Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ цагийн дуу

2020-7-08
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын уугуул. МУИС-ийг эрхзүйч, Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежмент, МУБИС-ийг улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан тэрбээр ажлын гараагаа Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын даргаар эхлүүлж байсан түүхтэй. "Дэлхийн Зөн" ОУБ-ын салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр, 2008-2009 онд Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2009 оны тавдугаар сараас МАХН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллажээ.

Баримт 2.

Түүний улс төрд хөл тавьсан он цаг хугацаа 1999 онд тухайн үеийн МАСЗХ-нд, 2000 онд МАН-д элссэнээр эхэлдэг. Харин 2010 оны есдүгээр сард болсон Нийгмийн Ардчилал, Монголын залуучуудын залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг хол орхиж, буюу 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж байв. Түүнийг уг албанд очсон шалтгааныг одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй шадарлаж явсантай нь холбож, харах, ярих хүн олон бий.

Баримт 3.

Гэвч 2015 оны дөрөвдүгээр сард Л.Оюун-Эрдэнийг АНУ-д сурч байх үед нь Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн тэргүүтэй хүмүүс түүнийг НАМЗХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгах асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. Хэдийгээр НАМЗХ-ны Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг албан тушаалтай нь үлдээх шийдвэрийг гаргасан ч Их хурлын үеэр тэрбээр нэрээ татсанаар Г.Тэмүүлэн ерөнхийлөгч байв.

Баримт 4.

Өөрөө ч энэ тухай “У.Хүрэлсүхийн дахин ирэлтээс болгоомжилсон том тоглолтын нэг хэсэг байсан. Мань мэт нь хөөрхий одоо л ойлгож байна. Зүгээр нэг намаар хардаг хүн чинь ойлгодоггүй юм байна лээ шүү дээ. Намын байгуулалтын газрын дарга, намд ороод бараг арваад жилийн амьдралаа бүтэн цагаар зарцуулчихсан хүн чинь бол энийг ерөөсөө олж хардаггүй юм байна лээ. Цаана нь ийм том бизнес эдийн засгийн юм яваад байна гэдгийг ойлгодоггүй юм билээ.

Баримт 5.

Энэ үед би одоогийн Ерөнхий сайдтай бас ярьж байсан юм. Энэ нэг л өөр юм болоод байнаа гээд. Гэнэт найз нөхдүүд маань, хамтран зүтгэгчид маань огт ойлгогдохгүй, огт мессеж бичихгүй, ярихгүй, ийм нөхцөл байдал руу ороод явчихсан. Манай холбооны Д.Амарбаясгалан дэд ерөнхийлөгчөөс бусад нь бүгд миний эсрэг гэнэт болсон. Тэр нь ерөөсөө нэг ийм урт хугацаа биш. Ерөөсөө л нэг сарын дотор бүх юм өөр болсон” хэмээн хожим дурссан байдаг юм.

Баримт 6.

2016 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг УИХ-аас батлах үеэр эрх баригч АН-ын зүгээс өөрсдөдөө зориулж тойрог зурсан нь сөрөг хүчин МАН-ынхны эгдүүцлийг төрүүлж байв. Энэ үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт өөртөө зориулан нэг тойргийг нэмж зурсан удаатай. Үүнийг нь Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж “Хуулийг ч гууль болгож байна даа. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын өөртөө зориулсан тойрог дээр нь очиж өрсөлдөнө.

Баримт 7.

Эрх мэдэл, эд  хөрөнгө бүгдийг ялахгүй” хэмээгээд “Чингис хааны өлгий нутаг учраас нэмсэн” гэж намын дарга З.Энхболдыгоо лоббидож өөртөө гаргуулсан тойрогт нь Б.Гарамгайбаатарыг амлан авч байлаа. Л.Оюун-Эрдэнэ ч нэр дэвшсэн, Б.Гарамгайбаатартай нэг тойрогт өрсөлдсөн, үр дүн нь анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

Баримт 8.

МАН-ын Үндсэн дүрэмд зааснаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаараа тухайн үед намын дарга М.Энхболд Ерөнхий сайд болох ёстой байв. Гэвч М.Энхболд намын дүрмээ “сөрж” УИХ-ын даргын сэнтийд сууж байлаа. Түүнийг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Баримт 9.

Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” бодлогын баримт, бичгийн автор. Гэвч уг бодлогын баримт, бичигтэй холбоотой шүүмжлэл хэсэгтээ явсан. Одоо ч явсаар буй. Тэрбээр “Би их л үйлийн үртэй хүн юм даа. Гэхдээ яахав ээ. Зүгээр л гүүглдээд үзвэл улс орон бүхэн л өөрийн гэсэн алсын хараатай байгааг төвөггүйхэн харж болно. Нэг үгээр хэлбэл ирээдүйгээ ярьдаг гэсэн үг. Мэдээж ирээдүйг бүтэн төсөөлөх боломжгүй. Тэртээ тэргүй олон эрсдлүүд гарна шүү дээ. Гэхдээ улс орон бүхэн л урт хугацааны төлөвлөлттэй байгаа. Улс орон бүхэн өөрийн орны хөгжлийн загвартай байгаа. Бүгд шүү дээ. Бидний хоёр хөрш маань ч, бидний жишээ авдаг Япон ч ялгаагүй.

Баримт 10.

Бидний жишээ авах дуртай Сингапур ч мөн адил. Солонгосч тийм. Адилхан баялагтай гэж ярьдаг Казахстан ч тийм. Ерөөсөө бүгд шүү дээ. Манайд болохоор ирээдүй ярихаар л уурладаг. Тэгээд л эсвэл бүр 13-р зуунаа яриад эсвэл өнөөдрийн хов живэндээ сатаарчихдаг. Бид нар түүхээ унших хэрэгтэй, түүхээ судлах хэрэгтэй. Түүхээ харж байж л ирээдүйгээ илүү тод хардаг гэдэг шүү дээ. Би ч ялгаагүй түүхэндээ дуртай, бахархдаг.Гэхдээ дандаа өнгөрсөндөө байгаад байж болохгүй шүү дээ. Одоо цагт маань юу байна вэ гэхээр хэрүүл л байна. Жишээлбэл,Монгол Улсад эдийн засгийн маш олон маргаанууд болж байна. Эдийн засгийн том том чуулган, уулзалтууд болж байна.

Баримт 11.

Монгол Улсад зөндөө олон хурал болж байна. Би ч бас 4 жилийн хугацаанд чамлахааргүй олон хуралд суулаа. Ордны их танхим дүүргээд л сайхан хурлууд зөндөө л боллоо. Гэтэл тэр хурал дунд адаглаад манай Монгол Улс хэдэн боомттой юм. Ямар хэмжээний баялагтай юм. Тэрнийх нь дундуур ямар дэд бүтэц явах юм. Энийгээ яаж нэмүү өртөг шингээх юм. Тэгээдтөсөв болон мөнгөний бодлого нь яаж уялдах юм гээд маш энгийн зүйлүүд дээр өнөөдрийг хүртэл бид нарын нэгдсэн төсөөлөл яригддаггүй. Учир нь бидэнд байхгүй. Улсын Их Хурлаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй бодлогын бичиг баримт хэвлэж гаргасан байна. За, энийг бүгдийг нь нэгтгээд үзэхээр үнэндээ маш их давхцал байна.

Баримт 12.

Хоёрдугаарт, яахав гэхээр төлөвлөгөө, хууль бүрийн ард санхүүгийн тооцоолол байхгүй. Санхүүгийн тооцоололтой нэг ч хууль байхгүй. Нэг ч төлөвлөгөө бид нарт алга. Техник эдийн засгийн үндэслэлүүд ингэж хийгдэх юм аа гэдгийг гаргасан томоохон төслүүд бидэнд алга. Жишээлбэл, нийслэлчүүд адаглаад Улаанбаатар хот хаашаа тэлэх вэ гэдгээ мэдэхгүй байна. Энэ чинь нэг тэлж таарнаа даа. Улаанбаатар хот чинь. Монгол Улс чинь одоо 30 орчим жилийн дараа 5,5 орчим сая хүнтэй байх нь ээ. Улаанбаатар хот 3,2 сая хүнтэй болж одоо байгаа хүн ам 2 дахин нэмэгдэх нь. Гэтэл усных нь хэрэгцээ яах юм бэ гэдгийг тооцож байгаа нэгдсэн төсөөлөл бидэнд алга. Бид нар Богд уулаа тойрох гээд байгаа юм уу. Эсвэл бид нар Налайх руу сунаж хөгжих гээд байгаа юм уу. Эсвэл Дархан руу сунаж хөгжих гээд байгаа юм уу. Хэдэн ширхэг орон сууц хаана баригдах юм. Тэр дунд нь нөгөө театр, эмнэлгүүд нь хаана төлөвлөгдөх юм. Энэ дээр Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын төсөөллүүд хоорондоо зөрж байна.

Баримт 13.

Тэгэхээр бид үүнийг цогцоор нь хэлэлцүүлэгт оруулахаас өөр ямар ч гарц байхгүй. Өнгөрсөн 30 жил ингэж явж болсон байх. Дараагийн 30 жил ингэж яваад 5 сая хүнтэй болсон тохиолдолд Монгол Улс ачааллыг нь дийлэхгүй. Үндсэндээ бид нар чинь алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс гэсэн дөрөвхөн зүйлээс хамааралтай байгаа улс шүү дээ. Үндсэндээ Гашуунсухайт боомт дээр байгаа тэр нэг 12000 жолооч л Монгол Улсын эдийн засгийг авч яваа хүмүүс шүү дээ, ер нь бол. За, тэгээд “Эрдэнэт” үйлдвэр гээд. Гэтэл энэ дээр ямар нэгэн байдлаар доголдол үүсвэл яах вэ. Жишээлбэл, 30 жилийн дараа гэхэд дэлхий даяараа хүрэн нүүрснээс татгалзана. Одоо ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дэмжихээ больж байна. Дараагийн 30 жилийн хугацааны циклийг бодохгүйгээр, ирээдүйн ямар ч төсөөлөл байхгүйгээр явж байгаад маш том хэмжээний эрсдэлд ороод Монгол Улсын аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой асуудал болж хувирвал яах вэ. Монгол Улсын төсөв дефолтод орвол яах вэ.

Баримт 14.

Шоолж гоочилж, цэцэрхэж, эсвэл уурлаж бухимдахаас илүү бодохыг би зөвлөж байгаа юм. Миний хувьд ажил хэрэгч бүтээлч мэтгэлцээн хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаараа энэ улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр гэж аймшигтай зүйл байна. Таалагдахын тулд юу ч хамаагүй амладаг. Тэгээд хамгийн харамсалтай нь тэрэн дээр нь тодорхой хэмжээний суудлууд бий болдог. Тэгээд дараа нь тэрийгээ хэрэгжүүлэх гэж нөгөө муу төсвөө самардаг. Жижиг мажоритар тогтолцоо төсвөө тэгшхэн хувааж авдаг. Тэгэхээр энэ бүх зовлонгоос гарах тухай ярих нь энэ 2020 он байх болов уу гэж би бодоод байна. Яагаад гэхээр бид нар 30 жил явлаа. Одоо дараагийн 30 жилээ бүгдээрээ төсөөлцгөөе л дөө. Энэ дээр харин бүх нийтээрээ л анхаарлаа өгч ажиллая гээд байна. Бүсчилсэн хөгжлөө яах юм, эдийн засагтай холбоотой асуудлуудаа яах юм гээд тооцоо судалгаанууд хийх гэж оролдсон.

Баримт 15.

Гэхдээ энэ чинь зөвхөн Л.Оюун-Эрдэнийн ажилласан зүйл биш шүү дээ. 1500 гаруй хүний бүтэн жилийн хөдөлмөр. Нэг олзуурхууштай тал нь юу вэ гэхээр 2001 оны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас авахуулаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гээд бүгд дээр нь бид суусан. Бүх эрдэмтэд энэ дээр нийлж ажилласан. Алдаа оноогоо дүгнэсэн. Тэгээд ирээдүйн тухай ярьцгаая аа, ярихгүй бол болохгүй нь ээ гэдгийг л гаргаж тавьж байна. Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Ирээдүйн тухай мэтгэлцээн эхэлж байна л гэж ойлгох хэрэгтэй” гэсэн удаатай.

Баримт 16.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоож, хэд хэдэн шалтгалтыг эхлүүлж байлаа. Шалгалтын явцын үеэр тэрбээр “Жил бүрийн шинэ жилийн баяраар Сингапур улсад хууль хяналтын байгууллагын удирдлагууд, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой компанийн удирдлагууд болон нөлөө бүхий улстөрчид уулзалддаг. Энэ үеэр хууль хяналтынхны томилгоо, янз бүрийн тохироо болдог. Өөрөөр хэлбэл, ирэх жилийнхээ төлөвлөгөөг хэлэлцдэг. Хамгийн гол нь ойрын 20 жилд сонгогдох бүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг урьдаас томилж, гурав дахь хүчнийг байгуулсан байдаг юм аа” гэсэн нь хэсэгтээ шуугиан дэгдээж байлаа.

Баримт 17.

Мөн “Ц.Элбэгдоржийн ойр дотны найзууд “United friends” буюу “Нэгдмэл найзууд” холбоо гэдэг компани байгуулсан. Түүн дотор Монголын хууль хяналтын удирдлага, зарим улс төрчид холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасныг нь нотолсон.

Баримт 18. 

Магадгүй Ц.Элбэгдорж Монголд ирж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Гутлаа тосоод, зангиагаа зүүж очоод шалгуулна гэж бүлтрээд байсан хүн хаана байна вэ. Одоо ирээд хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. Ц.Элбэгдорж таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Та бүхэн нэг өдрийн төлбөрийг нь мэднэ. Хаанаас тэр их мөнгийг олов. Гадаад руу хуралд яасан удаан явдаг юм бэ. Зургаан сар боллоо шүү дээ.

Баримт 19.

Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батнзандан, Л.Болд нарын таван гишүүн нэгдэж, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах акцыг өрнүүлж, хажуугаар нь МАНАН дэглэмийн эсрэг жагсаалыг төв талбайд зохион байгуулж явсан нь хоёр жилийн өмнөх үйл явдал. Үүнийхээ хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд бойкот зарлаж, М.Энхболдыг албан тушаалаасаа буухыг шаардаж байсан юм.

Баримт 20.

Үүнээс ганда Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тухай танилцуулах үеэрээ 2015-2016 онд ажиллаж байсан удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний хохирол хүлээсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. “Чингис”, “Самурай”, Евро бондын асуудлууд болон зарим төсөл хөтөлбөрийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүлсэн талаар хэлж байлаа.  

Баримт 21.

Төрийн албыг зарж, наймаалцахыг завдсан гэх “60 тэрбум”-ын гэх хэргийн автор НИТХ-ын дарга асан Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ уг схемд МАН-ын өнөөгийн дарга нар, Засгийн газрын сайд нар холбоотой гэсэн мэдээллийг өгсөн удаатай. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар сонгуулийн үеэр 60 тэрбумын схемийг үзэж, “маш сайн төлөвлөгөө” хэмээн сайшааж байсан тухай нэвтрүүлгийн үеэр ярьсан юм.

Баримт 22.

Үүнд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Энэ хэрэг шүүх рүү очих үед Ц.Сандуй мэдэгдэл хийсэн нь надад сонирхолтой санагдаж байгаа. Өмнө нь ярьж болох зөндөө хугацаа байсан ч огт байр суурь илэрхийлээгүй байж шүүх хурлын өмнө ярьсан нь хардлага төрүүлсэн. Нэг үгээр хэлбэл энэ хэрэг замхрах шат руугаа явж байгаа юм биш биз гэж бодогдсон.

Баримт 23.

Үүнийг дахиад нягталж харах ёстой байх. Эцэстээ М.Энхболд гэх хүн огт байгаагүй болж хувирсан. Тэгээд 60 тэрбумыг зохион байгуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх бас байсан гэж ярьсан. Эндээс улс төрийн ямар нэг тохироо явагдаж байна уу гэсэн хардлага төрснөө нуугаад яахав” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Харин шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноосон билээ.

Баримт 24.

Л.Оюун-Эрдэнэ хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичсэн нэгэн. Алсын хараа ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан гэдэг. Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хамт Хэнтий аймагт дахин нэр дэвшин сонгогдож, У.Хүрэлсүхийн танхимын гал тогоог дахин зангидахаар болоод байгаа юм.

image

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу сайд нараа тодрууллаа. Намынхаа Удирдах зөвлөлд танилцуулсан түүний танхимын бүтэц, бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг улираан томилохоор оруулж ирсэн нь анхаарал татаж байна. МУИС-ийг эрхзүйч, 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуулийг олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр нэгэн цагт МАН-ын дэргэдэх хамгийн том залуучуудын байгууллага НАМЗХ-г удирдаж явсан түүхтэй. Улмаар 2016 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, өдгөө Засгийн газрын ХЭГ-ын даргаар улиран ажиллахаар болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Иргэн (103.57.92.17)
    Дэмжиж байна, мэдлэгтэй чадвартай мундаг шүү
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.99.42)
    Хорхойтой араандаа сайн зууж чаддаг, хэн ашигтайд бялдуучилж нэр нүүр олж чаддаг мундаг л залуу байна лээ.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.82)
    Сүр-пар гэсэн ийм юмнуудад том эрх мэдэл өгвөл улс орныг самарч дуусна даа!!!
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.126.88.213)
    Xaxaxa. Khentiin Bor undur l gd bsan. Ene odoo khediidee UB uuguul bolchikhovoo. Iim l nukhur sh dee ene nukhur bol. Khentiid turj usuud Bers bilyy Berkh ch bilyy neg khuurkhun surguuli tugssun l gd bsan nuguukhuu khaschikhjee bas. Ungursun ryygee nulimaj baikh shiv dee. Tyykh khezee ch arildaggyi zyiliin neg dee khuu.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Zochin (150.129.140.77)
    Хараад байсан чинь Эрхэмбаатартай ямар адилхан юм бэ. Хамаатнууд юм биш биз дээ? Хүмүүс гадуур Оюун-Эрдэнийг Хан уулд очиж жоохон санал хувааж бужигнуулаадах. Гишүүн болох болохгүй нь хамаагүй. Болбол тэр. Болж чадахгүй бол дэд сайд, төрийн нарийны албхн тушаал амоасан л гээд байсан. Ер нь хараад байхад МАН-ийг нэгтгэж, цэвэрлэх гол зорилго нь биш юм бишүү. Харин энэ намын өөрөөсөө чадалтай хүмүүсээс салгаж, МАН-ийг ӨӨРИЙН ХААНТ УЛС болгох зорилготой л хүн юм бишүү дээ.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
    • ЗОЧИН
      Энэ хүн МАН-г өөрийн нам болгож чадахгүй санаа байсан сачий нь дутна, Нямдорж шиг байж яасанч чадахгүй ,Нямдорж бол ясны хахир хэзээч өмхийгөө тавьдаггүй төрөлхийн ийм чадвартай хүн,,ийм хүн маш ховор төрдөг Оюунэрдэнэ НЯМКА ШИГ ХЭЗЭЭЧ БАЙЖ ЧАДАХГҮЙ төрөлхийн мөн чанар дутна дуурайгаад залгамжлах гээд хэрэггүй өөрийнхөө хувь заяаныхаа замаар явах хэрэгтэй
      2020 оны 05 сарын 23
  • ЗОЧИН (66.181.179.193)
    БЭРХДЭЭ ОЧИЖ ПОПОР САГСУУ БАЦААН МИНЬ
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Си си (103.212.118.184)
    Цонхоор харлаа.Урьдын адил өөрчлөгдсөн онцын юмгүй байна. Харин шүгэл үлээгч нь дууныхаа өнгийг өөрчилж калернит шиг жуг жуг гэж дугардаг болчихаж
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
    • ккк.хажууд нь зураг,дууны эвлүүлэг хийчихсэн бичлэгтэй дисек зарах гээд зогсож харагдана. ккк
      2020 оны 05 сарын 21
  • Рагчаа (103.26.195.169)
    Жинхэнэ хорчин, зусарч, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй шинэ үеийн гутамшигт төлөөлөл
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • МАН-ын ялзарсан авлигачид сөнөтүгэй. (103.111.68.3)
    Бодонгахай толгойлсон дүр эсгэсэн хулгайч.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • МАН-ын ялзарсан авлигачид сөнөтүгэй. (103.111.68.3)
    Сэлэнгийн Хүдэрт бүлэг хүчингийн хэрэг хийж үйлчилгээ авсаныг яагаад энд бичихгүй байна?
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Энхбат (66.181.176.10)
    Монгол улсаа хөгжүүлэх өндөр амжилт хүсэн ерөөе Шинэ цагын мундаг боловсон хүчиний нэг
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Нямдорж (202.126.88.194)
    Удахгүй бүх булхай нь илэрнэ.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.24)
    4Жилээр солигддог зомби юм
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • гайхмаар (103.212.118.184)
    Шинэ цагийн дуу гэгчийг сонслоо. Попчин карларнит жуг жуг үлээгээд зогсож байна Шүгэлээс ялгаагүй.Бас хажууд нь ах нь евлүүлэг хийсэн зураг,бичлэгээ бариуд зогсож хараглаа. Зүүд үү?хий юм харчихав уу?
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (212.95.5.203)
    surguuli ni shal xudlaa, xudlaa bicheed bna
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (66.181.171.26)
    ynexeer xyn muutai aimaar xor nairuulagch
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.19.64)
    шинэ манангийн поп
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • дарь (192.82.74.39)
    Хийсэн нь ил байхад, төгссөн сургууль асуудалгүй. Монгол улсын ерөнхийлөгч тэр том компанийг командтайгаа босгож чадсан. Тэнд Харвардын боловсрол шаардлагагүй байсан. Чингэс хаан ч Наландрын их сургуулийг төгсөөгүй биздээ. Одоогоор Монгол залуучуудаас ОЭ шиг гялалзсан удирдагч харагдахгүй байна. Дэмжицгээгээрэй.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
    • Май салаавч
      Май салаавч!
      2020 оны 05 сарын 20
    • Энхцэцэг
      Дэмжинэ, ойлгомжтой.
      2020 оны 05 сарын 20
  • Irgen (39.125.13.164)
    Яг ш дээ популистуудын түүхийн сүүлчийн хуудас
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.25.52)
    Бэрс гэдэг сургуулиа хөөрхий ичээд бичихээ больсон
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • би (103.212.117.147)
    Ямар муу найруулгатай юм бэ. Эхний 2 хэсгийг хүчилж уншаад цааш жншиж чадсангүй.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    БЭРС гжэ ямар ч сургууль байдаг юм. Боловсрол бол НОЙЛ. Харин ПОП чанараараа өнгөлж яваа ОРК.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
    • эгэл жирийн иргэдийн бодол
      Би бодохдоо "ОРК" гэж боддог байсан юм. Гэтэл "ХОРОК" болчихсан цохиж явна кк
      2020 оны 05 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2026-10-23
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    2026-10-23
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    2026-10-23
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    2026-10-23
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    2026-10-23
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    2026-10-23
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    2026-10-23
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    2026-10-23
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК