Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хар” жагсаалтаас Монгол Улс хурдан хугацаанд гарсан

2020-5-22
0
ЖИРГЭХ

 -Монгол Улс “гэрийн даалгавраа” л сайн хийх ёстой байсан-

 

Европын холбооны комисс 2020 оны тавдугаар  сарын 7-ны өдөр “Европын холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай, өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-д  Монгол Улсыг оруулсан билээ.  Энэ талаар ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Б.Мандахбилэгтэй ярилцлаа.


-Европын холбооноос 2017-2018 оны хугацаанд Монгол Улсыг “Хар жагсаалт”-д багтаасан санагдаж байна. Та тухайн үед Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж “ Хар жагсаалт”-аас гаргахад багагүй үүрэг гүйцэтгэж байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Албан ёсоор бол “Хар жагсаалт” гэсэн нэр томъёо ер нь байхгүй юм. “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт” гэдэгт Европын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг оруулж байсан удаатай. Одоо энэ улс төржүүлээд байгаа “хар жагсаалт” гэгчээс арай өөр асуудал юм. Гэхдээ гадаад бодлоготой биш, санхүүгийн салбартай энэ хоёр жагсаалт холбоотой. Европын холбоо нь 2016 оноос хойш манай Сангийн яам, Татварын ерөнхий газартай харилцаж эхэлсэн. Энэ нь Европын компаниуд татвараа багасгах, нуухын тулд гадаад руу орлогоо шилжүүлдэг таагүй үйлдлийг нь таслан зогсоох, хязгаарлан хориглох, хяналтад авахын тулд манай татварын байгууллага Европын холбооны гишүүн орнуудын татварын албадтай нягт хамтран ажиллах, тодорхой үүрэг харилцан хүлээх асуудал байсан юм. Манай улс тухайн үед  асуудалд хойрго хандсаны улмаас Европын холбоо “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-даа” Монгол Улсыг оруулсан байдаг. Европын холбоо хэдийгээр манай сайн түнш, “гуравдагч хөрш” хэдий ч хууль дүрмээ баримтлан Монгол Улсыг энэхүү жагсаалтад оруулсан гэсэн үг. Энэ шийдвэр нь дипломат харилцааны асуудал биш, санхүү-татварын байгууллагуудын хамтын ажиллагаатай холбоотой л асуудал байсан. Энэ нь цаг хугацааны хувьд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар дөнгөж Засгийн газрын гишүүнээр томилогдоод сар гаруй болж байх үед таарсан. Тиймээс шинэхэн сайд нарын ажлаас шалтгаалсан зүйл байгаагүй. Харин ч тухайн үед Гадаад харилцааны яам санхүүгийн асуудал гэж хойш суулгүй холбогдох байгууллагууддаа галын дэмжлэг үзүүлж ажилласан. Д.Цогтбаатар сайд тухайн үед надад итгэл хүлээлгэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилон ажиллуулсан. Миний бие ч дипломат албанд 20 гаруй жил ажилласан мэдлэг, туршлагаа дайчлан сайдтай болон Европод байгаа Дипломат төлөөлөгчийн газруудтайгаа нягт хамтран ажилласан.

-“Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-д оруулсан гол буруутан нь хэн байсан бэ?

-Энд би хэн нэг хүний нэрийг дурдмааргүй байна. Манай тухайн үеийн эрх зүйн орчин болон банк, санхүүгийн салбар хяналт султай болоод багагүй хугацаа өнгөрсөн байсантай холбоотой.

Жагсаалтад ормогц манай яам, Сангийн яамтайгаа хамтран ажиллаж 2018 оны нэгдүгээр сарын 23-нд улсаа тэр хар жагсаалтаас бид гаргаж чадсан.

- “Хар жагсаалт”-аас гарахын тулд ямар алхмууд хийсэн бэ?     

-Юуны өмнө Монгол Улс чухам гэрийн даалгавраа л сайн хийх ёстой болсон. Тиймээс Засгийн газрын тогтоол гарч Сангийн яам шуурхай ажилласан. Европын холбооны шийдвэр гаргадаг механизмыг манай ГХЯ, Брюссель дэх ЭСЯ сайн судалсан. Европын холбооны гишүүн орнуудын шийдвэр гаргагчидтай ГХЯ-ны удирдлага, Европын орнуудад суугаа Элчин сайд нар тулж ажиллаж, нааштай хандлагатай болгож, дэмжлэгийг нь авсан. Эндээс ямар дүгнэлт хийх ёстой гэвэл Европын холбоо нь манай улсад зориудаар таагүй хандаад байсандаа биш, манай хууль, эрх зүйн орчны зохицуулалт тэдний шаардлагад нийцэхгүй, дутуу байсантай л холбоотойгоор энэ бэрхшээл үүссэн. Олон улсын хоёр байгууллагад элсэж, олон улсын нэг конвенцид нэгдэн орсноор энэ “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас манай улс бүрмөсөн гарсан. Даанч Монгол Улс залгуулаад FATF-ын жагсаалтад орсон.

-Европын холбоо энэ оны тавдугаар сарын 7-нд Монгол Улсыг “Хар жагсаалт”-д оруулсан гэх мэдээллийг Монголчууд маш эмзэг хүлээж авсан. Тус холбоо яагаад Монголыг дахин хар жагсаалтад оруулах болов, шалтгаан нь юу байв аа?

-Европын холбооны комиссын зүгээс ийм шийдвэр гаргасан байна лээ. Европын холбооны “Хар жагсаалт” гэж албан ёсоор байхгүй. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдон өндөр эрсдэлтэй буюу дутагдалтай орнуудын жагсаалт л гэж байдаг. FATF-аас гаргасан жагсаалттай уялддаг юм. Монгол Улс FATF-ийн “эрчимтэй хяналтад” буюу “саарал жагсаалт”-д 2019 оны намар орсон тул Европын холбоо өөрийн жагсаалтаа шинэчлэхдээ хууль дүрмийнхээ дагуу л манай улсыг нэмэх саналыг дээд байгууллагууддаа тавиад байна. Мөн БНБУ-ын Гадаад хэргийн сайд Экатерина Захариева манай улсыг дэмжиж ажилласнаа нотлон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт ил захидал илгээсэн. Уг захидалд өгүүлснээр Монгол Улсын талаас авсан ажлууд ихээхэн үр дүнгээ өгсөн гэдгийг онцолсон байсан. Манай Сангийн яам, Монголбанк FATF-аас гарах чиглэлээр ахицтай ажиллаж, тодорхой дэвшил гаргаад буйг FATF өөрөө ч  тэмдэглэж байгаа. Үүнийг харин бид холбогдох байгууллагууддаа галын дэмжлэг дахиад л үзүүлэн Европын холбоонд учирлаж ойлгуулахаар ажиллаж байгаа. Манай яам ийм асуудал дээр холбогдож, муу нэр зүүчихвий гэж арагш суудаггүй. Ханцуйгаа шамлаад ажилд ордог. Одоо ч тийм л байна.

-Тэгвэл Европын холбооны энэ удаагийн “хар жагсаалт” гэгчид оруулсан гол буруутан нь хэн бэ?

- FATF -ийн “Саарал жагсаалт”, Үүнийг Европын холбооны Элчин сайд нь албан ёсоор хэлээд байгаа ш дээ. Гэтэл Европын холбооны өмнөөс Европын холбооны шийдвэрийг зарим хүмүүс өөрөөр тайлбарлаад байгааг ойлголхгүй байгаа. Хэдэн жилийн өмнө хуримтлагдсан банк, санхүүгийн чиглэлийн олон асуудлаас болж FATF -ийн “Саарал жагсаалт”-д манай улс орсон гэж дээр хэлсэн. FATF-ийн “Саарал жагсаалт”-аас хурдан гарахын тулд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны шинэ удирдлага, Сангийн яам зэрэг байгууллагууд амжилттай ажиллаж байгаа. Ажил нь ахицтай байгаа гэсэн.

-Европын холбооны “Хар жагсаалт”-д оруулсан гээд Гадаад харилцааны сайдыг огцруулах шаардлагыг АН тавьсан. Та үүнийг юу гэж үзэж байна.  

-ГХЯ-ны эрхлэх үндсэн ажлын хүрээнд “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг байхгүй л дээ. Ер нь банк, санхүүгийн салбарын үйл ажиллагааг зохицуулан чиглүүлэх, хянах зэрэг нь Гадаад харилцааны яамны чиг үүрэгтэй огт хамааралгүй, төр засгийн өөр байгууллагуудын үндсэн чиг үүрэгт хамаардаг. Тэгэхээр Гадаад харилцааны сайдыг огцруулах шаардлага бол үндэслэлгүй юм. Европын холбооны комисс “Европын холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай, өндөр эрсдэл бүхий гуравдагч улс” гэсэн шийдвэрийн саналаа гаргасан, энэ нь FATF -ийн “Саарал жагсаалт”-аас л шалтгаалсан.Энэ дашрамд нэгэн жишээ дурдахад, FATF-д оруулсан шийдвэрийг Парист өнгөрөгч 5 дугаар сард гаргахад манай яамны төлөөлөгчид хуралд нь оролцоё гэхэд “гадаад бодлогын асуудал биш” гээд манай Парис дахь дипломатуудыг оруулаагүй юм шүү дээ. Гэлээ гээд бид довоо шарлуулж  хойш суудаггүй. Хөшигний арын дипломат үйл ажиллагаа, хүчин чармайлтыг зогсолтгүй явуулж байдаг. Энэ нь бидний ажил юм.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (202.70.34.70)
    Bat-Yyliin heldgeer hyn muulsan "lalar" commentchin neg, hoyor haragdaj l bn.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Цогтбаатарын элчин сайдад санал болгосон тамхины наймаачин (66.181.190.170)
    Тамхины наймаачин Мандахбилэг үүнээс өөр ямар тайлбар өгөх билээ
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Irgen (66.181.190.76)
    Harin ch shuluun shudarga erdem nomtoi jinhene diplomat hun gej boddog shuu. Elchin said boldoggui ni deeree tataasguitei holbootoi gej boddog.
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
    • hunii bugs uhdag. tamhinii garshsan naimaachin
      2020 оны 05 сарын 22
  • Зочин (66.181.161.45)
    Гол буруутан нь Хууль зүйн сайд Нямдорж, Сангийн сайд Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар л юм байна шдээ!!! Юугаа харж суусан улс вэ?? Ажлаа хариуцаж чадахгүй, мэдэхгүй юм бол яах сайд болсон юм бэ?? Улс орноо хохироож тоглож байх хэрэггүй шүү!!!
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.211)
    Hezeenii zusar durak daa. tiimdee chi udii boltol elchin said boloogui yavaa. tsogtbaataryg umuurch pr hiij songuuliin surtalchilgaa hiih yavdal ga yamny diplomatuudiin dund gazar avlaa!!!!!!!!
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 59 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 58 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 47 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 18 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 38 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 41 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК