зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

60 тэрбумын автор, 65 суудлын ачтан

2020-4-26
0
ЖИРГЭХ

Баримт 1.

М.Энхболд нийслэлийн уугуул. Нэгдүгээр дунд сургуулийг төгссөн тэрбээр МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар эхэлсэн нэгэн. Мөн тухайн үеийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн даргаар эргэн иржээ.

Баримт 2.

1992-1996 онд МАН нийслэлд эрх барихад тэрбээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан байна. Улмаар 1996-1998 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хурлаар даргаар ажилласан М.Энхболд Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдаар томилогдоход нийслэлийн Засаг дарга болон дэвшжээ. Зургаан жилийн турш хотын даргаар ажилласан М.Энхболд 2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болсны дараа сонгогдсон тойрогт нь явуулсан нөхөн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж анх удаагаа УИХ-ын гишүүн болсон байдаг.

Баримт 3.

Үүгээр зогсохгүй Н.Энхбаяраас намын МАН-ын даргынх нь тамгыг мөн гардаж байв. Тодруулбал, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Энхбаяр ялсан тул намаасаа түдгэлзэх шаардлагатай болсон юм. Сонгуулийн дараа буюу 2005 оны зургадугаар сард МАХН-ын XXIV Их хурал хуралдаж намын шинэ даргыг сонгох болоход түүний нэрийг Н.Энхбаяр санал болгон дэвшүүлсэн гэдэг. Тэгэхэд Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нарыг хуралд оролцогчдоос нэр дэвшүүлсэн боловч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татаж авснаар намын даргын төлөөх өрсөлдөөнд С.Баяр, М.Энхболд тунаж үлджээ. Өрсөлдөөн тун ширүүн болж М.Энхболд 50,25 хувиар буюу 29 хүний саналаар ялалт байгуулан МАХН-ын даргаар сонгогдож байв.

Баримт 4.

Намын дарга болсон М.Энхболд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцроход Ерөнхий сайдаар томилогдож, “Үндэсний эв нэгдлийн” хэмээх тодотголтой шинэ танхимаа бүрдүүлсэн юм. М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2006 оны гуравдугаар сарын 26-30-нд Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын ойролцоо олон улсын шинэ нисэх онгоцны буудал байгуулахад хамтран ажиллах тухай санал тавьсныг тус Засгийн газар нааштайгаар хүлээн авч, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уг онгоцны буудал барих шийдвэрийг гаргаж байв.Уг ажлын хүрээнд өдгөө Хөшгийн хөндийд шинэ нисэх онгоцны буудлыг барьж, ашиглалтад оруулаад байгаа юм.

Баримт 5.

М.Энхболдыг МАН-ын даргаар ажилласан хоёр жил гаруйн хугацаанд ажилласан тус намд олон жигүүр хөдөлгөөн, шинэчлэгч бүлгүүд бий болж, шинэчлэл, дотоод ардчиллын тухай ярих болжээ. Эдгээр хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар намын ээлжит бус Их хурлыг хуралдуулахаар болсон юм. 2007 оны аравдугаар сарын 22-30-нд болсон МАН-ын XXV Их хурлаар намын даргын төлөө С.Баяр, М.Энхболд нар дахин өрсөлдөж, энэ удаа С.Баяр 56,6 хувийн саналаар ялжээ.

Баримт 6.

Мөн “Элсний 13” гэгддэг УИХ-ын гишүүн Т.Ганди, Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж, Д.Арвин, Ц.Мөнхоргил, Д.Одбаяр, Ч.Улаан, Л.Одончимэд, Р.Нямсүрэн, Ч.Авдай, А.Цанжид, Д.Тэрбишдагва нарын 13 гишүүн Ерөнхий сайд М.Энхболдыг парламентад шахах болсон нь түүний тэргүүлсэн Засгийн газрын байр суурийг ганхуулж эхэлсэн байдаг. Тэдгээр гишүүний шаардлагад “МАХН өөрийн ажилд шүүмжлэл, дүгнэлттэй хандаж, өнөөгийн эмх замбараагүй байдлын буруутныг гаднаас хайж, алдааг бусдаас эрэхийг урьтал болголгүй, алдаа дутагдлыг өөрөөсөө эхлэн засаж залруулах нь шударга ёсонд илүүтэй нийцнэ.

Баримт 7.

Төрийн албаны шинэчлэл хийх, Засгийн газарт бүтцийг боловсронгуй болгон олон шат дамжлага, хүнд суртлыг яаралтай арилгах, цомхон чадварлаг, үр бүтээлтэй бүтэц тогтолцоог бий болгох хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэн төрийн үйлчилгээг сайжруулах гэх мэтчилэн есөн шаардлага хүргүүлж байна” гэж байв.

Баримт 8.

Ингэж явсаар МАН-ын Удирдах зөвлөлөөс М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөж байлаа. Ийнхүү намын даргаасаа бууж “нүцгэн” Ерөнхий сайд М.Энхболд УИХ-ын төвшинд хүчгүйдэж явсаар эцэстээ огцорсон байдаг. Намын дарга болсон С.Баяр ч “Хариуцлага үүрүүлж байгаа бол ярих мэдлийг өг” хэмээгээд М.Энхболдын халааг авч байсан юм. Гэхдээ огцорсон Ерөнхий сайд М.Энхболд С.Баярын Засгийн газарт, үргэлжлүүлэн Сү.Батболдын танхимд Шадар сайдаар ажиллаж байсан юм.

Баримт 9.

2012 УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН дараалсан ялагдал хүлээхэд М.Энхболд МАН-ын даргаар хоёр дахиа очиж байв. 2012-2016 оныг хүртэлх парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хүчтэй сөрөг хүчин байсныхаа хүчинд ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи буюу 65 суудалтай болж байсан юм. Үүнд АН-ын дотоод зөрчил, тэдэнд итгэх сонгогчдын итгэл алдарсан байсан нь багагүй хувь нэмрээ оруулсан.

Баримт 10.

Улс төрд тогтсон жишиг, МАН, АН-ын дүрэмд зааснаар ялсан намын дарга нь буюу М.Энхболд Ерөнхий сайд болох байсан ч тэрбээр УИХ-ын даргын сэнтийд суусан байдаг. Үүнийг хэд хэдэн УИХ-ын гишүүн эсэргүүцэж, намын дарга нь хариуцлагаас зугтааж УИХ-ын даргын сэнтийд суучихлаа хэмээн шүүмжилж байлаа. Хариуд нь М.Энхболд гишүүн Манай бүлгийн гишүүдээс ийм зүйл ярьж байсныг үгүйсгэхгүй. Манай намын албан ёсны байр суурийг илэрхийлэх мэдэгдэл, албан бичигт ийм зүйл байгаагүй.

Баримт 11.

Манай намын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байж болно” гэж заасан болохоос “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалт байхгүй. Ирэх дөрвөн жил нэлээд амаргүй байна гэдгийг бид мэдэж байгаа. Засгийн газар ачааны хүндийг үүрэх нь ойлгомжтой. Засгийн газраар ажил хийлгэж, ачаа үүрүүлж, хариуцлага тооцоход харин ч намын дарга УИХ-ын дарга байсан нь дээр дээр болов уу гэж бодож байна. Тийм ч учраас намынхаа Удирдах  зөвлөлийн шийдвэрийг хүлээж авсан” хэмээн хариулж байсан удаатай.

Баримт 12.

Удалгүй М.Энхболд УИХ-ын дарга болсны цаад шалтгаан ил болж тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Гэвч төрийн албыг худалдаж авахаар оролдсон гэх “60 тэрбум”-ын асуудалд М.Энхболдын нэр дурдагдсан нь түүнд хасах, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад нэмэх оноо болж сонгогчдын саналыг эргүүлэхэд хүргэсэн, ялалт авчирсан байдаг. АН-ын “60 тэрбум”-ын хэрэг гэх асуудлыг хангалттай улстөржүүлсэн.

Баримт 13.

УИХ-д 65 суудалтай, засаглалын бүх төвшинд үнэмлэхүй олонхиор шууд удирдлага гүйцэтгэж явсан мөртлөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь МАН-д хүнд цохилт болсон юм. Удалгүй МАН сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулсан Ж.Эрдэнэбатыг Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсны дараагаас М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах яриа жил гаруйн хугацаанд явсны эцэст 2019 оны Сар шинийн баярын өмнөхөн түүнийг чөлөөлсөн билээ.

Баримт 14.

Нэр бүхий 39 гишүүний зүгээс М.Энхболдыг 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэн сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм.

Баримт 15.

Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төсөл өргөн барьсныг парламент хүлээн авснаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлж болдог жишиг Монголын парламентад тогтсон байдаг. М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх үеэр тэрбээр “Тавантолгойн орд газрыг ашиглах талаар тухайн үеийн УИХ, Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Энэ төслийг УИХ-д танилцуулахгүй ажил хэрэг болгох гэж байсныг таслан зогсоосон хүн нь би. Тухайн үеийн УИХ-ын дарга дээр орж энэ талаар ярьж, Засгийн газраас энэ төслийг буцаан татаж байсан. Харин энэ Засгийн газрын үнэт цаас гаргах саналыг дэмжиж, асуудлыг шийдвэрлэж байсан. Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2007 онд боловсруулж өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ хэлэлцээгүй. 

Баримт 16.

Энэ танхимд Ерөнхий прокурор 60 тэрбум хэрэг биш яриа байсан гэдгийг хэлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага нэг бус удаа шалгасан. Одоо ч шалгаж байгаа. Би УИХ-ын танхимд 60 тэрбум гэж яригдаад байгаа асуудлаар нээлттэй ярилцлага хийх санал тавьсан. Энэ танхимд сууж байгаа 64 хүн миний гарын үсгээр нэр дэвшиж энэ танхимд орж ирсэн хүмүүс. Ямар нэгэн мөнгө төгрөг авалгүйгээр хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм шүү” гэж байв.

Баримт 17.

Мөн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд нарын таван гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах жагсаалыг төв талбайд зохион байгуулж байсан удаатай. Гишүүдийн зүгээс УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзах үеэр жагсагчдын төлөөлөл хутга барин дайрсан тухай түүний зөвлөхөөр ажиллаж байсан Б.Гүнбилэг хэлж байв. Гэвч М.Энхболд гишүүн үүнийг үгүйсгэж “Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн” хэмээн мэдэгдэж байлаа.

Баримт 18. 

М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсан асуудал нь хууль бус эсэхийг хэлэлцэж, төрд буцаан авах шийдвэрийг гаргаж байлаа. Мөн гурван ч парламент дуншсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулж, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталж, түүхэн үүрэг гүйцэтгэхэд голлох нөлөө үзүүлсэн байдаг.

Баримт 19.

Түүний хувьд 2010 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны ММСУХ ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд ММСУХ-г Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулж гадаад харилцааг сайжруулах тал дээр онцгой анхааран ажиллажээ. Мөн уяачдыг үнэмлэхжүүлж тэмдэгтэй болгох, тэдний хөдөлмөр зүтгэлийг төр засгаар үнэлүүлэх Тод манлай уяач Д.Даваахүү уяачдаас анхлан 2013 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэж, унаач хүүхдүүдийг спортын зэрэг цолоор шагнасан байна.

Баримт 20.

2010 онд 8 унаач хүүхдэд анх удаа спортын дэд мастер цол олгосон, салбар хороодын ажлыг идэвхжүүлэх улс, бүсийн чанартай томоохон уралдаануудыг Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг болж цэгцэлсэн, хүүхэдгүй морийг тав ухрааж барих, монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулах зэрэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан. 2013 оны наймдугаар сард Хүй мандлын дэнжид “МОНГОЛ МОРЬ-3000” хурдан морины уралдаан, Түмэн морьтны жагсаалыг амжилттай зохион байгуулж 4249 хурдан морь уралдаж, 11125 морьтон жагссан Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлжээ.

Баримт 21.

М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар зургаан жил ажилласантай нь холбогдуулж, газрын наймаачин тодотгол өнөөг хүртэл түүнийг дагадаг. Энэ талаар тэрбээр тодорхой тайлбар өгдөггүй ч өөрийг нь огцруулах асуудал хөндөгдөж эхлэхэд телевизэд өгсөн ярилцлагадаа “Газрын наймаа гэдэг бол намайг хотыг даргаар ажиллаж байсантай холбогдуулж өгсөн нэр хоч. Би газар олгож байсаан. Гэхдээ газар зарж байгаагүй.

Баримт 22.

Миний олгосон газар дээр Улаанбаатар хотод хэчнээн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов, хэдэн мянган ажлын байр бий болов, Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв гээд сайн талаас нь харах юм бол бас ч багагүй зүйлүүд бий. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар олгож, бүтээн байгуулалт хийх боломж, нөхцөлийг нь бүрдүүлэх явдал үе үеийн хотын даргын үүрэг.

Баримт 23.

Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч гэсэн хотын даргаар ажиллаж байхдаа Төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр 6-7 давхар байшин барьж, тэрнийгээ зарж борлуулсан байх. Тэрнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч, сольж яриад байгаа юм болов уу?” гэсэн байдаг.

Баримт 24.

М.Энхболд УИХ-д дөрвөн удаа сонгогдсон туршлагатай. Үүний нэгд нь Чингэлтэй, үлдсэн гуравт нь Төв аймгаас сонгогдсон нэгэн. Өөрөөр хэлбэл, Төв аймагтаа тэрбээр дархлагдсан хүний нэг. Ирэх сонгуулиар Төв аймагт дахин өрсөлдөх хүний тоонд зүй ёсоор багтаж буй. Гэвч “60 тэрбум”-ын гэх асуудалд нэр холбогдсон нь М.Энхболдыг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл гэсэн яриа гарч эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Гэхдээ энэ нь албан ёсных биш юм. МАН-ын удирдлагын зүгээс ч энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Нэг үгээр, М.Энхболд нэр дэвших эсэх нь цаг хугацааны асуудал болж байна.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 28 дугаар тойрог буюу Төв аймгаас сонгогдсон М.Энхболдыг онцолж байна. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газраас ажлын гараагаа эхэлж хэлстийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, нийслэлийн Засаг дарга, Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар тус тус ажиллажээ. Мөн МАН-ын даргын албыг хоёрантаа хашсан туршлагатай улстөрч юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Zochin (24.182.147.226)
    Yum hiisen hun l muu ner zuudgiim doo
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    ZAA MUUSAIN BUGS DOLOOGCH BOOV HUHUGCHID ZAHIALGAAR BICHIHEE BOLI YUMNII UILIIN UR GEJ BAIDAG YUM LUIVAR NUGEL HIISEN BOL NUDEER N GARNA GEDEG L BOLJ BAINA ER N ED NAR HEN YUM BEE TIIM IH ARD TUMNEES UHAANTAI ULSUUDUU UGUIEE ZUGEER L HOR NAIRUULAGCH LUIVARCHID ARD TUMNII TARHIIG UGAAGCHID SHUU DEE JISHEE N M.ENHBOLD OROSOOS HUUGDUJ IREED TISiig ARAI GEJ NEG YUM TUGSSUN AMITAN
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    ZAA MUUSAIN BUGS DOLOOGCH BOOV HUHUGCHID ZAHIALGAAR BICHIHEE BOLI YUMNII UILIIN UR GEJ BAIDAG YUM LUIVAR NUGEL HIISEN BOL NUDEER N GARNA GEDEG L BOLJ BAINA ER N ED NAR HEN YUM BEE TIIM IH ARD TUMNEES UHAANTAI ULSUUDUU UGUIEE ZUGEER L HOR NAIRUULAGCH LUIVARCHID ARD TUMNII TARHIIG UGAAGCHID SHUU DEE JISHEE N M.ENHBOLD OROSOOS HUUGDUJ IREED TISiig ARAI GEJ NEG YUM TUGSSUN AMITAN
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    ZAA MUUSAIN BUGS DOLOOGCH BOOV HUHUGCHID ZAHIALGAAR BICHIHEE BOLI YUMNII UILIIN UR GEJ BAIDAG YUM LUIVAR NUGEL HIISEN BOL NUDEER N GARNA GEDEG L BOLJ BAINA ER N ED NAR HEN YUM BEE TIIM IH ARD TUMNEES UHAANTAI ULSUUDUU UGUIEE ZUGEER L HOR NAIRUULAGCH LUIVARCHID ARD TUMNII TARHIIG UGAAGCHID SHUU DEE JISHEE N M.ENHBOLD OROSOOS HUUGDUJ IREED TISiig ARAI GEJ NEG YUM TUGSSUN AMITAN
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • ELBEGEE (64.119.18.113)
    ZAA MUUSAIN BUGS DOLOOGCH BOOV HUHUGCHID ZAHIALGAAR BICHIHEE BOLI YUMNII UILIIN UR GEJ BAIDAG YUM LUIVAR NUGEL HIISEN BOL NUDEER N GARNA GEDEG L BOLJ BAINA ER N ED NAR HEN YUM BEE TIIM IH ARD TUMNEES UHAANTAI ULSUUDUU UGUIEE ZUGEER L HOR NAIRUULAGCH LUIVARCHID ARD TUMNII TARHIIG UGAAGCHID SHUU DEE JISHEE N M.ENHBOLD OROSOOS HUUGDUJ IREED TISiig ARAI GEJ NEG YUM TUGSSUN AMITAN
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • ELBEGEE (64.119.18.113)
    ZAA MUUSAIN BUGS DOLOOGCH BOOV HUHUGCHID ZAHIALGAAR BICHIHEE BOLI YUMNII UILIIN UR GEJ BAIDAG YUM LUIVAR NUGEL HIISEN BOL NUDEER N GARNA GEDEG L BOLJ BAINA ER N ED NAR HEN YUM BEE TIIM IH ARD TUMNEES UHAANTAI ULSUUDUU UGUIEE ZUGEER L HOR NAIRUULAGCH LUIVARCHID ARD TUMNII TARHIIG UGAAGCHID SHUU DEE JISHEE N M.ENHBOLD OROSOOS HUUGDUJ IREED TISiig ARAI GEJ NEG YUM TUGSSUN AMITAN
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • ELBEGEE (64.119.18.113)
    ZAA MUUSAIN BUGS DOLOOGCH BOOV HUHUGCHID ZAHIALGAAR BICHIHEE BOLI YUMNII UILIIN UR GEJ BAIDAG YUM LUIVAR NUGEL HIISEN BOL NUDEER N GARNA GEDEG L BOLJ BAINA ER N ED NAR HEN YUM BEE TIIM IH ARD TUMNEES UHAANTAI ULSUUDUU UGUIEE ZUGEER L HOR NAIRUULAGCH LUIVARCHID ARD TUMNII TARHIIG UGAAGCHID SHUU DEE JISHEE N M.ENHBOLD OROSOOS HUUGDUJ IREED TISiig ARAI GEJ NEG YUM TUGSSUN AMITAN
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Zochin (66.181.177.37)
    Hujaa baisan ch yadgiin chi ch uuruu hujaa yum bilvv hen medlee 2 talaasaa hujaa gechuhjee chi heden ve ee medehiin ayagvi bol hontsiin hvvhed bgaa biz olon bitgii dongosoj bai
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Zochin (66.181.177.37)
    Mundag uls turch shvv argagvi l achtan yum chini harin ewer urgahaar ejiii hereggvi gegech bolsondoo
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Иргэн (192.82.70.124)
    ЯГ ҮНЭНДЭЭ М.ЭНХБОЛД Ц САНДУЙ ХОЁРЫГ ӨРӨВДДӨГ ЮМ. НЭР ХҮНД НЬ УНАЧИХСАН МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС НЬ ЗУГАТААДАГ БОЛЧИХСОН ХЭЦҮҮ ҮЕД ОДООГИЙН ӨНДӨРЛӨГТ БАЙГАА ХҮМҮҮСТ ЭНЭ ОЛОН СУУДАЛ АВЧ ӨГӨХИЙН ТУЛД ЧӨТГӨРТЭЙ Ч НӨХӨРЛӨХӨД БЭЛЭН БАЙСАН БАЙХ ДАА. 60 ТЭРБҮМ ХЭРЭГЖСЭН ЮМ ҮР ШИМИЙГ НЬ ОДООГИЙН ЕС УИХ ДАРГА ГЭХ МЭТ ХҮН ЧАНАР МУУТАЙ ОЮУНЭРДЭНЭ ГЭХ ЭТГЭЭД БН.ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ ХЭН Ч ТАНИХГҮЙ ЗАЛУУ КОВОТ АВАХ ГЭЖ ЯАЖ БӨГСИЙГ ДОЛООЖ БАЙСАН БОЛ .ӨРӨВДМӨӨӨР АМЬТАН .
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    HA HA HA ACHTAN BAIHDAA YAHAVDEE 60n TERBUMAAR CHINE 65 SUUDAL LUIVARDAJ AVAA BIZDEEE ENE HULGAICH
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.179.31.15)
    МАН /МАХН тухайн үед/-ыг УИХ-ын сонгуульд унасан байхад нь Н. Энхбаяр 1 удаа, М.Энхболд 2 удаа босгож ирсэн. Намаа сонгуульд ялагдуулчихаад алга болсон хүмүүс ялуулчихаар нь гэнт гарч ирээд албан тушаал авдаг болсон. Хувьсгалыг ухаантай, зоригтнууд хийж, үр шимийг нь урвагчид, албан тушаалын хэнээтэнгүүд хүртдэг болжээ.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Иргэн (103.212.116.118)
    Яг үнэндээ МАН хамгийн муухай харгис хилмэгдүүлэлт үнэртсэн увайгүй аргачлал хэрэглэж Алингаа алдсан намаас 65 суудалтай болтол нь ялуулсан удирдагчаар зайлуулж олсон сайн сайхан бүхнийг нь эдлэж идэж сууж амьпарцгааж байна!п цаг эргэдэг хойно бурхан тэднийг ивээхгүй нь ойлгомжтой!?!?!?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Иргэн (103.212.116.118)
    Яг үнэндээ МАН хамгийн муухай харгис хилмэгдүүлэлт үнэртсэн увайгүй аргачлал хэрэглэж Алингаа алдсан намаас 65 суудалтай болтол нь ялуулсан удирдагчаар зайлуулж олсон сайн сайхан бүхнийг нь эдлэж идэж сууж амьпарцгааж байна!п цаг эргэдэг хойно бурхан тэднийг ивээхгүй нь ойлгомжтой!?!?!?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Иргэн (103.212.116.118)
    Яг үнэндээ МАН хамгийн муухай харгис хилмэгдүүлэлт үнэртсэн увайгүй аргачлал хэрэглэж Алингаа алдсан намаас 65 суудалтай болтол нь ялуулсан удирдагчаар зайлуулж олсон сайн сайхан бүхнийг нь эдлэж идэж сууж амьпарцгааж байна!п цаг эргэдэг хойно бурхан тэднийг ивээхгүй нь ойлгомжтой!?!?!?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.177.115)
    Яг үнэндээ 2 талаасаа хужаа гаралтай гэж ү
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • м.энхболд (202.9.46.18)
    би газар олгож байгаагүй ээ зарж байсан
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.48)
    Энхболд уг хүн нь их төвшин аж ахуйн ажилд их сайн удирдан зохион байгуулах чадвар сайтай байсан. Даанч бүрдүүлсэн баг нь өөрийг нь татан унагасан. Энхбаяртай төстэй дүр төрх яг адилхан болсон. Улс төр бохир утгаараа яваа нь монгол улсад ил тод болж байна даа
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • АРД (202.9.46.214)
    хэрэг биш яриа байсан гэж хэлж байгаа нь өөрөө тухайн хэрэгт шууд холбоотой гэдгээ зарласантай агаар нэг, хууль бус үйлдлийг зүгээр сонсож байсан нь түүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм шүү, эрүүгийн хууль гэмт хэргийг мэдсээр байж таслан зогсоогүй бол мөн хариуцлага хүлээгдэг байх аа, ДУУГАЙ ХҮНИЙ ДООД НОЙТОН ГЭЖ
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (45.76.247.88)
    TOM ULS TORCH GJ TUSDAA HUNUUS BDAG YUMA. GARIIN 5 HURUUND BAGTAH HEDHEEN L HUN BGAA
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (45.76.247.88)
    Tevcheertee zan g ni unelssn
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (188.93.234.195)
    Hurelsuh hurtel huurtsun huuy gazriin naimaachaan gej bgaad uuruu baidald orsiishdee. Er hun shig l bh heregteishd.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (13.230.246.141)
    Яахав мань хүнийг Засаг ноён байх үед Анхны шинэ хорооллууд их баригдсан. Тэгээд л газрын наймаачин хоч зүүх үндэслэл болсондоо.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.78.50)
    Хоёр удаа намын дарга болсон гэхээр бас тэнхээтэй эр шүү.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.65)
    Энэ нөхрийг хотын дарга болсон үеэс хот доторх газрын наймаа эх захаа алдаж, одоо хороолол, хотхон дотор машин орж гарах байтугай явган хүн явах ч зайгүй болжээ!!! Харин энэ хүн хангалттай баяжсан бол одоо амрах хэрэгтэй дээ!! Цашид лай болоод юу хийх вэ!!!
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Zochin (66.181.161.112)
    60 terbumiin Author ni Dorjzodov. Bainga l yum setgej bodoj baidag zaluu. Миеэ болохоор хуний уг их удаан тэвчээртэй сонсож байж ажлаа явуулдаг. Еерее бол их юм санаачлаад сэтгээд байхгуй.
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.19.142)
    MANAN MAFIN TOLGOILOGCH UB GAZRIN NAIMACHIN DANJAD
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • irgen
      odoo hotod joohon umaa yanzalj zevershij barij baiguulj baigaa chin odoogiin hotiin dargiin hych, tyyniig um hiilgehgui ih daramtalj baina geed baigaa toriin luivarchid mongotei hymyys ….irged demjih estoi hotiin dargiig yneheer hotiin byh gazraar ooriin bieer yavj baina daa...
      2020 оны 04 сарын 26
    • Дамдин
      Энэ хүний үед нийслэлд хог шороотой байсан газрууд өөрчлөгдөж, одоо орчин үеийн хотхонууд сүндэрлэж байна.
      2020 оны 04 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
    10 цаг 47 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 4 мин
  • Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
    11 цаг 7 мин
  • Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
    11 цаг 20 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
    11 цаг 26 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
    11 цаг 39 мин
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
    11 цаг 55 мин
  • Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    12 цаг 41 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    13 цаг 26 мин
  • Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
    13 цаг 28 мин
  • МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
    13 цаг 48 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
    14 цаг 4 мин
  • Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ
    14 цаг 11 мин
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудын санхүү ил болсноор бүх зүйл тодорхой болж байна
    14 цаг 16 мин
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    15 цаг 7 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    15 цаг 18 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    15 цаг 42 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    15 цаг 51 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    15 цаг 58 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    16 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК