Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Эх орон ямар үнэ цэнтэйг цар тахал бидэнд ойлгууллаа

2020-5-26
0
ЖИРГЭХ

Стартап бизнес эрхлэгч залуучуудын "Dreabers" нэгдлийн төлөөлөл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нартай уулзаж санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр стартапуудын зүгээс өөрсдийн саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан. Харин Ерөнхий сайд уг саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд Д.Цогтбаатар сайдад уламжилсан юм.

Ингэхдээ “Сайдад өөрийн гараар дамжууллаа. Хэрвээ энэ санаачилга ажил хэрэг болохгүй бол “Д.Цогтбаатар сайд “худалч” гэж насан туршдаа бодож яваарай” гэж наргиж хэллээ.

Энэ үеэр Д.Цогтбаатар сайд “Цар тахлын үед блокчэйн технологид суурилсан өгөгдөл маш чухал байна. Цар тахал цаашдаа гарна. Тиймээс аливаа асуудлыг даван туулахад мэдээллийн технологи асар их үүрэгтэй. Цахиурын хөндий шиг технологийн бүс нээж, татварын хөнгөлөлтөд хамруулдаг байх боломж бий. Бид ийм боломжийг бүрдүүлж стартап компаниудыг дэмжвэл стартапууд бойжих бүрэн боломжтой.  Хэрвээ залуучууд ийм хуулийн төсөл санаачилж оруулж ирвэл бид тусалж дэмжихэд бэлэн байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал “2012 онд Инновцийн тухай хуулийг баталсан. Дагаад 30 гаруй журам батлах ёстой байсан. Гэтэл Засгийн газрын шийдвэрийн дагуу Венчур хөрөнгө оруулалтын сан татан буугдсан. Энэ нь мэдээллийн технологийн компанидад хүндрэл үүсгэсэн. Тиймээс энэ санг дахин сэргээж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа уламжилсан.

Мөн Инновацийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулсан. Энэ хуульд IT компаниудыг татварын бодлогоор дэмжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас журам баталж хамтын оффист бүртгүүлсэн тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болно.

Түүнчлэн гарааны компаниуд олон нийтэд хувьцаагаа борлуулах боломжийг нь хангаж өгөхөөөр тусгасан. Үүнийг Засгийн газраас журам гаргаад шийдэх бүрэн боломжтой” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай залуучууд бусдаас бэлэн юм гуйхаа больсон. Зөвхөн дэмжлэг хүсдэг болсон. Энэ бол ололт, бас давуу тал. Энэ бол хөгжлийн философи. Та бүхэн улс орондоо хийж бүтээе. Амьдралаа өөрсдөө бүтээх тэмүүлэлтэй байна. Энэ бол давуу тал.

Манай Д.Цогтбаатар сайд бол намайг бодвол олон улс орноор явсан. Дэлхийг алган дээрээ тавьсан мэт мэддэг, ярьдаг хүн. Их инновацлаг хүн. Энэ мэдлэгээ залуустаа зарцуулаарай. Тэгээд ч удахгүй сонгууль болох гэж байна. Нэг юм бодно байгаа. Н.Учрал гишүүн хамтарч ажиллаарай. Ерөнхий сайдаасаа дэмжлэгийг нь аваад холбогч нь бол. Тэгж байж улс орон хөгжинө. Бусдаас хараат бус болно. Би Монгол Улсыг бусад улс орноос хараат бус байгаасай, болоосой гэж хүсдэг. Монгол Улсыг гэр бүлээр зүйрлэвэл нэг өрх шүү дээ.

Монголын ард түмэн хоёр том зах зээлтэй, азтай ард түмэн. Хэдий усан замын гарцгүй ч гэлээ шүү.

Энэ хоёр том зах зээлийг ашиглаж оюун ухааны бүтээлээ экспортлох ёстой. Бид үйлдвэрлэгч болох боломж бүрэн бий.

Бидэнд хүнд үйлдвэр алга. Химийн үйлдвэр алга. Байгаль дэлхий нь бараг онгон дагшинаараа байна. Дэлхийн хүн ам өдөр тутам өсөж байна. Хүн ам өсөхийн хэрээр хоол хүнсний хэрэгцээ нэмэгдэнэ. Бид үүнийг ашиглах ёстой. Тиймээс бид өөрсдөө бүх зүйлээ хийж, бусдад илүүчлэх замаар эдийн засгаа хамгаалж тэтгэдэг болох хэрэгтэй. Ийм боломж бидэнд бий. Ирэх 4-12 жилийн хугацаанд энэ бүхнийг амжуулж, эх орондоо сайхан амьдарцгаая.

Манай Н.Учрал гишүүн “Сумандаа сайхан амьдарцгаая” гэж сайхан хэлсэн. Энэ үнэн шүү. Бид эх орондоо сайхан амьдрах ёстой.

Цар тахал бидэнд их зүйлийг ойлгууллаа. Дэлхий нийтэд 60 сая хүн ажилгүй болсон байна. Коронавирус бидэн рүү өдөр, шөнөгүй гэтэж мярайж байна. Цар тахал бидэнд эх орон гэдэг ямар үнэ цэнтэй бэ гэдгийг ойлгуулсан. Тусгаар тогтнол гэж ямар үнэтэй бэ гэдгийг ойлгууллаа.

Бид эх орныхоо эзэн нь. Тиймээс бид хөгжүүлэх ёстой. Гадаадаас ирсэн залуус онгоцноос буугаад залбирч, мөргөж байна. Энэ нэг зүйл хэлж байгаа биз дээ. Эх орондоо эргэн ирэх хүсэлтээ 82 мянган иргэн гаргаснаас 72 мянгыг нь татаж авсан. Үлдсэн 10 мянгыг нь удахгүй татаж авна. Та бүхний хүсэлтийг хүлээж авлаа. Цаашид хамтарч ажиллая” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (31.165.231.3)
    byh uls torchid eh ornoo , ard tymnee gej boddog bolson zagt l Mongol uls yneheer hogjino. Harin yhen hatan hamaatan sadnaaraa naiz nohdooroo tanil talaaraa torlyy zytgeed baival hogjihgui ee…ted huvaagaad l duusgana
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    byh uls torchid eh ornoo , ard tymnee gej boddog bolson zagt l Mongol uls yneheer hogjino. Harin yhen hatan hamaatan sadnaaraa naiz nohdooroo tanil talaaraa torlyy zytgeed baival hogjihgui ee…ted huvaagaad l duusgana
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (210.13.44.153)
    MANAN humuusees gazar nutgiig maani butsaagaad avaad ogooch, guij baina
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • зөв (103.212.116.99)
    зөв хэлжээ. Хоол хүнс үйлдвэрлэсэн нь дээр дээ. Эцэг өвгөдөө тавьсан газар усаа ухах шаардлага байхгүй, одоо Туулын бэлчирт Заамарыг ухахаа болих хэрэгтэй. Орхон-Туулын бэлчир бол хамгаалалтанд авах ёстой газар мөн.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.185.153)
    Үнэ үнэ
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Иргэн (139.5.216.36)
    Худал хэлсээр байгаад тоох ч хүнгүй боловоо
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 1 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    10 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 56 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    13 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК