Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдоржийн тэжээсэн “БЯРУУ”

2020-5-06
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Б.Пүрэвдорж англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. МУИС-ийг 1994 онд дүүргэсэн нэгэн. Орлуучагч мэргэжилтэй тэрбээр 1995-2009 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцагчаас албаны дарга хүртэл дэвшин ажиллажээ.

Баримт 2.

Төрийн албанд мэргэжилтнээс өгссөн Б.Пүрэвдорж, үндсэн ажлынхаа хажуугаар Ардчилсан намд элсэж, орон нутаг дахь үйл хэргийг нь сурталчилж, явсаар Ховд аймгийн АН-ын хорооны дарга болжээ. Түүнийг ингэж өсч, дэвших замыг нь засахад тухайн үеийн Ерөнхий сайд, АН-ын дарга асан Ц.Элбэгдорж голлох нөлөөтэй оролцсон гэдэг.

Баримт 3.

Б.Пүрэвдоржийг улс төрд хөтлөн оруулсан хүн нь хожим Ерөнхийлөгчийн албан тушаалд найман жил суусан Ц.Элбэгдорж хэмээдэг. Энэ нь ч батлагддаг юм. Улс төрд өрнөдөг энэ яриа Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012 оноос эхэлдэг. Б.Пүрэвдоржийг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилсон үед тодордог юм.

Баримт 4.

Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэний ч мэдэхгүй Б.Пүрэвдоржийг аймгийн Гаалийн байгууллагаас татаж, АН-ын Засгийн газрын голлох агентлагийн газрын даргаар томилуулсан нь энэ байлаа.

Баримт 5.

Өөрөөр хэлбэл, гаалийн байцаагч албатай Б.Пүрэвдорж нэг л өдөр томорч, тодрон Гадаадын иргэн, харьяатын газрын дарга болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой эртнээс хамааралтай явсан түүний хувьд Монгол Улс руу гаднын иргэн гарч, орох, нэвтрэх асуудалд гарын үсэг зурдаг томоохон албан тушаалд очжээ.

Баримт 6.

Сонирхолтой нь, нутгийн ах, Ерөнхийлөгчийн ивээлд багтаж, гадаадын иргэнтэй холбоотой асуудлыг хариуцах болсон Б.Пүрэвдорж телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би хүнд суртал гаргана" гэх утга бүхий зүйлийг ярьсан нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.

Баримт 7.

Уг шалтгааныг тэрбээр “1990-ээд оны үед Монгол Улсын харьяатаас гараад гадаадын иргэн болсон тэр хүмүүсийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрахын тулд би телевизэд ярилцлага өгсөн юм. Харьяатын тухай хуулиар Монгол Улсын харьяатаас гарч гадаад орны иргэн болоход нэлээд өндөр шаардлагуудыг тавьдаг.

Баримт 8.

Буцаад манай улсын иргэн болоход мөн л өндөр шаардлагыг тавьдаг. Энд хүнд сурталын зүйлүүд байдаг. Хүмүүс харьяатаа сэргээлгэхийн тулд олон сар төрийн байгууллагуудыг дамжиж явдаг асуудлууд байдаг. Ер нь бол гадаадын иргэн болсон хүн Монгол Улсын иргэн болохдоо эхний ээлжинд манай байгууллагуудад ханддаг.

Баримт 9.

Дараа нь бид Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага, Улсын бүртгэлийн Ерөнхий газар руу энэ хүмүүсийн мэдээллийг авах зорилгоор албан бичиг явуулдаг. Үүнд нэг сарын хугацаа шаарддаг. Дахиад сарын хугацаанд энэ иргэдийг харьяат болох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Баримт 10.

Дараагаар нь Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууах үйл ажиллагаа сарын хугацаанд болдог. Тэгээд дараа нь Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Ерөнхийлөгчид өргөн барих хугацаа хүртэл нийтдээ гурван сарын хугацааг эрхээ сэргээлгэх гэж байгаа хүмүүс хүлээдэг” хэмээн тайлбарлаж байв.

Баримт 11.

Гадаадын иргэн харьяатын даргаар ажиллаж асан Б.Пүрэвдорж гурван жил гаруйн хугацаанд ажиллаад өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байв. Түүнийг ийн ажлаа өгөх болсон шалтгаан нь эрхэлсэн албан тушаалаа ашиглан хууль зөрчсөн гэх үйлдэлтэй нь холбоотой.

Баримт 12.

Тодруулбал, “Ховдын хөгжил” сангаас 350 сая төгрөг хувьдаа завшсан байж магадгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулж, Б.Пүрэвдорж яаралтай хэвлэлийн хурал зарлаж, “Надад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн.

Баримт 13.

Би ч шалгуулахад бэлэн байна. Хуулийн байгууллага буруутай эсэх, үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа түр чөлөөлөгдөж байна. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр шалгана гэдэгт итгэлтэй байна” гэж байв.

Баримт 14.

Түүний ажлаа өгөх болсон шалтгаан хийгээд өөртэй нь холбоотой хуулийн байгууллагын шалгалтад хийсэн тайлбарыг тухайн үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж зохион байгуулж, УИХ-д нэр дэвшүүлэхээр сойсон хүн нь ийм асуудалд орооцолдсондныг хатуухан шүүмжилж, хэсэгтээ нам жим байхыг шаардсан гэдэг.

Баримт 15.

Ийнхүү Гадаадын иргэн харьяатын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон Б.Пүрэвдорж 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд Ховд аймгаас нэр дэвшин анх удаагаа сонгогдсон байдаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрт ногдсон таван минутын хүрээнд “шударга” ярьдаг Б.Пүрэвдорж гишүүн, бусад үед тийм байдаг уу гэвэл үгүй.

Баримт 16.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй тус яамны хэсэг ажилтнууд улсын төсвөөс 1.9 тэрбум гаруй төгрөг хувьдаа авч завшсан болон авлига, хээл хахуулийн өөр хэд хэдэн хэргээр шалгагдаж  эхэлсэн асуудал цаагуураа түүнтэй холбогддог юм. 

Баримт 17.

Учир нь, Г.Нямдаваа Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа мах боловсруулах үйлдвэр байгуулах нэрээр “Баруун Монгол интернэшнл” компанид аймгийнхаа хөгжлийн сангаас 350 сая төгрөг олгосон байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирлаар тухайн үед Ц.Элбэгдоржийн хамаатны дүү хүү, одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байсан нь баримтаар нотлогддог.

Баримт 18. 

Өөр нэгэн асуудал гэвэл “Манай улсад Эрхзүйн маргааны олон төрөл хэлбэрүүд шалгадаг байгууллагуудаараа зэрэг, зэрэг үүсгэн шалгагдаад байдаг боллоо. Захиргааны хэргийн шүүх өөрсдийн тааламжтай хэрэг дээрээ хэрэг үүсгэдэг, таалагддаггүй зүйлээ Үндсэн хуулийн цэц рүү шийддэг боллоо.

Баримт 19.

Манай Б.Пүрэвдорж гишүүний ах Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй холбоотой Эрдэнэтийн 49 хувийг авсантай холбоотой маргааныг болохоор Захиргааны хэргийн шүүх дээр байлгаад байдаг. Харин Ахтай нь хамааралгүй асуудал болохоор Цэц рүү шидчихдэг. Сая Баасанхүү гишүүн үнэн л зүйл хэлж байна шүү дээ. Хууль дээдлэх гэдгийг ингэж хавтгайруулж ойлгож болохгүй.

Баримт 20.

Энэ чинь хөдөлмөрийн маргаан шүү дээ. Үндсэн хуулийн цэц маань үнэхээр ойлгомжгүй боллоо” гэх үгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүнд дайж байлаа.

Баримт 21.

Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Пүрэвдорж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамгийн “дорвитой” гэж хэлж болох ажил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хөнджээ. Уг шалтгаанаа Б.Пүрэвдорж “Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангаллтай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна.

Баримт 22.

Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлтийг бий болгож авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх" хэмээн тайлбарласан удаатай.

Баримт 23.

Гэвч УИХ-ын гишүүнээр ажиллаад зогсохгүй Монголын махны холбоо гэх ТББ-ыг тэргүүлдэг нь Б.Пүрэвдорж гишүүний дээрх үйлдлийг албан тушаалаа ашиглах замаар салбарын сайдад нь дарамт үзүүлж байна гэсэн шүүмжлэлийг нийгэмд төрүүлсэн байдаг.

Баримт 24.

Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Пүрэвдорж энэ удаагийн сонгуулиар дахин АН-аас нэр дэвшигчдийн тоонд багтаж байгаа хүний нэг. АН-ын дэд даргын албан тушаалыг давхар хашдаг тэрбээр С.Эрдэнэ даргадаа 100 сая төгрөгийн дэнчингээ хэдийнэ тушаасан гэдэг.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 34 дүгээр тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон Б.Пүрэвдоржийг онцолж байна. МУИС-ийн Олон усын харилцааны дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгссөн тэрбээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулиар нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (66.181.182.163)
    Энэ Пүсү бүтэхгүй хүн харагдаад байдаг юм.
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • zochin (58.109.221.157)
    hooson tom yum yarij suuhaas tsaashgui Odoo oilgoloo
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • лхагва (122.201.22.186)
    энэ чинь харин ч зовч бурууч онгорсон 4 жил цоонхийн нэр нvvр болж дуу хоолой нь сонсогдож байсан ганц банхар нь байх шvv Гvндалай шиг буруу сэхчихгvй бол
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Иргэн (66.181.188.40)
    Тэжээсэн бяруу тэрэг мөргөвөл эврээ хугалдаг цаг ирж байгаа шүү. Элбэгдоржийн ивээлд их найдаад хэрэггүй.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.217.152)
    мөөм
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Hg (83.253.249.218)
    Harhad hun bhiin byaruu gj 2 nastai uher bizde . Utsan huuheldei mini.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хүнсэнд .Хөөрхөн подойсон юм байна.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.179.213)
    энэ элбэгийн гар хөл баахан хятадад монголын иргэний үнэмлэх олгосон юм биш биз шалгах хэрэгтэй дээ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Ard tumen (75.86.79.22)
    Purevgorjiig buu songo!!!!! Elbegdorjiin Uilsiig urgeljluulegch bidend Mongol ulsin toloo zutgekh erdem bolovsroltoi, es surtakhuuntai, shudarga tolovshson zurkh setgeltei khun kheregtei baina.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Иргэн (59.153.114.167)
    Аа нөгөө Казахстанд Мурат гишүүнээр хүүхэн даалгадаг Пүрэвдорж байна ш дээ. Зөө энэ хүн хийж бүтээж гавьсым байхгүй дээ .. Бас ёс зүйн гажигтай хэ хэ
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.194.190)
    Би ховын хүн байна.Энэ эрээвэр хураавар юм бичсэн нөхөртэй санал нийлэхгүй байна.Ховдод хамаг ын их ажил хийсэн хүн Пүрэвдорж мөн.Тэр тендер цохидог, мөн ЖДҮ хулгай хийдэг наад 2 гишүүнээсээ ялгаатай.Тун шудрага залуу даа.24 цаг сайт ховдчуудтай уулз.Та нарт миний энэ хариултыг ховдчууд өгнө.Итгэлтэй байна
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    estoi alban tushaaliig elbegdorjiin luivraar nairuulj ogson zavaan amtan baina shdee, elbegdorjtoi holboogui um er ni baina uu!!! odoo ter horio ni duuslaa hurdan barih heregtei
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.94.231)
    ХОВДЫН МАНЖ ХЯТАД АМБАНТАНЫ ҮР ТӨЛНҮҮД МОНГОЛЫГ САМРАНА ШҮҮ???
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Битгйи солиор МАНгарууд. Пүрэвдорж бол УИХ байх ёстой залуусын нэг.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
    • ЗОЧИН
      УИХ-д огт хэрэггүй хүн гэдэг нь өнгөрсөн 4 жилд тодорхой харагдсан бус уу Ховдчуудын мэлмий арай таг сохороогүй шүү
      2020 оны 05 сарын 06
  • Elbegdorj (66.181.161.126)
    Zailuulval taarna elbegdorjiin buunii nohoig
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.149.20)
    ИЙМ Л БАЛАЙ МАНАН МАФИИЙН НӨХДҮҮД ИХ ХУРАЛД ЯМАР НЭГЭН АРГААР ОРЖ ИРЭЭД БАЙГАА ЮМДАА ЭБИГ ДУУРАЙЖ ХУДЛАА ШУДРАГА ЦАРАЙЛНА ХОВДЧУУДАА ЭНЭ УДААГИЙН СОНГОЛТОО МАНАН МАФИД БИТГИЙ ӨГӨӨРЭЙ
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 31 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    5 цаг 52 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 57 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 28 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    23 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК