Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн хошууч Т.Лхагвадорж: 200 бод хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлсэн

2020-5-18
0
ЖИРГЭХ

Аймгийн хэмжээнд нийт 146 холбогдогчтой, 205 гэмт хэрэг бүртгэгдсэн.

Корона вирус буюу Covid-19 цар тахлын энэ үед Хэнтий аймгийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажилG хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Лхагвадоржоос тодрууллаа.

-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хэчнээн гэмт хэрэг, зөрчил илэрсэн бэ?

-Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт өссөн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 146 холбогдогчтой 205 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 гэмт хэрэг буюу 24 хувиар буурсан байна. Үүнээс нийтлэг үйлдэгддэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15, өмчлөх эрхийн эсрэг буюу хувийн өмчийг хулгайлах, дээрэмдэх, залилах зэрэг гэмт хэрэг 31 хувиар буурчээ. Мөн гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар өсч, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг насны онцлогоор авч үзэхэд 18-35 насны залуучууд ихэнх хувийг эзэлж байна.

Мөн цагдаагийн газраас энэ оны эхний 4 сард эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийт 12789 зөрчил бүртгэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58.7 хувиар өссөн мэдээтэй байна. Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн хүний тоо 33 хувиар, захиргааны журмаар баривчлагдсан хүний тоо 6,1 хувиар тус тус буурсан байна.

- Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан гэлээ. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

-Цагдаагийн ерөнхий газрын албадаас болон цагдаагийн газраас гэмт хэрэг, зөчрлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж ажилласан нь үр дүн хүрч , тодорхой хэмжээгээр гэмт хэрэг буурсан гэж үзэж байгаа. Цагдаагийн газраас энэ оны эхний 4 сарын байдлаар урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 27 арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй орчин”, “Сар шинэ-2020”, “Хайр өвтгөдөггүй”, “Ятгах тусам нягтал” зэрэг Улсын хэмжээнд зохион байгуулагдсан аян, нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахаас гадна аймаг, орон нутгийн онцлог, улирлын нөхцөл байдлаас шалтгаалан “Ноолуур-2020”, “Яргуй”, “Мэдэгдэл”, “Теле хяналтын камер”, “Хамгаалах бүс” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнг тооцон ажилласан. Аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын идэвхи, оролцоо чухал байдаг учраас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд аймгийн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг олон нийтийн эргүүлд хамруулж, урамшуулсан нь сайн үр дүнг харуулсан.

-Гэмт хэргийн гаралтаар бусад аймгуудаас ялгарах онцлог байдаг уу. Хэрэв байдаг бол энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаараа ярьна уу.

-Аймаг бүхэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, газар нутгийн байршил, түүх, соёл, зан заншлаас шалтгаалаад өөр өөрийн онцлогтой байдаг. Хэнтий аймагт дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалаад гэмт хэрэг, зөрчлийн гаралт зарим талаараа ялгаатай. Тодруулбал нийслэл хоттой ойр, авто замаар холбогдсон байдаг учир малын гаралтай түүхий эд, махны эрэлт их байдаг үүнийг дагаад мал хулгайлах гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд ихээр бүртгэгдэх хандлагатай байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн хувьд Улаанбаатар хотоос зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод зэрэг аймгууд руу зорчин явах Улсын чанартай АО501, АО502 чиглэлийн авто замын ихэнх хэсэг нь манай аймгийн нутгаар дамжин өнгөрдөг учир дээрх замуудад энэ төрлийн осол хэрэг  гарч,  иргэд   амь  нас,  эрүүл  мэндээрээ хохирох  явдал  гардаг энэ төрлийн  гэмт  хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх авто зам дагуу байрлаж байгаа сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлын цагт менежмент хийж авто замын хяналтанд ажиллуулах, осол хэрэг ихээр гардаг болон гарч болзошгүй  цэгүүдийн судалгааг нарийвчлан гаргаж тэмдэг, тэмдэглэгээ, анхааруулах самбар байршуулах, хяналтын цэгүүдийг камержуулах зэрэг олон төрлийн ажлыг хэрэгжүүлж байгаа. Дээр дурдсан малын  хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлүүд ямар нэгэн байдлаар тээврийн нэгэн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаад дүгнэлт хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хяналт, шалгалтыг илүү түлхүү зохион байгуулах, шинээр гарч ирж байгаа техник, технологийн ололт, амжилтыг үйл ажиллагаандаа илүү нэвтрүүлэхээр аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт хийх боломжгүй байгаа энэ үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх боломжгүй болсон. Тиймээс өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд цахим сүлжээ ашиглан иргэдэд мэдээ, мэдээлэл түгээх ажлыг илүү анхаарч ажилласан.  Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон үйлдэгдээд Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсан гэмт хэргүүдийг илрүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажилласан. Үүний үр дүнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран 2017 оноос энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 24 удаагийн үйлдлээр иргэдийн 204 бод мал хулгайлсан хэрэг, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Дэлгэрхаан сумын нутгаас нэг шөнийн дотор 8 айлаас хулгай хийж иргэд их хэмжээний хохирол учруулсан, Биндэр сумын нутгаас МУ-н Улаан номонд орсон хүрэн баавгайг хууль бусаар агнасан бүлэг этгээд, Баянхутаг сумын нутгаас 2 удаагийн үйлдлээр иргэдийн олон тооны бод малыг хулгайлсан, Батноров сумын нутгаас иргэний 47 тооны адууг хулгайлж нядалсан  зэрэг олон хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

-Иргэд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээний “Яараад яахав дээ”, “Нэг хором” зэрэг аян, арга хэмжээ болон аймаг, орон нутгийн нөхцөл байдал, газар нутгийн онцлогт тохируулан олон ажил арга хэмжээг иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж үр дүнд хүрч байна. Гэхдээ нийгмийг гэмт хэрэг, зөрчилгүй сайн сайхан болгож үр хүүхдээ тэр сайхан нийгэмдээ амьдруулахын тулд иргэд, аж ахуйн байгууллагын үүрэг, оролцоо энэ байгаагаасаа илүү их хэрэгтэй байна. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нийгмийн хорт үзэгдэл болсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах үйлсэд оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт аадар бороо орно
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн хоногт 110 согтуу жолооч бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллага 192 хүнийг эрүүлжүүлж, 75 согтуу жолоочийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    13 цаг 8 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    13 цаг 59 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    14 цаг 1 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    14 цаг 16 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    14 цаг 23 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Уржигдар 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    2026-11-20
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    2026-11-20
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    2026-11-20
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    2026-11-20
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2026-11-20
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2026-11-20
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    2026-11-20
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2026-11-20
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    2026-11-20
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    2026-11-20
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    2026-11-20
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК