Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бага хүүтэй зээлийн “Загалмайлсан эцэг”

2020-5-28
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Ж.Энхбаяр Нэгдүгээр сургуулийг 1990, Цэргийн нэгдсэн дээдийг 1991, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр 1999 онд тус тус төгсчээ. “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирлаар 1996 оноос ажилласан байдаг. Улмаар 2000 оноос төрд орж, Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд даргаар 2004 оныг хүртэл ажиллажээ. 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх хийсэн Ж.Энхбаяр 2006-2008 онд Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга болон дэвшжээ.

Баримт 2.

Мэргэжлийн хяналтын дэд даргаар ажиллаж байсан Ж.Энхбаяр 2008 оны сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Түүний аав Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Ш.Жадамбаа Говь-Алтай аймгийн уугуул. Ж.Энхбаярыг Говь-Алтай аймгаас сонгогдоход аавынх нь нэр нөлөө их байсан гэдэг.

Баримт 3.

Ерөнхий сайд асан Сү.Батболдын танхимд хамтарч эрх барьж байсан АН-ынхан 2012 оны нэгдүгээр сард сонгуулиа бодож, Засгийн газраас гарсны дараа Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалахын сайдаар томилогдож байв. Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдын албаа хүлээж аваад сар хүрэхгүй хугацааны дараа асуудалд орсон нь Сайдын зөвлөлийнхөө хурал дээр нийслэл хотод ойрхон байрлалтай цэргийн ангиудыг бэлэн байдалд байлгах санал оруулж, мэргэн буудагчдыг бэлтгэж эхэлсэн нь хэвлэлээр цацагдаж, маргаан дагуулж байлаа.

Баримт 4.

Уг асуудал нь нийгэмд шуугиан дэгдээхтэй зэрэгцэн тэрбээр яаран хэвлэлийн бага хурал зарлаж, “Мэргэн буудагч цэргийн анги салбаруудад байх ёстой. Мэргэн буудагчийг тасралтгүй бэлтгэж ирсэн. Цаашдаа ч бэлтгэнэ. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн хоёр ротын тухайд сая яамнаас тодрууллаа. Л.Болд сайдын үед 2010 оноос хойш тушаал гаргаад бэлтгэж байгаа юм байна. Үүнийг би зөв зүйтэй гэж үзэж байгаа. Цаашдаа ч бэлтгэнэ. Өнөөдөр бид дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж байна.

Баримт 5.

Энхийг сахиулах үйл ажиллагаа гэдэг маань тухайн улс орон асуудлаа дотооддоо зохицуулж чадахаа больчихсон, иргэний дайн гарчихсан, гүн гүнзгий зөрчилд орчихсон улс оронд очиж энхийг сахиулдаг. Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан н.Аззаяа маш ур чадвартай буудсаны хүчинд тэр баазад алба хааж байсан олон мянган хүний амь насыг аварч байсан. Тэгэхээр мэргэн бууч гэдэг Зэвсэгт хүчинд маш хэрэгтэй, зайлшгүй бэлтгэх шаардлагатай нарийн мэргэжил.

Баримт 6.

Энэ үйл ажиллагааг Л.Болд сайд маань их дэмжиж явуулж байсан юм билээ. Цаашаа яривал нууцтай холбоотой зүйл хөндөх болж байгаа учраас ойлгоно биз. Гол нь бид бэлэн байдлыг хангах ёстой, залуучуудаа өндөр ур чадвартай болгох ёстой гэдэг утгаар л бэлтгэгдэж байгаа. Түүнээс мэргэн бууч бэлтгээд сонгуулийн үеэр ашиглана гэсэн юм байхгүй.  Онц байдлын тухай хууль гэж маш том хууль бий. Р.Гончигдорж гишүүн маань өөрөө батлалцаж явсан. Яагаад тийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна” гэж байв.

Баримт 7.

Засгийн газрын тусгай зориулалтын 29 сан байдаг. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үүний дөрвөн сангаас зээл авснаараа бусдыгаа “тэргүүлдэг”. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлээс өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд болох “Газар Агро” ХХК, “Газарбуудай” ХХК-иараа дамжуулан нийтдээ тэрбум 950 сая төгрөг авсан байдаг.

Баримт 8.

Харин Мал хамгаалах сангаас нэг  тэрбум төгрөг авсан нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурж, “Газар Агро” ХХК-д нь санхүүжилт олгосон баримтаар тодордог. Мөн 0 хувийн хүүтэй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас тэрбум төгрөг авсан нь ил болсон юм.

Баримт 9.

Үүгээр зогсохүй Ж.Энхбаяр гишүүн 2003 онд Боловсролын сангаас Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурахаар 6000 ам.долларын зээл авсан байдаг. Тэрбээр 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төрийн тусгай сангуудаас хөнгөлөлттэй зээл хүртэж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж ирсэн нь энэ.

Баримт 10.

Энэ тухайгаа тэрбээр “Шаардлагатай бол би бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн. Нийгэмд бухимдал үүсгээд буй ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд хурдан шалгаж, нэг тийш нь шийдэх хэрэгтэй. ЖДҮ гэсэн нэрээр улс оронд маш чухал бодлогын ажлуудыг алдагдуулж байна. Хэрэв прокуророос намайг шалгах хэрэгтэй байна. Бүрэн эрхээсээ түтгэлз гэвэл би шалгуулахад бэлэн" хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Баримт 11.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр “Тэгээд одоо яах вэ, нэгэнт ийм асуудал үүсчихээд цагдаа шалгаж тогтоогоод, прокурорын үндэслэлтэй шахаж байгаа гэдэг чинь их эвгүй байхгүй юу. Алга таших юм биш шүү дээ. Тэгэхээр Батзориг сайд аа, бодит үнэнийг хэлээч. Нөгөө талаас ЖДҮ-ийг дэмжинэ гэдэг чинь юу юм бэ. Олон түмэнд тараагаад өгчих юм яриад байгаа. Боломжгүй улсуудад тарааж өгөх төсөл байсан гээд байгаа.

Баримт 12.

Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэх ямар бодлого байдаг юм бэ. Үүнийгээ та нар ярь л даа. Ярих юм алга. Нэгэнт энэ дотроосоо хэдэн нөхдөө шоронд явуул гэдэг улс төр хийсэн шүү дээ. Тэрийгээ Мөнхбат хэлж л байна. Бодит үнэнийг хэл. Юу болсон юм бэ. Миний хувьд ЖДҮ-гийн зээл авсан хүн. Дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод ирсэн. Зориулалтын дагуу ашигласан. Шалгасан. Дууссан. Нуугаад, хаагаад байх юм байхгүй. Ил тод шүү дээ.

Баримт 13.

Ямар авлига авсан биш, хулгай хийсэн биш, улсын мөнгө ашигласан биш. Салбарыг нь зарласан. Төсөл хөтөлбөрт нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод авсан. Ийм л улсууд байж байгаа. Мэдээж, улс төрийн байгууллага хурдан шуурхай ажиллаж, харж байна.

Баримт 14.

Тийм том том асуудлууд, том том хулгайн асуудал байхад л орохгүй хаяж үлддэг мөртлөө энэ ЖДҮ-гийн асуудлыг ямар хурдан оруулж, энэ жагсаал цуглаантай холбоотой дөрвөн гишүүний асуудлыг яаж хурдан оруулж ирж байна вэ. Их л хурдан шуурхай ажилладаг юм байна. Тэгэхээр Батзориг сайдын үгийг сонсмоор байна. Та үнэнийг хэлээч” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байдаг.

Баримт 15.

2016 оны сонгуулийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Энхбаяр гишүүн АН-ын дарга С.Эрдэнэд хандан “АН-ын бүлгийн хоёр дарга сууж байна. Хоёулаа сайд байсан. Оруулж ирж байгаа төсөл олон зүйлээрээ танай Засгийн газраас давуу гэдгийг та нар мэдэж байгаа. 19 сайдтай байсан. Бид 13 болголоо. 16 давхар дээлийг чинь зургаа долоо болголоо. Данхайсан төрийн бүтцийг чинь цомхотгоод ороод ирлээ.

Баримт 16.

С.Эрдэнийг сайдын үүрэг гүйцэтгэгч болчихоод нэг тушаалаар Монгол Улсын бүх аймаг, дүүргийн Нийгмийн халамжийн газар, хэлтсийн дарга нарыг өөрчилж байсныг санаж байна. Харин одоо таныг ийм дүр гаргаад байхаар гайхаад байна. Тэгэх тусам дүр чинь улам ил болж байна. Нийгмийн даатгалын сангаас нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг, завшдаг, мөн мөнгө байршуулдаг, зээл авдаг бузар булай их юм хийсэн. Тэр чинь удахгүй ил болно. Бид нотлоно.

Баримт 17.

Матрын нулимс гаргаад байх хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна. Наад улс төр чинь явахгүй. Монголын ард түмэн биднийг сонгосон. Тэгэхлээр бид бүтцээ батална. Цаашаа явна. Та улстөрд нэлээд хэдэн жил явсных байр суурьтай байж үзээч. Дөрвөн жилийн өмнө та нарыг бүтцээ батлаж байхад бид хүндэтгэлтэй хандаад бүх бололцоог чинь олгосон шүү” гэж байлаа.

Баримт 18. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хөрөнгө орлогоороо ангийнхнаасаа хоёрт бичигдэж ирсэн нэгэн. ХҮН-аас “Орлогоо нотол” хөдөлгөөнийг эхлүүлэх үеэрээ “Ж.Энхбаяр гаалийн байгууллагад 2000-2006 оны хооронд, 2006-2008 оны хооронд мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байж. Ингээд 2008 оноос хойш УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тэрбээр 1999 онд их сургуулиа төгссөнөөс хойш төрийн байгууллагад тасралтгүй ажиллажээ.

Баримт 19.

Түүний хөрөнгө орлого 2015 онд 4.2 тэрбум, 2016 онд 4.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна. Ж.Энхбаяр гишүүнээс асууя “Төрийн ажлын хажуугаар бизнес эрхлээд ийм их  орлоготой болтоо бизнесийг амжилттай удирдаж яваа нууцаасаа бидэнд хуваалцаач” хэмээн түүнээс ам асууж байв.

Баримт 20.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цол тэмдгээр шагнасан байдаг. Учир нь, гишүүн Ж.Энхбаяр 2016-2020 оны парламентад ажиллах хугацаандаа Батлан хамгаалах салбарын томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, ажилчин албан хаагчдын нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэснийг ийнхүү үнэлсэн гэдэг.

Баримт 21.

Тухайлбал, Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Цэргийн албаны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Коронавируст халдвар цартахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан гэжээ.

Баримт 22.

Ж.Энхбаяр хоёр дахь удаагаа гишүүнээр сонгогдсоныхоо дараа буюу  2011 оны өвөл Говь-алтай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулж байв. Үүнээс үүдэж түүнийг “Чоно” Ж.Энхбаяр гэж дуудахад хүргэсэн байлаа. Үй олноор нь чоно агнасан хэргээс болж тэрбээр нэлээдгүй зэмлэл хүртэж, Байгаль орчны байнгын хорооны гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан юм.

Баримт 23.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй. Уг шалтгаанаа тэрбээр Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна. Улс төрд орсон зорилго маань Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлах, үүнтэй холбоотой батлан хамгаалах салбарын багц хуулиудыг өөрчлөх, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, төрийн тусгай алба зэрэг тангараг өргөж мөрдэс зүүдэг байгууллагуудын хуулийг өөрчлөн шинэчлэх байсан.

Баримт 24.

12 жилийн хугацаанд энэ салбаруудын хууль, эрхзүйн орчин иж бүрэн шинэчлэлт оруулсан. Ж.Энхбаяр гэдэг хүн улс төрд орсон зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа учраас намаа энэ удаагийн сонгуульд ялуулахын тулд намынхаа штабын үйл ажиллагаанд оролцоно. Миний улс төрийн карьер одоо л эхэлж байгаа байх. Улс төрийн нас ч эхэлж байна. Бид ялах нь чухал” гэсэн байдаг.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс сонгогдсон Ж.Энхбаярыг онцолж байна. Цэргийн нэгдсэн дээдийг 1991 онд төгссөн Ж.Энхбаяр 1996 оноос “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн байдаг. 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр 2012 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.9.46.101)
    Мэдлэг, чадвар сайтай, Монгол төрд хэрэгтэй залуу даа.
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (24.7.121.168)
    Ганцхан жилийн дотор Цэргийн дээдийг төгсчихдөг овоо гар юмаа гэх үү, аавынхаа нэрийг барьсан овоолсон баас юмаа гэх үү?
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.72)
    Ясны шуналтай шаар даа
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.26.155)
    Мундаг залуу шүү
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.182.149)
    Арга ядсан үед зээл ав
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.14.36.18)
    Энэ нөхрийн ЖДҮ-с зээл авсан явдал нь ядарсан хүний талхыг булааж авсантай утга нэгэн буй за.
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Ganaa (66.181.183.244)
    Ug ni tursnlaga, medremj, medleg snuurhai baidal ali cn talaas ni harsam ih hurald baih estoi hun gej boddog,JDU bol zeel snuu dee, 60 terbumiin bolon Erdenetiin hergiin geh met tom hergiin nohod hergee zailuulahiin tuld hiij bui ajil gej harj bna, Tedentei adil ulsiin mongo hulgailsan uabdal bisn snuu dee, Mongoliin tor ug ni ene hund acnaa uuruuleh heregtei dee, Toirogtoo uamar ih ajil hiisen bilee dee,
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.126.89.137)
    Zeel avahaas buu ai-J.Enkhbayar
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 52 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 57 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 24 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 45 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 50 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК