Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 11.00 цагийн орчимд Говь-алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн мэдээлэл аймгийн эмнэлэгийн байгууллагаас цагдаагийн газарт дуудлага өгчээ. Энэ дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж байгаа аж.
Тохил сум нь аймгийн төвөөсөө 260 орчим км зайд байдаг учир жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хэдхэн минутын өмнө очиж шалгалт хийж байгаа аж.
Сэтгэгдэл (1)