Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Концессоор оноо алдсан гишүүн

2020-5-07
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Тэрбээр Ховд аймгийн Ховд хот Жаргалант суманд төрж, 1992 онд Ховд аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгссөн. Улмаар 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,  2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалжээ.

Баримт 2.

Сургууль төгсөнгүүтээ буюу 1998 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 “Нью прогресс” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан.

Баримт 3.

Яг энэ үедээ МАХН-ын гишүүн болсноор улс төрийн замнал эхэлсэн гэж болно. Улмаар 2006 он хүртэл компанийнхаа захирлаар ажиллаад Монголын ардчилсан социалист оюутны холбоо ерөнхийлөгчөөр хоёр жил ажиллаж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

Баримт 4.

Компани нь 2000 оны дунд томорч групп болон өргөжсөн. Ингээд 2008 онд ТУЗ-ын дарга, группын ерөнхийлөгч болсны дараа 2009 оноос Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт албыг зэрэг шахуу амжуулж явсан овсгоотой нэгэн.

Баримт 5.

Ийнхүү сонгуульт ажилд идэвхийлэн зүтгэсэн тэрбээр УИХ-ын 2008 оны ээлжит сонгууль төрөлх нутгаасаа сонгогдсоноор парламентад гурвантаа сонгогдоод буй туршлагатай улстөрч болжээ.

Баримт 6.

Тухайн үеийн улстөрч дундаас хамгийн залуу бөгөөд хамгийн баян гишүүнээр тодорч байсан. Үүнийгээ ч тэрбээр хүлээн зөвшөөрсөн удаатай.

Баримт 7.

Түүний гэр бүлийн жилийн орлого нэг тэрбум төгрөг, бол өөрийнх нь жилийн орлого 53.2 сая төгрөг. Нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилгатай бол 200 сая төгрөгийн газартай гэж АТГ- мэдүүлжээ.

Баримт 8.

Тэрбээр гэр бүлийн болон өөрийнх нь жилийн орлого өссөн цөөн хэдхэн гишүүний нэг. Хадгаламж, картын үлдэгдэл нь 183 сая төгрөг бол бусдаас 4.5 тэрбум төгрөгийн авлагатай, бусдад зээлгүй гэж мэдүүлжээ.

Баримт 9.

Үүнээс гадна  “Эрдэнэс Тавантолгой””, “Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Тавантолгой”, “Говь”, “Агротехимпекс”, “Хар тарвагатай”, “Ремикон”  зэрэг компанийн хувьцааг одоогоор эзэмшиж байна. Харин үүсгэн байгуулсан "Нью прогресс” компанийнхаа хувьцааг 2014 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй аж.

Баримт 10.

УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо “Илүү харж, билүү долоох гэж улс төрд ороогүй” гэж байсан. Энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. Хэдийгээр хуулийн сайд хүртэл хашиж, гурван удаа сонгогдсон ч тедер, концессоос эхлээд багагүй дуулиантай нэр холбогдсон гишүүн бол С.Бямбацогт.

Баримт 11.

Тэрбээр 2008 онд УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдож тангараг өргөснөөс гурван сарын дараа төрийн ажилд улстөрийн зорилгоор бус сэтгэл зүрхээрээ л хандах ёстой гэж хэлж байсан. Ингэхдээ “Хүн таван давхар костюм өмсч, 10 таваг хоол идэхгүй нь ойлгомжтой. Би монголчуудын ярьдгаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй хэмжээнд амьдралаа төвхнүүлчихсэн хүн. Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж хэлдэг. Би биеэ зассан, гэрээ ч бас зассан. Надад бизнес хийх шаардлага байхгүй. Тиймээс төрөө түшилцэж, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх зорилго надад байна” гэж хэлж байсан. Гэвч үүнээс хойш өрнөсөн үйл явдлаас харвал тэрбээр энэ үгэндээ үнэнч байж ирсэн эсэх нь бас л эргэлзээтэй.

Баримт 12.

Түүнийг УИХ-ын 2008 оны ээлжит сонгуульд нэр дэвших үеэр зарим тендертэй холбож, бүр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн гэх яриа хүртэл гарч байсан. Уг асуудалд “Энэ бол сонгуулийн шоу. Зарим гүтгэлгийг нь би өөрөө ч ойлгоогүй. Би өөрийнхөө ойлгохгүй байгаа худал хуурмаг гүтгэлэгт янз бүрийн тайлбар хийхгүй. Үнэхээр тэр гүтгэлгүүд үнэн л юм бол нотлог. С.Бямбацогт гэж хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулах биз. Тэрний хүн, энэний хүн гэж хайрцаглахаа болих хэрэгтэй. Би улс төрд хөл тавьсан цагаасаа өнөөг хүртэл өөрийнхөө зарчим, итгэл үнэмшилд захирагдаж ирсэн. Цаашдаа ч захирагдах болно. Энэ бол миний үнэт зүйл” гэсэн ярилцлага өгч байв. Үнэхээр ч С.Бямбацогт гэж хэн бэ гэдгийг өнгөрсөн 12 жилийн түүх хангалттай харуулсан биз ээ. Үүнийхээ хариултыг ч тэрбээр удахгүй сонсох байх.

Баримт 13.

УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж өөрийн дараагийн үеэ УИХ-ын гишүүн болгохоор сойсны нэг нь С.Бямбацогт гэж тухайн үед хэвлэлээр бичиж байв. Хэдийгээр тэрбээр үүнийг үгүйсгээд бизнесмэн хүний хувьд хамтарч ажиллаж байсан гэсэн юм. Гэвч УИХ-ын 2008 оны сонгуульд Д.Дэмбэрэл, Л.Пүрэвдорж, С.Бямбацогт гурав нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Энэ үед намынх Бага хурлын шийдвэрээр Л.Пүрэвдоржийн нэрийг татуулсан нь дээрх үйл явдлыг гэрчлэх мэт.

Баримт 14.

Тэрбээр УИХ-ын гишүүн болсноос хойш ганцхан жилийн дараа олныг талцуулсан хүсэлт гаргасан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт “Хэрэв таны гэр бүл хуулийн дагуу сар бүр хүүхдийн мөнгө авдаг бол энэ оны аравдугаар сараас өөрсдийн санаачилгаараа энэ мөнгийг авахаас татгалзан төрийн бусад албан хаагчдад үлгэр дуурайл үзүүлнэ үү” гэсэн хүсэлт. Тэрбээр хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгохыг анхнаасаа хүлээн зөвшөөрдөггүй байсан тул хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэхгүй уг мөнгийг улсын төсөвт үлдээсээр ирсэн юм байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн хүүхдийн мөнгө авдаг нэрийн дансыг 2009 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хаана мэдэгдэж байлаа.

Баримт 15.

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН эвсэж оролцох тухай яригдаж байсан. Тухайн үед С.Бямбацогт “Уг нь эвслийн мөрийн хөтөлбөр өргөн барих байх гэж горьдож байлаа. Гэвч МАХН замын голоос буцсан учир МАН дангаараа мөрийн хөтөлбөрөө баталлаа. Энэ бол зохисгүй үйлдэл. МАХН-ын хувьд АН, Ногоон намтай эвсэх үү гэдэг байдлаар ярьж байна лээ. АН-ын дарга З.Энхболд “МАН-ынхан хоёр намын дунд яс хаяж байна. Тиймээс эвсэхгүй” гэдэг зүйлийг ярьсан байна лээ гээд  Үерхэлдээ үнэнч байж чаддаггүй хүнтэй адил зүйл боллоо гэж байв.

Баримт 16.

Эл тайлбартаа голдоо ортол гомдлоо гэх маягтай зүйл бас хэлж байсан бөгөөд цахим хуудастаа “Эвлэж, нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-ынхан тохирсноосоо буцаж МАН-айхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо" хэмээн бичсэн удаатай.

Баримт 17.

МАН-ын мөрийн хөтөлбөр гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах бололцоо боломжийг ард иргэддээ өгөхөд тулгаарлаж боловсруулсан. Бид мөрийн хөтөлбөртөө хүүхдээ харж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд цалин олгох, өнөөдөр оюутнуудын 30 хувь оюутны 70 мянган төгрөг авч байна. Тэгвэл бид оюутнуудад 100 хувь өгөхөөр тусгасан. Ардын нам, Ардчилсан нам хамтарч Засаг барих үедээ ярьж байсан 1072 ширхэг хувьцааг амь оруулах, үр шимийг нь иргэдэд хүртээх асуудлыг оруулсан байгаа. Энэ хямралтай хүндрэлтэй үеийн МАН-ынхан ард түмэнтэйгээ хамтдаа давж чадна” гэж амалж байсан хүн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт. Гэвч эл амлалт хэрэгжсэн болов уу?.

Баримт 18. 

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг МАН-ын нөхөд нь унагахдаа “Танхимын сайд нартаа 800 тэрбум төгрөгийн концесс өгсөн” гэж буруутгаж байв. Хачирхалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатад хамаарах концессыг гэрээг цуцалж, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт тэргүүтэй нөхдүүдэд дур зоргоор нь концессын гэрээг өгсөөр байгааг тухайн үеийн хэвлэлүүд онцолж байсан юм. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт 67.7, ХНХ-ийн сайд асан Н.Номтойбаяр 9.5 тэрбумыг төсвөөс авахаар болсон гэж байв. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэгддэг “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг ХЗДХ-ийн сайд байхдаа “Барих-шилжүүлэх” нөхцөлөөр 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байна. Ингэснээр “Алтай трест” компани 2019 оны улсын төсвөөс 37.2 тэрбум төгрөгийг суулган авчээ.

Баримт 19.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн сайн лобби хийж, бусдыг түлхэн, өөртөө ашигтай нүүдэл хийдэг гэгддэг гишүүн бол С.Бямбацогт. Тиймдээ ч анх 77.6 тэрбумаар төсөвлөгдөж байсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн ажлыг 81.8 тэрбум болгон өсгөж, 3.6 тэрбумыг зөрүүнээс нь “цохих”-оор албажуулсан гэх. Азаар гэх үү, эзээр ч гэх үү, коронавирусний тархалтаас болж зарим зардал төсөв танах шийдвэр гарсан нь эл дуулиан намжих түлхүүр болж байв.

Баримт 20.

Түүний эзэмшлийн “Нью Прогресс” группийн охин компани “Мост Интернэшнл” ХХК нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд дөрвөн тэрбум төгрөг авсан атлаа зориулалтын дагуу ашиглалгүй, эргэлтийн хөрөнгө болгож зарцуулсан нь шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байлаа. Өөрөөр хэлбэл улсаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор олгосон их хэмжээний мөнгийг 3.8 хувийн хүүтэйгээр авч, зориулалтын бусаар зарцуулж, “угаасан” нь нотлогдсон аж.

Баримт 21.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь 2006-2008 онд "Нью Прогресс" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд яах аргагүй түүний компани гэдэг нь тодорхой мэт. “Нью Прогресс” групп нь “Мост Интернэшнл” ХХК-ийн толгой компани учраас С.Бямбацогт гишүүний АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээс “Нью Прогресс” групп дэх хамаарлаа мэдүүлсэн байдаг.

Баримт 22.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл цацагдаж байв. Уг жагсаалтад С.Бямбацогтын нэр тодоос тод дурайж буй албан бичиг бас л хэвлэлийнхний гарт орж байлаа.

Баримт 23.

Коронавирусний халдвар тархсан энэ цаг үед бүх нийтээрээ амны хаалт зүүж, хулийн ариун цэврийг сахихыг уриалж буй. Энэ ч утгаараа чуулганы хуралдааныг Төрийн ордны таван танхимд цахимаар хийж байна. Чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж байгаа асуудлаас илүүтэй гишүүдийн хувийн ариун цэвэр сахих соёл хамгийн хүнд асуудал байв. Тухайлбал, чуулганд суусан гишүүдийн олонх нь амны хаалт зүүхгүй шүлсээ энд тэнд үсчүүлж суусан. Тэдний нэг нь С.Бямбацогт гишүүн. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэдэнтээ хатгаж, аашилж, бүр гуйж үзсэн. Гэвч тэрбээр дургүйцлээ илэрхийлэхдээ “Амны хаалт байхгүй биш байгаа. Бүр вирус устгадаг амны хаалт зүүсэн шүү” гэж хээв нэг хэлсэн. Тэрбээр яг ийн хэлэхдээ амны хаалт зүүгээгүй байсан юм. Түүгээр ч барахгүй “С.Бямбацогт гишүүн корона устгадаг амны хаалт хийсэн байна. Ард түмэндээ тараагаач” гэдэг яриа хүртэл гарч байв.

Баримт 24.

Спортоор хичээллэх дуртай, гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй. Ялангуяа уулын спортоор хичээллэх тун дуртай. Алтай таван богд, цаст Цамбагарав, Мөнххайрхан зэрэг Монголын дээвэр болсон ноён оргилуудад авирсан. Төр засгаас хөдөлмөрийг үнэлэн 2001 онд  Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Монголын үндэсний олимпын хорооны “Алтан од” одон, 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Алтан гадас одонгоор тус тус шагнасан. Ийнхүү их сургуулийн босго давав уу, үгүй юү, компанийн ерөнхий захирлын албанд очиж үүнээс 10 хүрэхтэй үгүйтэй хугацаанд УИХ-ын гишүүн болж, концесс, тендерийн хэрэгт нэр холбогдож, явсан хүн бол С.Баярцогт. Түүний 12 жил парламентад тухалсан дүнг тун удахгүй тойргийн иргэд нь тавина. Ямар дүн тавих бол гэдэг тун сонин.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 35 дугаар тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогтыг танилцуулж байна. Тэрбээр 2008 оноос гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (202.72.247.30)
    Бямбацогт бол жинхэнэ авилгачин шүү дээ ард түмэн мэднээ
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (185.220.100.244)
    buzar har murtei amitan hurdan zailj shiitgelee avch shorondoo hevteh boltugai
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (185.220.103.6)
    odoo hurdan dald or ...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • irgen (66.181.188.40)
    Заль мэхтэй л хүн.Эрдэм ухааны бяд дутмагхан байхоо хөөрхий.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.90.243.62)
    Төрийн өмчийн Хорооны даргаар өөрийн гарын хүн Мэндбаярыг тавьчихаад төсвийн хөрөнгөөр баяжиж байгаа ганц хүн бол Бямбацогт шүү
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Z (98.169.40.24)
    Ih hurald baisan, baigaa, oroh huselteibaigaa humuusiin ners: Bidon, Bandaash, Benz, Huchin, Shantaaz, Hulgaich JDU, Mongo huulegch, Hoshgoruulagch, Ehneree zodogch, 2 Ehnert, Boh, Duuchin, geh met urgeljilj bainaa. Jinhene seheeten, bolovsroltoi, tolovshson, huvi hunii huvid togtvortoi humuusee gargaarai. Deer durdsan humuusees hol bai.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Хамгийн увайгүй МАНгар. Хамаг тэндэрийг идэж суудаг Ховдын эргүү гар.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
    • zochin
      ter bumaas deesh unetei tenderig bugdig haaltgui avdag bizdee
      2020 оны 05 сарын 07
  • Далай (203.91.116.158)
    Ховдыг хотын хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх хүн Бямбацогт доо 10 жилийн дараа энэ хүнийг ойлгоноо
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Иргэн (202.9.46.165)
    Илүү харж билүү долоосон л байна даа. Худлаа шударга царайлсан луйварчин бишүү.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Сонгогч (66.181.176.205)
    Ардчилсан намын хүн алдаг, хүн шоронд эрүүддэг, улсын хэмжээний уул уурхайг хувьдаа завшдаг ардчилалын аймаруудыг бодвол гайгүй л байна шд, концесс гэдэг чинь ЖДҮ гаас шал өөр шүү эхлээд юмаа хийчээд мөнгөө авдаг. Танагтай л хүн байна
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • БИ (66.181.177.248)
    Шударга царайлсан Улаан луйварчин
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (202.126.89.165)
    Энэ одоо болноо төрд хувийн бизнестэй хүмүүсийг одоо битгий сонгоочээ ийм л юм болнош дээ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    4 цаг 4 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    4 цаг 5 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    4 цаг 59 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    5 цаг 24 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    5 цаг 31 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 45 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    6 цаг 57 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    7 цаг 4 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    10 цаг 53 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    11 цаг 19 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    11 цаг 29 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    11 цаг 33 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    11 цаг 48 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    11 цаг 48 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    11 цаг 50 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    12 цаг 26 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК