Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхзул: Элчин сайд Г.Ганболд "Та нарт туслах албагүй, туслахгүй" гэсэн. Ядаж охиныг минь бодож болоогүй гэж үү?

2020-4-23
0
ЖИРГЭХ

БНЭУ-д мэс засалд орохоор очсон иргэд маш хүнд нөхцөлд байна. Тэдний  цөөнгүй нь дараалсан олон удаагийн хүнд хагалгаанд орсон. Тэд мэс заслын дараах гам барьж чадахгүйгээс болж өнөөдрийг хүртэл тэнхэрч чадахгүй буудлын харанхуй өрөөнд Монголын төрд гомдож хэвтэнэ. Тэдний нэг нь 13-хан настай Ундрал охин. Төрөлхийн саажилттай түүнийг "Хөлд орох боломжтой. Яаралтай ирнэ үү" гэдэг хариу Энэтхэгийн зүгээс ирэхэд ээж Б.Мөнхзул нь өр зээл тавин байж өнгөрсөн хоёрдугаар сард тус улсад иржээ. Охины хагалгаа 13 цаг тасралтгүй үргэлжилсэн. Хагалгааны дараа хөл дээрээ босож, хэд гурав алхдаг болсон ч хоол хүнсний дутагдалд орсны улмаас ядарч сульдан сүүлийн гурав хоног орноосоо өндийж чадаагүй байна. Аргаа барсан ээж нь БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Г.Ганболд руу утас цохиж, туслахыг хүсэхэд "Та нарт туслах үүрэггүй. Тусалж чадахгүй" хэмээжээ. Түүгээр зогсохгүй тус улсад гаднын иргэдийг ялгаварлан гадуурхалт эрчимжсэн байна. Б.Мөнхзул ч гэсэн хэд хоногийн өмнө яг ийм эрсдэлд оржээ. Ингээд Энэтхэгт хөл хорионд ороод буй Ундрал охины ээж Б.Мөнхзултай тэдэнд тулгамдаад буй асуудал болон Энэтхэг улсын нөхцөл байдал яг ямар байгаа талаар ярилцсанаа хүргэе.


-Та охиндоо мэс засал хийлгэхээр Энэтхэг улсад очоод хоёр сар гаруй болж байгаа гэсэн. Мэс засалдаа орж чадсан уу. Ямар төрлийн хагалгаа хийлгэсэн юм бэ?

-Тархины саажилттай хүүхдийн нуурууны мэдрэлийн ёзоор таслах мэс засал хийлгэсэн. Дэлхийн маш цөөхөн улсад хийгддэгээс Энэтхэгт хамгийн бага зардлаар хийдэг юм байна. Мэс засал эмчийн амралтын хоёр цагтай нийлээд нийтдээ 15 цаг үргэлжилсэн. Хагалгааны дараа дасгал хөдөлгөөн тогтмол хийж, агаар салхинд гаргаж, амин дэмтэй хоол хүнс өгөх ёстой. Гэтэл коронавирсний халдвараас болж Энэтхэгт хөл хорионд орчихсон. Буудлын жижигхэн цонхтой өрөөнд амьсгалахад ч хүнд халуун нөхцөлд 61 хонож байна. Агаар салхи битгий хэл охиндоо шим тэжээлтэй хоол ч өгч чадахгүй сэтгэл шимширч сууна даа.

-Та охинтойгоо хоёулаа яваа юм уу?

-Миний охин 13 настай. Том болсон болохоор би ганцаараа өргөж дийлдэггүй юм. Тиймээс том хүүгээ дагуулж ирсэн. Хүү маань 20 настай.

-Энэтхэгт коронавирусний халдвар эрчимтэй тархаж байна. Дэлгүүрүүд хүнсний барааны хомсдолд орсон гэсэн. Та гурав хоол хүнсээ бэлтгэж чадаж байна уу?

-Ёстой хэцүү байна. Буудлын хажууханд Монголын ТҮЦ маягын дэлгүүр цөөнгүй байдаг. 600 орчим метрийн цаана хүнсний жижигхэн дэлгүүр бий. Гэхдээ худалдаж авъя гээд ч бараг юм байхгүй. Ундаа, чихэр, чипс гээд л болоо. Дулаан орох болохоор жимсээр тасрахгүй. Хүнсээ дөрөв хоногт нэг удаа гарч хүнс цуглуулдаг. Цуглуулах ч гэж дээ. Будаа, өндөг, сүү, тараг, талх гээд л болдог юм. Бид хөл хорионд ороод яг нэг сар болж байна. Гуравдугаар сарын 22-нд хатуу хөл хорио тогтоосон. Монголоос эмнэлэгт зуучилсан эмнэлгийн ажилчид энд байдаг юм. Тэд “Гарч орохдоо тор бариад гараарай. Тороо харагдахаар дээр бариад яв” гэж хэлсэн. Тэгэхгүй бол дэлгүүр рүү яваа юм байна гэж ойлгохгүй, гадуур тэнэж байна гэж бодох эрсдэлтэй. Дээр нь гаднын хүн учир халдлагад өртөх эрсдэл бий. Тиймээс тороо туг шиг өргөөд л, айж бэдэрсээр хүнсээ цуглуулдаг даа.

-Энэтхэгт сүүлийн үед 32-40 хэм хүртэл халж байна. Ийм халуун нөхцөл халуун ногоотой хоол хэрэглэж байгаагаас олон хүний ходоод өвдсөн, харшил гарч байна гэдэг зүйлийг ярьж байна лээ. Тэдний зарим нь мах идээгүй нэг сар болсон гэсэн. Охиндоо махтай хоол өгч чадаж байна уу?

-Наадах чинь сэтгэл өвтгөсөн асуудал болоод байна. Охинд маань хагалгаа хийсэн эмнэлэгт бидэнтэй эргэх холбоотой байдаг. Бие нь яаж байна, юугаар туслах уу гээд байнга ярьдаг. Одоогоос 14 хоногийн өмнө “Мах хэрэгтэй байна” гэж хэлэхэд тусгай хэрэгцээний машин гаргаж өгсөн. Буудлаас 20 км зайтай газарт том зах байдаг юм байна. Энэтхэгт махны хомсдол үүссэн шүү дээ. Яаж ч хайгаад марх олдохгүй. Гэтэл азаар хулгайгаар тахианы зардаг хүн таарсан. Мөнгөө өгөөд махаа авах гэтэл цагдаа нар ирчихдэг юм даа. Энэтхэгүүд ч сандралдаад “Хүлээж байгаарай” гээд тал тал тийшээгээ тараад явчихсан. Явахгүй бараг цаг гаруй болсон байх. Мөнгөө өгчихсөн, дээр нь охиндоо өгөх мах байхгүй хүн хүлээхээс өөр яах юм бэ. Ямар нэг аргаар авахыг бодно биз дээ. Цагдаа нааш цааш явах хооронд нь гүйгээд очтол худалдагч нь сэмхэн дамжуулсан. Ёстой азтай.

-Хэр их мах авсан бэ?

-Хоёр тахианы мах. Иймхэн тахианы төлөө ирж очихын 40 км явсан гээд боддоо. Тэгээд дээр нь ямар эрсдэлтэй, ямар аймаар нөхцөлд байсан гэж бодно. Одоо мах дуусаж байна. Хүү бид хоёр энэ махнаас иддэггүй юм шүү дээ. Зөвхөн охиндоо л шөл хийж өгдөг. Хүүхэд юм хойно дандаа шөл өгөхөөр уйдна. Жаахан хэсгийг нь эмтлээд шарж өгнө. Ингэж аргалсаар хоёр тахианы махаар 14 хонолоо. Одоо ганцхан хоолны мах үлдсэн. Дуусахаар нь хаанаас, яаж мах олдог юм байгаа юм бэ, бүү мэд. Дахиад л эмнэлэг рүү залгаж, тусламж гуйх байх даа.

-Түрүүн залгахад охин өлсөөд цай чанаж байна гэсэн. Өнөөдөр хоол хийж өгсөн үү?

-Махтай хоол хийж өгөөгүй. Ганц хоолны мах үлдсэн учир маргааш өгье гэж бодоод будаатай өндөг өгсөн. Гэтэл орой өлсөөд байна гэхээр нь сүүтэй цай чанаж өглөө. Монголын минь аагтай цай байгаа тулдаа сэтгэл дулаахан байна. Харамсалтай нь, хэдхэн удаа чанах ааг үлдсэн. Цай дуусахаар яана даа гэж бас бодох юм.

-Мах худалдаж авахаар явах үед охин тань буудалдаа үлдсэн юм уу?

-Үгүй ээ, эмнэлгийн машин дотор жолооч, ахтайгаа хамт байсан. Гадуур ганцаараа явах эрсдэлтэй. Хэрвээ цагдаа барих, эсвэл халдлагад өртвөл ард үлдсэн хоёртойгоо холбоо барих боломжгүй болно. Тиймээс ганцаараа явж болохгүй. Хоёулаа явъя гэхээр охиноо буудлын өрөөнд цоожлох болно. Ингэхээр босож чадахгүй хүүхдэд эрсдэлтэй шүү дээ. Тиймээс хаа ч явсан гурвуулаа ханиндаа явдаг. Уг нь энд 42 хононо гэж бодож ирсэн. Гэтэл хөл хорионд орчихлоо. Хүү бид хоёр яах вэ. Эрүүл саруул хүмүүс. Харин ганц охин минь ийм хүнд хагалгаа хийлгэчихээд нутгийнхаа барааг харж чадахгүй болчих вий гэхээс элэг эмтрэх юм.

-Эмчилгээгээр очсон хэр олон байна вэ. Танд мэдэж дуулсан зүйл байна уу?

-Элчин сайд Г.Ганболд цөөн хүн бий гэж хэлсэн. Хэдий цөөн ч гэлээ хүнд хагалгаанд орсон хэд хэдэн хүн бий. Хавдрын эмчилгээ хийлгээд тэнхэрч чадахгүй, махтай хоолны бараа хараагүй хүмүүс байна. Зүрхний хагалгаанд орсон нэг хүүхэд бий. Ээж, аавтайгаа хамт байгаа. Хавдрын эмчилгээ  хийлгэж байгаа нэг эгч бий. Тэр эгч маш хүнд нөхцөлд байгаа гэсэн. Хоёр ч хүнд мэс засалд орсон. Бие тааруу, дээр нь буудлын өрөө нь цонхгүй, махны бараа хараагүй нэг сар болсон гэсэн. Нөхөр, хүү хоёр нь сахиж байгаа юм билээ. Нөхөр нь сахартай учир байнга бие нь өвддөг гэсэн. Элэг шилжүүлэн суулгасан нэг хүн бий. Монголоос ирэхдээ хоёр донортой ирсэн. Ингээд тооцохоор 20 гаруй хүн бий.

Халуун орон болоод тэр үү, дэн буудлууд нь жижигхэн цонхтой. Бидний буусан буудлын өрөөнд агааржуулалт байдаггүй учир аймаар халуун, бүгчим. Шөнө бараг унтахгүй. Өдрийн цагаар л унтдаг.

-Яагаад шөнө унтдаггүй гэж. Охины тань бие өвдөөд үү?

-Охин өвдөх нь арай гайгүй болж байна. Хамгийн гол нь шөнө болохоор хаанаас гарч ирдэг нь мэдэхгүй. Аймаар их шумуултай. Шөнөжин шумуултай байлддаг. Бид Улсын онцгой комиссын хурлыг байнга үздэг. Гэтэл Энэтхэгт байгаа хүмүүс гайгүй байгаа гэдэг зүйл ярих юм. Нөхцөл байдал дээр эсрэгээрээ шүү дээ.

-Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд 500 гаруй хүн бий. Тусалж байгаа гэдэг утгатай зүйл ярьсан байна лээ. Та Элчин сайдад хандаж үзсэн үү. Би холбогдох гээд чадсангүй?

-Энэ сарын 21-нд Элчин сайд Г.Ганболдтой утсаар ярьсан. “УОК-ын хурлыг үзлээ. Онгоц ирэхгүй нь тодорхой боллоо. Бид яах вэ?” гэж асуухад “Одоо яах вэ дээ. Байгаа байгаа газартаа тайван бай” гэсэн. Тэгэхээр нь “Би буудлын тооцоогоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хийгээгүй. Өдрийн 1300 рүппи буюу монгол төгрөгөөр 52 мянган төгрөг. Би буудлаасаа хөөгдөх дээрээ тулаад байна. Элчин сайдын яаманд дээр яваад очвол та тосож авч чадах уу” гэж асуухад “Чадахгүй” гэсэн.

-Уг нь монголчууддаа тусалж байгаа гэсэн биз дээ?

-Тэгж л ярьсан шүү дээ. Яахав, мэс засал хийлгэсэн хийлгэсэн хоёр настай хүүхдийн гэр бүлийг Элчингийн байранд байлгаж байгаа гэсэн. Тэдний хувьд мөнгөө дээрэмдүүлсэн учир Элчин сайдын яамны үүдэнд очсон юм билээ. Ийм болохоор аргагүйн эрхэнд тусалсан байх. Бас ядуусын дүүрэгт ажилладаг байсан эмч охин Элчин дээр очсон гэсэн. Ганц, хоёр нь ч гэсэн эрсдэлгүй газарт байгаад баярлах юм даа. Тэгж л бодож залгасан. Залгаад “Та тусалж чадахгүй юм бол яах гэж тайван амгалан байна гэж Монгол руу хэлж байгаа юм бэ. Энд байгаа монголчууд чинь хүнд нөхцөлд байна. Эмнэлгийн шугмаар ирсэн тэр дундаа хүнд хагалгаанд орсон хүмүүс тэнхэрч чадахгүй байна” гэж хэлсэн.

Та боддоо. Байгаа байгаа газартаа тайван бай гэсэн. Гэтэл хүн болгон харилцан адилгүй орчинд байна. Элчин сайд Г.Ганболдын хувьд дипломат, элчингийн дүүрэгт амьдардаг.

Энэ утгаараа аюул бага байгаа. Дээр нь үйлчлүүлдэг дэлгүүрийнх нь хангалт нь арай өөр байдаг байх. Тиймдээ ч бидний зовлонг бодитоор харахгүй байх шиг байна. Дээр нь Элчин сайд явган явахгүй нь лавтай. Гадуур гарахаараа Элчин сайдын яамны унаагаар явж таарна. Бидэн шиг айж ичсэндээ тороо далдагнуулж, гүйхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор би Элчин сайд Г.Ганболдоос тусламж авч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Тэр хүн ч туслахгүй гэдгээ хэлсэн. Би “Танд эрх үүрэг нь байгаа шүү дээ” гэж асуусан.

Гэтэл юу гэж хариулсан гээч. “Надад тийм эрх, үүрэг байхгүй. Би тусалж чадахгүй” гэсэн гээд боддоо.

За больё. Эмнэлгээр явсан, өвчтэй хүмүүс хамаагүй гэж байгаа бол сургалтаар ирсэн 70 гаруй залуу байна. Тэд сургуулийнхаа дотуур байранд тусгаарлагдсан. Сургуулийн шугмаар ирсэн гээд тэднийг үл тоож болохгүй биз дээ. Хэчнээн хоол, байр нь цаанаасаа ч гэсэн хоолны хэмжээ нь өдөр ирэх тусам багасаж байна гэсэн. Дээр нь тэдэнд үйлчилдэг энэтхэг иргэд халдвар тээх эрсдэлтэй. Нэг хүн халдвар авбал сургуулийн байр тэр чигээрээ халдварлана. Тиймээс бид УОК-т хүсэлт гаргасан. Гэхдээ Энэтхэгт халдварын тохиолдолд 300 орчим байхад шүү дээ. Одоо 18 мянга давчихлаа. Дэлхийн 203 улс, бүс нутагт бүртгэгдсэн халдварын аюулын зэрэглэлээрээ Энэтхэг улс 17 дугаарт жагсаж байна. Энд байгаа монгол иргэд дэглэм маш сайн сахиж байна.

Гарч орохдоо маск зүүж, бээлий, малгай өмсөнө. Буудалдаа ирээд бүх хувцас, авчирсан бүх зүйлээ нэг бүрчлэн угааж ариутгадаг. Гар ариутгагчийг цаг үргэлж хэрэглэж байна. Аюулгүй байдлын үүднээс буудлын үйлчилгээ огт авахгүй байгаа. Цэвэрлэгч халдвартай байвал яах юм бэ. Тиймээс өөрсдөө цэвэрлэгээгээ хийж байна. Тэгээд ч Монголдоо очих болбол эрсдэл аваачихыг хүсэхгүй байна. Элчин сайдын зүгээс хүргэлтээр хоол ав гэсэн. Хүргэлтийн хоол бас эрсдэлтэй. Пицца хүргэгч залуугаас халдвар илэрсэн. Гэтэл 72 айлд пицца хүргэж өгсөн гэсэн. Дээр нь монгол мөнгөөр 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа захиалбал хүргэж өгдөг. Эмчилгээгээр ирсэн бид өдөр бүр 100 мянган төгрөгөөр хоол авч чадах уу?.

-Элчин сайд Г.Ганболд танд туслах үүрэггүй, туслахгүй гэж яг хэлсэн үү?

-Яг тэгж хэлсэн. "Туслахгүй" гэхээр нь "Би Элчингийн үүдэнд суулт хийнэ" гэхэд “Надад тийм үүрэг байхгүй. Чи намайг сүрдүүлээд байгаа юм уу, яагаад байгаа юм бэ” гэсэн. Хариуд нь “Би таныг сүрдүүлээгүй. Та яагаад нөхцөл байдлыг мушгиж хэлсэн юм бэ. Бидний өмнөөс яагаад худлаа ярьж байгаа юм бэ. Та харж хандсан юм бол бидэнд ч гэсэн туслаач. Бидэнд тусламж хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл “Чадахгүй” гэж хэлсэн.

-Зарим улс оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт их байна. Энэтхэгт ямар байна вэ?

-Хэлэхэд ч хэцүү. Хэт шашинлаг. Дээр нь халдвар гаднаас орж ирсэн гэдэгт бат итгэлтэй байна лээ. Гадаадын хүмүүсийг гадуурхах маягтай байгаа. Хэд хоногийн өмнө дэлгүүр гарахад машинтай энэтхэгчүүд шууд зам хааж зогссон. Яг юу хийх, яахаа мэддэггүй юм билээ. Хараад зогсоод л байсан. Нөгөөдүүл чинь харж харж байгаад явна лээ. Яг яах гэж байгаа юм, юу гэж бодоод тэгсэн юм бэ, бүү мэд. Буудлын ажилтантай хамт явсан юм. Бид хоёр айгаад  санд мэнд хэдэн талх аваад буудал руугаа гүйсэн.

-Охины хагалгаа хэдэн төгрөг болсон бэ. Одоо санхүүгийн байдал ямар байна вэ?

-Энэ төрлийн хагалгааг дэлхийн бусад улсад 230 сая төгрөгөөр хийдэг. Харин энэтхэгт 10 дахин бага үнээр хийдэг учир энд ирсэн. Одоогоор буудлын төлбөр, хоол ундтайгаа нийлээд 30 гаруй сая төгрөг болсон байна. Буудлын төлбөрөө дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хийгээгүй. Байдгаа шавхаад буудлын төлбөрөө хийе гэхээр хоол авах мөнгөгүй болчих гээд. Хэцүүхэн л байна. Зарим үед нөхөр жаахан мөнгө явуулна. Байнга явуулж чадахгүй шүү дээ. Эмчилгээ хийлгэхийн тулд өр зээл тавьсан. Тэрийгээ төлнө. Хүн болсон хойно идэж, уух хэрэгтэй. Үлдсэн хэдийгээ илүүчлээд бидэнд явуулдаг. Тэр мөнгө нь талх, тариа аваад л дуусна. Аль болох хэмнэх үүднээс өөрөө ч юм идэхгүй охиндоо өгч байна. Сүүлдээ миний бие өвдөж эхэллээ. Охиндоо тээг болчих вий гэж айх юм.

-Хүн сахих хэцүү л дээ.

-Харин тийм ээ. Үхтэл үр харам гэгчээр охиноо хөл дээр нь босгочихвол өөр хүсэх зүйл алга. Миний хоолтой хоолгүй яах вэ. Өсөж дэрвэх насан дээрээ яваа охин минь л өрөвдөлтэй байна.

-Охины бие хэр байна. Алхаж чадаж байна уу?

-Дажгүй. Ганц нэг алхаад байгаа. Ёстой хөөрхөн. Анх алхахыг нь хараад ямар их уйлсан гээч. Сэтгэл өөрийн эрхгүй огшоод нулимс урсдаг юм билээ. Сувилгаа сайн бол сэвхийтэл босох гээд л байна. Гэтэл сүүлийн хоёр, гурав хоног огт боссонгүй. Дасгалаа хийе гэхээр “Ядраад байна” гэх юм. Идэж уусан юмгүй шахуу болохоор сульдаад байх шиг байна.

-Тэгнэ л дээ зайлуул. Ийм хүнд хагалгаа хийлгэсэн. Дээр нь хоол унд тааруу байхаар аргагүй л дээ?

-Аргаа бараад сүүтэй хольж уудаг нэмэлт тэжээл авсан. Жаахан ч гэсэн нэмэр болох болов уу гэж горьдох юм. Одоо хэвтээд л байдаг хүүхэдтэй боллоо. Уг нь босохоороо хөөрхөн алхдаг болсон. Гэтэл “Ээжээ, босохоор ядраад байна” гэсэн.

-Охин тань төрөлхийн саажилттай юу?

-Тийм. Охиноо хөл дээр нь босгох гэж 10-аад жил эмнэлгийн үүд сахилаа. Коронатай үед яах гэж явсан юм бэ гэж зарим хүн зэмэлсэн. 10 гаруй жил хүүхдээ үүрээд, тэврээд явсан хүнд “Хөлд орох боломжтой. Яаралтай ирэх боломжтой юу” гэсэн хариу сонсохоор явахгүй гээд яах юм бэ. Энд ирээд хагалгаанд орсон. Хөл дээрээ боссон. Одоо зургаан сарын хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой. Үүнийгээ Монголдоо хийлгэнэ гэж төлөвлөсөн. Эмнэлгийн зүгээс “Машин гаргаж өгье. Нөхцөл байдлыг тань ойлгож байна” гэсэн. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Монголдоо эрсдэл дагуулж очихыг хүсэхгүй байна. Тиймээс эмчилгээ хийлгэхээс татгалзсан.

-Онцгүй л санагдаж байна. Гаднын хүмүүс ойлгоод машин гаргаж өгөөд мах шөл дөхүүлж өгөхөөс эхлээд эмчилгээнд явуулъя гэж байна. Гэтэл Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд нь “Та нарт туслахгүй” гэж хэлсэн гэхээр үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна.

-Би худлаа хэлээгүй. Үнэхээр тэгж хэлсэн. Тэр үгийг сонсоод шоконд ордог юм билээ. Би Элчин сайдаас мөнгө гуйгаагүй. Элчингийн байрандаа байлгахыг л гуйсан. Биднийг байлгах мухар олдохгүй байна гэж үү. Үнэхээр гомдмоор. Хөл дээрээ босож алхахын тулд ийм хүнд хагалгааг даван туулсан охингы минь бодож болоогүй юм байх даа гэж гомдож сууна даа. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
ӨНӨӨДӨР: Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (706)

  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.46.35)
    энэ эгч худлаа ярихааргүй хүн байна ганболдыг энэтхэгээс тат Ерөнхийлөгч өө!!!
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 05 сарын 02
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 05 сарын 02
  • Зочин (103.198.173.253)
    Ганцхан Ганболд гэлтгүй Батсуурь гэж консул нь ялгаагүй хүний үнэргүй юм бий. Монголын Энэтхэг дэх элчин Монгол хэлтэй хүлээн авах манаач байхгүй. ЭНЭТХЭГ ЮМ УУ Надад юмуу гадаад хүн өөдөөс угтаж авч утас авдаг. Хэл мэдэхгүй Монголчууд харьцаж чаддаггүй. Ядаж гадаад хүлээн авахаа Монгол хүнээр солиоч!!!
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 29
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 29
  • Зочин (202.9.40.67)
    Анх зуучлууж очсон газарлуугаа хандах хэрэгтэй. Мөн гадаададад зорчигчийн даатгал хийлгэсэн үү. Тийм, бол олон улсын эмнэлэгт хандах хэрэгтэй.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 26
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 26
  • zochin (103.212.118.157)
    элчин сайдынхаа үүргийг гүйцэтгээгүй элчинг эргүүлэн татьяаа.улс эх орныхоо өмнө эргэнийхээ эрх ашгыг хамгаалах үүэгээ гүйцэтгээгүй бна . эргүүлэн татияаа.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
  • Зочин (66.181.161.83)
    Iim hudlaa yaridag humuus irgeniihee tuluu zuw zuil hiihuu. Yasan shaadag shaaltuur we...
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.112.80)
    Hunii toloo. amidarch baigaa um uu.Ersdelee tootsood yavaa bailgui. India- d hetsuu shuu dee.Gadnii. baitugai oorsdiinhee yaya gej baigg.Hun asuudlaa ooroo shiideh estoi gej uzdeg, tegj amldardag gazar shhuu.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • Chi koronag hyanaad toocood mes zasliin hagalgaag hyanaad toocood uvchniig bas hyanaad toocoj chadah uu genetiin davagdashgui huchin zuil bolchood hiliin horiond orchloo shd oilgoj bna uu chi
      2020 оны 04 сарын 24
  • Зочин (202.9.46.121)
    Ямар ч сэтгэлгүй, хүн чанаргүй л хүмүүс байна даа. Ядаж эхнэр нь хажуунаас нь эмэгтэы хүний эх хүний нинжин сэтгэлээр ядарсан монголчуудаа хараад өрөвддөггүй л юм байх даа. нөхөр болох хүндээ зөвлөх хэрэгтэыштэй. Болохгүй юм гэж байхгүй болж л болгож л байдаг даа. Гарц олддог юм. Гагцхүү сэтгэл л дутаж бна.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
  • ГЯЯ, элчингийнхэнд (202.131.251.130)
    Элчингийн албаныхан гадаадад улс орноо төлөөлөхөөс гадна тэнд байгаа Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тэдний төлөө ажиллах эрх үүрэгтэй гэж ойлгодог. Өөр юу хийх гэж тэнд Монгол улсыг төлөөлж цалин хангамж авч суудаг юм? Гадаадад тансаглаж суух эрхээр шагнуулсан улс гэж боддог юм уу? О/У харилцааны сургуульд эрх үүрэгт нь тэгж заадаггүй байлтай? Ямарч үед Монгол хүнийхээ эрх ашгийг хамгаалж элчингийнхээ хашаанд ч гэсэн майхан бариад аргагүй байдалд орсон хүмүүсээ байлгаач. Дипломат эрхийнхээ дагуу Энэтхэг улсынхаа засгийн газартай ч гэсэн ярилцаад Монголчуудынхаа байгаа байгаа газарт нь байр, хоолных нь асуудлыг бага чгэсэн шийдэж өгч болдоггүй юм уу? Эрх нь байгаа гэж ойлгож байна. Сэтгэл л байхгүй байна. Улс энэ олон эрх дипломатчидийнхаа асуудалд анхаарал хандуулж жинхэнэ мэргэжлийн чадвартай сэтгэлтэй хүмүүсээ томилооч. Нам нам шагнал байхаа болиулаач. Корона вирус та бүхнийг ажил, хүн чанарыг шалгаад түмэн олонд ил болгож харуулаад байна шүү дээ.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • Ганболд олон улсын харилцаа төгсөөгүй бхоо. Сүүлийн үeд жинхэнэ дипломатч хүнийг бус eрөнхийлөгчийн л хүнийг томилоод бгаа биз дээ. Олон хүн л энэ элчингийн талаар ярьж бичиж бна. Арга хэмжээ авдаггүйн бх да
      2020 оны 04 сарын 24
  • Зочин (202.9.46.147)
    Ямар юмаа хийж энэтхэгт очоо вэ монголын мэс заслын эмч нар яацийн
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.143.26)
    Dawartsiin be!! Tegeed elchin geheeree ta nariig tejeeh gd tend bdg gj bodoo yu? Erh chin zurchigdsun bol yu yum gehees idej uuh yumgui bn gj elchind handdag ni mongol l bh!! Enetheg chin 50$ r sar tansgaldsg hyamd tusur uls oron. Naanaa 50$ olood idej uugaad bj chadahgui bol mongokd ireh gesniich hereggui yum bn mongold 50$ r 10ch honohgui shu de!!! Uvchin negent garsan hyd uursduu ersdeltei alham hiij yvchihaad ergeed ygd urgelj busdaas buruu haij gonginoj bdg yum be!!!
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • xvn
      ta chin odoo ysan muuhai hun be mongoldoo bol ooriin gesen ger orondoo taw tuhtai hool undtai bdg ym bgaa bzde 12-3 nastai ohin hund hagalgaand orood hooltoi hoolgui buudliin oroond hewtej bhd ingej helj bdg bodwol nuguu hulsnii bicheech ni uu ta ooroo bol mongoldoo saihan bga bz gadaadad baigaa humuus ymar htsuu bdald bgaag erooosoo oilgohgui baih shig bn yaj iim ariltsan dotortoi baidag bnaa
      2020 оны 04 сарын 24
  • зочин (203.91.115.51)
    Ганболд гэдэг чинь ямар нѳхѳр байдаг билээ зургийг тавилдаа
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
  • Ннн (66.181.160.106)
    энэтхэгт монголчууд тайван бна өвчтэй хүмүүсдээ туслаж бгаа гээд яриад байсан ямар худалч сайд вэ
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 24
  • Нннн (66.181.160.106)
    Элчин сайд байж яаж ичихгүй худлаа ярьж чаддаг юмбэ.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Буянжаргал (202.9.40.26)
    Ийм хэцүү нөхцөл байдалд хүнд хагалгаанд ороод хоол ундгүй тэнхэрч чадахгүй аргаа бараад байгаа ард иргэдээ хараад жоохон ч гэсэн өрөвдөх сэтгэл алга уу... Үнэхээр тусалж чадахгүй байгаа бол үнэнээ хэлэхгүй тэр өрөвдөлтэй олон хүмүүсийн өмнөөс яаж аймшиггүйгээр худлаа ярьж чадаж байнаа. Энэ чинь зүгээр нэг зүйл биш ард иргэдийн чинь амь настай холбоотой чухал асуудал шдээ. Сэтгэлтэй хариуцлагатай байя элчин сайдаа...!!!!
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 23
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 04 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    7 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    12 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    35 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    47 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    49 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    57 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    1 цаг 35 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    2 цаг 14 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    2 цаг 46 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    3 цаг 23 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    3 цаг 41 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    3 цаг 49 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    4 цаг 0 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    4 цаг 34 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    4 цаг 44 мин
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй
    4 цаг 47 мин
  • "Багш" найраглал БҮРЭН эхээрээ
    4 цаг 57 мин
  • Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа
    5 цаг 1 мин
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
    5 цаг 15 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК