Та ухамсартай байж чадвал хайртай хүмүүсээ хамгаалж чадна шүү. Бас тусламж хэрэгтэй хүнд туслахыг хичээгээрэй гэж уриалмаар байна.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин ЭХЭМҮТ-д ажиллалаа
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (672)

  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • Петя (103.212.118.94)
    Зоригтод талархаж байна. Питерт бгаа оюутнуудад туслаарай. Горный шүү. Москвагаас зайтай болохоор хүн тусламж очихгүй байна.
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 12
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 12
  • Tungalag Gombo (192.82.78.247)
    Талархаж байна. Их зөв хүн юм. Байгаа байгаа газарт нь байлгаж тусламж үзүүлэх нь оновчтой. Энэ тухай өчнөөн хэлж бичсэн дээ.
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 12
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 12
  • Сонгогдвол дахиж битгий улсаа хохироогоорой (122.201.22.187)
    Зочин
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 12
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 12
  • Зочин (202.126.89.54)
    Bayarlalaa. Gubkinii neremjit neft and gas oil University-d dotuur bairandaa bgaa mongol oyutnuud deer ochooroi plss..
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
    • Голомт банкны хүүнээс хэдэн мөнгө шидэж нүгэлээ багасгалаа гэж бодоо биз
      2020 оны 04 сарын 11
  • emjigee (192.82.78.103)
    Хүнлэг л хүн байна . Яахнав муулаад.Сайн үйлс дэлгэрэг
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 11
  • emjigee (192.82.78.103)
    Хүнлэг л хүн байна . Яахнав муулаад.Сайн үйлс дэлгэрэг
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • emjigee (192.82.78.103)
    Хүнлэг л хүн байна . Яахнав муулаад.Сайн үйлс дэлгэрэг
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
  • shib (66.181.188.161)
    Chono boroonoor, umnu bas estoi gui l geed bsan daa ene hun, hugiin gar
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 11
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 11
  • нэр нэргүй (66.181.161.68)
    Хүний нутагт амьдарч байгаа оюутнуудад чин сэтгэлээсээ тусалж байгаад баяр хүргэе. Орос хэлээр чөлөөтэй ярина бас ч хамт сурч байсан нөхөд нь тусалж байгаа байлгүй дээ
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Chamaig medhiin huvid showchin lalar gdgg chine medeh yum bna! (66.181.185.74)
    Showchin lalarshdee
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 10
  • Demjigch (202.179.26.106)
    Sain baina.Ene chin l amid baigaa huneeree baigaagiin hamgiin tom bolovsrol shuu Amjilt husie .Mongolchuud negdeh tsag argagui bolsoon
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 10
  • зочин (59.153.114.143)
    оюунтан оюутаны холбооны буян хишиг ачаар энэ зэрэгт хурсэн хожим ч гэсэн ойлгосон байна зарим нь мартаж тиим байсанаа эргэн санахгуй болсон Зоригт сайн байна даа
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Гадаадаас монголчууудыг зөөвөрлөхгүй тэнд нь хэрэгцээт зүйлээр хангах нь зөв шүү
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Zochin (87.123.194.214)
    Chono boroonoor gedeg l bolj bna
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.139)
    Просто молодец, мужик!
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Пүрэвдагва багш (182.160.38.119)
    Мөнхчулууны Зоригт маань Сайхан сэтгэлтэй шүү. Уул нь бид хоёр багш шавийн барилдлагатай хүмүүс. Шавьдаа баяр хүргэж төслийн болон энэ хүмүүнлэгийн үйлст нь амжилт Ерөөе ээ
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 09
  • Зочин (202.21.109.47)
    Харийн оронд хашигдан суугаа үр хүүхдүүдэд минь тусалж дэмжиж байгаа танд гүнээ талархаж байнаа. Буян тань буцаж ирэхдээ түм журмаараа арвижин дэлгэрэгээ.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 09
  • Зочин (122.201.22.44)
    Гишүүн болохын тулд короногаас ч айхгүй байна шүү кк.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.137)
    songuulid oroh geed yadchih yumaa ha ha ta nar shig turiin mungunuus heden 1on terbumiig shaasah HULGAICH oligarhuud end noir hoolgui ajillaj baigaa emch tsagdaa ontsgoigiinhond yadaj neg neg terbum tugrug handivlachihaach
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Зоригоод амжилт хүсье!
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 09
  • зочин (202.9.40.18)
    Хүн төрөлхтөн төгс ниигмииг олоогүй олох ч үгүй биз Гэхдээ ардчилал буюу хүнии эрх эрх яөлөөг дээдэлсэн ниигмээс илүү ниигэм байх боломжгүй Хүн хүнээ дарлахгүй тэгш байх зарчим юм Ингээд харахад ардчилалын төлөө зүтгэдэг хүмүүс арай л гэгээлэг түмнээ гэсэн сэтгэлтэй байдаг даа ямар ч байсан
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 09
    • Mongol
      Naad ardchilal gedeg chine eroosoo bish uunees chine bolj delhii suirch b.a Bid ooroor hogjih nomtoi uls shuu udahgui il bolno
      2020 оны 04 сарын 09
  • Зочин (66.181.160.15)
    Танд маш их талархаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Танай намын нөхдүүд хураагаа ч хөдөлгөхгүй байж бүх зүйлийг сөрөг талаас нь харж, харлуулж байна. Таны сайхан сэтгэл, сайн үйлсэд баярлаад баршгүй.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
    14 мин
  • Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин ЭХЭМҮТ-д ажиллалаа
    17 мин
  • Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа
    1 цаг 49 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    3 цаг 28 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    3 цаг 41 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    3 цаг 56 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    4 цаг 34 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    4 цаг 42 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 45 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    6 цаг 29 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    6 цаг 48 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    7 цаг 35 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 46 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 59 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    8 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    8 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    8 цаг 36 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    8 цаг 46 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    8 цаг 51 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК