Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн ажил биш

2020-5-15
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.  

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд 2020 оны эхний 04 сард 10130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2802 хэргээр буюу 21.7 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 383 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 103 хэргээр буюу 21.2 хувиар тус тус буурсан.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 353 буюу 92.2 хувийг хөнгөн, 30 буюу 7.8 хувийг хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 22.2, хүнд гэмт хэрэг 6.3 хувиар тус тус буурсан. Энэ төрлийн гэмт хэргийн 49.1 хувь нь Улаанбаатар хотод, 50.9 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 4 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 4066 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1412 буюу 53.2 хувиар, 3014 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс баривчилсан шийтгэл 1369 буюу 83.2 хувиар тус тус өссөн байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд ямар шийтгэл оногдуулдаг вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан. Өөр сонгох шийтгэлийн төрөл байхгүй.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, эсхүл хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол 6 сараас 2 жил  жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах, хүчиндэх, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд холбогдох зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байдаг.

-Иргэдийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөхөөр хүчирхийлэгч мэдсэн байдаг гэдэг?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь заалтыг баримтлан дуудлага, мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг хангаж ажиллахад “зөрчлийн хэргийн материалтай холбогдогч бүрэн танилцана” гэсэн зохицуулалт зөрчилдөж байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар  нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд хуулийн 6.9 дүгээр зүйл Зөрчлийн хэргийг танилцуулах зохицуулалтад “Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.20, 6.26 дугаар зүйлд заасан зөрчлийн хохирогч, гэрч, тэдгээрт тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний аюулгүй байдлыг хангах зорилгоор зөрчлийн хэргийг холбогдогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчид танилцуулахдаа хохирогч, гэрчийн мэдүүлэг болон биеийн байцаалтыг нууцлах арга хэмжээг авна” гэж заасан нь мэдээлэгчийн нууцлалыг хангах боломжийг бий болгосон.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийт, төрийн байгууллагууд юуг анхаарах ёстой вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил нь ганц цагдаагийн байгууллагын ажил биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хөрш айл эсхүл бусад газарт хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн шинж, нөхцөл байдал тохиолдвол цагдаагийн байгууллагад шууд хандах хэрэгтэй.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн бусад байгууллага өөр, өөрсдийн чиг үүргийн дагуу оролцдог. Тухайлбал нийгмийн хамгааллын төрийн захиргааны байгууллага нь түр хамгаалах байр байгуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах, боловсролын байгууллага нь сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сургуулийн орчин, дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах бодлого, үйл ажиллагааг, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зүгээс харъяа нутаг дэвсгэр дээрээ нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрыг байгуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж төсвийг нь шийдвэрлэж өгөх г.м.

-Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэл ямар байгаа вэ? Ямар шалтгаан, нөхцөл нөлөөлж байна вэ?

-Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсанаас хойш цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, Франц Улсад хөл хорио цээрийн дэглэмийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар, Аргентин Улсад 25 хувь, Сингапур Улсад 33 хувиар[1] тус тус өссөн талаар мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичигдэж байна.

Манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурсан боловч зөрчил өссөн. Аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, албан бус хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогссонтой холбогдуулан иргэд хорио цээрийн дэглэмийг мөрдөж, цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоосон энэ үед ихэнх гэр бүлд санхүү, эдийн засгийн хүндрэл тулгарч, цаашдын тодорхойгүй байдлаас шалтгаалан ахуйн хүрээний маргаан ихэсч, улмаар хүчирхийллийн шинжтэй дуудлага, гомдол, мэдээлэл нэмэгдсэн.  Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь гэр бүл дэх гишүүдийн тэгш эрх, харилцаа байдаг. Мөн аливаа асуудлыг эерэг аргаар биш хүчирхийллийн аргаар шийдрлэж байна. Нөлөөлж байгаа хүчин зүйлд бол архидан согтуурах, ажилгүйдэл, эдийн засгийн сул байдал ордог.

Нөхцөл байдалд тохируулан цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоох бодлого хэрэгжүүлж, ахуйн хүрээнд болон, гудамж талбайд биеэ зүй бусаар авч явдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, согтуурсан, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий хүнийг эрүүлжүүлж, цаашлаад шүүхээр баривчлуулах ажлыг идэвхитэй зохион байгуулж ажилласнаар нуугдмал байсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил илэрч, иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэл, хандлага нэмэгдэж, хүчирхийллийг анхан шатанд нь илрүүлж, шийдвэрлэсний үр дүнд гэмт хэрэг буурах, зөрчил нэмэгдэх шалтгаан болсон.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт аадар бороо орно
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн хоногт 110 согтуу жолооч бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллага 192 хүнийг эрүүлжүүлж, 75 согтуу жолоочийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 36 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 2 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 3 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 6 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 44 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 1 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 21 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 24 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 25 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 35 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 29 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 32 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 49 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 33 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 20 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 35 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 16 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 40 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 43 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 49 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК