Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Лүнгийн замын тийрэн

2020-7-10
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Д.Дамба-Очир Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1981 онд, хойно Одесс хотын  Политехникийн дээд сургуулийг автоматжуулалтын инженерээр 1986 онд тус тус төгсчээ. Одессоос ирснийхээ дараа “Очир төв” компанийг үүсгэн байгуулж, 2000 оныг хүртэл хувийн хэвшилд ажилласан байна. Улмаар 2000 онд УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилоход Худалдаа эрхэлсэн захирлаар очиж 2005 оныг хүртэл ажиллажээ.

Баримт 2.

Энэ үедээ Орхон аймгийн МАН-ын хорооны дарга болж, 2008 оны сонгуульд УИХ-д нэр дэвшин сонгогджээ. Д.Дамба-Очирыг үргэлж дагадаг нэг асуудал нь Төв аймаг дахь Лүнгийн зам. Тэрбээр анх 2006 онд Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 километр замын тендерийг нууцлаг байдлаар авч, Лүнгийн замын түйрэн болтлоо нэр холбогдсон байдаг. Үүсгэн байгуулсан “Очир төв” компани нь Лүнгийн замын 21 тэрбум төгрөгийн тендерийг авснаасаа хойш 10-аад жил барьсан урт удаан хугацааны түүхтэй.

Баримт 3.

Анх уг замын ажлыг 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар гэрээлсэн байдаг. Тухайн үед улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу гаргасан мөнгөө 3-4 дахин нугалж олдог концессийн гэрээ байгуулан орсон гэдэг. Тендер нь олон улсад нээлттэй байсан ч олон жил хэл ам дагуулсан чанаргүй зам барьдаг “Очир төв” компани хэрхэн өрсөлдөж, ялсан нь одоо ч маргаан дагуулдаг. Энэ тухайгаа тэрбээр “Энэ хямралтай цагт, зээл олгохгүй байгаа ийм хүнд үед бүхэл бүтэн 123 километр зам барьж дуусгана гэдэг амар ажил биш. Гэсэн ч манайхан дийлэнхийг нь хийчихсэн.

Баримт 4.

Одоо 20 километр замын асуудал л байна. Замын ажил улирлын чанартай болохоор одоо түр зогссон. Намайг зам барих мөнгийг аваад идчихсэн, сонгуульдаа ашиглачихсан мэтээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл бид ганц л  зүйлийг хариуцлагатай мэдэгдэж байгаа. “Очир төв” компани замын ажил гүйцэтгэсэн мөнгөө улсаас аваагүй байгаа. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа, бүх ажил дууссаны дараа санхүүжилтээ нөхөж авах хууль дүрэмдээ захирагдаж байгаа шүү. Бид нийт тавьсан замын ажилдаа 16 тэрбум төгрөг зарцуулчихсан байгаа” хэмээн ярьж байжээ.

Баримт 5.

Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс бага хувийн хүүтэй зээл авч, иргэдэд очих боломжийг хулгайлсан гишүүдийн нэгээр тодорсон юм. Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлах нэгдлээс дэлгэсэн баримтаар тэрбээр “Сапфир стоун” ХХК-ийн төслийг дэмжүүлж, санхүүжилтэд багтаахаар ХХААХҮ-ийн сайдад ханджээ. Ингэхдээ нь зээлийн гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгө тавихгүйгээр санхүүжилт авах зорилгоор ЖДҮХС-гийн зарим албан тушаалтанд хууль бусаар нөлөөлж байсан тухай бид хэдийнээс мэддэг болсон.

Баримт 6.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын гэх хоёр компанийн нэрийг сайд нь ЖДҮХС-гийн захиралд өгчээ. Ингэхдээ “Дамба-Очир гишүүнтэй яриад уулзаарай” гэсэн байна. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа эхлээгүй, төслийн материалуудыг хүлээж авч дуусах үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын Ажлын албанаас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж “Дамба-Очир гишүүн ирж уулзаач гэж байна” хэмээжээ. Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Төрийн ордонд очиж эрхэм гишүүний өрөөнд орж уулзсан байна.

Баримт 7.

Ингэхэд Д.Дамба-Очир “Хоёр материал хүргүүлсэн. Сайдад чинь хэлсэн. Сайд чинь мэдэж байгаа. Буруу дутуу зүйл байвал чи өөрөө үзэж хараад надад мэдэгдээрэй. Би чиний даргын дарга шүү” гэжээ. Д.Дамба-Очир гишүүний хэлсэн хоёр компанийн нэг нь “Сапфир стоун” ХХК байсан байна. Мөн тэрхүү хоёр компанийн нэг нь уул уурхайн олборлолт хийж, нөгөөх нь олборлосон чулуугаар нь бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл байжээ. Дараа нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа ид явагдаж байх үед Д.Дамба-Очир гишүүний Ажлын албанаас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй дахин холбогдож “Ирж уулз” хэмээн дуудсан байна.

Баримт 8.

Тухайн үед Д.Дамба-Очир гишүүний “захисан” хоёр компанийн нэг нь сонгон шалгаруулалтаар хасагдсан тул ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эмээгээд очоогүй аж. Гэтэл гишүүн Д.Дамба-Очир ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү “танихгүй” дугаараас залгаж, утсаа авахад нь “Дамба-Очир байна” гээд араас нь “Сайдтай чинь ярьчихсан. Сайд чинь болно гээд байхад та нар дээр очоод яагаад болохоо больчихоод байгаа юм бэ” гэж хашхирч загнаад сүйд болсон байна.

Баримт 9.

Тэрбээр хариу ч сонсолгүй “Болгоорой, бүтээгээрэй” гэчихээд утсаа салгажээ. Гэсэн ч Д.Дамба-Очирын хоёр компанийн нэгийг Төсөл сонгон шалгаруулах комисс нь санхүүжилтэд багтаах боломжгүй гээд хасаж шийдвэрлэжээ. Харин “Сапфир стоун” ХХК нь “дээрээс” чиглэлтэй байсан тул дэмжлэг авч, санхүүжилтэд багтсан байгаа юм. Төслийн сонгон шалгаруулалт явагдсаны дараа “Сапфир стоун” ХХК-ийн захиралтай хамт н.Батжаргал, мөн өөрийгөө Д.Дамба-Очир гишүүний зөвлөх гэж танилцуулсан залуу ЖДҮХС дээр очсон байна.

Баримт 10.

н.Батжаргал гэдэг хүн нь “Манайхаас хоёр төсөл өгсөн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан нэг компанийнхаа төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна” гэжээ. Хууль журмын дагуу сайдын тушаалд нэр нь орж, санхүүжилт авах компаниуд барьцаа хөрөнгийн шаардлага хангаж байж санхүүжилтээ авах ёстой байв.

Баримт 11.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалд багтсан “Сапфир стоун” ХХК ч энэ журмын дагуу барьцаа хөрөнгөө тавих учиртайг ЖДҮХС-гийнхан хэлээд бүрдүүлэх материалын жагсаалтыг тэдэнд өгчээ. “Сапфир стоун” ХХК-ийнхан “Очир төв” ХХК-ийн Орхон аймаг дахь үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих санал ирүүлсэн байна. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь “Голомт” банкны барьцаанд тавигдчихсан байж. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийнхээ гэрчилгээний хуулбар хувь, нотариатаар гэрчлүүлсэн баримт зэргийг авч ирэхгүй байсан гэх. Тиймээс ЖДҮХС-гийнхан “Сапфир стоун” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзжээ.

Баримт 12.

Тэгэхэд нь Б.Батзориг сайд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Дамба-Очир гишүүн яриад байна. Хурдан шийдээд өгөх арга бий юү. Наад хүн чинь Эдийн засгийн байнгын хорооны дарга. Манай яамтай холбоотой олон асуудлыг шийддэг” гэж хэлжээ. Бас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Ажлын албаараа дамжуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг дахиад “Ир” хэмээн дуудсан аж. Очоод уулзахад нь “Сайдтай чинь тохирсон.

Баримт 13.

Би өөрөө арыг нь даана” гэжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг ажил дээрээ очоод уг зээлийн гэрээг хариуцсан хэлтсийнхээ даргатай зөвлөлдөөд Д.Дамба-Очирын УИХ-ын гишүүний албан бланк дээр “Хариуцлагыг хүлээнэ” гэж бичүүлж авъя гэж шийдэж. Энэ талаар “Сапфир стоун” ХХК-ийн асуудлаар тус сан дээр очсон н.Батжаргалд хэлэхэд удалгүй Д.Дамба-Очир гишүүний гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг аваад иржээ. Гэхдээ тэр нь скайнердсан бололтой, илт хуурамч харагдсан тул тэр бичгийг нь хүлээж аваагүй аж. Дахиж яваад албан ёсны бичиг авчирч өгөхөд нь гэрээг байгуулж, санхүүжилт олгожээ.

Баримт 14.

Ингэж дахин бичиг авчрахдаа н.Батжаргал нь “Энэ албан бичиг хэзээ ч ил гарах ёсгүй шүү гэж Дамба-Очир гишүүн өөрт чинь хэлүүлсэн” гэж хэд хэдэн удаа сануулсан гэнэ. Барьцааны тухайд сүүлд нөхөж тавьжээ. Ингэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийг ЖДҮХ-гаас авсан байдаг юм. Сүүлд нь юу болсныг олон нийт мартаагүй нь лавтай. Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ түүнийг авч үлдсэн билээ.

Баримт 15.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаанаа тайлбарлахдаа “Дамба-Очир гуай, та өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн юм байна лээ. Тэр хүн чинь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэн. Талыг нь нөгөө хүмүүстэйгээ нийлээд олон зүйлд ашигласан. Дамба-Очир гуай та зээл аваагүй гэж тайлбарлаж болно. Гэхдээ яаж ч харсан ийм л асуудал байгаа” гэж байв.

Баримт 16.

Мөн “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байна тэр шударга ёс. Хууль ёсыг дээдлэнэ гэсэн үндсэн зарчимтай энэ УИХ чинь хүмүүсийг яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр "УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүй шалга л даа" гэж байна.

Баримт 17.

Гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, жирийн иргэнийг шалгах хоёр тэс өөр. Жирийн иргэн болох дээрх сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байна. Шийдвэр гаргасан хүн болох УИХ-ын гишүүн нь одоо чуулган дээрээ сууж л байна ш дээ. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсны төлөө би саналууд оруулж ирж байна" хэмээн бухимдаж байв.

Баримт 18. 

Харин гишүүн Д.Дамба-Очир “Би ямар ч зээл аваагүй. Би тэр тусмаа манай гэр бүлийнхэнтэй хамааралтай ямар ч компани ЖДҮ-гээс зээл аваагүй. УИХ-ын гишүүний хувьд тойргийн компани, аж ахуйн нэгжийг дэмжиж, туслах үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу Эрдэнэт хотынхоо компанийг дэмжих бичиг гаргаж байсан. Тэр бол миний болон манай гэр бүлтэй ямар ч хамааралгүй. Ер нь бол 40 гаруй гишүүн тодорхой компаниудыг дэмжих бичиг гаргаж байсан. Үүнийг надтай нялзааж байна” гэсэн тайлбар өгч байлаа.

Баримт 19.

УИХ-аас томилсон Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг парламентаар хэлэлцэхээс өмнө Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Дамба-Очир гишүүн Оюутолгой компанид өгсөн тухай мэдээлэл хэсэгтээ шуугиан тарьж байлаа. Хэдийгээр нууцаас гадуурх мэдээлэл гэж тайлбарласан ч УИХ-аар хэлэлцсэний дараа, Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах ёстой атал төрийн түшээ тэр дундаа Эдийн засгийн байнгын хорооны даргын дүгнэлт хүргүүлсэн нь зохимжгүй үйлдэл байсан юм.

Баримт 20.

Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах нь зөв байж болох ч түүний энэ үйлдэл өөрийг нь болоод УИХ-ыг нийгэмд муухай харагдуулсан нь энэ. Тэгээд бүр албан бичиг явуулсан эсэхээ “мэдэхгүй” хэмээн мэдэн будилсан нь түүнийг бүр ч зохисгүй харагдуулж байлаа.

Баримт 21.

Уг асуудалтай холбогдуулж, МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцож, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ талаар Д.Дамба-Очир “Оюу Толгой компани Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар албан ёсоор тайлбар өгөх хүсэлт ирүүлсний дагуу явуулсан. Энэ бол Байнгын хорооны өдөр тутам явагддаг л үйл ажиллагаа.

Баримт 22.

Энэ МАН чинь коммунист нам болчихсон юм уу. Хяналтын ерөнхий хорооны дарга дуудаж авчраад намаасаа хөөдөг болчихсон юм уу. Нэртэйгээр нь УИХ-ын гишүүнээс болон намаасаа хөөчих. Оюу Толгой компаний холбоотой асуудлаар Тагнуулын ерөнхий газраас ямар ч хууль зөрчсөн үйлдэл алга гэж мэдэгдсэн. Би МАН-д 1986 онд элссэн. Хяналтын хороо шийдвэрээ эргэж харах байх гэж бодож байна” хэмээн эгдүүцэж байв.

Баримт 23.

2016 оны сонгуулиар Орхон аймгаас сонгогдсон гишүүн Д.Дамба-Очир өнгөрсөн хугацаанд Дундговь аймгийг тойглож, услаад байв. Үүгээрээ тэрбээр энэ сонгуулиар Дундговьд нэр дэвшинэ гэдгээ бараг л зарлачихсан юм.  Дундговь бол түүний аав, ээжийн нутаг юм гэдэг. Гэвч Дундговь аймаг Сү.Батболд нэр дэвшсэнээр Д.Дамба-Очир гишүүн тойроггүй хоцорсон байдаг.

Баримт 24.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир 420 саяар үнэлэгдэх 3 орон сууцтай. Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр түүний орлогын хэмжээ 2015 онд 688 сая байсан бол 2017 онд 24 сая болж 28 дахин буурсан байдаг.

image

УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрог буюу Орхон аймгаас сонгогдсон Д.Дамба-Очир гишүүн чимээгүй л явна. 1991 оноос “Очир төв” компанийг үүсгэн байгуулж, 2000-2005 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан тэрбээр 2008 он, 2016 онд тус тус УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан нэгэн. Түүний хамаарал бүхий компанийн бүтээн байгуулж, гүйцэтгэсэн Лүнгийн зам бүхий Төв аймгийн Баянхангай, Атар 13 гэх газар өчигдөр 15.50 цагийн орчимд аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдаж, зорчих хэсэг усанд авсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Zochin (66.181.161.71)
    Urvagchid turiin huuli tsaaz ul toirhiin huuliig uzuul Odoo tsagiin hamgiin adgiin sug mun.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • хахаха (103.111.68.3)
    Сэлэнгийнх гэхээр хужаа цустай хүн байх нь дээ.
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.23.150)
    Шалгаач энэ дуракыг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдаж тавлаж байсан үе нэг юм ингэж дуусах гэж. Миний сайхан найз Лүнгийн замын засвар хийхээр тасалж хаясан тэмдэг тавиагүй орхисон хэсэг рүү машинтайгаа унаж эр нөхөр, хүүгээ орхин одоход энэ хүн юу ч мэдэхгүй л яваа. Тэр Очир гэдэг компани өөрөөсөө 16 тэрбум төгрөг гаргаж зам барьдаг ямар овоо компани вэ? Тэр мөнгийг хаанаас гаргацын шалгах хэрэгтэй. Эсвэл хувийн хөрөнгө оруулалтаар эрэмдэглэж барьсан замыг дахиж бариулах хэрэгэй, буцаан төлүүлэх хэрэгтэй. Тэр олон хүний амиар тоглож нус нулимсаар нүүр олж явсаар өдий хүрсэн шангаа хүртэх ёстой.
    2020 оны 08 сарын 05 | Хариулах
  • ЖДҮ - сан (150.129.141.125)
    Дамба-очирыг одоо шалгаад шийтгээч ээ гишүүн байхад нь манай шүүх чадахгүй байсан одоо яагаад байна шүүх прокуророо ялгавартай хууль үйлчилээд байна уу
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • иргэд (150.129.141.129)
    Дамба-Очир бол намынхаа нэр нүүрийг төрийн нэр хүндтэй хамт залгисан тийрэн,хүн мундсан биш ийм хоолны савыг нэр дэвшүүлэж сонгож,сонгуулаж байсан нь нам төрийн шившиг.
    2020 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.254)
    МАН-ыг гутаагч
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.46.61)
    Лүнгийн замаас илүүтэй РИО-д Оюутолгойг шалгасан УИХ-ын шалгалтын дүнг аваачиж өгсөн нь үнэн дургүй хүргэсэн шүү?
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
    • нэг
      яг үнэн. их хурлын гишүүн хүн байж сүү горьдсон гөлөг шиг гадаадуудад тийм бичиг бариад гүйж байсан гэж бодохоос л ой гутмаар. мөнгөний төлөө тэгж байгаа хүн бол амь тулсан дайны үед бол хамгийн түрүүнд урвана. урвагч новш
      2020 оны 07 сарын 23
  • Зочин (202.9.40.37)
    шунэлыг сайн шийтгэнэ шүү???
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    har tahalaas doloon dor adagin nobshhhhh, bariaaach
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • BUD (64.119.20.62)
    ENE BALAIG SHOROND NI KHIIGEECHEE
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • mgl emegtei (77.87.228.70)
    Jinhene urwagch mon ene hyn
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • hi (202.131.233.11)
    lungiin zam heden arvan hunii amind hurlee arai l denduu tiirenguud umaa zamiig tam bolgoson erh medeltnuud, zamiin dugnelt ni shal hydal garna dandaa
    2020 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.46.38)
    Дамба-Очир яахчгүй ээ энэ чинь хуулийн дээгүүр гишгэчсэн хулгайч луйварчдын л нэг. Задарсныг дарна гэсэн харж л байцгаахаас
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
    • дамба тийрэн
      Дарвайж очоод ОТ-д нууц материал дамжуулсан хар хошного
      2020 оны 07 сарын 14
    • до
      ал наадхаа
      2020 оны 07 сарын 14
  • zochin (59.153.115.158)
    iim tiirenguud uxej dald oroosoi
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.24)
    Аливаа юм өөрийн хэмжээндээ байх хэрэгтэй л гэдэг Дамба-Очирын хувьд хэмжээ нь ч хэтэрнэ хэтэрнэ гэхэд дэндсээн. Төр засгийн мөнгийг авч идэх ард олныг чирэгдүүлэх, гадны компаний эрх ашигт үйлчлэх эрх мэдэл албан тушаалаа ашиглан мөнгө цохихдоо ч гаршсан гишүүн гишүүн ч гэж дээ хулгайч даа. Үйлдсэн хэргээ нууж гишүүнийний албан тушаалаар халхлан олон ч жил хэргээс зугтаж нуугдлаа одоо болоо биз ээ. Хамгийн бузар нь Оюутолгоыг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг РИО-д өгчихөөд өө би өгсөн гээд хээв нэг байсан нь олон түмний зэвүү дургүйг ч хүргэсээн дээ ер нь л ийм амьтсыг шүүх мүүх гэлгүй шууд л цаазлах хэрэгтэй юм шиг санагдсан. Улс орон ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой УИХ-ын гишүүн хүн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг өгчдөг гэхээр хэлэх ч үг олдохгүй болчдын билээ
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    eniig shorond xiij tejeej yaxav ooriin xorongoor xulgai xuusen zamaa zasaarai es tegvees burxan chamtai tootsox baikh shuu
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.37.34)
    хулгайчыг бариач
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.26.39)
    Dambaochir al chediin schorond baich estoi.
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.47.21)
    Хулгайч Дамба-Очир нарыг дэвшүүлээгүй нь ганц оносон шүү Хүрэлсүхээ. Муу хулгай урвагч хахууль Дамба-Очир нар нэр дэвшсэн бол ХУЛГАЙЧ АРДЧИЛСАН НАМ ТҮҮНИЙ АРДЧИЛАГЧ ХЭМЭЭН ЦЭЭЖЭЭН ДЭЛДСЭН ҮХЭЭРҮҮДТЭЙ АДИЛ шал арчиж шороо умхэх байсын. Энэ мэт хулгай нараа маш хурдтай зайлуулахгүй бол хулгайч луйварчин ардчилагч нар шиг намын нэрээ навс унагаж түүхийн хог шаар болно шүү.
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • иргэд олон түмэн (66.181.182.111)
    Байхад илүүдэхгүй,байхгүйд үгүйлэгдэхгүй,илүүдэл амьсгаа,эрх мэдэл албан тушаалд энэ насанд нь ойртуулаж болохгүй шунал
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.46.49)
    Оюутолгойн шалгалтын дүгнэлтийг РИО-д хулгайлж өгсөн урвагч төрийн мөнгөний хулгайч лүнгийн замын тийрэнг одоо шоронд суулгаж хулгайлсан хөрөнгийг нь хуу хамж улсын орлого болгоорой муу үхээрийг
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.90.157)
    Далд ормор.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.123.191)
    Хэ хэ ийм тийрэнгүүдээ буцаагаад л төрд залчихсан биз дээ
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
    • Нээрэн тийм ардчиллын нэртэй хулгайч луйварчин тийрэн чөтгөр шулмууд ч зөндөө үлдсэн шүү. Бүгдийг нь шүүхгүйгээр пан хийлгэх хэрэгтэй
      2020 оны 07 сарын 10
  • zochin (59.153.112.227)
    iimerkhuu yumnuud uxej dald orooroi udaxgui uxej dald ornoo
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.88.35)
    Аль дээр үеийн зам шүү дээ. Тийм сүрхий бол та нар тавиад жил ч болоогүй урссан зам тавьсан Амарсайханд зориулж коммент бичээч. Сайн муу ч Лүнгийн зам олон жилийн үер даасан зам. Тэр замын арчилгаа хийх ёстой хүмүүст хэлээч . Чадахгүй л дээ та нар
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
    • Хулгайч Дамба-Очирыг цусыг нь холь
      2020 оны 07 сарын 10
  • зочин (202.55.191.194)
    сэлэнгийн нэр бузарласан луйварчин
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (203.91.115.53)
    шоронд шомбойх ёстой хүн дээ
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Уншигч (66.181.161.112)
    Энэ тийрэн дахин сонгогдох гээд зүтгэж байгаа биз дээ
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • songogdoh esgui hyn baina (31.165.231.3)
    Ene estoi dahij hezeech gishyyn boloh hyn bish baina……..huuli helelzej bataldag gazar shyydee ih hural chin , ene metiin toriig ashiglaj business hiih gesen hymyys baih esgui, er ni mongoliin tor businessinhentei holilddog asuudliig zogsooh estoi !!!! Yamarch uls torch toriin hynii shinj torh alga ene hynd !!!!!!!!!!!!!!!!!
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.140.26)
    ene huniig dahij songoson songogchdiig medrel muutai gj uzehees argagui
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Hehe. Ogor Baterdene, Enhamgalan gej 2 tiiren garsaan. Darhanii zamiin ogor tolgoi tiirenguud
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • иргэд сонгогчид (66.181.190.218)
    Энэ хүнийг тийм ийм гэж олон долоон юм яриад хэрэггүй,зүгээр л холхон салхины нь дээгүүр буруу хараад л зөрж бай гүйцээ
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.186.252)
    Хууль
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.186.213)
    Баримт 2 дээр буруж бичсэн байна. Орхон аймгийн МАНын дэд дарга байсан ба дарга нь тухайн үеийн аймгийн ИТХын дарга Д.Оюунбат байсан
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Хулхи-Очир (122.201.21.86)
    Дамба-Очир гэж ямар гишүүн байдаг юм бэ огт мэдэхгүй дуулаагүй нэр байна. Харин Зам-Очир, Там-Очир, Хулхи-Очир гэдэг нэг үл бүтэх худалч шуналтай хүн байдаг гэж сонсож байсан юм байна. Энэ хүнийг төрөөс үтэр түргэн зайлуулах ёстой шүү
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • irgen (192.82.76.235)
    ochir tuvd nasand hureegui huuhed nas barsan gej hereg baahan shuugian bolson.Ter yasan be
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
    • Сүнс хооллогч
      2020 оны 05 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2 цаг 35 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    2 цаг 40 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    9 цаг 27 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    9 цаг 52 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    9 цаг 57 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    10 цаг 27 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    10 цаг 57 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    10 цаг 57 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    11 цаг 57 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    Өчигдөр 19 цаг 22 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Өчигдөр 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК