Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Элчин сайд Г.Ганболд: Би туслахгүй гэж хэлээгүй. Харин ч иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал уламжилсан

2020-4-24
0
ЖИРГЭХ

Монголд хийх боломжгүй мэс засал хийлгэхээр манай улсын 20 орчим иргэн БНЭУ-д очсон бөгөөд тэдний олонх нь маш хүнд мэс заслыг удаа дараа хийлгээд буй. Гэвч коронавирусний халдвар дэгдсэний улмаас тус улсад хоол хүнсний хомсдол үүсээд буй. Үүнээс болж хагалгаанд орсон иргэд хүнсний дутагдалд орж, тэнхэрч чадахгүй байх эрсдэл үүсээд буй. Яг ийм үед өөрөөс нь тусламж хүссэн эмэгтэйд Элчин сайд Г.Ганболд "Би туслах үүрэггүй, туслахгүй" гэж хэлсэн тухайгаа манай сайтад ярьсан юм. Тиймээс уг асуудлаар БНЭУ-д суугаа Онц бөгөөд Элчин сайд Г.Ганболдтой ярилцлаа.

-Энэтхэгт яг хэдэн иргэн байгаа талаар УОК болон таны хэлсэн хоёр тоо зөрж байна лээ. Яг хэдэн иргэн байгаа юм бэ?

-400 гаруй лам бий. Эндээс 18 хүртэл насны хүүхэд 260 байна гэсэн тоо өгсөн. Ламхай нар уг нь нутаг буцах хүсэлт гаргасан. Гэтэл эндээс Монгол хүртэлх зардал дээр нь тусгаарлагдах байрны төлбөрийн асуудал байна гээд буцахаа больсон. Үүнээс гадна эмчилгээ, богино хугацааны сургалт, их, дээд сургуулийн оюутан, аялалаар яваа 200 хүн бий.

-Эдгээрээс эмчилгээний чиглэлээр очсон хэдэн иргэн бий вэ?

-20 хүн. Донор, асран халамжлах хүмүүс нь ороод шүү дээ. Ийм хүнд нөхцөлд удаан хугацаанд хөл хорионд байхаар ямар ч хүн бухимддаг юм байна. Хоол хүнсний хомсдол үүсэж байна. Нөгөө талаасаа энэтхэгчүүд уургаа буурцаг, ногооноос авдаг. Манайхан бол махнаас авдаг. Гэх мэт ялгаанаас болж хоол унд тохирохгүй байна. Мөн өдийд Монголд хаврын улирал болсон бол энд ид халуун үе. Ийм бэрхшээлээс болж хүмүүст амаргүй байгаа. Тэр бүрийг нь би ойлгож байна. Бие, сэтгэлээрээ мэдэрч байна. Яагаад гэвэл, би ч гэсэн энд суралцаж байсан. Анх ирсэн хүмүүст ямар байдгыг мэднэ. Яг үнэндээ зарим хүмүүс жаахан сүртэй хэлэхгүй бол, том дарга нараар хэлүүлэхгүй бол, цахим сүлжээгээр цацахгүй бол болохгүй гэдэг байдлаар ханддаг бэрхшээл байна. Гэхдээ асуудал гээд энэ бүхнийг даван туулахаас замгүй.

-Тэгэхээр та зарим иргэнийг сүржигнэж байна гэж хэлэх гээд байна уу?

-Тэгж хэлвэл дахиад л хүмүүст загнуулах байх. Ийм нөхцөлд ажил хийхдээ янз бүрийн юм сонсоно гэсэн бэлтгэлтэй ёстой юм байна. “Таны талаар ийм муухай мэдээл гарчихаж. Залруулъя” гэж байснаа “Үүдэнд чинь очиж хэвтэнэ” гэж ярих жишээтэй. Хүн болгон биш шүү. Гэхдээ аль юмнаас бэхршээх вэ. Ажиллаад л байхаас яахав.

-Элчин сайдын яамны байр хэр хэмжээтэй юм бэ?

-Ээ зайлуул даа. Нэг талдаа контор. Нөгөө талдаа орон сууцны байр бий. Энд ажилчдаас гадна санхүүгийн хүндрэлд орсон, эмчилгээгээр ирсэн гэр бүлийг байрлуулсан.

-Эмчилгээгээр очсон гэр бүлийн гурван хүн, дээр нь ядуусын хороололд ажилладаг байсан эмэгтэй гээд дөрвөн хүн байгаа байх аа?

-Дөрөв ч гэсэн Монгол Улсын иргэн шүү дээ.  

-Тэр ч тийм л дээ. Ажилчдын сууцны барилга хэр том юм бэ?

-Хоёр давхар барилга. Бусад Элчин сайдын яам шиг боломжтой биш шүү дээ. Манай ажилчид байрлахаас гадна хоёр өрөө сул байсан. Сул өрөөнд тусламж хүссэн иргэдийг оруулсан. Ийм л зүйл.

-Тэгэхээр тусламж хүссэн иргэдийг байрлуулах боломжгүй юм байна. Тийм үү?

-Яг тийм. Хэрвээ боломж байгаад нөхцөл нь байсан бол хэндээ гэж хадгалах юм бэ. Эрэгтэй хүнтэй хамт эмэгтэй хүнийг хамт байлгаж болохгүй биз дээ. Гэр бүл биш л бол.

-Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд яг ямар үүрэгтэй байдгийг та манай уншигчдад хэлж өгч болох уу?

-Үндсэн таван үүрэгтэй. ИРГЭН болон ААН-ийн ЭРХ, ашиг сонирхолыг хамгаална. Виз болон бусад нөхцөлийг хөнгөвчлөх үүрэгтэй. Үүнийг хариуцдаг консулын ажилтан бий. Дараагийнх нь хоёр улсын дипломат харилцааг бэхжүүлэх, улсаа төлөөлөх үүрэгтэй. Тун товчхон танилцуулж байна шүү. Гуравдугаарт, суугаа орноо хуулийн хүрээнд судалж, төвдөө тогтмол мэдээлэл өгч танилцуулах үүрэгтэй. Тэгэхгүй бол хааяа нэг мэдээлэл өгвөл ойлголцлын зөрүү үүсэх эрсдэлтэй. Тагнах чагнах биш шүү. Дөрөвдүгээрт, өөрийн улсдаа элэгтэй ханддаг олон нийтийг бий болгох, улсаа сурталчлах үүрэгтэй.

-Иргэдийн эрх ашиг хамгаална гэхээр онц шаардлагатай үед Монгол Улсын иргэдэд туслах нь таны үүрэгт хамаарах уу?

-Хамааралгүй яах вэ. Гэхдээ нөөц боломж байхгүй бол яах юм бэ.  Төв рүү олон санал хүргүүлсэн. Судалж байна. Манай улсын боломж ямар билээ. Жишээлбэл, тусгаарлах байранд 21 хоног байх ёстой. Нисгэгч, эмч нарын хүрэлцээ хэр билээ. Түүнээс биш иргэдээ татахгүй гэж хэлээгүй. Сүүлийн Монгол иргэнээ хүртэл татна гэж хэлсэн шүү дээ.

-Энэтхэгт хагалгаанд орсон 13 настай охинд туслахгүй, туслах үүрэггүй гэж та ээж Б.Мөнхзулд нь хэлсэн юм уу?

-Яалаа гэж тэгж хэлэх вэ дээ. Б.Мөнхзул надтай ирж уулзсан. Тэгэхдээ “Таны талаар муухай мэдээ гарсан байна. Залруулна аа” гэж хэлэхээр нь “Хэрэггүй ээ” гэсэн. Гэтэл уржигдар маш олон хүн ярьсан. Бүгд ууртай бухимдалтай байсан. Магадгүй зохион байгуулалттай ярьсан байх. Түүнээс биш би юу гэж тэгж хэлэх юм бэ. Би чамд хэлсэн шүү дээ. Сүртэй, дорвиун ярихгүй бол хүн анзаарахгүй гэж бодож байх шиг байна.

-Тэгэхээр таныг гүтгэсэн гэж та үзэж байгаа хэрэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Би Элчин сайдын хувиар "Эмчилгээгээр ирсэн хүмүүс санхүүгийн хүндрэлтэй байна. Мөнгөн тусламж үзүүлье" гэсэн. Үүнийг Гадаад харилцааны яам уриалгахан хүлээж авсан. Ингээд “Мөнгө төгрөгийг яаж тараах вэ” гэдэг заавар явуулъя  гэсэн. Гэх мэтчилэн ажиллахгүй биш ажиллаж байна. Бүрэн шийдэгдээгүй болохоор бүх хүнд хэлж чадахгүй байна. Чамд учир байдлыг тайлбарлах үүднээс хэллээ. Үүнээс гадна Энэтхэгийн талаас онгоц гаргах боломж байна уу гэдгийг судлая гэж Гадаад харилцааны яаманд уламжилсан. Би дур мэдэж шийдвэр гаргаж юм ярьж болохгүй. Төвөөс зөвшөөрвөл Энэтхэгийн талтай ярилцана.

-Би таниас хувийн болоод сэтгүүлчийнхээ үүднээс нэг зүйл гуйж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Би Элчин сайдаар ажиллаж байсан цөөнгүй хүнийг танина л даа. Тухайн оронд өвдсөн тусламж хүссэн хүмүүст хоол хийж өгч байснаас эхлээд гоё гоё түүх мэддэг. Хагалгаа хийлгэж хөлд орох боломжтой болсон ч хоол хүнсний дутагдалд ороод байгаа 13 настай охинд та аяга шөлний мах дөхүүлж өгөх боломжтой юу?

-Тэр бололгүй яах вэ. Маргааш тахианы мах аваад очъё. Гэхдээ нэг зүйл ойлгоорой. Дели хотын гудамжаар явуулахгүй байгаа. Дээр нь “Сэтгүүлчид хэлээд асуудлаа шийдүүлж болдог юм байна” гэдэг хандлага нийгэмд бугших вий. Би үүнээс эмээж байна.

-Тэр гайгүй байх аа. Делид тусгай дугаартай автомашин явуулж байгаа биз дээ?

-Тиймдээ л ажилдаа явж байна. Дээр нь эмнэлэгт очих шаардлагатай хүмүүсийг хүргэж өгч байна.

-Энэтхэг дэх иргэдэд мэдээллээ хэр сайн хүргэж чадаж байна вэ?

-Манайх фэйсбүүк хуудсаа хакердуулсан. Тиймээс 2016 онд дахин нэг хаяг нээсэн. Тэрүүгээрээ дамжуулж мэдээлэл хүргэж байгаа. Элчин сайдын яамны хувьд суурин утасны хоёр сүлжээтэй. Зарим хүмүүс их удаан ярих юм. Энэ хооронд бусад нь залгаад утсаа авсангүй гэх юм. Миний гар утасны хувьд үргэлж нээлттэй байдаг. Хэн залгана, түүнтэй асуудлынх нь талаар ярилцдаг.

-Санхүүнийн хүндрэлд орсон иргэдэд туслахаар ажиллаж байгаа юм байна. Тэгвэл Элчин сайдын яамны төсвөөс нэн шаардлагатай иргэдэд туслах боломж бий юү?. Ийм төсөв байна уу?

-Ямар юмных нь тийм боломж байх вэ. Үндэсний аудитын газраас улсын төсвийг зориулалтын бусаар зарцуулсан байна гэнэ шүү дээ. Ганц энэ ч биш. Олон жил болсон Элчингийн барилгыг засах төсөв ч алга. Хэрвээ хэн нэгэнд туслая гээд мөнгө бариад гүйвэл “Ямар учиртай хүнд туслах гээд байна, ямар нэг ашиг сонирхол байна уу” гээд зэмлэнэ. Энэ бол ганц миний зовлон биш. Би нэг зүйл хэлж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Надтай хамт дөрвөн хүн ажилладаг. Консулын ажил хийдэг хүн ч бий. Би чадлаараа л хүмүүст тусалж байна. Тэд ч үүнийг ойлгож байгаа байх.

-Энэтхэгийн нөхцөл байдал ямар байна вэ. Халдварын эрсдэлээрээ дэлхийд 17 дугаарт жагсаж байсан. Энэ саараах дүр зураг ажиглаж байна уу?

-Олон иргэнтэй, том газар. Бусад улстай харьцуулахад өвчлөлийн тоо, нас баралт харьцангуй бага байна. Энэтхэгийн зүгээс хатуу арга хэмжээ авч байна. Ирэх сарын 3-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Цааш үргэлжлүүлэх, эсвэл цуцлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хөл хорио тогтоохоос өмнө халдварын тохиолдол маш эрчимтэй байсан. Одоо саарч байна. Гэхдээ тоо буурахгүй байна.

-Зарим улс орнууд иргэдээ татахад хойрго хандсан улс орнуудад шахалт үзүүлж эхэлсэн байна лээ. Энэтхэгийн зүгээс ийм хандлага гаргаж байна уу?

-Яалаа гэж тэгэх вэ. Хоёр улсын дипломат харилцаа шүү дээ. Нэг удаагийн зүйлээс болж “Хүнээ ав. Дипломат харилцаагаа эргэж харна" гэж болохгүй. Харин үүний оронд “Бид та бүхэнд тусална” гэж хэлсэн. Энэтхэгт байгаа иргэд зөвхөн нэг газар байхгүй шүү дээ. Зарим нь Делид байна. Зарим нь Делигээс маш хол газар байна. Тэдгээрийг цуглуулахад ямар ажил орохо нь ойлгомжтой.

-Тэгвэл Энэтхэгийн зүгээс агаарын замаа нээх боломжтой гэж ойлгож болох уу?

-Манайхаас хүсэлт тавьбал боломжтой.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсөв иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийг улам сөхрүүлнэ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (723)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсөв иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийг улам сөхрүүлнэ
    2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 15 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 59 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 46 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 1 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 6 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 9 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК