Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Баярбаясгалан: Хэн ч, хаана ч, хэзээ ч хүчирхийлэлд өртөх ёсгүй

2020-5-15
0
ЖИРГЭХ

Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан: Хэн ч хаана ч хэзээ ч  хүчирхийлэлд өртөх ёсгүй.

Гэр бүл нь улс үндэстэн, нийгэм оршин тогтнох хамгийн анхдагч нэгж юм. Дэлхийн улс орнууд 26 дахь жилдээ “Гэр бүлийн өдөр”-ийг 05 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

Та дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийн тухай мэдээлэл өгөөч. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье.

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн таван capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 26-н жил болж, харин Монгол Улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 15 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Дэлхийн “Гэр бүлийн өдөр” нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангах, нийгмийн хамгийн жижиг хэрнээ бүх зүйлийн учир шалтгаан болдог гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах зорилготой. Гэр бүлийн бүх гишүүд хайрын эзэн байж, үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэн, эрүүл, аз жаргалтай амьдрахын төлөө хичээснээр улс орныхоо тусгаар тогтнол, ирээдүйн хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтож, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгодог. Тийм учраас гэр бүл болгон эрүүл, аз жаргалтай, ямар нэгэн хүчирхийлэлгүй, эрх тэгш харилцаатай байх ёстой.

Цагдаагийн байгууллагаас “Гэр бүлийн өдөр”-ийг угтаж ажил арга хэмжээ зохион байгуулах уу?

Цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэгч үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” соён гэгээрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Дээрх арга хэмжээг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан. Бид цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн стресс бухимдал, гэмт хэрэг, зөрчлийн судалгаанд тулгуурлан энэ арга хэмжээгээ дуусгалгүй үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд “Гэр бүлийн өдөр”-ийг мөн арга хэмжээнийхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна.

Дэлхийн олон улсад коронавирусийн тархалт буурахгүй байгаа, хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс сэргийлэх, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцүүлэн арга хэмжээг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд сурталчилж, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй.

Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?

Улсын хэмжээнд 2020 оны эхний 04 сард 10130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2802 хэргээр буюу 21.7 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 383 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 103 хэргээр буюу 21.2 хувиар тус тус буурсан.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 353 буюу 92.2 хувийг хөнгөн, 30 буюу 7.8 хувийг хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 22.2, хүнд гэмт хэрэг 6.3 хувиар тус тус буурсан. Энэ төрлийн гэмт хэргийн 49.1 хувь нь Улаанбаатар хотод, 50.9 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 4 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 4066 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1412 буюу 53.2 хувиар, 3014 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс баривчилсан шийтгэл 1369 буюу 83.2 хувиар тус тус өссөн байна.

Тоон мэдээнээс харахад гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өссөн харагдаж байна. Яагаад зөрчил өссөн юм бол? 

Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар тархсанаас хойш цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, Франц Улсад хөл хорио цээрийн дэглэмийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар, Аргентин Улсад 25 хувь, Сингапур Улсад 33 хувиар, манай улсад  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил 13.9-45.8 хувиар тус тус өссөн.

Энэ нь аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, албан бус хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогсож, иргэд хорио цээрийн дэглэмийг мөрдөж байгаа үед ихэнх гэр бүлд санхүү, эдийн засгийн хүндрэл тулгарч, цаашдын тодорхойгүй байдлаас шалтгаалан ахуйн хүрээний маргаан ихэсч, улмаар хүчирхийллийн шинжтэй дуудлага, гомдол, мэдээлэл нэмэгдсэн гэж үзэж болохоор байна. 

Манай улсын хувьд цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болж иргэнд илүү их хор хохирол учрахаас нь өмнө таслан зогсоох бодлого хэрэгжүүлж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд биеэ зүй бусаар авч явдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүний үйлдсэн зөрчлийг баримтжуулан цаашлаад прокурор, шүүхэд санал хүргүүлж шүүхээр баривчлуулснаар хүчирхийллийг зөрчлийн шатанд нь илрүүлж шийдвэрлэсний үр дүнд гэмт хэрэг буурах, зөрчил нэмэгдэх шалтгаан болсон.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар хуулийн хариуцлага ногдуулдаг вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага ногдуулдаг. Хэрэв гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон, хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан бол Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил үйлдсэн гэж үзэж шүүхийн шийдвэрээр 7-30 хоногоор баривчлах, тухайн зөрчлөө байнга үйлдсэн бол гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргээр 2 жилээр хорих ял ногдуулдаг.

Хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах нь хэр оновчтой шийдвэр вэ? Баривчлагдсан этгээд баривчлагдаж байх хугацаандаа ямар нэгэн сургалтад хамрагддаг уу? Эргэж гараад хүчирхийлэл үйлдсэн тохиолдол хэр их вэ?

Өдөрт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэлд тохирсон, оновчтой шийтгэл ногдуулж, хохирогчийг хамгаалах нь зүйн хэрэг. Хүчирхийлэл үйлдэгчийг баривчлагдсан байх хугацаанд нь “Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-д хамруулж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлдэг. Нийслэл хотод энэ ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төв хариуцан хэрэгжүүлдэг бол орон нутагт цагдаагийн байгууллага хариуцан ажилладаг.

Баривчлагдсан этгээд дахин хүчирхийлэл үйлдсэн тохиолдол  цөөхөн байдаг. Учир нь тухайн этгээдийг Баривчлах төвөөс гараад ирэхэд нь цагдаагийн байгууллагаас дахин уулзаж хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг юм.

Танай хэлтэс хэзээ байгуулагдсан, ямар чиг үүрэгтэй гээд хэлтсийнхээ талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгж байгуулагдан ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус  байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт аадар бороо орно
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн хоногт 110 согтуу жолооч бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллага 192 хүнийг эрүүлжүүлж, 75 согтуу жолоочийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    6 цаг 56 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 2 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 28 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 50 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 55 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК