Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Амгалан: Ард түмний толгой дээр гарч суусан нам нэртэй бүлэглэлүүдээс салах хэрэгтэй

2020-5-28
0
ЖИРГЭХ

Эрх зүйч, хэл шинжлэлийн ухааны докторант, "Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт" ТББ-ын Тэргүүн Баатаржавын Бат-Амгалантай ярилцлаа.


- Сайн байна уу, та өөрийгөө манай уншигчдад  товч танилцуулаач?

-Би хуучны хэллэгээр бол Дөрвөд Далай Хааны Хошууны нутаг, өнөөгийн Увс аймгийн Сагил сумын хүн.  Миний бага нас хөдөө нагац ээж, аав хоёр дээрээ нагац ах эгч нарынхаа отгон дүү нь юм шиг л байж,  хурга ишиг, тугал эргүүлж, хонины номхон зээрд мориор дадлага хийж Монгол ахуйд дассан даа. Хурдан морь унаж, 15 нас хүрээд моринд хүнддээд сумын наадамд бөхийн аманд гарч, мод цагаалан, хонь хяргаж, ямаа самнан жирийн л хөдөөний хүүхдийн адилаар өссөн дөө. Харин бусдаас онцгой байж магадгүй дурсамж нь нагац ахын хамт туувар тууж, нагац ааваасаа Тод монгол үсгээр бичсэн бурхны ном сонсож, зузаан судраас нь толгойдоо адис авч явсан хөвүүн би. 

1980 онд нэгдүгээр ангид элсэж, Ембүү багшаараа "а" үсэг заалгаж, 1990 оны хавар аравдугаар ангиа төгсөж, орос хэлээр конкурс өгч, тухайн үед Орос Хэлний Багшийн Дээд байж байгаад Гадаад Хэлний Дээд Сургууль болж өөрчлөн зохион байгуулагдсан сургуульд англи хэлний багшийн ангид элсэн орж, анхны англи хэлний багш нарын нэг болж мэргэжил эзэмшсэн. Гадаад харилцааны чиглэлээр ажиллаж, анхны гадаад томилолтоороо Олон улсын арбитрийн шүүхээр гадаад худалдааны гэрээний маргаан шийдвэрлэж, хувийн компанийн гадаадад алдагдсан мөнгө буцааж авчирсан нь ажлын туршлага болсон. Түүнээс улбаалан Эрх зүйч мэргэжил эзэмшиж, Засгийн Газрын харьяа Төрийн Захиргаа Удирдлагын Институтэд суралцаж мөн Төрийн удирдлагын магистр цолтойгоор төгслөө. 

Ажлын гараагаа Эдийн Засгийн Коллежид англи хэлний багшаар эхэлж, Засгийн Газрын харьяа Төрийн Захиргаа Удирдлагын Институтэд гадаад харилцаа эрхэлсэн референт, "Эрэл" ХХК-ийн Гадаад харилцааны хэлтэст орчуулагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, Ерөнхий Захирлын шадар туслах зэрэг ажил хийж амьдралд биетээр суралцсан минь бас нэгэн дээд сургууль төгссөн мэт болсон доо. 2001 оноос өөрийн компани байгуулж, аялал жуулчлал, уул уурхайн хайгуул эрхэлж, Монгол улсын аялал жуулчлалын сор болсон нэр бүхий "Тэрэлж" ХХК, түүний эзэмшил болох Горхи-Тэрэлжийн дархан цаазат газарт орших 1960 онд байгуулагдаж байсан 220 хүний багтаамжтай зочид буудлыг худалдан авч, эргэлтэнд оруулж байв. 

Сингапур, Монголын бизнесмэнүүдтэй хамтран Индонези улсад компани байгуулж ажиллаж байлаа, дөрвөн өөр аймгийн дөрвөн найз залуу нийлэн "Эм Эн Эм Ти" ХХК байгуулан барилга босгож, хүрэн нүүрсний орд газарт хайгуул хийж, Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр үнэт цаасны арилжаа хийж, Монгол улсад үйл ажиллагаа идэвхижиж эхэлсэн Брокерийн компаниудаар дамжуулан Улаанбаатар хотоос хувьцааны арилжаанд орж болдгийг мэдэрч явлаа.  

Шинэчлэлийн Засгийн Газрын Хөдөлмөрийн Яамны Жижиг Дунд Үйлдвэрийн Хөгжлийн Бодлогын Газрын даргаар хоёр жил, дараа нь Увс аймагт Газрын Тосны хайгуулын Төслийн захирлаар ажилласан туршлагатай. 

-Та гадаад дотоодын олон компанид удирдах ажил хийж байсан хүн. Гадаадын компанид ажиллаж байхдаа, үүнийг л  Монголын компаниудад нэвтрүүлж, ажил хэрэг болгохсон гэж бодож байв уу?

-Нэгдүгээрт, хүний зөв хандлага, хамт олонч эерэг байдал, шуурхай бүтээлч байж байж л тухайн хүн тус компанийн төлөө, тэр бизнесийг босгохын төлөө зүтгэж чадна гэсэн итгэл үнэмшил үйлчилдэг нь тун сайхан санагддаг. Хоёрдугаарт, харин хүний хөгжил, чадавхи, мэргэжил мэдлэгийг чухалчилдаг. Хүнийг анкетаар нь бус, харин яг бодит амьдрал дээрээ хэн бэ? гэдгийг л таньж хамтрагчаа болгох зорилго л бидэнд хэрэгтэй, бүр хэвшүүлэх шаардлагатай хандлага юм.  

-Бизнесийн амжилт, үр дүн төрийн бодлого, тогтвортой байдалтай салшгүй холбоотой. Ялангуяа гаднын хөрөнгө оруулалттай компаниудад их хамаатай асуудал. Нэг Засгийн газар нь шийдвэр гаргасныг дөрвөн жилийн дараа дараагийн сайд нь  шууд өөрчилдөг жишиг Монголд бий. Энэ нь хөрөнгө оруулалтыг зогсоохоос гадна Монголтой хамтарч болохгүй гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгч, бидэнд найдваргүй гэсэн нэр хаяг, шошго хаддаг.

-Төрийн бодлого шууд зах зээлийн эдийн засгийн загварчлалд төвлөрөх хэрэгтэй. Монгол орны, аймгийн болоод сум багийн онцлог, мал аж ахуйн, хөдөө аж ахуйн мөн байгалийн гаралтай чанартай түүхий эдээр Үндэсний үйлдвэрүүдээ тогтмол хангаж, дэлхийд томд орох хойд урд хоёр хөршөө өндөр чанарын, гарал үүсэл нь тодорхой, анхан шатны боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор өрхийн, бичил болоод жижиг, дунд үйлдвэрүүдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, зөвлөн туслах үйлчилгээ, ахмад зөвлөхүүдийн туршлага, ажлын байрны болоод Зээлийн батлан даалтын бодлогоор дэмжиж ажиллах ёстой доо. Гэтэл, хөнгөлөлттэй зээлийг Төрийн түшээд, мэдээлэлд ойрхон эрх мэдэлтэнгүүд, нам засгийн хуйвалдаанаар ачвихаад хээвнэг, би эргүүлээд төлчихсөн ухааны юм яриад, улаан цайм татвар төлөгчдөө дээрэлхэж, доромжлоод явж байна шүү дээ. Ийм тогтолцооны үед, шударга өрсөлдөөн, бүр гадаадын хөрөнгө оруулалт гэж ярихад маш хэцүү болж байгааг бид амьдрал дээр харж, мэдэрч бас хохирч яваа. 

ЖДҮ Хөгжлийн бодлогын газрын даргаар ажиллаж байхдаа, миний хийхийг зорьсон нэг зүйл бол ЖДҮ зураглал (SME mapping) гаргаж, төрийн хөнгөлөлттэй зээлийн бодлогыг тухайн бүс нутаг, хөдөө орон нутгийн онцлог, боловсон хүчний бэлтгэл сургалт, байгалийн болоод мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн гарц зэргийг харгалзан уялдуулж, зах зээлээ зөв хуваарилан, цаг хугацаа, орон зай бас зардал мөнгө хэмнэх боломжуудыг эрэлхийлэн, шийдлийн боломжит хувилбарууд санал болгож байсан. Би бүс нутгийн хөгжлийн үзэл санааг дэмждэг хүн.

Тиймээс, баруун бүсийн хөгжлийн бодлогыг өнөөгийн өндөрлөгөөс огт өөр өнцөгөөс харж, зах зээлээ хуваахгүй байх, өөрөөр хэлбэл Ховд, Баян-өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймагууд өөр өөрийн онцлог, тухайлбал хүн амын бүтэц, эрүүл мэндийн байдал, байгалийн баялгийн нөөц, боловсон хүчний бэлтгэл нөөц, малын тоо, түүхий эдийн гарц зэргийг үндэслэн аль аймагт ямар үйлдвэр барих асуудлыг тодорхойлж, нэг аймаг нь ноос ноолуур угаах самнах, ээрэх чиглэлээр түлхүү ажиллах бол модгүй Говь-алтай, Ховд, Баян-өлгий аймгийг мод модон бүтээгдхүүнээр Завханы Тосонцэнгэл, Увсын Цагаанхайрхан хангаж байх жишээтэй, эсвэл тэр аймаг суманд оршин суух ажлын туршлагатай хүмүүсээр баг бүрдүүлэн ОХУ-аас мод модон бүтээгдэхүүн импортолж үйлдвэрлэл эрхлэн бусад аймагаа хангах, жишээлбэл, ОХУ-аас НӨАТ шингэсэн модон бүтээгдэхүүн экспортлоход татваргүй байдаг бол УИХ-аас мод огтлуулахгүй байх зорилгоор, мод модон бүтээдгдхүүний импортын татварыг тэг болгосон байдаг учраас Увс аймагт Мод, модон бүтээгдэхүүний зах нээж, малчдад зориулсан малын хашаа, хувийн сууц, залуу гэр бүл, бизнесменүүдэд зориулсан зуслангийн байшин гэсэн бүтээгдэхүүнийг баруун бүсийн зах зээлд санал болгож болох юм. Ховдод чулууны үйлдвэр байгаа тул бусад дөрвөн аймагт байгуулах шаардлагагүй, Увсад чацаргана мэтийн жимс жимсгэнэ тариалалт идэхитэй тул ус ундаа, жимсний шүүс  үйлдвэрлэлээр дагнаж, нийслэлээс нэг ширхэг ус 1500км тээвэрлэж, бөөндөж бас жижиглэнгээр иргэд хэрэглэгчдэд хүргэдэг өнөөгийн үргүй зардал ихтэй тогтолцоог эвдэх нь цаг хугацаа, мөнгө хэмнэх давхар давхар ач холбогдолтой байх юм. 

-Таны анкетнаас нэг зүйлийг хараад би их олзуурхлаа. Та хэл шинжлэлийн ухааны докторант хүн. Хэл шинжлэл бол өргөн цар хүрээтэй асуудал ч өнөөдөр хамгийн их эмзэглэж буй асуудлаа таниас асуумаар санагдлаа. Өнөөдрийн Монголын нүүр царай болсон залуус зөв бичиж чадахгүй байгаа нь харамсалтай. Хэт их гаднын үг хэллэг хэрэглэж ярих нь эх хэлээ мөхөөх аюул дагуулдгийг олон эрдэмтэд хэлдэг. Хил хязгаар аль эрт давсан энэ асуудлыг хэрхэн зохицуулах боломж байгаа бол?

-Эх хэлээ хэрхэн мэдэж, эзэмшиж, эх хэлний соёл тээж, түгээж буй эсэхээр хүний боловсролын хэмжээг үнэлдэг. Би англи хэлний анхны багш нарын нэг л дээ. Орос хэлийг ярианы бичгийн түвшинд хангалттай эзэмшсэн. Гэхдээ би яриандаа, шаардлагагүй бол гадаад үг огт хэрэглэдэггүй. Миний нэг өвөр монгол найз Улаанбаатарт ажиллаж байсан төлөөлөгчдөө "чи "маруужингийн машин", "театрын билет" гэдэг үг мэдэхгүй, ойлгохгүй бол энд ажил сайн хийж чадахгүй шүү" гэж 90-ээд оны сүүлчээр хэлж байсан нь санаанд тодхон байна. Гадаад хэлийг хэт шүтэж, үр хүүхдээ хар багаас нь гадаад хэл заадаг сургуульд уралдан өгч буйгаа бид эргэж нэг харах хэрэгтэй. Эх хэлээ сайн мэдэхгүй, сайн ярьж бичиж чадахгүй бол хүний гадаад хэлний хичнээн сайн мэдлэг, туршлага үнэгүйддэг. Зөв бичлэгийг одоо бүр бага ангийн багш нарын ажлын үзүүлэлт болгон оруулж, бүх нийтээрээ зөв, алдаагүй бичиж сурах хэрэгтэй. Боловсролын тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй. Төсвийн мөнгө тойрогтоо их хуваарилснаар уралдаж, том том сургууль цэцэрлэг барихаас гадна, тухайн цэцэрлэг сургууль хэнийг ямар чанартай бэлдэж гаргаж байгааг, "зах зээлд ямар чанартай бүтээгдхүүн нийлүүлж байгааг" анзаарч, маш сайн анхаарах хэрэгтэй. Монгол улсын болоод гадаадын топ их дээд сургуулиудад төгсөгчдөөс нь хэн хичнээн орж чадаж байгаагаар л, мөн тэр сургуульдаа сурлага хүмүүжлээр манлайлж, чадавхитай боловсон хүчин бболж чадаж байна уу, үгүй юу гэдгийг харж байж л тухайн цэцэрлэг, сургуулийн чанар чансааг тодорхойлно.     

-Хэл бол Монголын үндэсний аюулгүй байдлын нэгээхэн хэсэг учир анхаарч, бодлоготой байх ёстой гэж хардаг?

-Ялангуяа, төрийн албан хаагчдад тавигдах шаардлага өндөр байх хэрэгтэй. Өнөө цагт, танил тал, арын хаалга, сайн бичиж бүрдүүлсэн анкетаар ""өөрийгөө тодорхойлон" ажилд орсон хүмүүс төр улсын ажлыг жинхэнэ баллаж тавьж байгаа. Төрд ажиллах хүмүүс зөв бичихээс гадна, найруулан бичих, албаны зөв үг хэллэг ашиглах зайлшгүй шаардлагатай. Гадаад хэлний мэдлэгийг анкетан дээр бичсэнээр цэгнэж болохгүй, харин TOEFL, IELTS үалгалтуудад хэдэн оноо авснаар нь дүгнэж, бүр ТАХ-дад тавих шаардлага маягаар хуульчилсан ч болохгүй юм үгүй. 

Монгол бичиг сайн мэддэг, үгийн үндэс сайн мэдэж байж эх хэлээрээ сайн ярьж, сайн бичиж, үгийн сонолт сайтай, гадаад хэлнээс зөв орчуулга хийж чадна. Гадаад хэлээр олон нийт хэлж дассан үг бүрийн төгс монгол утгыг мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол төрийн хэмжээний айлчлалын орчуулга буруу хазгай болж, улс эх орны үйлс хүртэл хазайх эрсдэлтэй тул бага ангиас нь өсвөр насны хүүхдийн эх хэлний бэлтгэлд маш сайн анхаарах ёстой. 

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Улс төрийн намууд олон түмний итгэлийг алдсан. Улс төрийн намуудад дотоод ардчилал байхгүй болсон, нам бол бодлогын байгууллага байх ёстой, гэтэл мөнгө бэлээр бүх асуудлыг шийддэг, чи ихийг төлж байж, том албан тушаал их эрх мэдэлд хүрнэ гэсэн буруу, бас их "хорлонтой бодлого" улаан цайм явуулж байна. Ард иргэдийн намуудад итгэх итгэл эрс буурсан нь, жирийн сэхээтнүүд, ардын хүүхдүүд урьд өмнө байгаагүй их олноор бие дааж нэр дэвшихээр бүртгүүлснээс шууд харагдаж байна. Улс төрийн намаар ард түмнээ талцуулж, иргэдийн сонгох сонгогдох эрхэнд бүдүүлэгээр халдаж, тэднийг манай танай хэмээн өмчилж, улаан цэнхэр намын батлах гардуулан уралдсанаа ухаарах ч сөхөөгүй хүмүүс байна. Аймаг, дүүрэг, сум багаар нь, тэр байтугай ах дүү нар, эхнэр нөхөр өөр өөр үзэл бодолтой байж болно. Намд элсэж, бас намаас татгалзаж, чөлөөлөгдөж дуртай цагтаа гарч, бас орж эвлэлдэн нэгдэж болно. Энэ бол Монол улсын иргэн хүний итгэл үнэмшил, эрх чөлөөний илэрхийлэл байх, болох ёстой...

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Өнөөгийн, ёс зүйгүй, увайгүй, ард түмний толгой дээр гарч сандайлан суусан нам нэртэй бүлэглэлүүдээс салж нэг санаа амрах ёстой. Салбар салбартаа, өөрсдийн чадах, бас амжуулах зүйлсээ хийж, бэлтгэж, иргэний үүрэгээ биелүүлж явсан залуус, үр хүүхдээ ийм худалч, луйварчин, ард түмнээ боддоггүй, асуудалд чин сэтгэлэсээ ханддаггүй хүмүүсийн гарт, удирдлагад үлдээхээс санаа зовж байна. Нам нэрийн дотор, зохион байгуулалттай сонгууль, тендер будилаантуулж сурсан бүлэглэл байгааг олон түмэн аль хэдүйнээ ойлгосон байгаа... намын төлөө бус төр засгийн зөв төлөвшлийн төлөө, ард түмний хөгжил, дэвшлийн төлөө зориг гарган бие дааж нэр дэвших зориг гаргаж яваа нөхөддөө их талархаж байна.  

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Олон нийтийн, нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд итгэл үнэмшилтэй хандаж, миний яриаг сонсож, харилцан ярьсанд талархаж байна. ажлын амжилт хүсэн ерөөе өө!

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.25.217)
    Uvs nuuriin oir orchmiig uhaj oromdno geed hen yav jbaisan be. Zusee huvilgasan hum chin ene baih
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.242.63)
    ЗА ЗА БАС Л НЭГ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ГАРЧ ИРЖ БАЙХ ШИВ ДЭЭ..
    2020 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 1 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 27 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 39 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 46 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 53 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 8 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 10 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 32 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 49 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 52 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 7 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 16 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 27 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 56 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 8 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 16 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 27 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК