Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах саналыг банкуудад хүргүүлээ

2020-4-10
0
ЖИРГЭХ

Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор малчдад тулгарч буй  асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан МОНГОЛ БАНК, ХААН БАНК, ТӨРИЙН БАНК-ны удирдлагуудад хандан санал хүргүүллээ.

Уг саналд, Дэлхий дахинаа тархаад байгаа шинэ коронавирусийн халдвар цар тахлын байдалд шилжиж ард иргэдийн аж амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлт нөхцөл байдал үүссэнийг хохирол багатай даван туулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас дэс дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох, үйлдвэр, худалдаа, тээвэр зэрэг хүн ам олноор төвлөрөл үүсгэн ажилладаг салбаруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох зайлшгүй арга хэмжээ авч байгаа нь ноос, ноолуур, арьс, шир, мах зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтаас өрхийн дийлэнх орлогоо бүрдүүлдэг малчид, хөдөөгийн хөдөлмөрч иргэдийн хувьд эдийн засгийн туйлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд малчид ноолуурын орлого орох үе болох 3-5 дугаар сард зээлийн эргэн төлөлтөө хийхээр тааруулан зээл авдаг байна. Банкууд ч үүнийг харгалзан үзэж зээлээ өгдөг байна. Коронавирусийн тархалтаас үүдэн энэ жил дээрх горим, хугацаа алдагдахад хүрч байгаа нь малчдаас огт хамааралгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа билээ. Засгийн газраас ноолуурын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байраа хадгалах болон малчдын орлогыг бууруулахгүй байх зорилгоор ноолуур худалдан авахад зориулан жилийн 3.0 хувийн хүүтэй, 300.0 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгуулах, хүүгийн зөрүүг төсөв хариуцахаар шийдвэрлээд байна. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулж, олгож эхлэхэд тодорхой хугацаа шаардагдаж байна. Энэ хооронд малчдыг зээлээ цаг хугацаанд нь төлөх шаардлагыг арилжааны банкны зүгээс хүчтэй тавьж байгаа нь хүндрэл бэрхшээл үүсгэж байна.

Засгийн газраас Монголбанк болон Монголын банкуудын холбоотой удаа дараа зөвлөлдөж, эдийн засагт бий болсон хүндрэлийн үед зээлдэгчдээ хамгаалж дэмжих зорилгоор зээлийн гэрээг шинэчлэх, хугацааг сунгах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжуудыг ашиглах замаар зээлдэгчдээ дэмжих талаар ойлголцсон билээ. Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, энэ үед нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй, аливаа шимтгэл, хураамж авахгүй байх зэргээр хүн амын хүнс, эх орны үйлдвэрүүдийн түүхий эд үйлдвэрлэгч малчдаа дэмжиж ажиллахыг хүсч байна. Малчдын зээлийн хугацааг сунгаж шийдвэрлэснээр ноолуур бэлтгэлийн ажлыг Засгийн газрын бодлогын дагуу зохион байгуулах, үүний үр дүнд малчдын орлого нэмэгдэж зээлээ төлөх чадавхи сайжрах, боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ хөнгөлөлттэй зээлээр бэлтгэж үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажлын байраа хадгалж үлдэх боломж бүрдэнэ.

Хамтран ажиллахыг санал болгож байна.

 Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад тус тус санал хүргүүллээ.

Уг саналд “Covid-19” короновирусын халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг үндэслэн тус яаманд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан гамшгийн эрсдлээс хамгаалах штаб”-ыг байгуулан ажиллаж байна.

Иймд та бүхнийг энэ цаг үед хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй  үйл ажиллагаагаа уялдуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх, сэргээн босголтын үеийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Та бүхнийг улс орон, ард түмнээ дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаанд талархсан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гэжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (124.158.111.6)
    ЗҮГЭЭР Л БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ 3-4% БОЛГООД БУУРУУЛЧИХ СОНГУУЛЬ ӨНГӨРӨӨХ ГЭСЭН АРГА ЯДСАН ТҮР ЗУУРЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГГҮЙ...ТУУШТАЙ ТОГТВОРТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ...
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЗҮГЭЭР БАКНЫ ХҮҮГЭЭ Л БУУРУУЛЧИХ . ӨӨР ИЙМ ОЛОН ХОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГГҮЙ
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ийм олон түр зур аргацаасан иргэдээ хуурч доромжилсон арга хэмжээгээ болиоод арилжааны банкуудын ард нуугдахыгн оронд хүүг нь бууруулаач
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 6 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 11 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 16 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 41 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 43 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 46 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 24 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 1 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 4 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК