Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тахиа донгодоход Баасанхүү гурван удаа урвана

2020-5-25
0
ЖИРГЭХ

Баримт 1.

О.Баасанхүү нийслэлийн 42 дугаар сургуулийг 1992 онд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1997 онд тус тус төгсчээ. Төгссөн жилдээ Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд 1999 оныг хүртэл багш, “Дэлгэрэнгүй хууль” ТББ-ыг байгуулж тэргүүнээр нь ажиллах болжээ. Улмаар 2012 оныг хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажилласан байна. Мөн 2000-2010 оны хооронд "Advocates International" олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч хийжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн дэргэдэх 2008 онд Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн хийж байгаад 2012 оныг хүртэл Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх хийсэн байна.

Баримт 2.

Түүний улс төрд орсон цаг үе нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай шууд холбогддог. Учир нь, МАН МАХН нэрээ халахад Н.Энхбаяр түүнийг нь шүүрэн авч нам байгуулахаар болсон байдаг. Энэ үед О.Баасанхүү МАХН нэрийг авах асуудалд өмгөөлөгчөөр ажиллах гэрээг Н.Энхбаяртай байгуулж байв. Дараа нь Н.Энхбаярын баривчилгааны өмгөөлөлд мөн оролцсон байдаг. Үүнийхээ шанд, шагналд нь О.Баасанхүү 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтад багтаж чадсан юм.

Баримт 3.

Хэдийгээр түүнд УИХ-д сонгогдох боломж хомс байсан ч жагсаалтын эхэнд байсан Н.Энхбаяр тэргүүтэй гурван хүний нэрийг татсанаар О.Баасанхүү автоматаар сонгогдож, анх удаагаа УИХ-ын гишүүн болж байв. Анх удаагаа сонгогдсон О.Баасанхүү гишүүний хувьд чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх бүртээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлыг хөндөж, түүнийг өмөөрч дуугардаг байсан юм. Цаашлаад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өргөн барьж, парламентыг хэсэгтээ л  “ажил”-тай болгож байлаа.

Баримт 4.

Гэвч Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг парламентын төвшинд өндрийг нь авахуулсан О.Баасанхүү БНСУ руу нисч Н.Энхбаяр даргатай уулзаад ирснийхээ дараа тогтоолын төслөө буцаан татаж байсан юм. Үүнд нь эгдүүцсэн одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж О.Баасанхүүг “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж, УИХ-д үсрээд орж ирсэн, нөхөр Монголын парламентаар тоглолоо” хэмээн эгдүүцэж байсан удаатай.

Баримт 5.

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн тэрбээр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар тавхан хоногийн хугацаанд ажилласан нэгэн. Түүнийг дарга болсны дараа “Шударга ёс” эвсэл задарснаар Бүлэг нь задарч, үйл ажиллагаа явуулах эрхзүйн чадамжгүй болсон хэрэг.

Баримт 6.

Гишүүн О.Баасанхүүг МАХН-аас найман удаа хөөсөн гэдэг. Өөрөө ч энэ тухайгаа нуудаггүй. Тэрбээр “Н.Энхбаяр дарга ганцхан намайг гомдоогоогүй л дээ. Олон хүнийг гомдоосон байна. Энэ жагсаалт түүний улс төрийн бүх амьдралаар хэмжихэд хэтэрхий их тоо хөврөх юм билээ. Гомдоосон хүмүүс нь зөвхөн манай намаар тогтохгүй МАН-ын Сү.Батболд,С.Баяраар зогсохгүй АН-ын “Женко”, С.Эрдэнэ гээд зөндөө олон хүнийг гомдоосон байдаг. “Нэг, хоёр хүнийг гомдоосон бол асуудал надад байна гэж би үзнэ” гэж байв.

Баримт 7.

О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын сонгуульд оролцсон болон бусад үеийн санхүүжилтээ шашны байгууллагаас авдаг гэсэн хардлага улс төрийн хүрээнд явдаг. Харин тэрбээр “Би чинь баян хамаатантай хүн. Тэр хүн MCS, Петровисоос дутахгүй баян. Тэр ах маань намайг дэмждэг. Маш баян хүн байгаа. Чамайг элдвийн юмтай хутгалдуулмааргүй байна, ажлаа л сайн хий.

Баримт 8.

Улс төрд хамгийн их амжилтыг гаргаарай л гэдэг. Хуучин Н.Энхбаяр даргыг дэмжиж байсан юм байна лээ. Н.Энхбаяр дарга харин эргээд хэлмэгдүүлсэн байдаг. Улс төрд нөлөөтэй тийм хүн байгаа. Бид хоёрын намын үзэл бодол өөр учраас улс төр ярьдаггүй. Зөвхөн садан төрлийн холбоотой. Би хадам аавынхаа зургийг зардагаа нуудаггүй. Манай аав, ээж хоёр ч хөөрхөн бизнестэй” хэмээн тайлбарласан удаатай.

Баримт 9.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай болон О.Баасанхүү гишүүн нарын уулзалтын бичлэг саяхан олон нийтэд ил болсон. Бичлэгт “Жилдээ 100 сая төгрөг байхад явна. 100 мянган ам.доллар өгчихвөл “алах” гээд байна. Б.Хурцыг Солонгос явчихвал бүр их мөнгө олно.

Баримт 10.

Эхлээд 50 мянган ам.доллар өгчих. Түүгээр би тоглоё. Хэрвээ казиногоор ялагдвал тэгээд больё. “Сахал” Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод л сууж байна шүү, энүүхэндээ”. Генералын цэрэг нь би. Энэ хүн миний дарга. Дэслэгчийн хувьд энэ хүний өмнө ёсолж байна” хэмээн ярьсан байдаг.

Баримт 11.

Харин гишүүн О.Баасанхүү уг уулзалтыг тайлбарлахдаа “Нэг нам гэхэд л дор хаяж 50 сая төгрөгөөр судалгаа хийлгэдэг шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн нам хурал хийхэд 127 сая төгрөг гэдэг бол бага мөнгө. Тэрний 60 сая төгрөгөөр нь "Баянгол" зочид буудалд гишүүдээ байрлуулсан. Мөнгө дууссан. Тийм учраас зургаа заръя гэж бодоод тухайн үед Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байсан болохоор нь тусламж гуйсан. Өөрөөр хэлбэл, би Б.Хурцаас миний энэ асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн юм.

Баримт 12.

Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Т.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулсан. Тэнд миний нэг л буруу бий. Архи ууж чадахгүй байж архи уусан. Бусад нь тэнд ярьсан зүйл бол зүгээр л яриа. Би төрийн эсрэг яриагүй. Авлига, албан тушаалын хэрэг яриагүй. Намаа яаж санхүүжүүлэх тухай л ярьсан. Сард найман сая төгрөг, жилд ойролцоогоор 90-100 сая төгрөгийн асуудлыг л ярьсан” гэсэн байдаг.

Баримт 13.

Түүний эл бичлэгийн тухай ШИНЭН-ын дарга Ж.Батзандан “Нийт нэр дэвшигчдийн дунд 100 гаруй яллагдагч, Хөгжлийн банкнаас зээл авсан, арилжааны банку дампууруулсан этгээдүүд нэр дэвшиж байна. МАНАН-гийн хүмүүс зүсээ хувиргаж нэр дэвшлээ. Зарим нь ардчиллын нэрээр нэр дэвшиж. Зүсээ хувиргасан авлигачдыг хөөж явуулах эрх нь ард түмэнд бий. Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц, Т.Бадамжунай нарын бичлэг задарсан. Бидэнд мэдээлэл нь ирсэн.

Баримт 14.

Бүлэглэл ямар аймшигтайг УИХ-ын нэр бүхий таван гишүүн хэлж тэмцсээр ирсэн. МАНАН бүлэглэл төрийн эрхийг яаж хууль бусаар хэрэгжүүлдгийг, МАНАН бүлэглэлийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд, дэслэгч О.Баасанхүү яаж мөнгө авч ажилладагыг бичлэгээс харлаа. УИХ-д ганц дэслэгч О.Баасанхүү биш цөөнгүй ийм дэслэгч бий. Энэ хүмүүс Монголын төрөөр тоглосон. Уул уурхайн том ордуудыг хулгайлсан. Хүүхдийн парк, Сүхбаатарын талбайг хулгайлсан. Дэслэгч О.Баасанхүү шиг олон бичлэг задарна” хэмээн мэдэгдэж байлаа.

Баримт 15.

Н.Энхбаяртай хийх зөрчил нь МАХН-д өөрийн гэсэн орон зайгүй болгосон О.Баасанхүү улс төрийн сонголтоо хийж, АН-д элссэн нь өнгөрсөн сарын үйл явдал. Уг шалтгаанаа тэрбээр 2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна.

Баримт 16.

МАН сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 онд УИХ дахь АН-ын суудлыг 39 болгох шаардлагатай гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл 1992 оноос хойш АН нэг ч удаа 39 суудал авч байгаагүй. Тэгсэн хэр нь янз бүрийн намтай эвсээд явахараа алаг бөөр шиг өөр өөр үзэл бодолтой олонх болдог. Одоо МАН дүнгээ тавиулах цаг болсон. Нийтээрээ МАН-аас хариуцлага нэхье. Тиймээс сөрөг хүчнийг нэгтгэе.

Баримт 17.

Харин О.Баасанхүү гишүүнийг “Шархаданд очиж мэдрэлээ шалгуул” хэмээн загнаж байсан АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам шинэчлэлийн бодлогоо сүүлийн гурван жил хэрэгжүүлж 200 мянган гишүүнтэй болж чадсан. Таван намын нийлмэл Ардчилсан нам нь сүүлийн гурван жилд үзэл бодлын хувьд нэгдмэл байж чадаагүй.

Баримт 18. 

Эрх чөлөө, ардчиллын төлөө нэгдсэн юм. Тэр утгаараа эрх чөлөөний таван тулгуур дээр баруун төвийн үзэл баримтлалтай нам болон төлөвшлөө. Энэ цаг үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү 1994 оны Ардчилсан намын гишүүнчлэлээ эргэн сэргээж, хэт олонход хүчтэй сөрөг хүчин болж нэгдэхээр боллоо” гэж байв.

Баримт 19.

О.Баасанхүү нар МАХН-ын II Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, чуулганд оролцогчдын 94.4 хувийн саналаар түүнийг намын даргаар сонгож байв. МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүлсэн байдаг.

Баримт 20.

Гэвч Дээд шүүх хүсэлтийг хэлэлцэх байсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяр болон О.Баасанхүүгийн талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар хойшилж байв. Улмаар Дээд шүүх О.Баасанхүү нарын хүсэлтийг хэлэлцээд түүнийг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан билээ.

Баримт 21.

Энэ үеэр О.Баасанхүү гишүүн “2016 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр би орсон. Ц.Элбэгдорж өрөөндөө согтуу байж байсан. Тэгээд надад “Н.Энхбаяр бид хоёр найзууд болсон. Танай Н.Энхбаярыг би Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнээ” гэж хэлсэн. Сонин байгаа биз. Та гайхах нь аргагүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг үү. Н.Энхбаяр дарга, Ц.Элбэгдорж хоёр нэг хүн болчихоод байгаа гэсэн үг мөн үү. Бүх зүйлийн араас харагдаж л байна шүү дээ. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дарга гэдэг энэ хүмүүсийг МАХН-аар тоглохыг нь би зөвшөөрөхгүй” гэсэн удаатай.

Баримт 22.

Мөн “Даргаа, би сайд болвол ямар вэ гэж намайг асуухад, чи сайд болоод хэрэггүй ээ. Яагаад гэвэл бохир, заваан юм их хийдэг юмаа гэж Н.Энхбаяр дарга хэлж байсан. Одоо ингээд харж байхад намайг тэгж хамгаалж үлдсэнд нь баярладаг юм. Манай Ц.Оюунбаатар, Б.Баянсэлэнэ, Ц.Шаравдорж бүгдээрээ л нөгөө гурван үсэгтэй хэцүү нэртэд данстай болчихсон явж байгаа.

Баримт 23.

Заримынх нь материал прокурорт ч оччихсон их төвөгтэй байгаа шүү дээ. Г.Шийлэгдамба таван жилийн ялтай шоронд байна.Тухайн үед би ямар азаар сайд болоогүй юм бэ гэж одоо боддог. Даргадаа баярладаг юм. Нээрээ юмыг яаж мэдэх вэ, чи энэн дээр гарын үсэг зур гээд хууль бус юман дээр хуурч мэхлээд зуруулчих ч байсан юм билүү” гэж байлаа.

Баримт 24.

О.Баасанхүү гишүүний хувьд энэ удаагийн сонгуулиар АН-аас Орхон аймагт дахин нэр дэвшихээр болоод буй. АН-ын хувьд сонгуульд нэр дэвшигчдэдээ 100 сая төгрөгийн босго тогтоосон байдаг. Харин О.Баасанхүү гишүүний хувьд 100 сая төгрөгөө АН-д тушаасан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр “Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай” хэмээн ярьж байв.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 47 дугаар тойрог буюу Орхон аймгаас сонгогдсон О.Баасанхүүг онцолж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд багш, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.179.26.63)
    ийм байр суурьгүй, улс төрийн янхан болсон, христчин нөхрийг байсан байранд нь буцааж тавиарай Эрдэнэтчүүд ээ, Хурцын цэрэг, Бадамжунайн бөгсний алчуур. Мөнгөөр ивээн тэтгүүлж, тэднийхээ бүх үзэл бодлыг улс төрийн шийдвэрт оруулах гэж согтуу солиотой хүн шиг улайран дайрагч. Ийм новшнуудаас төр цэвэрлэгдэх ёстой. Нямдорж сайд, Шударга 5 гишүүний гаргасан Зоригийн аллагад хэлмэгдүүлсэн хэргийг өөрөө хийсэн мэь оноо авахаар дайрч манай Эрдэнэтчүүд гэж үмхий амаараа хуцна, ийм хөгийн амьтныг Эрдэнэтчүүд сонгож өөрсийгөө доош оруулахгүй биз ээ.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (73.221.181.240)
    адгийн шаар
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Иргэн (202.126.89.221)
    Энэ бүтэхгүй нөхөрөө яаж ч мэднэ иймэрхүү урвагчидаас л хол байх хэрэгтэй
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.27)
    Адилдаа адил годилдоо годилууд
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Би (66.181.161.56)
    Бааска Эр хүн!
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
    • Иргэн
      Янхан эм ч юм уу
      2020 оны 05 сарын 26
  • сонгогч (202.9.46.175)
    ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮМҮҮС НЭР ДЭВШИХИЙГ МОНГОЛЫН ШҮҮХ ЗОГСООЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ, СОНГОГЧИД ТЭДНИЙ ЭСРЭГ САНАЛ ӨГЧ, СОНГОГЧДЫГ БАСАМЖЛАН, ДОРОМЖИЛЖ БУЙ ТЭР ҮЙЛДЭЛД НЬ ХАТУУ ХАРИУ БАРЬЖ ЧАДНА.. СОНГОГЧИД ИЙМ ЗАМААР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДНА. ӨӨРӨӨР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ…
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Иргэн (103.11.193.202)
    Эрдэнэтийнхэн чамайг сонгохгуй. 1.49 ийг хамгаалагч 2.Эрдэнэтийн хоерыг яргалж тамласан Хурцын цэрэг
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.78.43)
    ӨӨДГҮЙ ӨӨЛД ГЭЖ,ЭНЭ БААСЫГ ХЭЛНЭ
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Zochin (150.129.142.50)
    3 dongodohod unadagch daraa Burhanii aguu huuhed boldiimda. Bible unshij uhaarch gemshitsgee humuusee.
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • zochin (203.91.115.245)
    Тэнэг хүн тэнгэрээс нэг ах гэдэг үг байдаг. Юу ч бичиж болно, бурханаар нь оролдоход аюултай
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.245.6)
    Гөлийсөн хулгайч царайлсан түгжил
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.245.6)
    hi
    2020 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 43 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 53 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 47 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 50 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 50 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 38 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 53 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 58 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 1 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 7 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 14 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 35 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК