УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ бүртгүүлэх учиртай. Авлигатай тэмцэх газрын мэдээлж буйгаар, өнөөдрийн 10.00 цагийн байдлаар 670 нэр дэвшигч ХОМ бүртгүүлэх цахим эрхээ үүсгэсэн ч 342 нь баталгаажуулжээ.
ХОМ өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болох тул сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд амжиж хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулахыг АТГ анхааруулж байна.