Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойрогтоо ч тодроогүй гишүүн

2020-5-09
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Тэрбээр Хөвсгөл нутагт төрж өссөн. 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Их сургуулиа төгссөний дараа Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажилд орсон. Тус яаманд 10 жил ажилласны эцэст УБЕГ-т шилжин ажилласан.

Баримт 2.

МАН-ыг мандан бадарч байх үед УБЕГ-ын улсын байцаагчаас тус газрын дарга хүртлээ суга дэвшсэн. Гэхдээ энэ бүхнийг ганцхан жилийн дотор амжуулсан сүйхээтэй нэгэн.

Баримт 3.

Түүнийг УБЕГ-ын даргаар ажиллаж байхад “царцааны” асуудал жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэх шар мэдээ гарч байсан. Газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгсний дараа буюу 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын даргын зөвлөхөөр ажилласан.

Баримт 4.

Улмаар 2012 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн. Гэтэл сонгуулийн дараа “нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн” хэмээн Хөвсгөл аймгийн “SKY”  телевизийн ажилчдаа зодсон бичлэг шуугиан тарьж байв. Өөрийгөө рекламдуулах гэж мөнгө төлсөн телевиз нь эсрэг нам болон АН-ынханд үйлчилсэн гэх шалтгаанаар ажилтнаа зодсон захирал нэр дэвшигч нь Л.Мөнхбаатарын зөвлөх байсан гэх юм билээ.

Баримт 5.

Сонгуульд ялагдал хүлээсний дараа шархаа нөхөхөөр Хөвсгөл нутгийг зорьж тэндээ суурьшсан гэхэд болно. Энэ хугацаанд Хөвсгөл хөгжил сангийн тэргүүнээр ажиллах болж, хөвсгөлчүүддээ дөрвөн жил хайр зарласны эцэст УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. 

Баримт 6.

Их хуралд анх удаагаа сонгогдоод буй тэрбээр олны хэл амнаас хол байх дуртай. Тиймдээ ч тэр үү, чуулган, байнгын хорооны хуралдаанаар тийм ч олон удаа байр сууриа илэрхийлээд байдаггүй. Хаа нэгтэй ам нээхдээ Хөвсгөл нутаг, эс бөгөөс тэтгэвэр тэтгэмж, Засгийн газар, нам эвслийн тухай ярихаас хэтрэхгүй.

Баримт 7.

МАН-ын 32-ын бүлэгт харьяалагддаг, Засгаа огцруулахын эсрэг байсан. УИХ-д сонгогдоод хоёр жил гаруй болж байж арай хийж “хэлд” орсон.

Баримт 8.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар намын ах нараа дагаж хурдан моринд хорхойссон нэгэн. Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага насны ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, “Түмний эх” галын уяач, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хул халзан даага айргийн тавд хурдалсан юм. Эл хурдан даага нь Тод манлай Д.Ононгийн адууны угшилтай гэх.

Баримт 9.

Эр хүн сайхан хүүхэн, хурдан хүлэгт нугасгүй гэдэг үг Л.Мөнхбаатарт яг тохирсон үг. Тэрбээр АТГ-т мэдүүлэхдээ 90 сая төгрөгийн хурдан удмын 25 адуутай гэж мэдүүлсэн нь хурдан моринд гар татдагггүй нэгэн болохыг харуулах биз.

Баримт 10.

Тэрбээр гишүүний хувьд гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд  12 сая төгрөгийн цалинтай байсан бол 2016 онд гишүүн болсон жил орлого нь огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн байна. Харин 2017, 2018 онуудад орлого нь гэнэт буурч 20 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүд нь түүнийг гишүүн байхаас өмнө 252 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд жилийн гурван сая шахам төгрөгийн орлоготой болжээ.

Баримт 11.

Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Эдгээрээ 840 сая төгрөгөөр үнэлсэн. BMW-X6, Lexus-570 маркийн хоёр машинтай, 170 сая төгрөгийн үнэлгээтэй. Нийт 150 сая төгрөгийн үнэт эдлэл, есөн сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэг өр зээлгүй юм байна.

Баримт 12.

Төрд арав гаруйхан жил ажилласан хэрнээ чамгүй хөрөнгө цуглуулсан нэгэн болох нь түүний хөрөнгө орлогийн мэдүүлгээс харагдсан байх. Бүр нарийвчилбал, “Бодиткапитал” ХХК-тай. Тус компани нь гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлтэйгөөр 2013 онд байгуулагдсан. Уг компанийг Б.Бурмаа гэх хүн толгойлж, Л.Мөнхбаатар гишүүн 100 хувь эзэмшдэг гэжээ.  

Баримт 13.

Л.Мөнхбаатар гишүүний хувьд 2007 онд С.Бая­­­рын сонгуулийн менежерээр ажиллах болсноор улс төрд хөл тавьсан гэх юм билээ.

Баримт 14.

Энэ цагийн парламентийн гишүүдийн олонх нь ЖДҮ-гийн зээлтэй нэр холбогдсон. Тэдний нэг ч гэсэн Л.Мөнхбаатар гишүүн. Түүнийг "Аёон” пропортийз" ХХК-иар дамжуулж ЖДҮХС-гаас зээл авсан гэх юм билээ.

Баримт 15.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд хуралдсан юм. Хуралдаанд МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Уг хуралдаанаар ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцэх байсан юм.

Баримт 16.

ЖДҮ-гийн асуудлыг хэлэлцэх хуралдааныг тасалсан хэрнээ “ЖДҮ-гийн асуудлаас болж жинхэнэ ЖДҮ-чид талбай дээр жагсана шүү” гэж чухал царай гаргаж явсан нэгэн.

Баримт 17.

ЖДҮ-гийн дуулиантай нэр холбогдсон уяач гишүүн Засгийн газрыг унагахад гар бие оролцож, мутраа хайрлаж явсан юм.

Баримт 18. 

Эл хэргийн өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгосон нэг тэрбумын ЖДҮ-гийн зээлийг хууль зөрчиж олгосон гэх асуудалд түүний нэр мөн л хавчуулагдаж байв.

Баримт 19.

Дөрвөн жил нутагтаа галаа манасан тэрбээр Хөвсгөл аймгийн газрыг нутгийн бус иргэд өмчилж, эзэмшиж байгаад дургүйцдэг нэгэн. Тодруулбал, энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад өргөдөл гаргасан байдаг. Үүнд, “Ялангуяа хөдөө амьдарч буй иргэдийн хувьд газар бол тэдний оршин байх үндэс нөхцөл бөгөөд энэ талаар эдгээр тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдээс байнга гомдол, санал гаргаж байдаг хэдий ч төрийн аль ч шатны байгууллагад шийдэгдэхгүй, иргэд хохирсоор, цаашдаа хэвийн ажиллаж амьдрах нөхцөлгүй болж байна" хэмээгээд дараах асуулгуудыг тавьж байсан удаатай.

Баримт 20.

Парламентад анх удаагаа сонгогдсон түүний нэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад яригдаж байв. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар түүний өмнүүр орсон.

Баримт 21.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Солонгос руу зорчиуж явахдаа онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн гэх асуудалтай холбогдож байв. Тухайн үед Д.Одбаяртай хамт Л.Мөнхбаатар гишүүний сайн найз О.Батчулуун явсан гэх дуулиан дэгдэж, түүнийг багагүй сандаргаж байв. О.Батчулуун нь “Монголын цахилгааны холбоо” компанийн захирлаар ажиллаж байсан, гишүүн Л.Мөнхбаатарын тэргүүлдэг “Хөвсгөл хөгжил” сангийн УЗ-ийн гишүүнээр ажилладаг. Мөн Хөвсгөл аймгаас МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон, “Монголын цаатны холбоо”-ны Ерөнхийлөгч гэсэн статустай аж.

Баримт 22.

Тэрбээр Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа. Хэрвээ хуулийн төслөө чуулганаар батлуулж амжвал ирэх сонгуульд яах аргагүй том үнэлгээ авах шалтгаан болох нь лавтай.

Баримт 23.

Тэрбээр УБЕГ-ын даргаар ажиллаж байсан. Тиймдээ ч уг салбарт хийгдэж буй ажил бүхэн Л.Мөнхбаатар гишүүнтэй нэр холбогддог. Тухайлбал, ТҮЦ машиныг хураах асуудал өнгөрсөн жилээс хойш яригдсан. Эл асуудлаар тэрбээр “2008-2012 онд намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед улсын бүртгэлийн шинэчлэл хийж, бүртгэлийн мэдээллийн цахим санг бүрдүүлсэн. Ингэснээр ТҮЦ машин гэх мэт технологийн шийдлийг ашиглах боломжтой болсон юм. ТҮЦ машин цахим үйлчилгээний нэг төрөл боловч, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, цахимжуулах асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Учир ТҮЦ-ээс иргэн биечлэн очиж шаардлагатай мэдээлэл аваад, өөрийн үйлчилгээ авах газраа аваачиж өгнө, нөгөө мэдээллийн үнэн зөвд тухайлбал, хувийн байгууллагууд, банк итгэж, үйлчилгээндээ ашиглахгүй тохиолдол байна. Түүнчлэн ТҮЦ машинд байгаа мэдээллүүд уг мэдээллүүдийг оруулж байгаа байгууллага тус бүрийн мэдээллийн сантай байнга холбоотой байх, ТҮЦ машин бүрийн интернетийн сүлжээ, цахилгаан болон техникийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалж байдаг. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машин бол завсрын шийдэл . Ерөнхийдөө бол ТҮЦ машины хэрэглээ байхгүй болсон” гэсэн тайлбар өгсөн юм.

Баримт 24.

Парламентад олонх болсон МАН-ын гишүүд Итгэлийн зээл гээчийг санаачилсан нь багагүй дуулиан тарьж байв. ЖДҮ-гээс тэрбумаар нь зээл авсан хэрнээ ард иргэдийг шилний цаанаас чихэр долоолгох гэлээ гэж шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.ДамбаОчир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нарын санаачилсан хуулиар барьцаагүй, бага хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгох байсан юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа шинэ парламент бүрдэхэд МАН-ын “бор халзан төлөгүүд” гэх нэршлийг нэр бүхий гишүүдэд оноож байв. Ийм хоч зүүсэн гишүүний нэг нь Хөвсгөл нутгийн хүү Л.Мөнхбаатар. Ингээд УБЕГ-ын даргаас Их хуралд сонгогдохдоо ЖДҮ-гийн дуулианд холбогдож байснаас өөр гавьтай хийсэн зүйлгүй шахуу түүний талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.126.89.65)
    Шударга ёсны төлөө ам ангайдаггүй хөгийн новш
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    Энэ залуу хүн байж унжгар, сул дорой ийм л байна, засрахгүй, хумсаа нуусан муур шиг өөрийн эрх ашгийн төлөө ашиглахаас, нийт ард иргэдийн төлөө юу л бол доо. Больсон нь дээр биз дээ Хөвсгөлийнхөн
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.70.204)
    хэрэгүй биздээ
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Hangarid (122.201.23.226)
    za 21 dugeer zuunii zaluuchuudaa, ene udaagiin songoltoo arai ooroor hiine shuu, chadvar muutai, shiidel baihgui, baigaa ugui ni medeggeggui, hel usgui iim metiin nohduud hereggui shuu. tnaih ch ugui um bna, iim hun baidag umuu??
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.216)
    Ийм юмнуудыг дахьж гаргах хэрэггуй дээ ялангуа нэг намыг ингэж олоноор сонгож болохгуй торт хяналт байх хэрэгтэй шуу дээ сонгуулиар оорчлолт хийх хэрэгтэй шуу ард тумэн мэдэж байгаа шуу дээ
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Болд (66.181.178.137)
    Анхны цахим сонгуулиар МАН ын сонгуулийн луйврыг зохион байгуулсан УБЕГ ын дарга байсан доорхи АиТи гийн хэлтэсийн Чинбат. Дэмбэрэл, датагийн Батжаргал нар хурууны хээний бүртгэл дээр баахан хүмүүс хороо болгон дээр нэмж оруулах ажлыг гардан хийцгээсэн луйварчингуудын толгойлогч доо ... одоо МАН ын үед дээрх бүгд том дарга болж шагналаа авцгаасан.. түүнээс энэ балайг хөвсгөлд танидагчгүй гэсэн шүү ард түмээн...
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.132)
    Чадвар муутай залуу санагддаг
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Zochin (59.153.115.17)
    Ene hen be huvsguld devshed yvsn yu hsn be
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Бурианы гол (192.82.71.98)
    Уул нь энэ залуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Булнай талын хүн болов уу 2020 оны сонгуульд горилж байгаа бол Төрийн хүний зангараг гарган уугуул нутаг руу чинь уулаглан дайраад байгаа "Аспар майнинг"-ийг хазаарлах хэрэгтэй тэгвэл ч Цэцрлэг ,Цагаан-Уулынхан бараг 100 хувь энэ хүний талд зогсоно Мөрөнгийнхөн ч бас л дэмжинэ дээ
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Songogch toirgiinh n irgen (103.57.94.46)
    Hehe shal hudlaa bichij dee. Hodoogoo yostoi l oood n suga tataj bga hun dee. Jdu bsn bol ingej bichih baitugai bolj ihenh n shoron oron geel heden hun bj l ba. Toirogt sanaatai hun yum bol arai tuuhii bichjee.
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.117.8)
    Ми овогтны бөгс долоогч гэрлийн хурдаар албан тушаал ахисан эцэстээ ждү д холбогдож Ми .Энхболдыг унгаахын эсрэг зогсож байсан новш.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.47.31)
    Чимээгүй царайлсан хулгайч даа
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    3 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    9 цаг 0 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    9 цаг 5 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    15 цаг 52 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    16 цаг 17 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    16 цаг 22 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    16 цаг 52 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    17 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    17 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    18 цаг 22 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    Уржигдар 19 цаг 22 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Уржигдар 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Уржигдар 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Уржигдар 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК