Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чихрийн наймаачнаас ЖДҮ-чин гишүүн хүртэл...

2020-5-08
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Түүний намтарын талаарх мэдээлэл тун бага. Юутай ч аав нь эрдэмтэн Отгоо гэдэг эрхэм байдаг. УИХ-ын сонгуульд хүүгээ өрсөлдөх үеэр нь ар талыг нь бат хариуцсан хүн гэгдэг юм билээ. О.Батнасан гишүүний хувьд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, Архангай аймаг дахь Багшийн коллеж, Боловсролын их сургууль, МУИС, “Чингис хаан” дээд сургуулийг багш, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Баримт 2.

1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар сургуульд багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
гэдгээс өөр мэдээлэл бараг байхгүй нууцлагдмал хүн.

Баримт 3.

УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөс гадна МАН-ын бага хурлын гишүүн, “Торгон нутаг” сангийн тэргүүн, “Минжит Булган” нутгийн зөвлөлийн дарга, “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал гэсэн албан тушаал хашиж ирсэн. Түүний эзэмшлийн уг компани нь ОХУ-аас чихэр экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Нийт 70 гаруй ажилтантай компанийн захирал нэгэн. Бизнесмэний хувьд иймэрхүү намтартай “сураггүй” гээд хэлчихэд хэлсдэхгүй нэгэн УИХ-ын 2016 оны сонгуулиар гэнэт цойлон гарч ирсэн.

Баримт 4.

Түүний улс төрийн намтар богино боловч сонирхолтой. 2012 он хүртэл улс төрийн үйл хэрэгт төдийлөн сураг чимээгүй явсан тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ыг дэмжихээ мэдэгдэж, АН-д элсэн орж, Ховд аймгийн АН-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлэн өрсөлдөж байсан аж. Гэвч улс төрд шинэ хүн гэдгээ анзаарч, уу яасан, гэнэт л нэрээ татсан байна.

Баримт 5.

Гэтэл дараа жил нь буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар экс Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг дэмжин, түүний сонгуулиар Ховд аймгийн бизнесменүүдээс хандив босгох ажлыг хариуцан ажиллаж 270 гаруй сая төгрөгийн хандив “босгож” өгч байсан сүйхээтэй эр ажээ.

Баримт 6.

Эл үйлдэлдээ харамссан уу, эсвэл УИХ-ын 2016 оны сонгуульд АН амжилт олохгүй гэдгийг бизнесмэн хүний хурц хараагаар ажиж мэдсэн үү, гэнэт буурь сэлгэсэн. Өөрөөр хэлбэл 2014 оны есдүгээр сард МАН-д элссэн бөгөөд хоёрхон жилийн дараа буюу УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс Ховд аймагт нэр дэвшиж, парламентад суудалтай болсон нь энэ. Түүний энэ амжилтад Ховд аймгийн МАН-ын хорооны гишүүд тааламжгүй ханддаг гэсэн. Тэр нь арга ч үгүй биз. Цагтаа АН-ын талд гүйж явсан хүн нэг л өглөө МАН-ын гишүүн болж бүр УИХ-д сонгогдчихоор гомдолтой санагдсан байх.

Баримт 7.

Бидон О.Батнасан. Ингэж хэлсэн учир нь УИХ-ын 2016 оны сонгууль болохоос зургаан сар гаруйн өмнө тэрбээр Ховд аймгийн сумдаар тойрч, иргэд сонгогчидтой уулзан нүүрс, орос бидон, орос чихэр тараасан байдаг. Түүний тараасан бидоны бөөрөн дээр “Сааль шүү арвин байг. О.Батнасан” гэсэн бичиг, мөн давхиж яваа гурван морины дүрс “сийлбэртэй”. Бас зүгээр ч үгүй орос бидон дотор өөрийн бизнес болох орос чихэр зэргийг хийсэн байсан гэх.

Баримт 8.

Ийнхүү ард түмнээс хайрласан “бидон” хочоо золтой л “нүүрсчин” гээд сольчихоогүй. Учир нь сонгууль угтаж иргэдэд хайр зарлаж явахдаа “Дулаан гэр-Халуун сэтгэл” аян нэрээр Ховд аймгийн төвийн Жаргалант сумын 4000 гаруй өрхөд нүүрс тараасан байдаг.

Баримт 9.

Үүнээс өөр шалтай зүйлээр өөрийгөө таниулж чадаагүй түүнийг Ховд аймгийн Булган сумынхан гэхээс биш бусад сумдын тухайд тэр “шинэ хүн” байсан. Гэвч “Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэг” гэж хэвлэлээр нэг магтуулж, дуулуулсаар ийнхүү парламентад сонгогдсон гэж хэлж болно.

Баримт 10.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө АН-аас урваж МАН-д тал зассан тэрбээр дэндүү азтай, бас толгой сайтай нэгэн гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Энэ нь сонгуульд “зориулсан” магтан дуулалын нийтлэлүүдэд өөрийгөө “Би чинь аливааг цээжилж тогтоохдоо гаргууд байлаа. Хоолны гурилаа элдэж байхдаа физик, математикийн томьёогоо цээжилчихнэ. Геометр, физик зэрэг хичээлд гоц байсан” гэж магтжээ.

Баримт 11.

Ийнхүү тэрбээр бидон, нүүрс тарааж Их хуралд сонгогдсон ч олонд танигдаж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Чуулганы танхимд байгаа байхгүй нь мэдэхгүй суудаг тэрбээр тойргоо хамгийн сайн усалдаг нэгэн. Сав л хийвэл Ховд нутаг руугаа гүйдэг нь ирэх сонгуулийн бэлтгэлээ базааж байсныг гэрчлэх биз ээ.

Баримт 12.

Арав гаруй жил бизнес эрхэлж олсон ашгаасаа багагүйг МАН-д хандивласан  гэх хардлагад өртөж явсан тэрбээр олны өмнө гарахдаа хойрго. Сэтгүүлчид ярилцлага авъя гэхэд “Би юугаа ярих билээ. Зарим асуудлыг сайн мэдэхгүй юм” хэмээн хээвнэг хэлж суудаг. УИХ-ын гишүүнийхээ хувьд 2-3 Байнгын хороонд харьяалагддаг ч мөн л хэлэлцэж буй асуудалд байр сууриа барагтай илэрхийлдэггүй. Дүлий дүмбэ оргиж, дөрвөн жил ховдчуудыг төрд төлөөлөхдөө санаачилсан хууль, тогтоолын төсөл нь хуруу дарам цөөхөн юм билээ.

Баримт 13.

Гишүүнээр сонгогдоод жил хүрэхтэй үгүй хугацаа өнгөрөх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр тэргүүтэй улстөрчид УИХ-ын дахь МАН-ын бүлгийн 30 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм. Эдгээр нэр бүхий гишүүдээс О.Батнасан ч гэсэн дутахгүй мутраа хайрлаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад гар бие оролцсон.

Баримт 14.

Үүний дараа У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр барагтай бол үг дуугарч харагддаггүй тэрбээр их л тал зассан байдлаар хэдэн үг хэлсэн. Энэ нь “Засгийн газрын гол зүйл бүтэц. Боловсон хүчинд анхаарах ёстой. Төрийн албаны хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Төрийн албыг мэргэжшсэн чадварлаг байлгах тал дээр анхаарч ажиллаарай. Уул уурхайн томоохон төслүүд дээр анхаармаар байна. Жаргаах гэж 65-ыг сонгоогүй. 65-ынхаа бүлгийг түшиж ажиллаарай” гэж том дуугаар хэлсэн нь чуулганд суусан гишүүдийн амыг ангайлгасан гэхэд болно.
 

Баримт 15.

Түүний хөрөнгө орлогийн мэдүүлэг хэтэрхий даруухан. Учир нь 10 гаруй жил бизнес эрхэлсэн тэрбээр 2015, 2016 онуудад жилийн 130 сая төгрөгийн орлоготой хэмээн ХОМ-тээ дурдаж байв. Харин 2017, 2018 онуудад гэнэт орлогоо эрс буурж жилийн 20 гаруйхан сая төгрөгийн орлоготой гэжээ. Өнгөрсөн 2018 онд л гэхэд 22 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ.

Баримт 16.

Үүнээс гадна 740 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 89 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр машин, 80 сая төгрөгийн мал, 70 сая төгрөгийн газар, 85 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй гэдгээ ХОМ-тээ бүртгүүлжээ. 

Баримт 17.

УИХ-ын гишүүд дундаас ямар ч хадгаламж, өр, зээлгүй гишүүнийг олоод ир гэвэл ганцхан О.Батнасан л байх болов уу. Түүний хувьд АТГ-т хадгаламж, өр, зээл авлага байхгүй гэж мэдүүлсэн. Гэхдээ “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг ч, ганц төгрөгийн ч ашиг олоогүй гэж харагдуулахаар ХОМ-ээ бөглөсөн нь  анхаарал татаж байна. 

Баримт 18. 

Гэсэн атлаа компанийн дүрмийн сангийн хэмжээ гишүүн болохоос нь өмнө нь 148.5 сая төгрөг гэж байсан бол гишүүн болсны дараах жилүүдэд 401.3 сая төгрөг болж өсчээ. Энэ тоо эрхгүй анхаарал татах нь лавтай.

Баримт 19.

УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан, зээл олгоход ямар нэг байдлаар нөлөөлсөн гэх хэрэгт холбогдоод буй. О.Батнасан гишүүний хувьд ч ЖДҮ-гийн хөрөнгөнд “гар дүрэхгүй” өнгөрч чадаагүй бололтой. Учир нь түүний төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувь эзэмшдэг “Топкондитер” ХХК нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж байв. Гэхдээ тэрбээр ямар ч хариуцлага хүлээгээгүй.

Баримт 20.

Эл мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан нэр бүхий эрх мэдэлтнүүдийг зээлээ хурдан төлөхийг шаардаж, мэдэгдэж байв. Энэ ч үүднээс О.Батнасангийн дүүгийн компани 150 сая төгрөг төлсөн гэх. Гэхдээ энэ бол 2019 оны үеийн мэдээлэл. Үүнээс хойш төлбөрөө бүрэн барагдуулсан эсэх нь тодорхойгүй.

Баримт 21.

Парламентад анх удагаа сонгогдсон гишүүд Төрийн ордонд төөрөхөөс эхлээд чуулган, байнгын хороогоор хэлэлцэж байгаа асуудлыг бүрэн ойлгож ухаардаггүйгээсээ болж “факт”-лах нь олон. О.Батнасан гишүүн ч гэсэн энэ замыг тойрохгүй дайраад гарсан нэгэн. Ганцхан жишээ дурдахад л гишүүн болсноос 1.6 жилийн дараах УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Банкны тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүд, Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн юм. Гэтэл О.Батнасан гишүүн хэлэлцэж байгаа асуудлаас тэс өөр буюу “Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрлээ. Малчид биднээс өвс нэхээд хэцүү байна. УИХ-ын дарга анхаарч, чиглэл гаргамаар байна” гэсэн санал гаргасанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эгдүүцэж, “Хуралдаа хоцорч ирчихээд тэс өөр зүйл ярьж хадуурах болъё. УИХ-ын дэг гэж бий. Өвөлжилтийн асуудлыг дараа буюу маргаашнаас ярьж болох байх” гэж уурласан юм.

Баримт 22.

Ховд аймаг УИХ-ын сонгуулиар гурван гишүүн сонгох мандаттай. Баруун бүсийн тулгуур төв Ховд нь бусад аймгуудаа бодвол хөгжил, хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч. Нийт 53451 сонгогч саналаа өгөх тооцоо бий. Энэ удаад МАН-аас С.Бямбацогт, О.Батнасан нарыг эмэгтэйчүүдийн квотын дагуу Ц.Цогзолмаагийн хамт Ховдод илгээнэ гэсэн шуум бий. Энэ нь оргүй мэдээлэл биш. Учир нь тойргоо хамгийн сайн усалсан гишүүнийг нэрлэ гэвэл О.Батнасан гишүүн нэрсийг жагсаалтыг өнгөлнө үү гэхээс сүүл мушгихгүй.

Баримт 23.

Монгол Улын 2020 оны төсвийг улстөржсөн, сонгуультай холбоотой төсөв баталсан гэсэн шүүмжлэл бий. Энэ ч оргүй биш. Харин О.Батнасан гишүүн улстөржсөн төсөв гэдгийг огт зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Учир нь 2016-2020 оны улсын төсвөөс тэрбээр Ховд аймагт багагүй төсөв суулгаж, гацаанд ороод байсан хэд хэдэн төслийг амжилттай эхлүүлж дуусгахад нөлөөлсөн байдаг. Үүнийгээ ч ирэх сонгуулийн “пи ар” болгож цахим орчнаар хэдийнэ тараагаад эхэлсэн харагдсан.

Баримт 24.

Дэлхий нийтэд цар тахал нүүрлэж, иргэн бүр чадлынхаа хэрээр халдварын эсрэг тэмцэж байна. Тэгвэл О.Батнасан гишүүн Эрүүл мэндийн яаманд 12 мянган ширхэг амны хаалт хандивлаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулж олон нийтэд мэдэгдүүлсэн. Хэдий бага мэт боловч улс орны нөхцөл байдал хүндэрсэн энэ үед бага ч гэсэн сэтгэлийн хандив буян болох нь лавтай. Ийнхүү тэрбээр парламентад дөрвөн жил суухдаа ЖДҮ-гээс “хумслагч”, “хэлгүй” гэх хоч зүүгээд амжив. Оюутолгойн гэрээг цуцлахын эсрэг байр сууриа нэг биш удаа илэрхийлж байсан тэрбээр төрөлх Ховд нутагтаа дахин нэр дэвшинэ. Улс орноо хөгжүүлэхэд эрдэм мэдлэгээ бүрэн зориулаагүй ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо хангалттай усалсан. Тиймдээ ч ирэх сонгуульд баараггүй гарах биз. Гэвч хоёронтоо парламентад суулаа гээд “хэл”-д орох нь юу л бол.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. УИХ-ын ээлжит сонгуулиар парламентын шинэ танхим бүрэлдэж бүрэн эрхийн хугацаа дуусах гэж буй ч “үл таних” эрхмүүд цөөнгүй байсаар байна. Тэдний нэг нь О.Батнасан гишүүн юм. Хэвлэл мэдээллээр ховорхон гардаг, чуулганы танхимд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй түүнийг “хэлгүй” гишүүн гэж цоллох нь бий. Ингээд түүний талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • а (203.91.115.52)
    хэлгүй гого юмаа
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Irgen (194.230.155.132)
    Gent hereg luivraa iim aimaar daldalj baihad yyniig ilryylj hereg yysgeh estoi huuliinhan zagdaa ATG medeegui suugaad baihgui esvel nun daragduulj huivaldaj bna gej yzehyy.......
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • иргэн (66.181.190.190)
    харваас гоё гар байна, одоо тэгээд тойрогтоо дэвших эрхээ авцаан гэж байгаа нам, энэ нөхөртэй юу ч ярихав дээ. маниусыг олон жил доромжиллоо одоо болсоон найзууд аа
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Ард түмэн (103.229.120.145)
    Ямар ч л байсан зарим нөхдийг бодвол хулгай хийж, худал хэлж, хүчин хийгээгүй, бас хийх ч үгүй хүн гэдгийг нь Ховд нутгийн ахан дүүс мэдэж байгаа. Хүний хэлгүй дүлийг эрүүл мэндийн байгууллага тодорхойлох байх шүү. Камер болгон руу өнгөлзөж хэрэгтэй хэрэггүй зүйл ярьдаггүй. Оновчтой цөөн үгээр санаагаа илэрхийлдэг нэгэн гэж боддог. Ер нь телевизийн камер хүртэл мөнгөтэй хөрөнгөтэй нөхдийг бичиж сурталчилдаг болсон тийм л цаг болж дээ. Ярьсан хэлснийг нь харин жинхэнэ УИХ-ын чуулганы бодит архиваас хайвал хэн хүнгүй ойлгох байх. Эцэст нь хэлэхэд энэ хүнийг харлуулах гэсэн ядарсан өрсөлдөгчийнх нь захиалгат, явуургүй, болчимгүй санаа л цухалзаж байна. Тэгсэн ч ард түмэн сонголтыг та нарын мөрөөдлөөр хийхгүй л болов уу.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    Хийсэн юмтай хүн л магтаал зэмлэлийг хүртэж явдаг юм доо. Юу ч хийгээгүй хүнийг хээ ч дурсахгүй шд. Хийсэн юмтай хэлэх үгтэй хүнийг нутгийн ард түмэн мэднээ.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • ард (122.201.21.231)
    ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ХҮН ЮУ ДУГАРАХ ВЭ ДЭЭ. ИЙМ ГИШҮҮН БАЙДАГ ГЭДГИЙГ САЯ Л МЭДЛЭЭ. МЭДЭХГҮЙГЭЭС ЭНЭ МЭДДЭГЭЭС СҮ.БАТБОЛД ГЭДЭГ ГИШҮҮН ГИШҮҮН ХЭВЭЭРЭЭ ЮМ УУ? ЁСТОЙ НЭГ ХЭРЭГГҮЙ ХҮН ИХ ХУРАЛД БАЙНА. ТЭГЭЭД БАС ДАХИН ССОНГОГДОНО ГЭЭД БАЙДАГ ГЭНЭ.ИХ ХУРАЛД СУУХАД ЯРШИГТАЙ ЗАЛХУУТАЙ ГЭЖ ҮЗДЭГ БОЛ БОЛИМООР ЮМ. ГЭРТЭЭ СУУВАЛ ТААРГА. ИХ ХУРАЛД СУУЖ БАЙНА ГЭЭД ГЭРТЭЭ СУУГААД БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗДЭЭ ТА МИН МИНЬ
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
    • Ард түмэн
      Эхлээд өөрийнхөө боловсролд анхаар!!!
      2020 оны 05 сарын 09
  • 0987654321 (202.131.225.197)
    НАМЫН Я Н Х А Н
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • unen (217.30.64.210)
    Sogtuuruulakh undaa zaraagui chiher zardag bolokhoor baga orlotoi duu n sul sonsogdood baigaa baikh doo. ..
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Оноолт (192.82.67.213)
    Хэлгүй хулгайч гэж нэрлэвэл таарна.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (202.170.68.38)
    Tramp hurtel zeel avdag bzde- gedeg nohor bna,hoorhon kk
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.45)
    Сүйхээтэй л эр юи.Элбэгдоржийг ч дэмжээд л ,МАН-аас ч нэр дэвшээд явдаг.Сарьсан багваахайн үлгэр шиг...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • ха ха гоё хэллээ
      2020 оны 05 сарын 08
    • Тухайн үед Эби-г Ховд даяараа л дэмжсэн дэг.
      2020 оны 05 сарын 08
  • Зочин (192.82.69.68)
    О.Батнасан мэтийн циркийн сургуультай нохойноос дор юмнуудыг зайлуулж оронд нь мэдлэгтэй, боловсролтой, шуналгүй хүмүүсийг Их хуралд дэвшүүлбэл улс оронд минь хэрэгтэй юмсан. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ ЖДҮ-чин новшийн Батнасан болиосой.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Чи харин эх орон нутаг усныхаа эсрэг явж бна нохойн гөлөг өө. Ард олон өөр бодолтой байгаа
      2020 оны 05 сарын 08
  • Зочин (122.201.22.228)
    HUHEH HOLOITOI HUNI HAGASAS UR HUN HUVDOD ALGU
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Энэ харин жинхэнэ хэлд дутуу орсон нөхөр бна ха ха
      2020 оны 05 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    3 цаг 43 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    3 цаг 46 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    5 цаг 41 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    5 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    7 цаг 13 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    7 цаг 25 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 28 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    7 цаг 29 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    9 цаг 47 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    10 цаг 15 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    10 цаг 22 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    11 цаг 0 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    11 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    11 цаг 39 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    11 цаг 51 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    11 цаг 56 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    12 цаг 6 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    12 цаг 11 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    12 цаг 15 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    12 цаг 15 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК