Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгө 1.7 их наяд төгрөг болж өсчээ

2020-4-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. 

Энэ талаар  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтад үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хамрагдаж байсан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд шинээр үнэт металл, үнэт чулуугаар арилжаа эрхлэгчдийн салбар нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар  2019 онд нийт 2433 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулж байна.

Үнэт цаасны салбарт 526 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаагас 306 хувьцаат компани юм.  Даатгалын салбарт  16 компани байгаа бөгөөд бусад нь энэ салбарт оролцогчид, зуучлагчид байна.  Банк бус санхүүгийн салбарт өнөөдрийн байдлаар 519 байгууллага,  240 хадгаламж зээлийн хоршоод тус тус үйл ажиллагаа явуулж байна.  21 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Үнэт эдлэлийн салбарт шинээр 1000 гаруй хуулийн этгээд, иргэн, үл хөдлөх хөрөнгийн салбарт 120-150 хуулийн этгээд,  аж ахуй нэгжийн зохицуулалт орж ирнэ гэсэн хүлээлттэй байна гэв.  Мөн хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгийн үнэлгээ  2,7 их наядад хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2  хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Үнэт цаасны салбарт 54 компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүнчлэн 2019 онд хөрөнгийн зах зээл дээр шинэ үйлчилгээ бүтээгдэхүүн гарсан. “Түмэн шувуут”, “АРД” ББСБ, “Монос хүнс” болон “Инвескор” зэрэг компаниудын IPO гаргаж, олон нийтийн компани болсон. Мөн Хөдөө аж ахуйн биржээр нийт 6 төрлийн бүтээгдэхүүнийг 705.1 тэрбум төгрөгөөр арилжсан дүн мэдээлэл байна. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор 2013 оноос ипотекийн бага хүүтэйгээр орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Өнөөгийн байдлаар “МИК ОССК” ХХК-аас 21 тусгай зөвшөөрөлтэй компани үүсгэн байгуулж, нийт 78,703 зээлдэгчийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулж 4.1 их наяд төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  СЗХ бүртгэсэн.

Мөн үүрэн телефоны оператор болох “Жимобайл” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн зээлээс өөр төрлийн санхүүгийн хэрэгслээр баталгаажсан үнэт цаас гаргасан анхны тохиолдол болсон. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хийж байгааг дурдахын зэрэгцээ бондын зах зээлийг хөгжүүлэхэд дэм болсон.

Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 2019 оны байдлаар 10.2 хувиар өсөж, 365.8 тэрбум төгрөгт хүрсэн. Харин даатгалын нийт хураамж өмнөх оноос 11.1 хувиар өсөж 196.6 тэрбум төгрөгт хүрэв. Даатгалын гүнзгийрэлтийн түвшин буюу ДНБ-д эзлэх хураамж 0.56 хувьд хүрээд байгааг дурдахын зэрэгцээ энэ салбарт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай нь харагдаж байна. 2019 оны байдлаар хувь хүн, хуулийн этгээдтэй байгуулсан даатгалын гэрээний тоо 1.2 сая хүрсэн байна.  Даатгалын салбарт нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүний тоо 11 байна. Харин даатгалын зах зээлээс төлсөн татвар 2019 онд 15,6 хувиар өсөж 3.7 тэрбум төгрөгт хүрсэн" гэлээ.

Тус танилцуулгад, 2019 оны байдлаар нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө 1.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 34.7 хувь өссөн үзүүлэлт юм. Нийт хөрөнгийн 71.3 хувийг буюу 1.2 их наяд төгрөгийг ББСБ-уудын зээлийн үлдэгдэл эзэлж байгааг дурджээ. Тус хорооны зүгээс банк бус байгууллагын дүрмийн санг шатлалтай өсгөх хуулийн төслийг боловсруулаад байгаа аж. Харилцагчдын тоо 2.9 сая болж, өмнөх оноос 1.8 дахин өссөн. Энэхүү өсөлтөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн нь харилцагчдын тоо нэмэгдүүлэхэд хүрчээ. Энэ салбараас нийт 24,1 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлсэн гэдгийг танилцуулгад дурдсан. 

Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн хэмжээ 222.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 11.2 хувийн өсөлтийг үзүүлэхийн зэрэгцээ гишүүдийн тоо 70,968-д хүрсэн. Цаашид Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцлов.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлэв.

Гишүүдийн зүгээс Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах талаар баримталж байгаа бодлогыг тодруулахын зэрэгцээ, хөдөө орон нутагт ажиллаж байгаа зарим нэг банк бус байгууллагын хүү хэт өндөр байгаад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулав. Мөн Монголбанк, Төрийн банканд ажиллагсад банк бус санхүүгийн байгууллагатай байгааг хэрхэн зохицуулах, саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хорооны зүгээс ямар ажил хийснийг илүүтэй лавласан. Түүнчлэн гишүүдийн олонх нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг хатуу тогтоож мөнгө хүүлэлтийн эсрэг тэмцэх, банк бус санхүүгийн байгууллагын тоог бууруулах,  хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариултдаа, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр банк бус байгууллагын зээл, хүүтэй холбоотой асуудлыг ярьсан. Өнөөдөр бизнес эрхлэгчид орлого багатай байгаагийн зэрэгцээ зээлийн хүү өндөр байгаа талаар маш их ярьж байна. Үүнтэй холбоотойгоор гурван сарын хугацаанд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон бол үндсэн болон зээлийн хүү, төлбөрийг хойшлуулахын зэрэгцээ энэ хугацаанд хүү, алданги тооцож болохгүйг хатуу анхааруулсан. Энэ тал дээр ойлголцсон гэж байлаа. Мөн тэрбээр, Саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хороонд өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгааг дурдаад эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжиж байгаагаа тодотгоод, үнэт эдлэл, үнэт металийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн бүртгэл, зөвшөөрлийн ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлгээ авсныг дуулгалаа. Түүнчлэн, Монголбанк, Төрийн банканд ажиллаж байгаа болон ажиллаж байсан этгээдүүд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгааг бид мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр давхар үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаа мэдэгдсэн учир хорооны зүгээс хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэж байлаа.

Зээлийн хүүгийн судалгааг улирал болгоноор хийж, зайнаас хяналт тавьж байгааг Ажлын хэсгийн зүгээс тайлбарлаад орон нутагт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 7-10 хүрсэн гэлээ. Харин бичил зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь орон нутагт санхүүгийн хүртээмж хомс, зээл олголт бага байгаатай холбоотой. Тиймээс банкны зээлээ төлөхийн тулд иргэд богино хугацаатай, өндөр хүүтэй зээл нэмж авч байгааг судалж тогтоосон. Иймд УИХ-д Санхүүгийн хэрэглэгчийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хуулийн төсөлд мөнгө хүүлэлтийн шинжүүдийг тусгаж, өндөр хүүтэй зээл нь энэ шинжийг агуулсан бол мөнгө хүүлэлт гэж үзэн хориглохоор заасныг дурдлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.4)
    Маш товчоор хэлбэл бондын мөнгө хэлбэрээ өөрчлөөд л ББСБ дансанд орсон.
    2020 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.216.222)
    ББСБ хэрэггүй. Эд бол луйварчид.
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Төр (202.9.46.62)
    Төрмйн банк ингэж ажиллаж болно,гол нь уян хатан бодлого шуурхай үйлчилгээ хэрэгтэй
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 20 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    14 цаг 52 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 13 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 18 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК