Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Бүх төрлийн үйлчилгээг цахим хувилбарт шилжүүлж, санхүү, эдийн засгийн харилцааг цахим хувилбарт хөгжүүлэх шаардлагатай

2020-4-10
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.04.10) харилцаа холбооны салбарын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, “ЖиМобайл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, "Жемнэт" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дэлгэрсайхан, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн захирал Ч.Золбаяр, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Скайтел группийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа, албаны бусад хүмүүс байлцлаа.  

Харилцаа холбооны салбарын төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээг харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд бүхий л талаараа дэмжин ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, www.econtent.edu.mn цахим сайтад байрласан теле хичээлийг гар утаснаас болон өрхийн интернетээр үзэх, IPTV видео сангаас теле хичээлийг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн. Хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үзсэн байна. Мөн 11 их дээд сургуулийн цахим хичээл явуулж байгаа порталуудыг үнэ төлбөргүй болгосоны зэрэгцээ оюутнуудад сургуулийнхаа цахим сайт руу хэрэглээ болон хурдны хязгааргүй дата ашиглан хандах бололцоог бүрдүүлжээ.

Боловсролын чиглэлээр хийсэн дээрх ажлуудаас гадна хэрэглэгчдийн дата үйлчилгээний багтаамжийг нэмэгдүүлэх, цахим сувгаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд дата багц бэлэглэх, өрхийн интернетийн суурь хураамжийг хөнгөлөх гэх зэргээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн талаараа танилцуулсан юм. IPTV видео сангаас дэлхийн шилдэг кинонуудыг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн нь нийтдээ 2 сая 534 мянган хандалттай байгаа аж. Зарим орны олон улсын ярианы тарифыг хямдруулж, цахим төлбөр тооцооны данс хооронд шимтгэлгүй болгоод байгаа гэв. Түүнчлэн улс орны хэмжээнд шилэн кабелийн үндсэн сүлжээ, үүрэн холбооны сүлжээний бэлэн байдлын бүрэн хангаж ажиллаж байгаагаа танилцуулсан.

Үүний сацуу салбарын албан хаагчдад ариутгал, хамгаалалтын хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, ажлын цагийг богиносгох, ажилтнуудынхаа 40-60 хувьд гэрээсээ ажиллах боломж олгох, ажлын байран дахь хүмүүсийн төвлөрлийг бууруулах зорилгоор ажлын байрны дахин төлөвлөлт хийх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл орон тоо цомхотгох, ажлын байр цөөлөх арга хэмжээ аваагүй гэлээ.

Үргэлжлүүлэн тус салбарын зүгээс авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Тодруулбал, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгож, үнэ төлбөргүй хандах боломжийг бүрдүүлэх, коронавирус (COVID-19)-ийн халдварын талаарх мэдээллийг хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн аппликэйшн хөгжүүлэх талаарх саналуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүссэн нөхцөл байдлын харилцаа холбооны салбарт үзүүлж буй нөлөөллийн талаар мөн товч танилцуулсан. Ярианы үйлчилгээний ачаалал буурснаар орлого буурч байгаа бөгөөд цаашид буурах хандлагатай байгаа гэв. Түүнчлэн дата хэрэглээнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, үнийн өөрчлөлтгүйгээр багтаамж, хурдыг нь нэмэгдүүлж байгаагийн улмаас ачаалал огцом нэмэгдсэн нь сүлжээний хэт ачаалал үүсгэн, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгээд байгаа аж.

Иймд тус салбарын зүгээс төрийн өмчийн оролцоотой, харилцаа холбооны зарим компанийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулах, эсвэл хойшлуулах, олон улсын шуудан солилцооны үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангах, тус салбарын тоног төхөөрөмжийг онцгой, түргэвчилсэн нөхцөлөөр нэвтрүүлэх гэх зэрэг асуудлаар дэмжлэг хүсч буйгаа танилцуулсан юм.

Коронавирус (COVID-19)-ийн халдвар тархсан нь дэлхий дахинаа шинэ нөхцөл байдал үүсгэж байгаа ч харилцаа, холбооны салбарын хувьд хямралыг боломж болгох гарц байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Олон жил яригдаж ирсэн дижитал шилжилтийг хийх үүргийг харилцаа, холбооны салбарын удирдлагуудад чиглэл болгосон гэдгээ дурдлаа.

Улсын Их Хурал богино хугацаанд шуурхай ажиллаж, цар тахлын үеэр иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх хууль, тогтоолыг баталсан бөгөөд холбогдох бодлого, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг боловсруулан ажиллаж байгаа талаар уулзалтад оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлсэн. Салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх танилцуулгад дурдагдсан төрөөс хүсч буй дэмжлэгийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Бусад улс оронд авч хэрэгжүүлж байгаачлан харилцаа холбооны компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хорио цээрийн дэглэмийн үед ярианы үнэ тарифаа бууруулах боломжийг судлахыг хүсэв. Шуудан-хүргэлтийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, төрөл бүрийн цахим үйлчилгээ, аппликейшнуудыг хөгжүүлэн замаар эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломж байгааг тэрбээр онцлоод, энэ чиглэлд  техник технологийн хувьд манлайлан ажиллахыг уриалсан. Түүнчлэн хорио цээрийн дэглэм тогтоосон үед шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, боловсролын чиглэлийн контентуудыг IPTV-үүдээрээ үнэ төлбөргүй, хүртээмжтэйгээр түгээх гэх зэргээр нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө ажиллахыг хүслээ.  

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, хорио цээрийн дэглэм эхлэх үеэс санаачилгатайгаар дэмжин ажиллаж байгаа харилцаа холбооны салбарын хамт олонд талархал илэрхийллээ. Боловсролын салбар одоогийн байдлаар 1 улирлын хичээлийг теле хувилбарт амжилттай шилжүүлээд байгаа бол 06 дугаар сарын 01-ний өдөр хичээлийн бүтэн жилийн хөтөлбөрийг теле хувилбарт шилжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс суралцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Энэ жил 28.5 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд эдгээр сурагчийг шалгалтад бэлтгэх асуудлаар холбогдох талууд судалгаа хийж байгааг Ё.Баатарбилэг сайд хэллээ. Иймд төгсөх ангийн нийт сурагчийг цахимаар суралцах, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэх бололцоог дэмжин ажиллахыг уулзалтад оролцож буй үүрэн холбооны оператор компаниудын төлөөллөөс хүсэв.

Харилцаа холбооны салбарынхан 270 сая төгрөгийн мөнгөн болон бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмж хандивласан, зарим эмнэлэгт утасгүй интернэтийн сүлжээг үнэ төлбөргүй бий болгосонд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийлсэн. Тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор Эрүүл мэндийн яамаар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг бэлэглэсэн байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг мессэжийг иргэдэд тогтмол түгээн, одоогийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн 184.4 сая мессеж илгээгээд байгаа аж. Нэг зэрэг 20 дуудлага хүлээн авах хүчин чадал бүхий Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл өгөх төвийн 119 тусгай дугаарын холболтыг үнэ төлбөргүй суурилуулж, богино хугацаанд ашиглалтад оруулан, найдвартай ажиллагаа, техникийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа гэв. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад үнэ төлбөргүй нэгж, дата олгож байгаа нь шуурхай үйл ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг болж байгаа гэлээ. Ийнхүү цар тахлын үед нэгдсэн зохион байгуулалтад орж шуурхай, санаачилгатай, идэвхтэйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан харилцаа холбооны салбарын хамт олонд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чин сэтгэлийн талархал илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн бүх төрлийн үйлчилгээг цахим хувилбарт шилжүүлэх, санхүү, эдийн засгийн харилцааг цахим хувилбараар хөгжүүлэх шаардлага тулгараад буйг харилцаа холбооны салбарынхан анхаарч санаачилгатай, шуурхай ажилласнаар хямралыг боломж болгох давуу тал бий гэдгийг хэлж байв. Дижитал шилжилттэй холбоотой эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг Улсын Их Хурал тухай бүр шуурхай шийдвэрлэн дэмжин ажиллахаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bold o (121.163.70.184)
    Tegeed naad songuuloo tsahimd shiljuuleh bolohoor bolohgui geed gediigeed bdag ni yamar uchirtai yum ve ..tsahimaar gadaadad bgaa irgediin sanaliig abch bolno shu dee
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    1 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    14 цаг 29 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    19 цаг 32 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    21 цаг 2 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    21 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    21 цаг 40 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    22 цаг 0 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    22 цаг 14 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    22 цаг 53 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    23 цаг 7 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    23 цаг 18 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    23 цаг 30 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    23 цаг 31 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    23 цаг 33 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК