Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Салбартаа бугшсан "идээ"-г шахах дургүй сайд

2020-5-11
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Хөвсгөл нутгийнх. ЗХУ-ын Украины Харьковын политехникийн дээд сургуулийг 1989 онд, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагийн менежерийн ангийг 1994 онд, Япон улсын Сайтомогийн их сургуулийн эдийн засгийн ангийг 1998 онд дүүргэсэн, эдийн засаг, удирдахуйн ухааны магистр гэсэн өгүүлбэр намтарт нь дурайдаг. Эндээс үзвэл, эзэмшсэн боловсролын хувьд өөлөх юмгүй.

Баримт 2.

Эрчим хүчний автоматикийн инженер мэргэжилтэй. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байгаад 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтнээр ажиллах болжээ. Энэ хоорондоо Япон улсад эдийн засгийн магистр хамгаалж ирээд Сангийн яамны газар, хэлтсийн даргаар ажиллажээ. Улмаар Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын даргаар таван жил ажиллаж, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан гээд ажлын туршлага чамгүй.

Баримт 3.

Яг энэ үеэс буюу 2005 оноос Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болсон байна. Тухайн үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байжээ. Ингээд 2008 онд УИХ-ын ээлжит сонгуульд төрөлх нутгаасаа нэр дэвшсэнээр өдгөө Их хуралд гурвантаа сонгогдоод байна.

Баримт 4.

Уг нь МСДН-ын гишүүн байсан. Нам нь нүд анихтай уралдан МАН-д дагаар орсон гэх хов байдаг. Гэвч МАН түүнийг намаасаа хөөж байсан удаатай. Тодруулбал, УИХ дахь МАН бүлгээсээ гарахаа зарласны дараа буюу 2012 оны тавдугаар сард МАН Бага хурлаасаа хасч, намаасаа хөөжээ. Үүний дараа МАХН-д орж, улмаар бие даасан бол 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр намдаа дахин элссэн юм. Товчхондоо, УИХ-д нэр дэвшихийн тулд нам солихоос гадна бие даах зэргээр байж болох бүх л хувилбарыг ашигласан улстөрч.

Баримт 5.

Түүнийг соцдек угшилтай гэх нь бий. Сангийн яаманд ажиллах үедээ П.Цагаан, н.Гансүх, Я.Очирсүх нартай ойр байсан гэсэн яриа дуулддаг. Ч.Улаан, Н.Энхбаяр гэсэн томчуудтай ойр явсан он жилүүд, хамтдаа ярьж тохирсон мөнгөний ажлууд бий гэсэн хардлагыг учир мэдэх улс өөр зуураа ярьдаг. “Тэнхлэг” клуб, “Залуу лидер” клуб гэх мэт улс төрийн чигийн төрийн бус байгууллагатай холбоотой байсан гэх мэдээлэл ч сонсогддог.

Баримт 6.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах операцид оролцсон хамгийн туршлагатай гишүүн бол Ц.Даваасүрэн байв. Энэ хөдөлмөрийнхөө үр шимийг ч үзэж У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар томилогдсон. Ийнхүү Монгол Улсын Засгийн газарт мэргэжилтнээс нь сайд хүртэл хийж үзсэн ховор амжилтын эзэн болов. Энэ ч зангаргаа зах зухаас нь харуулж, МАН-ын "хатиг" болоод байсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусангуут АТГ-т хандан шалгуулахаа мэдэгдсэн. Энэ нь зөвхөн Д.Сугарт хаягласан дайралт биш гэдэг нь тодорхой байсан.

Баримт 7.

Гэвч АТГ-т шалгасан эсэх нь тодорхой замхарсан. Яг одоогоор бол намынхаа УЗ-ийн гишүүн, давхар дээлтэн гээд Ц.Даваасүрэнгийн улс төрийн замнал ид гялалзаж яваа улстөрч. Ардчилсан Монгол Улсын иргэдийн дотроос ардчиллын үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэж яваа хүнийг нэрлэ гэвэл Ц.Даваасүрэнг л нэрлэх байх.

Баримт 8.

Ц.Даваасүрэн сайдыг Сангийн яаманд ажиллаж байхдаа ярьж бүтээж өгсөн ажил бүрээсээ 10 хувийг нь авдаг байсан гэх дам яриа чих дэлсдэг ч яг таг баталсан зүйл байхгүй. Гэхдээ байсхийгээд Оюу толгой руу дайрдаг жишгээрээ дайрч “Оюу толгойг станцаа барь гээд байхад барихгүй юм. Монголын төрөөр тоглохоо болиорой” гэж дуугарах үеэр нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дөрөв, тавхан миллиард төгрөг дээр юм ойлгохгүй бол хайран л байна. Даваасүрэнгийн сонгуулийн ажилд явж байсан хэдэн хүнийг л тавина. За Даваасүрэн, чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Өөр чамд ярих юм байхгүй. Орох оронгүй, оочих аягагүй хэрмэл бадарчин шиг амьтан чи олон юм битгий яриад бай. Ийм хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэж ганц нэгээр тогтохгүй амыг нь тагласан удаатай.

Баримт 9.

УИХ-д гурвантаа сонгогдсон тэрбээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар хоёр ч удаа ажилласан. Хэдий ийм туршлагатай ч гэлээ ЖДҮ-гийн дуулианд мөр л нэр холбогдсон. Түүнийг “Нарлаг хараа” ХХК-иар дамжуулж зээл авсан гэх яриа гарч байсан. Тэр ямар нэг тайлбар хэлээгүй.

Баримт 10.

ЖДҮ-гийн дуулиан дэгдэх үед “Миний ах, дүү, хамаатан саднаас эрчим хүчний тендерээр нэг төгрөгний ажил авсан байвал би шууд огцорно” гэж байв. Гэхдээ ЖДҮ гэж хэлээгүй л дээ. Хэрвээ Ж-гээр эхэлсэн зээлтэй холбоотой нэг үг унагасан бол өдийд сайдын суудлаа өгчихсөн байх байсан биз ээ.

Баримт 11.

Түүний зарим томилгооны талаар хэвлэлүүд цөөнгүй удаа онцолж байв. Өдрийн сонин гэхэд "Ц.Даваацэрэн нь 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр тушаалаар Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулах шийдвэр гаргажээ. Уг төвийн даргаар нь Хөвсгөл аймгийн угшилтай М.Отгонням гэх 1991 онд төрсөн, 2013 оноос хойш өөрийнхөө туслах, зөвлөхөөр ажиллаж ирсэн бүсгүйг томилсон байна. Туслахдаа төрийн өмчит компани байгуулж өгсөн" гэж байв. Гэвч эл асуудал тэгс ингэс гээд намжсан.

Баримт 12.

Үүний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нь Эрчим хүчний сайд Ц.Даваацэрэнгээ түгжилдсэн хэрэг гарч байв. Энэ нь “Намайг хамтарч хулгай хийсэнгүй гэж уурлаад байх шиг байна. Намаа муулаад явж байдаг хүн тохиолдлоор сайд болчихоод өөрийгөө юу гэж бодоод байгаа юм”, “АТГ-д шалгуулна”, “Засгийн газарт асуудлыг нь ярина” хэмээсэн гэх явган яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байв.

Баримт 13.

Түүнийг нэхэл хатуу сайд гэх нь бий. Өөрийнх нь талаар ямар нэг сөрөг унагасан сэтгүүлчтэй хатуухан ярих хоббитой гэсэн. Зөрчлийн хуулиар цөөнгүй сэтгүүлчийг дарж авсан гэх юм билээ. Бүр “Би МАН гишүүн байсан. Харин МАХН-ын гишүүн байгаагүй” гээд хөөрхий "сэтгүүлчийг хоёр саяар торгуулж" байсан хатуу сайд.

Баримт 14.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2018 онд жилийн 124 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 84 сая төгрөгийн орлого олжээ. Сайдынх нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалтын хоёр газартай хэмээн мэдүүлсэн байна. Эдгээрээ 371 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн 26 сая төгрөгийн үнэлгээ бүхий Suzuki маркийн машинтай. 66 сая төгрөгийн малтай.  Эзэмших эрхтэй гурван газартай ч үнэлгээ тогтоогоогүй гэхээр худалдаж аваагүй бололтой. Түүнчлэн 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 39 сая төгрөгийн хадгаламжтай бол Ди Эл Өү / “Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК, “Цолмон хээр” дэлгүүр ХХК, “Өег Мебель” ХХК-иудтай гэж ХОМ-тээ мэдүүлжээ. 

Баримт 15.

Малын эм тариа оруулж ирж худалдаалдаг “Цолмон хээр” дэлгүүрийн 50 хувь нь Ц.Даваасүрэн сайдынх. Мөн 50 хувийг нь эзэмшдэг “Өег мебель” компани нь Боловсролын яаманд тавилга сэлтийг хариуцлагатайгаар нийлүүлж байсан гэх. АТГ-д өгсөн ХОМ-ээс нь харахад “Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эзэн ажээ.

Баримт 16.

Эрчим хүчний яамнаас зарласан сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгуулахаар тус яаманд хандсан талаар өнгөрсөн жил АТГ-аас мэдээлж байв. Тодруулбал, “Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар тушаалаар байгуулжээ. Гэвч ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж, сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцээгүй байна. Тэгсэн атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс АТГ-аас төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахыг Эрчим хүчний яаманд албан бичгээр мэдэгдэж байсан нь тус яаманд сонгог шалгаруулалттай холбоотой но бий гэдгийг гэрчилсэн юм.

Баримт 17.

Дайны хажуугаар дажин гэгчээр АТГ-аас эрчим хүчний тендерт ялдаг, ашиг сонирхолын зөрчилтэй долоон компанийн нэрийг 2018 оны есдүгээр сард олон нийтэд зарласан билээ. Уг мэдээлэлд “2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгарч, гэрээ байгуулан ажилласан” гэсэн юм.

Баримт 18. 

Гэвч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Өнгөрсөн хугацаанд манай яамны албан хаагчдаас тендерт оролцсон сонирхлын зөрчилтэй гэх асуудал гараагүй. Салбарын үйлдвэр, компаниудын хувьд бие дааж тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг тул өөрийн байгууллагын хэмжээнд хууль журмыг сахиулан ажиллах үүрэгтэй" гэсэн тайлбар өгсөн. Эл мэдэгдлийн араас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Төрийн нарийн бичгийн даргаа өмнөө барьж, хууль хяналтын байгууллагын ажлыг үгүйсгэж, хууль бус зүйлийг өөгшүүллээ гэж эгдүүцсэн. Гэвч салбарын сайд тэрбээр хариуцлага хүлээгээгүй.

Баримт 19.

Тэрбээр өөртэй нь холбоотой ямар нэгэн яриа хөөрөө, асуудал гараад ирэхээр шууд л Оюутолгойг муулдаг. “Сайдын УИХ-д сууснаас хойших жилүүдийн ярилцлагуудаас нь харахад “Рио тинто болохгүй байна”, “Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй”, “Оюутолгойтой эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн агуулгатай мэдэгдлүүдээр дүүрэн. Түүгээр зогсохгүй Сангийн сайд асан С.Баярцогтыг “Чи энэ Оюутолгойн гэрээнээс болж гадныханд найр тавьж гүйснээсээ болж гэр бүлдээ гай чирч, энэ эх оронд гишгэх газаргүй болно оо” хэмээн  хатуу мэдэгдэж байжээ. Ер нь түүний улс төр дэх таних тэмдэг нь тендерийн “арван хувь” авдаг гэсэн хоч болон Оюутолгойн гацаагч гэсэн нэр нь юм.

Баримт 20.

Түүнийг сайд болсныхоо дараа бялуу хуваасан. Бялуу хүртсэн хүмүүс нь түүний ойр тойрныхон гэх яриа гарсан. Тухалбал, 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш найз Чинбат тэргүүтэй 10 гаруй хүнээ ямар нэг албан тушаалд томилсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв.

Баримт 21.

Өнгөрсөн жилээс эхлэн хэрэглээнд нэвтэрсэн сайжруулсан түлшний улмаас олон арван иргэн угаартаж амиа алдсан. Эл хэргийн араас сайжруулсан түлш биш иргэдийн буруу хэрэглээнээс болсон гэдэг зүйлийг салбар яамны зүгээс ч мэргэжлийн байгууллагаас мэдэгдсэн. Гэвч салбар яамны зүгээс аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдээллийг хангалттай цацаагүй нь үнэн юм. Сайжруулсан түлшинд угаартаж амиа алдсан хэрэг салбарын сайд нь ч хариуцлага хүлээхээс мултарсан.

Баримт 22.

Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард эрчим хүчний системийн доголдол болсон нь Багануурт цахилгаан станц байгуулах нь зөв, буруу эсэхэд хангалттай хариулт өгөх шиг болсон. Төвийн бүсийн эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг IV цахилгаан станцад гэмтэл гарч, улмаар III станцын үйл ажиллагаанд нөлөөлснөөр нийслэл хот, төвийн таван аймагт арай ч эмх замбараагүй байдал үүссэнгүй. 1.4 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотын замын гэрлэн дохионууд унтарч, цахим гүйлгээ гацаж, улсын онцгой объектууд харанхуй суусан. Хамгийн ноцтой нь эрчим хүчний тэг зогсолтын улмаас сэрүүний улиралд эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд халуун ус, дулаангүй хөрсөн юм. Энэ үйл явдал эрчим хүчний хэрэглээний 70 хувиас гадна өвөл хотын дулааны 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг IV цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарснаар нийслэл хот хөлдөх хүртэл эрсдэлд хүрч болзошгүйг дарга сэтэртэй болгонд анхааруулав.

Баримт 23.

Энэ талаар салбарын сайд Ц.Даваасүрэн “ДЦС-IV тэг зогссон. Түүнчлэн бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол нь хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна” гэж биеэ өмөөрсөн. Иргэд түүний үгэнд дургүйцсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагын сэлмээ ирлэхээс хойш суусан нь суудлаа алдахаас аварсан юм.

Баримт 24.

Зарласан тендер нь найман жил үргэлжилсэн “ДЦС-5“амжилттай гацлаа. Тодруулбал, Эрчим хүчний яамны сайдын зөвлөл Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой “ДЦС-5 ” төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шаардлагагүй хэмээн үзсэнээ 2019 оны нэгдүгээр сарын 19-нд зарласан юм. Шалтгаан нь уг цахилгаан станцыг барихаар концессийн гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй болчихож. Анх санаачилж улстөржсөн амлалтын “бай” болоод 17 жил, төсөл эхлээд найман жил болсон төдийгүй төрийн шийдвэрээр бол 2017 онд дуусгана гэж байсан цахилгаан станц ийнхүү “амьгүй” болов. Уг консорциумд БНСУ, Франц, Япон, Монгол дөрвөн орон оролцож байсан. Гэвч хөрөнгө оруулагчид “зугтсан”. Ингэснээр хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэх “үндсэн төлөвлөгөөтэй” Засгийн газарт “ДЦС-5”-ыг мартцгаая, “ТЭЦ-2”-ийг өргөтгөе гэсэн шийдвэр гаргасан бол “ДЦС-3”, “ДЦС-4”-ийг ойрын хоёр гурван жилийн хугацаанд ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хийхээр төлөвлөжээ. “ДЦС-5” төсөл бүтэлгүйтсэнд салбарын сайдын гавъяа ч нэлээдгүй бий байх. Үүнийг ч тухайн үед хэвлэлүүд онцолж байсан. Ийнхүү Эрчим хүчний салбарт бага биш нэлээдгүй но, дутагдал бий гэдгийг АТГ-аас хийсэн шалгалт болон өнгөрсөнд өрнөсөн бүхэн гэрчилсэн. Гэвч салбарын сайд Ц.Даваасүрэн нь дутагдал, доголдол бүрийг засаж залруулахын оронд улс төрийн суудлаа хамгаалсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгах гэж байна. 

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын 38 дугаар тойрог буюу Хөвсгөл нутгаас сонгогдсон Ц.Даваасүрэнг танилцуулж байна. Улстөрч болохын тулд “үхэхээс” ч бусдыг үзсэн гэх тэрбээр нэхэл хатуу улстөрчдийн тоонд ордог. Ингээд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
"Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (192.82.75.80)
    Бас л хогын нөхөр шүү дээ. Шударга царайлсан.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Kkk (202.9.40.83)
    Salbara samarch, halaasaa tuntiilgsen
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • irgen (31.165.213.71)
    bas ednii harya tavan tolgoin tosliin gazar geed baahan ah dyy eeljilj darga bolson gadnii hyniig bol shahaj deerelhej baigaad gargaad haychihdag neg gazar baidag…said ni haryat ni gazruudaa zahirch chadahgui ooroo tanil talaa end tend chiheed l suudag um baih chin bilee …mash muu ajillasan hyn, odoo boltol Mongol ulsad 21-r zuund hynii erhiig zorchij gerel zahilgaan tasalna …muu gazar muu ajillasan hyn
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • buriad (64.119.18.215)
    ene nokhor shinejlel khiikh nereer ooriin khumuusee tabij salbariig estoi samarch bgaa shuu dee yun shinjlel khiikh be dee
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.215)
    Эрчим хүчний систем маш хүнд сурталтай, төсвийн хөрөнгөөр туйлсан газар . Шинэчлэл өөрчлөлт огт хийсэнгүй. Ер нь арьсаа хамгаалсан нөхөр бололтой.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Даваасүрэнг шүтэн бишрэгч (124.158.88.13)
    Mr. 10% гэдэг нэртэй хүн гээ биз дээ бурхан минь
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • !!!!!!!!!!!! (49.0.137.164)
    Demjinee ene zaluu Howsgold ih zuil hiisen hiih ch bolno !
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.24.141)
    ugui ee buh hun nehej daramtalj bgaad avdag bsan harin yagaad daramtlaj bgaag oilgodoggui bsan ni mungu ug geheer l oilgomjgui daramt irj bdag yum bna gej oilgoh bolj bna shuu. ajilaa zugeer hiij bgaa hunig yav ch daramtalj bolohgui shuu.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.141.132)
    Даваасүрэнгийн 10%-ийг нэхэж авдаг байсан нь хөдлөшгүй үнэн гэсэн. Монголын хамгийн шударга мэнгэт Ц.Нямдорж хүртэл 10%-ийн хулгайч гэж хэлж байсан.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    zaza 24tsag.mn zahialgatai bichdeg yum bna lol
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Иргэн (59.153.112.182)
    Сайдын суудал зохисонгүй. Тараа таниулаад өнгөрвөө гэж
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.21.100.210)
    Дахин дэвшээд гарах уу?
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.214)
    дэмжихгүй
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Болд (103.26.193.216)
    За одоо энэ нохор бол гарахгуй биз дээ олон ажил гацаасан попор хун шиг байна салбарыг ч бас самарсан нохор шуу дээ дандаа нутгийн хумуусээр сэлбэсэн юм байна даа ард тумэн мэргэн сонголт хийх байхаа 3 удаа сонгосон одоо болно доо
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
    11 цаг 15 мин
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
    11 цаг 30 мин
  • “TOURISM WEEK – 2026” үндэсний чуулган төрийн ордонд болж байна
    11 цаг 54 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ
    12 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
    13 цаг 0 мин
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
    13 цаг 10 мин
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
    13 цаг 50 мин
  • "Евро-5" стандартын АИ92 автобензиний үнэ нэмэгдлээ
    14 цаг 3 мин
  • “Investment and Trade Agency Week” арга хэмжээ эхэллээ
    14 цаг 12 мин
  • Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно
    14 цаг 27 мин
  • Энэ оны ЭЕШ зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болно
    15 цаг 17 мин
  • Барселона клуб Атлетик Бильбао багийг хожсоны дараа Ла Лигийн тэргүүн байраа бататгаж, онооны зөрүүгээ дөрвөн оноо болгож нэмэгдүүллээ
    15 цаг 22 мин
  • "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ
    15 цаг 45 мин
  • Норвеги дахь АНУ-ын Элчин сайдын яаманд болсон дэлбэрэлтийг "террорист халдлага" гэж үзэж байна
    16 цаг 3 мин
  • Автобусны 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилжээ
    16 цаг 11 мин
  • Олимпын Таеквондогийн ААШТ Монгол Улсад анх удаа болно
    16 цаг 16 мин
  • Цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмнгэнэл илэрхийлэв
    16 цаг 59 мин
  • Ираны дайны улмаас газрын тосны үнэ 110 ам.доллараас давж, хувьцаанууд унав
    16 цаг 59 мин
  • ТАНИЛЦ: Монгол Улсад янжуур тамхи, электрон тамхи импортлогчдын лобби хүчтэй явагдаж буй илрэлүүд
    17 цаг 4 мин
  • Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд
    17 цаг 8 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Музей үзэх шинэ МООД
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
24 баримт
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК