Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрөөс төрсөн “нефть импортлогч”

2020-5-21
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Б.Баттөмөр 1979 онд ХААИС-ийг инженер механик мэргэжлээр дүүргэж, 1980-1986 оныг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 1986-1989 оныг хүртэл Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн даргаар ажилласан байна. Нийгмээрээ зах зээлд шилжихэд Б.Баттөмөр бусдын адил ганзгагын наймаанд явж, бизнес эрхлэх болсон байна.

Баримт 2.

1990 оноос хойш хувийн хэвшилд бизнесээ өргөжүүлж ирсэн түүний хувьд 2000 оноос Гаалийн ерөнхий газарт дэд даргаар очиж, 2008 оныг хүртэл дарга болтлоо дэвшин ажиллажээ. Сонирхолтой нь, Б.Баттөмөрийг гаалийн удирдлагад ажиллаж эхэлсэн 2000 оны үед түүний 100 хувийн эзэмшлийн “Тэс петролиум” компани үүсгэн байгуулагджээ. Газрын тосны бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн уг компани өдгөө 6 агуулах, 60 гаруй шатахуун түгээх станцтайгаар газрын тосны бүтээгдэхүүн импортлож, Монгол Улсын тодорхой хувийг газрын тосны бүтээгдэхүүнээр ханган ажиллаж буй.

Баримт 3.

Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үеэс Гаальд дархлагдсан гэгддэг Б.Баттөмөр 2008 оны сонгуулийн дараа ажлаа хүлээлгэн хувийн бизнесээ эрхлэх болжээ. Харин 2011 онд Татварын ерөнхий газрын даргаар томилогдож 2013 оныг хүртэл ажилласан байна. Хэдийгээр 2012 оны сонгуульд АН ялж, Засгийн газраа эмхлэн байгуулсан ч улсын төсвийг голлон бүрдүүлэгч Татварын дарга, МАН-ын шошготой Б.Баттөмөрийг чөлөөлөлгүй жил дамнан ажиллуулсан нь түүнийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаантай ойр ажилласных гэсэн яриа бий.

Баримт 4.

Ийнхүү Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд голлох нөлөөтэй Гааль, Татвар гэсэн хоёр томоохон агентлагийн удирдлагын төвшинд 11 жилийн турш ажилласан Б.Баттөмөр хэсэгтээ нам гүн явсан ч 2016 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр болж, бүр сонгогдсон юм.

Баримт 5.

УИХ-ын гишүүн болсноосоо хойш Б.Баттөмөр Оюу Толгой төслийг хүчтэй шүүмжлэгч гишүүдийн нэгээр тодрох болсон. Тэрбээр “С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар XXI зууны гэрээ хийж мэддэггүй хүмүүс байж. Тэд гэрээ хийх ямар ч мэдлэггүй хүмүүс байж. Ч.Сайханбилэг Да.Ганболд нарын Дубайн хэлэлцээр шиг ашиггүй зүйл үгүй. Одоо бүх зүйлд цэг тавьж, Монголын талын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой. Хөрөнгө оруулагч тал Монголын нутагт байгаа бол манай дүрмээр тоглоно. Хэлэлцээрийн ширээний ард суухгүй, дургүй байвал УИХ-ын 57 дугаар тогтоолд дурдсанаар гэрээг цуцлах л ёстой” гэсэн удаатай.

Баримт 6.

Угтаа бол “Оюутолгой төслийн гэрээний талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Миний бодлоор Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын гадаад нэр хүнд маш их өссөн. Дэлхий нийт Монголын баялаг, хөгжлийн ирээдүй, татварын орчны талаар ам сайтай, маш их сонирхож, хөрөнгө оруулахыг хүсэх боллоо. Энэ нь манай  улсын цаашдын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой” хэмээн Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж эхлээд удаагүй байхдаа буюу 2011 оны тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан хүн нь Б.Баттөмөр гишүүн.

Баримт 7.

Түүний хувьд УИХ-аас батлан гаргасан эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дийлэнхид нь орж, ажилласан нэгэн. Энэ нь эзэмшсэн мэргэжил, хашиж байсан албан тушаалтай холбоотой байж мэдэх. Тэрбээр УИХ-аар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэрээ ганцаараа өмөөрч үг хэлж байв.

Баримт 8.

Тодруулбал, “Төв банк бол Үндсэн хуулийн байгууллага. Н.Баяртсайханы хувьд Монгол Улсын эдийн засаг маш хүнд байх үед ажлаа авсан. 2016 оны сонгуулийн дараа эдийн засаг ямар нөхцөлтэй байсныг бид амархан мартжээ. Өнөөдөр эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд олон гарсан. Мөн эрхзүйн шинэчлэлтүүдийг ч хийсэн. Валютын ханшийг Монголбанк дангаараа шийдчихдэг асуудал биш. Н.Баяртсайхан маш сайн эдийн засагч гэдгийг нь би хаана ч хэлнэ. Би олон жил хамтарч ажиллаж байсны хувьд хөдөлмөрч зүтгэлтэй, төрийн хүн гэдгийг нь мэднэ.

Баримт 9.

Монголын төр энэ хүнийг дутуу ашиглаж байна даа. Маш их зүйл хийх боломж байсан. манай хөгжлийн саадын нэг жишээ нь боловсон хүчний тогтвортой бус байдал. Сайн ажилласан хүнээ урамшуулж шагнаж чаддаггүй, муу ажилласан хүндээ хариуцлага тооцож чаддаггүй ингэж л явж ирсэн. Би Н.Баяртсайханыг муу ажилласан гэж хэлэхгүй. Саарал жагсаалтад Н.Баяртсайханаас болж орсон гэвэл том эндүүрэл болно шүү. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Н.Баяртсайхан үнэхээр зүтгэсэн. Энэ хүний урмыг хугаллаа” хэмээн эгдүүцлээ илэрхийлж байсан юм.

Баримт 10.

УИХ-ын гишүүд, сайд, дарга нар ЖДҮ-д нэр холбогдсон асуудал Б.Баттөмөр гишүүнийг тойрсонгүй, дайрсан. Энэ тухай өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс ил болгож байлаа. Уг мэдээлэлд дурдсанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Мондем” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Гэхдээ энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тодорхой зүйл ярьдаггүй байна. Монголын төрөөс ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаар дамжуулан олгосон 2018 оны хаврын сонгон шалгаруулалтын дараахан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн бие төлөөлөгч гэх 60 шахаж яваа эр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн албан өрөөнд очиж уулзжээ.

Баримт 11.

Тэр хүн маш ноцтой зүйлийг хэлсэн нь “Нэг гишүүнд ЖДҮХС-гаас ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөг оногдож байгаа. Энэ нэг тэрбум төгрөгөөр Б.Баттөмөр гишүүний тойргийн хороодод сонгон шалгаруулалт явуулж, хэд хэдэн төсөл шалгаруулсан” гээд жагсаалт үзүүлжээ. Ингэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Манай үйл ажиллагааг гишүүнийхээ тойрог дээр хэрэгжүүлж, ЖДҮХС-гийн салбар шиг ажилласан байна” гэхэд “Та хуваарь мөнгийг нь эрх шилжүүлээд өгчих. Бид өөрсдөө хуваарилалтаа хийе” гэсэн байна.

Баримт 12.

Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Танд ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах талаар ямар ч ойлголт алга” гээд тус сангийн үйл ажиллагаа, төсөл шалгаруулах журмын талаар танилцуулж өгсөн байна. Улмаар түүнийг ЖДҮХС-гийн Хэлтсийн дарга Ж.Баасандоржтой уулзуулж, сангийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар шаардлагатай бол заавар, зөвлөгөө авах боломжтой гэдгийг хэлж өгчээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн бие төлөөлөгч ЖДҮХС-гийн хэлтсийн дарга Ж.Баасандоржтой хэд хэдэн удаа уулзсан байна.

Баримт 13.

Гэтэл эрхэм гишүүний бие төлөөлөгчийн жагсаалтаар үзүүлж байсан компаниуд нь ЖДҮХС-гийн 2018 оны хаврын сонгон шалгаруулалтад багтаагүй аж. Тэдгээр компанийн нэрийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр албан бичгээр тус санд ирүүлсэн байжээ. Гэвч ЖДҮХС-гийн төсөл шалгаруулдаг журам, дүрмийг эрхэм гишүүн “анзааралгүй” албан бичиг явуулсан л бол шалгарч, төслийн санхүүжилтэд багтана гэж үзсэн бололтой.

Баримт 14.

Учир нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тэр шалгаруулалтын дараа Төрийн ордонд явж байсан Жижиг, дунд үйлдвэрийн хоршооны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай таараад загнаж гарсан байна. Энэ талаар Я.Эрдэнэсайхан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Чамаас болж Б.Баттөмөр гишүүнд загнуулчихаад ирлээ” гэж хэлжээ.

Баримт 15.

Харин намрын сонгон шалгаруулалтын өмнө ХХAАХҮ-ийн сайд Б.Батзориг Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарыг өрөөндөө дуудаж цаасан дээр “УИХ-ын гишүүн Б.Баттөмөр” гэж бичүүлээд “Компанийнх нь нэрийг араас нь жагсаалтаар өгнө” гэжээ. Мөн тэрбээр “Б.Баттөмөр гишүүний компанийн төслийг анхнаас нь сайн харж, заавал шалгаруулна шүү” гэж анхааруулжээ.

Баримт 16.

Түүнчлэн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 тоот тушаалд Б.Баттөмөр гишүүний компани багтаагүй, авах ёстой юмаа авч чадаагүй гээд ууртай байгаа. Энэ байдлаасаа болоод олон хүн уриалаад төвөгтэй байдал үүсгээд байна. Заавал санхүүжилтэд багтаана шүү” гэж хэд хэдэн удаа сануулсан байгаа юм.

Баримт 17.

Дараа нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хамаарал бүхий гэж “Мондем” ХХК-ийн нэр тэдэнд ирж, сайдаас “заавал шалгаруулах” чиглэлтэй учир санхүүжилтэд багтжээ. Мөн 2018 оны наймдугаар сарын 14-нд ХХАХҮ-ийн сайдын “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 тоот тушаал гарч санхүүжилт авах компаниудын нэрс батлагдсаны дараа компаниудтай гэрээ байгуулах ажил үргэлжилж байх үед ЖДҮХС-гийн Тамгын хэлтсийн мэргэжилтэн Ө.Жамийлаа тус сангийн захирал С.Төгсбилэгээр хэд хэдэн материалд гарын үсэг зуруулахаар өрөөнд нь орсон байна.

Баримт 18. 

Тэгэхдээ “... “Мондем” ХХК-ийн захирал гэх залуу орж ирж уурлаж уурлаж гарлаа. Намайг хэний хүүхэд гэдгийг мэдэж байна уу. Та нар хурдан ажлаа хий гээд байсан” гэжээ. Тэр залуу УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүүхэд байсан бөгөөд ЖДҮХС-гаас тавьдаг шаардлага, үйл ажиллагааны процесст нэлээд бухимдсан талаар Тамгын хэлтсийн мэргэжилтэн нь захиралдаа хэлсэн байна. Үүний дараа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Хэлтсийн дарга Ж.Баасандорждоо “Ажлаа хийж байгаа хүмүүс рүү яагаад компанийн захирлууд уурлаад уцаарлаад байдаг юм бэ. “Мондем” ХХК-ийн захирал гэх залуутай уулзаж энэ талаар ойлгуулж хэл” гэсэн чиглэл өгчээ.

Баримт 19.

Энэ дагуу Хэлтсийн дарга Ж.Баасандорж “Мондем” ХХК-ийн захиралтай уулзаж “ЖДҮХС-гаас тавьж байгаа шаардлагыг та хүндэтгэн хүлээн авч, хэрэгжүүл. Та Б.Баттөмөр гишүүний хүүхэд юм бол аавынхаа нэрийг бодох хэрэгтэй” гэсэн агуулгаар ярилцаж ойлгуулжээ. Ингэхэд нь “Мондем” ХХК-ийн захирал залуу “Би Б.Баттөмөр гишүүний хүүхэд биш хүргэн нь” гээд ЖДҮХС-гийн ажилтнуудаас уучлалт гуйгаад гарсан байна. Уучлалт гуйсан байдлыг нь тус сангийнхан инээдэм болгоод ярьж байжээ. Учир нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүргэн гэх “Мондем” ХХК-ийн захирал тэдний өрөөний үүдээр шагайгаад “Хөөе, уучлаарай за юу” гэчихээд явсан байна.

Баримт 20.

ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 2018 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Мондем” ХХК руу “Зээл олгов” гээд 300 сая төгрөгийг шилжүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нь “Мондем” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг гэдгээ АТГ-т мэдүүлсэн байна.

Баримт 21.

Б.Баттөмөр гишүүн жилийн 350 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь Б.Баттөмөр гишүүнийг парламентад сууснаас хойш хэд дахин нэмэгдсэн гэдэг. Тодруулбал, 2015 онд гэр бүлийнх нь жилийн  орлого гурван сая төгрөг байсан бол 2018 онд 84 сая төгрөг болсон тухай мэдүүлсэн байдаг. 28 дахин буюу огцом нэмэгдсэн гэсэн үг.

Баримт 22.

Б.Баттөмөр гишүүн амины болон нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Эдгээр нь 360 сая төгрөгөөр үнэлэгджээ. 160 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Cruiser” 200 маркийн машинтай. 18 сая төгрөгийн үнэт эдлэл 12 сая төгрөгийн хадгаламжтай.

Баримт 23.

2015 онд хоёр сая төгрөгийн хадгаламжтай байсан бол гишүүн болсноос хойш тогтмол нэмэгдэж 10 гаруй сая төгрөгийн хадгаламжтай болсон гэдгээ тэрбээр мөн ХОМ-тээ мэдүүлжээ. Тэрбээр “Хөх ган” ХК, “Монгол Шевро” ХК, “Жаргалант төв” ХК, “Монгол Эд Импекс” ХК, “Тэс петролиум” ХХК, “Сэлэнгэ Петрол” ХХК, Мондем ХХК, “Ойн бирж” ХХК, “Жэй Эм Ойл” ХХК зэрэг есөн компаниас хувь эзэмшдэг.

Баримт 24.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Бүлгийн хуралдааны үеэр "ЖДҮХС-гаас зээл авсан болон "60 тэрбум"-ын асуудалд орооцолдсон, холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч хамаарал бүхий компанидаа 300 сая төгрөгийн зээл авсан Б.Баттөмөр энэ удаагийн сонгуулиар Дархан-Уул аймагт дахин өрсөлдөхөөр болоод байгаа юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрог буюу Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Баттөмөр гишүүнийг танилцуулж байна. Ой модны аж үйлдвэрийн яамнаас ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, Гаалийн дэд дарга, дарга, Татварын даргаар ажилласан туршлагатай. 2016 оны сонгуулиар анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.9.40.53)
    Нүд нүүрээ гоо сайхандоад шивүүлээд татуулаад юмтай юм бишүү.эрүүл манииг нь сайн шалгамаар юм энэ намууд дэвшигсэдээ
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • Tanil (103.229.122.223)
    Ulaan saidiin doloogch nohor
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • иргэн (124.158.88.13)
    энэ одоо өөрийнхөөрөө байхад яадаг хүүр вэ? ой гутчлаа
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • zaza (81.193.149.198)
    Nudiig bl denduu davhraa hiilgejee, barag ankhdagch baih shuu.Us nu, suult ene ter bol tun emegteileg shuu bainaa bna.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Энэ нөхөр дэлхийд байхгүй үнээр шатахуун зарж, хармаанд мөнгөтэй болсон болохоос толгойд нь юу ч үгүй. Дахин сонгож болохгүй.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.109.35)
    zass 1alialagch
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.70.159)
    Тун ёозгүй - эвгүй хүн гэдэг нь харах царай - байр байдлаас нь ил харагддаг даа , танар хараарай , ёндогоноод л - хошногоод хошногодоод байгаа юм шиг ондогоноод л... явдалтай амьтан ...
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    ard tymniig shulahaa zogsoo, naad shatahuun chin tiim ch ynetei ed bish shyy hichneen jil shulah gesen um be ???
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    ard tymniig shulahaa zogsoo, naad shatahuun chin tiim ch ynetei ed bish shyy hichneen jil shulah gesen um be ???
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    er hyn ingej hooson tolgoitoi gadniihnii zaluusiig oduudiig duuraih geed nyyr amaa tatchih chin evgui l haragdah um
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.42)
    nud am n yachaad ch bgaan, Pamela Anderson shig
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.180.147)
    новш гэж, ТЭС ээс бензин авахаа болье
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.35)
    Баттөмөр гишүүн бол харин ч нэр цэвэр шүү. Тухайн үед гааль,татварт ажиллаж байсан улс мэднэ ээ. Зарчимч ажлын төлөө яс хүн. Бас боловсролтой тун энгийн элдэв муу юманд холбогдоогүй ээ. Хувийн бизнесийн тухайд зарчимаараа яваа байх өөрөө ч юманд их ул суурьтай ханддаг хүн
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
    • Мрль
      Хэвлэлээр сүржигнэх юмаа. Хүн нүүрээ будна уу нүд ээ будна уу ямар хамаа. Ажил үүргээ л сайн гүйцэтгэж байвал болоо юм биш үү. Тэр ЖДҮ ч гэсэн тэдний компаний дансанд ороод 2 хоноод буцаагдсан гэсэн
      2020 оны 05 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    57 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    2 цаг 40 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    3 цаг 22 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    4 цаг 59 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    5 цаг 5 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    5 цаг 15 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    5 цаг 27 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    5 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    21 цаг 29 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 53 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    21 цаг 56 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    22 цаг 8 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    22 цаг 15 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    Өчигдөр 10 цаг 47 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК