Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, орчны бохирдол үүсгэдэг газруудыг цэгцэлнэ

2020-5-27
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар  Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн  2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 749 ажил хийхээр өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-аар баталснаас ажлын гүйцэтгэл 57 хувьтай үргэлжилж байна. Мөн цахим биржээр газрын дуудлага худалдааг дөрвөн удаа зохион байгуулж, 263 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Газар чөлөөлөлтийн ажил 71 хувьтай үргэлжилж байгаа бол иргэд, оршин суугчдын тав тухыг алдагдуулж, орц гарцыг хаасан асуудлыг үе шаттай шийдвэрлэж байгаа аж.

“Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах, иргэдээс ирүүлж буй нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих нийгмийн барилга байгууламжийн газрыг шийдвэрлэх зэрэг шаардлага гарсан тул Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга мэдээлэл авлаа. Дэлгэрэнгүйг хүргэе.

-Төлөөлөгч Ч.Гантулга: Баянзүрх дүүргийн нутаг, XIII хороолол хүн амын төвлөрөл ихтэй. Орон сууцны хороолол учраас газрын маргаан ч их гардаг. Арав гаруй жилийн өмнө ухаж, хашаалаад бүтээн байгуулалт явуулаагүй хэд хэдэн байршил бий. Мөн явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ  байрлуулдаг зөрчил гардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: Барилга, байгууламж барихаар газрыг хашаалсан зөрчлийг арилгуулахаар бид ажлын хэсэг гаргаж, хууль, тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэхээр ажиллаж байна.  

-Төлөөлөгч Ш.Үнэнбат: Баянгол дүүргийн нутаг, Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд олноор зогсдог. Үүний улмаас хөрс ихээр бохирдож байгаа. Тиймээс тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг хашаа байгуулах шаардлага тулгараад байна. Үүнийг газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой юу?

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд зогсож, үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Шийдвэрлээд эргэн мэдээлэх болно.
 

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Тэхийн зогсоол” гэж нэрлэдэг ийм зогсоолууд дүүрэг бүрт байгаа. Бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Өчигдөр уулзаж асуудлыг ярилцсан. Цаашдаа эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, орчны бохирдол үүсгэдэг эдгээр газруудыг цэгцэлж, Сонгинохайрхан дүүргийн Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр шийдвэрлэсэн. 

-Төлөөлөгч Ж.Батсайхан: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба дүүргийн Газрын албадтай ажлаа хэрхэн уялдуулдаг вэ. Дээрээс нь зөрчилтэй барилгуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: Газрын албадтай өдөр тутам холбогдож, ажлын нягт уялдаатай байдаг. Аливаа асуудал шийдэгдэхгүй удаж байвал Засаг даргын гаргах шийдвэрээс шалтгаалж, удааширсан байж болзошгүй. Зөрчилтэй барилгуудын тухайд ямар төрлийн зөрчил гэдгээс их хамаарна. Барилга барих явцдаа зөрчил гаргасан уу, эсвэл ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж байна уу гэдэг чухал. Ямар нэгэн зөвшөөрөлгүй барилга барьж байвал бид шүүхэд нэхэмжлэл гарган  буулгадаг.

Ийнхүү төлөөлөгчид нэмэлт тодруулга авч, саналаа хэлсэн юм. Тухайлбал, төлөөлөгч Б.Сүхбаатар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт чөлөөлсөн хоёр байршлыг газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтөд оруулах санал гаргав. НОСК-иас энэ жил дөрвөн га талбарт орон сууц барихаар  болсон бөгөөд энэ хүрээнд дээрх санаачилгыг гаргасан юм. Мөн төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Газар аваад зориулалт бусаар ашигладаг байдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Номын сан барина гэж газар авчихаад орон сууц барьдаг байж болохгүй.

Мөн дунд шатанд “газрын хулгайч” олон байна. Энэ асуудлыг шат шатандаа анхаарч, үзэн шийдвэрлэх хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт гэхэд 900 иргэний газрын өргөдлийг ширээнийхээ нүдэнд хийгээд дарчихсан байсан. Засаг даргадаа танилцуулдаггүй, иргэдэд хариу өгдөггүй, Газрын албанд танилцуулдаггүй энэ мэт асуудлыг шийдэх ёстой” гэсэн юм. Ингээд хуралдаанаар төлөөлөгчдийн гаргасан саналыг нэмж тусган, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа.

Уг хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч М.Тулгатыг сонгож, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орууллаа. Мөн төлөөлөгч Ё.Цацралтуяаг Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд нэмж Ардчилсан намын бүлгийн Тэргүүлэгч П.Батчимэг, Т.Батцогт нар УИХ-д нэр дэвшиж байгаа тул ийнхүү бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • СХД-н Иргэн (202.21.124.134)
    Дүүргийн газрын албаны БАТЦАГААН гэж нөхөр байнааа. Иргэдийн өргөдөл хүсэлтийг аваад 2-с дээш жил явуулдаг ажлаа хийдэггүй ийм хүмүүсийг хатуу арга хэмжээ тооцож ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч болдоггүй юм уу.
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    ajlaa hiideggui hiij meddeggui toloologch alban tushaaltanguudaa bas zeverlee !!! Amarsaihan darga mash sain ajillaj baigaa ingeed zaashdaa ajillaval UB neg l odor saihan hot bolno doo, daraagiin darga ni songuuliin daraa ireed ballaad haychih bizdee gej l haramsaj suuna
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 12 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 9 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 48 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 7 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 57 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК