Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бөх бол Төр

2020-4-29
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Наймдугаар ангиа Төрхурахын сургуулийг төгссөн А.Сүхбат 1987 онд Барилгын техникумд оржээ. Улмаар Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 1994 онд төгсчээ. Дээд сургуульд сурч байхдаа Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчнаар гурван жил хэртэй явж, 1994 онд төгссөнийхөө дараа багшаар үлдсэн байна.

Баримт 2.

Ингэж явахдаа тэрбээр Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчнаар 1998 оныг хүртэл явжээ. Чөлөөт бөхөөр төдийлөн амжилт гаргаагүй А.Сүхбат үндэсний бөхөд босоо явсан үе бий. 1993 оны Улсын баяр наадамд зургаа давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг хүртсэн тэрбээр үүнээс дөрвөн жилийн дараа буюу 1997 онд заан цолонд хүрч байлаа.

Баримт 3.

Энэ үеэс бөх сонирхогчид барилдааныг нь шимтэн үзэх болсон “Залуу зургаан” зааны нэгээр тодорч байв. А.Сүхбат 2000 оны Улсын баяр наадамд ес даван түрүүлж арслан цолонд хүрсэн байдаг. Удаах жил нь 10 даван түрүүлж Улсын аварга цолонд хүрч байлаа. Үүнээс гурван жилийн дараа дахин ес даван түрүүлж Улсын далай аварга цолонд хүрэв.

Баримт 4.

Харин 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, түүнд даян аварга цол олгосон байдаг. А.Сүхбат 2006 оны Улсын баяр наадмын үеэр зодог тайлснаар барилдааныг нь сонирхон үздэг бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож байв. Уг шалтгаанаа тэрбээр “Нийт ард түмэн та бүгдэдээ их баяр наадмын мэнд дэвшүүлье. Би бээр бөхийн спортод хөл тавьж, бэлтгэл сургуулилт хийж эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ.

Баримт 5.

Энэ хугацаандаа өнгөрсөн зууны отгон наадам, шинэ зууны анхны  наадамд түрүүлж, улмаар далай аваргын анхдагч цолтон болж, түмэн олноо баясгасан билээ. Сүүлийн үед ойр ойрхон гэмтэл бэртэл авч, биеийн эрүүл мэндэд маань сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд ийм учраас бөхөө барилдахаа зогсоож байна. Ийм шийдвэр гаргахад надад их хэцүү байна. Надад туслажж дэмжиж байсан бүх сайхан сэтгэлтэй хүмүүст баярлалаа. Бөхдөө хайртай түмэн олондоо баярлалаа. Өдий зэрэгт хүргэсэн миний багш, аав Х.Баянмөнх багшдаа баярлалаа.

Баримт 6.

Би аварга хүнийхээ хувьд шавь нар болон өсвөр хойч үеэ бэлтгэх, сурган хүмүүжүүлэхэд бие сэтгэлээ эориулах болно. Тун удахгүй миний шавь нар торгон ногоон дэвжээгээ эзэгнэн барилдана гэдэгт итгэлтэй байна. Энэ цаг үеэс хойш миний барилдаан түүх болон үлдлээ. Олон жил сайхан барилдаж явсан бөхчүүддээ баярлалаа. Төрийн минь сүлд өршөө Түмэн олны минь сүлд өршөө.  Монгол бөх өнөд мандан бадраг” гэж байлаа.

Баримт 7.

2014 оны Улсын баяраас өмнө Р.Гончигдорж гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсныг, УИХ-аас баталж, далай аварга цолыг хасах шийдвэр гарч, даян аварга цолоор олон жил ард түмэндээ хүндлэгдсэн Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цол авах боломж бүрдсэн юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн зарлиг гаргаж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олгосон.

Баримт 8.

Анх 1990 оны Үндэсний их баяр наадам, Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Б.Бат-Эрдэнэ дархан аварга цол хүртэж байсан гэдэг. Үүнээс 25 жилийн дараа А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цол хүртсэн нь тэр байв. Тухайн үед А.Сүхбат “Энэ зууны анхны дархан аварга цолтон боллоо. 10 жилийн дараа, хөлсөө хатчихсан байхад дархан аварга цол авлаа” гэж байв. Гэвч шинээр дархан аварга цолонд хүрсэн А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах эсэх нь маргаан дагуулж эхэлсэн юм.

Баримт 9.

А.Сүхбат гишүүний хувьд “Дархан аваргуудыг эрэмбэлдэггүй. Хэн түрүүлж энэ цолонд хүрсэн нь зүүний магнайд гардаг. Миний хувьд 2004 онд дархан аварга цолны болзол хангасан. Харин Г.Өсөхбаяр 2009 онд энэ болзлыг хангасан байдаг. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө бид хоёр дархан аварга цол өгч, үнэмлэх гардуулахдаа 08 тоот үнэмлэхийг надад өгсөн. Өөрөөр хэлбэл, дархан аварга цолыг би Г.Өсөхбаярын өмнө хүртсэн. Гаргасан амжилтаараа ч би зүүний магнайд гарах ёстой. Эрэмбэндээ багтаж амьдрах ёстой” гэсэн байдаг. Харин Бөхийн холбооноос А.Сүхбат гишүүний мэдэгдэлд няцаалт хийж, зүүний магнайд Г.Өсөхбаяр аварга гарна гэдгийг зарлаж байв.

Баримт 10.

Гишүүн А.Сүхбатын хувьд зодог тайлснаасаа хойш Бөхийн холбоотой зөрчилтэй явж ирсэн нэгэн. Түүний хэд хэдэн удаагийн мэдэгдлийн хариуд Бөхийн холбооноос “А.Сүхбатаас анх удаа 2002 онд допинг илэрсэн билээ. Тэр үед хууль гараагүй байсан бөгөөд манайх дүрмэндээ заасан ёсоор арга хэмжээ авахаар тэргүүлэгчид цуглаад хуралдах гэж байтал А.Сүхбат шүүхийн захирамж, дараа нь ШШБГ-ын тогтоол авчирч хурлыг зогсоосон хүн. Энэ тухай баримт хангалттай байна. Тэрбээр 2006 онд допингийн шинжилгээ өгөлгүй зугтсан. Үүнийг олон улсын жишгээр допинг хэрэглэсэнд тооцдог журамтай” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Баримт 11.

Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ өрсөлдөгч явсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар парламентын танхимд тангараг өргөснөөсөө хойш ч зөрчилтэй явж иржээ. Шалтгаан нь Бөхийн холбоо тойрсон маргаан. Бөхийн холбооны өмнөх удирдлагууд болох Р.Нямдорж, Д.Данзан нарын А.Сүхбат гишүүнтэй хийж ирсэн маргаан Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр сонгогдсоны дараа ч үргэлжилсэн.

Баримт 12.

Тодруулбал, Үндэсний бөхийн холбооны тэргүүний суудал, Бөхийн өргөөний асуудлаас болж хоёр дархан аварга, гишүүн өөр хоорондоо тун таагүй харилцаатай явах нь бий. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах Т.Аюурсайхан нарын тогтоолын төсөлд А.Сүхбат гарын үсгээ зурсан нь үүгээр тодордог.

Баримт 13.

УИХ, Засгийн газрын гишүүдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан тухай баримт олон нийтэд ил болох үеэр А.Сүхбатын нэр холбогдож байлаа. Тухайн үед түүнээс зээл авсан эсэхийг сэтгүүлчид лавлахад “Нотлох баримтаа гаргаж ирээд надтай ярь" гэснээс өөр зүйл хэлж байгаагүй юм. 

Баримт 14.

Гэвч УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компанийн авсан зээлийн талаарх баримт ил болсон. Тодруулбал, А.Сүхбатын отгон дүү А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэлтүмэн хишиг" компани 2017 онд ЖДҮ-ээс 800 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон. Харин А.Сүхбат гишүүн “Шинэ сонгогдсон гишүүд бид юугаа мэдэх билээ дээ. Намын дарга нар тайлбарлаж өгсөн бол юу гэж ЖДҮХС-гаас зээл авах юм бэ. Зүгээр юм байна л гэж ойлгосон” хэмээн Бүлгийн хуралдааныхаа үеэр ярьсан удаатай.

Баримт 15.

Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нараар дамжуулан Бөхийн холбоонд үүссэн асуудлаар наадмын өмнөхөн хуралдаж, ойлголцолд хүрсэн байдаг. Энэ тухай А.Сүхбат гишүүн “Бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгосон. Монгол бөх ариун байвал, төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцаж, ойлголцсон. Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон. Харин дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, тэргүүтэй бөхчүүд дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар гарын үсэгт зураагүй. Дархан аварга нүүрэн дээрээ эвлэрэх асуудал ярих боловч үйлдэл нь өөр байна.  Монголын үндэсний бөхийн холбоо ард түмний өмч, өв их соёл.

Баримт 16.

Цаашлаад улсын баяр наадам эмх замбараагүй болно. Хэрвээ бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг  Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрнэ. Бөхөд хайртай ард түмэн, төрөө хүндлээч гэж Б.Бат-Эрдэнэ аваргаас хүсч байна. Монгол бөхчүүдийг хагалах үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Монгол наадам л сайхан болох ёстой. Би өнөөдөр үнэн, шударга үнэнийг хэлж байна” гэсэн “Бөх бол Төр” гэсэн агуулгатай агаар нэг гэсэн шүүмжлэлийг хүлээж байсан юм.

Баримт 17.

Хариуд нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Баяр наадмын комиссын дарга долоон аваргыг хүлээж авч уулзсан. Тэдний уулзалтад орж ирээд сууж байгааг нь харахад юманд хандаж байгаа, байр суурь бол гайхалтай бахархмаар байгаа юм. Долоо аварга, Шадар сайдын уулзалтаар хамгийн чухал хэлэлцсэн асуудал нь допингтой холбоотой асуудал. 2000-аад оны эхээр допин хэрэглэж эхэлсэн. Тухайн үед нэг эмчээс ханиадны эм уусан, допин хэрэглээгүй гэсэн бичиг аваад л хариуцлага ярих гэхээр зогсоодог байсан. Тэр үед нь бөхчүүд “допингтой хүнтэй барилдахгүй” гэж хэлж мэддэггүй байж.

Баримт 18. 

Зөвшөөрнө гэж байхгүй шүү дээ. Дэлхий дахин допингтой тэмцэж байна шүү дээ. Анх допинг хэрэглэсэн хүнээсээ эхлээд хариуцлагаас зугтаад, хууль завхруулж яваад ирлээ. Дараа дараагийн үед маш муу үлгэр жишээ болж байна. Бид допингтой холбоотой асуудал дээр хатуу л байр суурьтай байхаас өөр арга байхгүй. Нөгөө тал допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн гэсэн. Допинг хэрэглэсэн байгаа нь л өөрөө факт юм шүү дээ. Сүүлдээ намайг допингийн сүлжээг барьдаг гэж ярьж байна. Ингэж гүжирдэж болохгүй шүү дээ. Би Монголын бөхийн ногоо дэвжээнээс нэр цэвэр салсан хүн” гэж байлаа.

Баримт 19.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр А.Сүхбат гишүүн Туулын загас бүгд охин сүвтэй болсон гэсэн судлаачдын дүгнэлт гарсан гэж ярьсан нь олны нийтийн эгдүүцэл, инээдийг зэрэг хүргэж байлаа. Тэрбээр “Бохирдлоос болоод Алтанбулаг сумаар дайран өнгөрөх Туул голын эрэг, хөрснөөс биологийн органик нэгдэл бохирдол элемент илэрсэн.

Баримт 20.

Тэрний нэг нь эстрогенийн (эм даавар) элемент юм гэсэн. Эстрогенийн нөлөөллөөр голын загас бүгд охин сүвтэй болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг юм билээ. Цэвэр усны загас ховордож бохир усны загас үржиж, бидний мэдэхгүй загас, бичил биет байгаа гэсэн. Энэ эс амьд амьтанд зохистой хэмжээгээр байхаас ихээр илэрвэл хорт хавдрыг дэмждэг юм гэсэн.

Баримт 21.

Өөр нэр усыг нь сонсоогүй миний мэдэхгүй элементүүд хэлж байна лээ. Ер нь, загасны сүв өөрчлөгдөх процессыг загас тэжээдэг хүүхдүүд ч мэднэ л дээ. Аквариумын ус бохирдоход загасны сүв өөрчлөгддөг. Тэгэхээр загас бохир усанд үхэхээс өмнө тэнд мутац явагдаж байна гэсэн үг” гэж ярьсан нь түүнийг тойрсон шүүмжлэлийн галыг өрдөж байв.

Баримт 22.

2016 онд шинэ парламент бүрдсэний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 эхлэхээр товлосон байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн хойшилсон байдаг. Тухайн үед А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн хурлаас нэг цаг гаруй хоцорч ирэхэд тухайн үеийн УИХ-ын дэд дарга, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат гишүүнээс хурлын ирцэд найраа байхгүй шүү” хэмээн хатуухан анхааруулж байлаа.

Баримт 23.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах талаар өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин явуулсан байдаг. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн А.Сүхбат уг горимын саналыг гаргасан өөрийн эрхгүй хардлага төрүүлж байв. 

Баримт 24.

Учир нь, Төрийн байгуулалт болон Хууль зүйн гэсэн аль, аль байнгын хороонд харьяалалгүй А.Сүхбат гишүүнээс ийм санал гарсан нь түүнийг хэн нэгний даалгаврыг биелүүлсэн гэж харахаар өөр аргагүйд хүргэсэн байдаг. Улмаар түүний гаргасан горимын саналаар санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм. Тухайн үед А.Сүхбат гишүүнд горимын санал гаргуулах даалгавар өгсөн эрхэм хэн байв гэсэн асуулт хөвөрч байсан юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 29 дүгээр тойрог буюу Төв аймгаас сонгогдсон А.Сүхбатыг онцолж байна. Улс төрд гэхээсээ Монгол үндэсний бөхөөр олон нийтэд танигдсан А.Сүхбат Олимп сургуулийг үүсгэн байгуулж, удирдлагаар нь ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (49.0.218.99)
    Хүмүүсээ энэ бөхчүүдийг битгий сонгоорой. Тэд нар бөхөө барилдаад ард түмнээ баясгаад явж байх хүмүүс шүү дээ. Гэтэл улс төрд орж ирж улсын хөгжлийг ардаас нь хүчээр чангаагаад байгаа нь үнэхээр утга алга.
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.19.176)
    Нийтээрээ дахин бөхчүүд сонгохоо больцгооё.
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • zochin (122.201.23.226)
    ochigdor tov aimag ajillaar yavlaa,zamd A.Sukhbat avargin gazar ene gej tsug yavaa hun zaaj bna Bogd uuliin urd engeriig ter chigt n avchihsan yuym bna doo,ooriin mal surgee belcheedeg uym u,buu med
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Үнэн (150.129.143.3)
    Бөх хүний тархи бөгсөнд нь байрладаг гэдэг.
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.69.68)
    Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургууль гэж ямар юм байдгийн, юу заадгийн, ёстой яршиг л байна, бөхийн секц л биз. Энэ төрд А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар мэтийн тэнэг бөхчүүд огт хэрэггүй.
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Ахмад бөх (202.9.40.92)
    Одоо юу хэрэггүй бна бөх хэдэн шуналын тулам дандаа найраа мөнгөний ажил ,хамгаалагч нэртэй таахалцсан юмнууд, бие сэтгэлээ зовоож хөдөлмөрлөж цалин авахаа мэдэхгүй бэлэн юманд дуртай нөхөд хүн чанар бүр байхгүй. Одоо энэ хүчний байгууллагад байгаа цэргийн цол зүүсэн ажил хийдэггүй өндөр цалин авдаг бүх бөхчүүдийг халах хэрэгтэй. Улс орны эдийн засаг, батлан хамгаалах үйлсэд хэрэгтэй. Албаны даргын орон тоон дээр өндөр цол зүүсэн ангидаа ч очдоггүй нөхөд байна. Мөн эрчим хүчний салбарт дулааны станцад орон тоо бөглөөд ажилдаа очдоггүй цалин авдаг бөх байна. Бүгдийг нь болиулах хэрэгтэй. Хуучин ахмад бөхчүүд тээвэрт яваад,цагдаа нь эргүүлд гараад, хэлтэс,газрын дарга яамны сайд хийгээд барилдаж явсан . Одоо даанч арчаагүй байна мөнгөний найраа хийнэ,хов хутгана хүн дээрэлхэнэ байгаа царай нь энэ . Монгол бөх даанч муухай болсон
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Засуул (103.229.122.164)
    Бөх бол бөөсөг унжуулсан гаж донтон.
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • DOPING-toi avarga (64.119.18.35)
    Bayaraa
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zochin (192.82.74.46)
    Бөхчүүд маань бөхийн хэрүүлээ эхлээд дуусгамаар юм. Хэрүүлээ төр лүү чирж авчраад улс орноо хөмрөх мэх хийчэх гээд баых юм
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.109.92)
    toroos zailuulaa edniig
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.75.77)
    Энэ допингийн хор, хэрүүлийн бузар, ЖДҮ-гийн шунал шүглэсэн нөхрийг МАН арай дахин дэвшүүлэхгүй байлгүй дээ. Олон юм ярилгүй Монгол төрөөс зайтайхан амьдарвал зохих хүний нэг байх шүү." Торгон ногоон дэвжээг эзэгнэх" хойч үеээ бэлдэх амлалтаа л олигтойхон биелүүлбэл зүгээр дээ
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Odoo bolimoor yum. Ene bukhchyyded yostoi setgek gj baidaggyi yum bna. Bukhiin nairaa khiideg ulsuud uls ornoo khudaldakhaas uur yum khiikhgyi yum bna. Ter Sumiyabazariig khar. Ene neg baliar yum bas end tend tanil talaa chikhekhees uur yum medekhgyi gai.
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    3 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    7 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    7 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    7 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    8 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    8 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    8 цаг 56 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    10 цаг 28 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    10 цаг 29 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    11 цаг 1 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    11 цаг 14 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    11 цаг 36 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    11 цаг 40 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    12 цаг 0 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    12 цаг 11 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    12 цаг 20 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    12 цаг 25 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    12 цаг 37 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    12 цаг 44 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Өчигдөр 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК