Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Батсуурь: Өөртөө ажлын байр бий болгодог 800 мянган иргэнд бага хүүтэй зээл олгосон бол илүү үр дүнд хүрэх байлаа

2020-4-13
0
ЖИРГЭХ

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт дэлхий нийтэд эрчимтэй тархаж байна. Ийм цаг үед олон улсын эдийн засаг саарч байгаа учир ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалах үүднээс тухайн орны төр засгаас шат дараалсан арга хэмжээ авсаар байна. Манай улсын хувьд ч гэсэн хэрэглээний зээлийн үндсэн төлөлт болон хүү, зарцаах, ажлын байраа хадгалсан ААН-д дэмжлэг үзүүлэх зэргээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч энэ нь бодит байдал дээр хэр үр дүн өгсөн бэ, бид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байж эдийн засгаа хамгаалах бэ гэдэг асуудлаар Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-Төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатай гэ үзэж буй эдийн засагчдын төлөөллиймн нэг нь та. Цаг зав, бусад шийдвэрлэх асуудлаа бодсон ч тэр төсөвт тодотгол хийхээс өөрөөр асуудлыг даван туулах боломжгүй гэж үү?

-Төсвийн тухай хуульд төсөвт тодотгол хийх нөхцөлүүдийг заасан байдаг. Эдийн засагч хүний хувьд төсвт тодотгол хийх гарцаагүй нөхцөл байдал учир УИХ-аас зохицуулалт хийх ёстой гэж үзэж байгаа. Төсвийн тухай хуулийн 34.1.4-д төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх гэж заасан байдаг. Төсөвт зохицуулалт хийж болно. Зохицуулатыг төсвийн шууд зохицуулагч  юм уу, төсвийн бусад захирагч нарын хооронд хийдэг. Гэтэл одоогийн нөхцөл байдалд төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулах хийж байна. Хүссэн хүсээгүй шүү. Ингэвэл энэ нь тодотгол болно гэж заасан байдаг. Ерөнхийлөн захирагч гэдэг нь УИХ-ын даргын өөрийнх нь төсөв, Сангийн яам, БСШУСЯ зэргээр тухайн салбарын сайд нарыг төсвийн ерөнхийлөн захирагч гэж ойлгож болно.

Одоогийн нөхцөлд төсвийг нааш цааш нь болгож, шилжүүлэх зэргээр зохицуулалт хийж байна лээ. Ингэвэл гарцаагүй төсвийн тодотгол болно гэсэн үг.

Нөгөөтээгүүр, Төсвийн тухай хуулийн 34.1.1-д Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй нөхцөл байдал үүссэн үед төсвийг тодотгоно гэж заасан. Төсвийн тусгай шаардлагад төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас давбал төсөв тодотгоно. Энэ заалт аль хэдийн зөрчигдсөн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Засгийн газрын гадаад зээл нь төсөвт заасан 60 хувиас давбал гэж бий. Гэтэл одоогийн нөхцөл байдлаар манай улс гаднаас нэмж ам.долларын зээл авч байна. Гуравдугаарт, хуулийн 34.2-т урьдчилан тооцоолох боломжгүйн улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх гэж бий. Төсвийн алдагдал энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хэдэн хувьд хүрснийг мэдэхгүй. Учир нь мэргэжлийн байгууллагууд зөрүүтэй тоо хэлээд байна. Сангийн сайд мэдэгдэл хийхдээ хэд хэдэн зөрүүтэй тоо хэлсэн. Ингэхээр хамгийн багадаа 500 орчим тэрбум төгрөгийн орлогын тасалдсан болов уу. Эдгээрээс авч үзвэл, төсвийг тодотгох шаардлага бүрдсэн. 

-Төсвийн зохицуулалт хийх нь утга агуулгаараа төсвийн тодотгол болж байна гэсэн үг үү?

-Яг тийм. Одоо авч хэрэгжүүлж байгаа зохицуулалт нь төсвийн тодотгол болж байгаа юм. Сангийн яамны харъяанд байсан мөнгийн хил, гаал руу, БСШУСЯ-ын харьяанд байсан мөнгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу шилжүүлнэ гэдэг нь төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийгдэж байна гэсэн үг. Энэ тохиолдолд төсвийн тодотгол хийнэ гэж хуульд заасан байдаг. УИХ ямар ч шийдвэр гаргалаа гэсэн утга агуулгаараа төсвийн тодотгол хийх нөхцөлийг бүрдүүлж байна.

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засгийн хүндрэлийг даван туулах 5.1 их наяд төгрөгийн багцыг Засгийн газраас хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн. Энэ хүрээнд их хэмжээний гаднын зээл тусламж орж ирж байна. Ирэх оноос гадаад ор төлөгдөж эхлэх энэ үед эдийн засагт улам дарамт учруулахгүй юу?

-Манай улсад аль болох гаднаас бага зээл тусламж авах, эдийн засгийн дотоод нөөц бололцоогоо ашиглах боломжтой. Гэхдээ хэд хэдэн хүндрэл бий. Одоо орж ирэх зээл, тусламж нь онцгой нөхцөл байдал гэдэг утгаараа өмнө нь байгаагүй 1.5-3 хувийн хүүтэй байна лээ. Энэ тохиолдолд гаднын зээл тусламжийг авч хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь 1-2 хувийн хямд эх үүсвэр, нөхцөлтэй байх ёстой. Тэгэхгүй бол эдийн засаг хямарч байгаа энэ үед эргээд дарамт болно.   

-Засгийн газрын багц арга хэмжээний зарим арга хэмжээ нь эхнээсээ УИХ-аар батлагдаад эхэллээ. Засгийн газрын гаргасан шийдвэр, арга хэмжээний талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын хожимдож арга хэмжээ авсан. Сангийн яам, Төв банк гэсэн хоёр гол институци хариуцлагагүй ажилласнаас болж зайлшгүй шаардлагатай арга хэмжээг сар гаруй хугацааны дараа шаардуулж байж оруулж ирсэн. Авсан арга хэмжээ нь эхнээсээ үр дүнгүй байсан. Тухайлбал, иргэдийн зээлийн хүүг царцаана гэсэн мэдэгдэл нь хэл ам болж байж хэрэгжсэн. Үүнээс долоо хоногийн дараа Ерөнхий сайд багц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэсэн. Энэ багц арга хэмжээг ач холбогдлоор нь аваад үзвэл эдийн засагт тийм ч хүчтэй нөлөө үзүүлэхгүй.

Ажлын байраа хадгалсан, орлогын хэмжээ буурсан аж ахуйн нэгжүүдэд мөнгөн тусламж үзүүлнэ гэсэн нь зөв.

Гэхдээ авах ёстой нэгдүгээр арга хэмжээ нь ажлын байрыг хадгалах, ажил олгогч нарт үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх юм. Учир нь цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, өртөж байгаа салбар нь жижиг, дунд үйлдвэрлэл. Манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулдаг 56 мянган аж ахуйн нэгж бий. Өөрөө өөртөө ажил олгоод явдаг 800 гаруй мянган хүн байна. Тэгэхээр хамгийн олон ажил олголтыг бий болгож, төрд ямар нэг дарамт болохгүйгээр өөрийгөө авч явдаг энэ салбарт түлхүү анхаарах байсан юм. Эдгээрт татвар гэхээс илүү зээлийн хүү, түрээсийн дарамт их байдаг. Тэдэнд бага хүүтэй зээлийг 2-4 жилийн хугацаатай олгосон бол илүү том дэмжлэг болох байлаа. Хоёрдугаарт, түрээслүүлэгч байгууллагынх нь цахилгааны төлбөрийг төрөөс даах зэрэг зохицуулалт хийж өөрөө өөртөө ажил олгогчдыг түрээсийн дарамтаас гаргах. Гуравдугаарт, ядуу өрхүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг талоноор олгож дэмжлэг үзүүлэх ёстой.

-Энэ онд эдийн засаг зургаа орчим хувиар өснө гэж тооцоолж байсан. Цар тахлын хүндрэлийн улмаас боломжгүй боллоо. Энэ байдал ойрын саруудад тогтворжлоо гэж бодвол эдийн засаг оны сүүлч гэхэд хэд орчим хувиар өсөх магадлалтай гэж та харж байна вэ?

-Эдийн засаг хамгийн наад зах нь хоёр хувийн өсөлт алдагдах нь тодорхой болсон. Дөрөв орчим хувиар л өсөх болов уу. Гэхдээ энэ байдал цаашид үргэлжилбэл 2-3 хувь өсөх байх. Тиймээс төсвийн тодотгол хийх эрх зүйн болон эдийн засгийн шаардлага үүссэн гэж хэлээд байгаа юм.

Коронавирусний дэгдэлт манай улсад цаашид юу хэрэгтэй гэдгийг сануулж өглөө. Тухайлбал, эдийн засгийн бие даасан байдал үүн дотор суурь хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, хараат бус байдлыг бий болгох шаардлагатай гэдгийг анхааруулаад өглө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.109)
    БАЯЧУУД ЖДУ -Д ЯАЖ ИЙГЭЭД ХАВЧУУЛАГДААД ЭЛДЭВ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛСЭЭР.....
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 49 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 19 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 57 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 37 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 38 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 42 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    8 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 33 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 48 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 53 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 56 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    11 цаг 2 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК