Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын “нефтийн босс”

2020-5-24
0
ЖИРГЭХ

Баримт 1.

О.Содбилэг Швейцарийн Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд, АНУ-ын Жорж тауны их сургуулийг 2002-2006 онд тус тус төгссөн. 2010 онд Францын INSEAD-д бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Бээжин хотын Чинхуагийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2003-2004 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташегаар ажилласныг эс тооцвол түүнд төрийн албанд ажилласан туршлага үгүй.

Баримт 2.

2004-2005 онд Капитрон банкинд гадаад харилцаа төслийн газрын дарга, 2005 оноос "НИК" компанийн тэргүүн дэд захирлаар ажиллах болжээ. Харин 2007-2012 онд "Петровис" ХХК-д дэд захирлын албыг хашсан байна. Үүнийхээ хажуугаар "Мон ойл энд Газ" компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг давхар хашжээ.

Баримт 3.

Төрийн албанд ажилласан туршлагагүй, хувийн хэвшилд ажиллаж ирсэн О.Содбилэг 2012 оны сонгуулиар Орхон аймагт МАН-аас нэр дэвшиж, анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. О.Содбилэгийг УИХ-ын болоход түүний аав Хөдөлмөрийн баатар, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол захирал, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэр нөлөө их байдаг гэдэг.

Баримт 4.

Тухайн үед аавынхаа, нөхрийнхөө нэрээр хүү нь, эхнэр нь УИХ-ын гишүүн болж байна гэсэн шүүмжлэл улс төрд хэсэгтээ гарч байв. Түүний ээж Д.Туяа нь 2004- 2008 онд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байсан нь ийм яриа гарах шалтгаан болсон гэлтэй.

Баримт 5.

Удтал чимээгүй явсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гэнэт олны анхаарлын төвд орж ясваар эцэстээ 2016 онд нэр бүхий гурван хүнд шүүхээс ял ногдуулсан байдаг. Хэргийг шийдвэрлэх явцад Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч нар үйлдсэн гэх яриа нийгэмд өрнөөд байсан юм. Гэхдээ уг яриа албан ёсоор баталгаажаагүй.

Баримт 6.

Харин О.Содбилэг гишүүн “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” гэсэн удаатай.

Баримт 7.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж О.Содбилэг гишүүнд хандан нэгэн шүүмжлэлийг дайж байв. Тэрбээр “Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар нэг, хоёр сонгогдоод л сайд, Ерөнхий сайд болцгоосон. Отгонбилэгийн Содбилэгийн аав нь УИХ-ын гишүүн, ээж нь УИХ-ын гишүүн, өөрөө гишүүн. Монголын төр энэ гэр бүлийг маш их харж үзсэн.

Баримт 8.

Албан тушаал болохоор би, би  гэчихээд ард түмний амин чухал асуудал болохоор яагаад алга болчихдог юм бэ? Яагаад өглөө 10 цагт хуралдаа ирж сурдаггүй юм бэ? Бүтэн 3 жил зарим нь унтлаа. Одоо болоо юм биш үү? Лүндээ бид нарыг янз янзаар нь дуудаад өчнөөн л юм болж байгаа. Бид та нараас ичиж байна аа.

Баримт 9.

Энэ этгээдүүдээс болж Баасанхүү гишүүнээр өдөр болгон бичлэг хийлгүүлж, Пүрэвдорж гишүүнээр өдөр болгон загнуулж байна. МАН-ын гишүүд ийм сахилгагүй байсныг энэ 30 жилийн хугацаанд би үзээгүй юм байна. УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч тааллаараа ирнэ гээд Үндсэн хуульд биччихсэн байдаг юм. Бусад нь энд сууж байх ёстой юм. Сая нэр дурдсан гишүүдээ хуралд нь дуудаж суулгаач ээ гэж УИХ-ын даргад би горимын санал тавьж байна” хэмээн эгдүүдэж байлаа.

Баримт 10.

Харин О.Содбилэг гишүүн “Тухайн өдөр би ямар ажилтай байгаагаа Бүлгийн Ажлын албаны даргад мэдэгдээд явсан. Миний багийн найз маань гэнэт бурхан болоод, ажил явдалд нь би оролцсон. Найзын хувиар ажил явдалд нь оролцож, ээжтэй нь уулзах ёстой хүн гэж би өөрийгөө бодож байгаа учраас явсан.  Тэгэхдээ Ажлын албанд мэдэгдсэн.

Баримт 11.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт би оролцоод явж байгаа. Бүлгийн болон байнгын хороодын хуралд оролцож, өөрийнхөө саналыг өгөөд, дэмжиж байгаагаа дэмжээд, дэмжихгүй бол саналаа хэлээд явж байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа, мягмар гарагт чуулган хуралдахаар зарласан. Би ирсэн. Гэвч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Ямар нэгэн байдлаар хаяж явж, бойкотолсон зүйл байхгүй” гэсэн юм.

Баримт 12.

Д.Хаянхярваа нарын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх үеэр гишүүн О.Содбилэг “ЖДҮХС-гаас мөнгө авчихаад уучлал гуйгаад, зээлээ төлөөд явах нь учир дутагдалтай. Гэтэл жирийн иргэдийн дунд зээл авах гээд төсөл бичээд явж байгаа олон хүн байдаг. Энэ нь өмнөх Засгийн газрыг унагах, энэ Засгийн газрыг дэмжих шагнал байсан биш үү. Ингэж ойлгогдоод байна” гэж байв.

Баримт 13.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ сайн юм боллоо. Шалгалт оруулаад хоёр сар болж байна, цаашдаа ч олон юм илрэх байх. Өнөөдөр та нар сайхан харагдахгүй, шударга үнэний туйл болсон гэж бодож байна уу, би та нарыг мэднэ шүү дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. Намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг бүр сайн ойлголоо. Энд байгаа зарим нөхөд МАН-ын нэрээс дэвших боломжгүй шүү гэдгийг дахиад хэлчихье.

Баримт 14.

Эртхэн зам мөрөө хөөгөөрэй. Надад намын ард түмэн байна, ард түмэн байна. О.Содбилэгээ нефтийн үйлдвэрийг битгий нураачих гээд бай. Үнийг нь өсгөж байгаа, ард түмний өмчийг “шааж” байгаа хүмүүс та нар шүү. Би энэ байр суурь дээрээ хатуу зогсоно. Өөрсдөө хулгайч байж бусдыг хулгайч гэж хэлээд хэрэггүй. Цаг нь болохоор өөр олон зүйл ярина аа. Шударга ажиллаж байгаа” гэсэн хариу өгч байлаа.

Баримт 15.

Харин О.Содбилэг гишүүн "У.Хүрэлсүх сайд та нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаа хүмүүс байна Содбилэгээ гээд байх юм. Би нефтийн салбараар энэ танхимд сууж байгаа гишүүдээс илүү олон жил ажилласан туршлагатай хүн. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болоосой гэж хамгийн их ажиллаж явсан хүн. Та мэдэх учиртай. Танд хаанаас тийм мэдээлэл ирээд байгааг асуумаар байна. Хариуцлагын асуудлыг ярихаар сүүлдээ халиад байна.  ЖДҮ Засгийн газрыг огцруулах гол асуудал болгож гишүүд ярьж байгаа шүү дээ. Гэтэл та тойруулаад яриад байна” гэж байв.

Баримт 16.

Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ЖДҮ-ийг хамгаалсан зүйл байхгүй. Зарим нэг компани улсаас хэдэн тэрбумаар нь идэж уусны хажууд бол энэ жижигхэн асуудал. Нефтийн үйлдвэрийн асуудлаар та нар бүгдээрээ намайг дэмжих хэрэгтэй. Та нар бензин шатахууны үнийг хямдруулаарай. Засгийн газар хийх ёстой бүх зүйлийг чинь хийгээд өгчихсөн. Холбогдох татваруудыг чөлөөлсөн. Та нар одоо хангалттай баяжсан байгаа шүү. Олсон мөнгө чинь амаар чинь гарахаар болсон шүү. Одоо ард түмнээ бод. Үнээ хямдруулбал өөрийг чинь харин дахиад сонгож магадгүй, Содбилэг гишүүн ээ" гэсэн байдаг.

Баримт 17.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан "Цахим бодлогын түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 76.7 хувийн саналаар баталсан байдаг. Үүний дараа бүрэлдэхүүнд нь багтах сонирхолтой байгаагаа гишүүд илэрхийлсэн. Гишүүдийн ийн ярихыг харж суусан О.Содбилэг гишүүн “Манай гишүүд сошиал facebook л яриад байх юм. Бид хиймэл оюун ухаан, робот ярих ёстой” гэсэн нь тухайн үедээ анхаарлын төвд орж байсан юм.

Баримт 18. 

Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр О.Содбилэгийн зүгээс нэгэн санал гаргасан нь гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох тухай байв. Түүний тайлбарласнаар “Хэдий нэг жилийн ялгаатай юм шиг боловч ихээхэн өөрчлөлт гарна. Нэг жилийн ялгааг би ажлын хэсэгт өгсөн танилцуулгадаа оруулсан. Нэгдүгээрт, манайд олон сонгуулийн мөчлөг явагддаг. Их хурлын гишүүд ажлаа бүрэн хийж байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн үеэр гишүүд тойрогтоо очиж ажилладаг.

Баримт 19.

Хоёрдугаарт, Хөгжлийн төлөвлөгөөг таван жилээр хийхэд илүү тохиромжтой байгаа юм. Францын парламент хөгжлийн төлөвлөгөөг хэдий хугацаанд үргэлжлүүлбэл үр дүнтэй талаар туршлагаасаа үндэслэн ярьсан байсан. Энэ нь гурваас найман жилийн хугацааг харахад таван жилийн хөтөлбөр төлөвлөгөө хамгийн зөв шийдэл гэснийг тодотгосон байсан. Хэрвээ ийм бодлого нэвтрүүллээ гэхэд түүний хэрэгжилтэд алдаа дутагдал байвал засах боломжтой.

Баримт 20.

Мөн үр дүнг нь харж, хянах боломжтой. Энэ үүднээс таван жилийн хугацаанд дунд хугацааны бодлого хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. НҮБ болон ихэнх олон улсын хөтөлбөрүүд таван жилийн мөчлөгөөр ажлаа төлөвлөдөг. Тухайлбал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тав, таван жилээр дүгнэж байгаа. Энэхүү мөчлөгт нийцүүлж манайх бодлогоо уялдуулж болно гэж үзсэн л дээ” гэсэн байдаг.

Баримт 21.

Т.Аюурсайхан тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Монголбанкнаас 2012-2016 оны хооронд хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрт шалтгалт хийсэн байдаг. Мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван их наяд төгрөгийг хэвлэж тараасан гэх асуудлыг шалгасан юм. Тэгэхэд О.Содбилэг гишүүн хамаарал бүхий Петровис ХХК-ийн охин компани болох НИК, Петростар ХХК-иуд 81 434 526 720 /наян нэгэн тэрбум дөрвөн зуун гучин дөрвөн сая  таван зуун хорин зургаан мянга долоон зуун хорин төгрөг/-ийг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Шатахууны жижиглэнгийн  худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн нь ил болж байлаа.

Баримт 22.

О.Содбилэг гишүүний жилийн орлого нь 22 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийнх нь 120 сая төгрөг. Хувьдаа Mercedes Benz,SLS 500, Mercedes Benz,G 500 машинтай. 1219 м2, 50000 м2 газар эзэмших эрхтэй. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 62 сая төгрөгийн хадгаламжтай. Дижиком ХХК, Лапис Прожект ХХК, Новодин ХХК, Висдом Пикчерс ХХК, Ажигана Групп ХХК, Ажигана Махимпекс ХХК, Ажигана Майнинг ХХК, Ажигана Монголмедиа ХХК, Ажигана ХХК, Петро Матад Лимитед ХХК, Эл Эс Өү ХХК зэрэг компаниас хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ.

Баримт 23.

УИХ-ын ээлжит сонгуулиар дахин нэр дэвших эрх О.Содбилэг гишүүнд олдоогүй. Шалтгаан нь тэрбээр дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрээнд байгаа коронавирусээс үүдэж гадаадад гацаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, О.Содбилэг хуулийн хугацаанд амжиж эх орондоо ирэх боломжгүй болсон хэрэг. Харин тэрбээр “Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 оны есдүгээр сард Эрдэнэт хотод ажил хэргээр очиход нь хэлсэн.

Баримт 24.

Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн найман жил ажиллахдаа чадах бүхнийг цааргалахгүй хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан ба хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” хэмээн тайлбарласан юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 46 дугаар тойрог буюу Орхон аймгаас сонгогдсон О.Содбилэг гишүүнийг танилцуулж байна. Эдийн засагч мэргэжилтэй О.Содбилэг 2003-2004 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташегаар ажилласныг эс тооцвол 2012 оныг хүртэл хувийн хэвшилд ажилласан нэгэн. Харин 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа нэгэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (73.111.180.213)
    luivarchid
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    xulgaichin aluurchini xuu adilxan xulgaich mongol oorsdoo shataxuunaa nerdeg bolchvol ene chenjuud orloggui bolno
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.52)
    2 doh uyiin shimegchdiin tuleelel.
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (150.129.142.50)
    Garahgui
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Ksa (202.126.89.82)
    Их л сайн хүн байдаг юм даа. Яагаад муулаад дарах гээд байдаг юм бол? Өөрийгөө рекламддаггүй , попордоггүй.
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.107.121)
    одоо но нь илэрнэ...НИК-г үнэгүй авсанштээ..
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
    • Би
      Жижиг хувьцааг ч точка д гардгаас дор дээрэмдсэн!
      2020 оны 05 сарын 24
  • Амжилт (64.119.19.12)
    Ойворгон сагсуу биш, даруу төлөв, сайн хүмүүжилтэй залуу
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Rus (83.20.250.164)
    Hoogood zailuul mongol ulsyg ger buleeree sorson sorogch nar odoo tegeed tendee uldvee novshiin tsagaach
    2020 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 18 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 23 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    14 цаг 50 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 11 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 16 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК