Замын-Үүд боомтоор энэ сарын 4-ний өдөр иргэн А нь чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй 600 кг /50 хайрцаг/ сүүн крем, бялуу чимэглэгч өнгө оруулагч, 80 кг /4 хайрцаг/-ыг бусад бараа бүтээгдэхүүнээр нуун далдаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн хураан авч холбогдох шалгалтыг хийж байна.