Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр дэх "Шийдэмгий нүүдэл"

2020-5-29
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Б.Саранчимэг нь Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг Алтан медальтай төгссөн онц сурлагатан. 1987 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг Удирдлагын автоматжуулалтын системийн инженер буюу IT инженер мэргэжлээр төгссөн.

Баримт 2.

Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт хамрагдсан.

Баримт 3.

УИХ-ын Тамгын газрын компьютерийн дотоод сүлжээг хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж,  Тамгын газрын анхны вэб хуудсыг гардан хийсэн эмэгтэй инженер.

Баримт 4.

Хамгийн анхны төрийн албан хаагчийн тангарагийг 1994 онд өргөсөн. УИХ-ын Тамгын газарт 7 жил ажилласан.

Баримт 5.

2008-2016 онд  НИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож, 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар томилогдон ажилласан.

Баримт 6.

Б.Саранчимэг дэд бүтэцгүй хоосон газрыг хамт олныхоо уйгагүй зүтгэлийн хүчинд 5 жилийн хугацаанд байгуулж хотын  ногоон байгууламжийн  23 хувийг дангаараа бүрдүүлдэг цэцэрлэгт хүрээлэнг бий болгож чадсан манлайлагч.

Баримт 7.

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд анхны гэсэн тодотголтой хамгийн  том усан оргилуур, 12км явган, дугуйн, гүйлтийн цогц зам, мод үржүүлгийн талбай гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хийлгүүлсэн. Төсвийн мөнгийг хүлээж суугаагүй гадаадаас  5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан шилдэг менежер.

Баримт 8.

Б.Саранчимэг нь Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр 2011 оноос хойш ажиллаж, нийслэлийн 9 дүүргийн эмэгтэйчүүдийг нэгтгэн нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн манлайлагч.

Баримт 9.

2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон нэр дэвшигчтэй   51 дүгээр тойргоос /БЗД 4,5,14-р хороо/ Б.Саранчимэг сонгогдон гарч ирсэн. Б.Саранчимэг нь УИХ дахь Ман-ын бүлгийн дэд даргаар сонгогдон ажилладаг.

Баримт 10.

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, нийгмийн бодлого боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооний гишүүн болон Монгол-Канадын парламентын бүлгийн даргаар  ажилладаг.

Баримт 11.

2018 онд Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ ассамблейн 138 дугаар чуулганд  Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

Баримт 12.

Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад  ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.

Баримт 13.

НББСШУБХ болон БОХХААБХ-ноос гаргасан батлагдсан хуулиудын хэрэгжилттэй танилцах, хуулийн төслүүдэд санал авах,  хэлэлцүүлэгт бэлтгэх бүхий 13 ажлын хэсэгт  гишүүнээр ажилласан.

Баримт 14.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг 8 хуулийг төслийг бусад гишүүдийн хамт хамтран санаачилсан.

Баримт 15.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Мөн одоо Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаарх баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Баримт 16.

2019 онд Оросын Холбооны Улсад зохиогдсон Олон Улсын Парламентын гишүүдийн дундах шатрын тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд аваргалсан.

Баримт 17.

Монгол Улсын парламентын гишүүндийн дунд жил бүр зохиогддог “Цэцэн түшээ” шатрын тэмцээний 2 удаагийн аварга.

Баримт 18. 

Оюуны спортыг хөгжүүлэх, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч, Ногоон бэрс шатрын клубыг Баянзүрх дүүргийн 10 гаруй цэцэрлэг, сургуулиудад байгуулсан.

Баримт 19.

Тус хөтөлбөрийн хүрээнд 8000 гаруй өрхийг шатаржуулж, тэдний дунд тэмцээн сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг.

Баримт 20.

Б.Саранчимэг нь 2012 онд экологийн боловсролд хувь нэмрээ оруулах үүднээс “Ногоон ном”-оо уншигчдын хүртээл болгосон. 2019 онд шатрын спортыг  хүүхэд залуучуудад таниулах, шатартай нөхөрлүүлэх, амьдралын сургамж түүхүүдийг багтаасан  “Шидэмгий Нүүдэл” номоо гаргасан.

Баримт 21.

Б.Саранчимэг өөрийн туулсан амьдрал, туршлагаасаа хуваалцаж, шатрын спортын үнэ цэнийг таниулах зорилгоор бичсэн “Шийдэмгий нүүдэл” ном нь уншигчдын дунд эрэлт ихтэй номоор нэрлэгдэн, бэстселлер ном болжээ.

Баримт 22.

Экологийн тэнцвэрт орчныг бий болгох, иргэдэд амьдарч буй орчноо сайжруулах, цэцэрлэгжүүлэх зорилготой ногоон хашаа төслийг санаачлан ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд 20 мянга гаруй мод бутыг тарьж ургуулсан. Мөн иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор эко сургалт мэдээллийн төвийг байгуулж, “Ногоон дэвтэр”, “Бондгор тонтгор” хүүхдийн буддаг номыг гаргасан.

Баримт 23.

Б.Саранчимэг гишүүн нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж, нийслэл хотын иргэдийн  чөлөөт цагаа өнгөрүүлэх,  соёл, амралтын ногоон бүс болгох, нийслэлдээ дахин нэг  цэцэрлэгт хүрээлэн бий болгоход анхааран ажиллаж байна.

Баримт 24.

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ дах шатрын лобби бүлгийн ахлагчаар ажилладаг. ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээнд УИХ-ыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон байдаг. ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол Б.Саранчимэг гишүүн эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн юм. Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшихээр болоод буй.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 5​1 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүргээс сонгогдсон Б.Саранчимэг гишүүнийг онцолж байна. ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженерээр төгссөн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • DR MAXWELL (129.205.124.4)
    Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авах уу, эсвэл бөөр, Биеийн эрхтнүүдээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөр, эсхүл органик бүтээгдэхүүн зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.161.77)
    ийм бөгсөө сайрттал суусан +
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Эмгэн (139.5.219.223)
    Юу шийдсэн бол.Уншихаас дургүй хүрэв.ЖДУ авахдаа дайчин хөдөлсөн байх нь....
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Иргэн (202.9.46.151)
    Энэ эмэгтэй Монголын төрд тийм л их хэрэгтэй юм байх даа??????? эсвэл мөнгө хөрөнгө нь намд нь чухал юм болов уу?????
    2020 оны 05 сарын 30 | Хариулах
  • Монгол (150.129.143.254)
    Наранхүү гээд газрын хулгайч байдаг тэрний дүү зулбасага шдээ
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • dashka (66.181.176.24)
    hamgiin sain ajillasan idevhtei gishuuneer tootsdog shuu ene huniigdahin songoh heregtei niigemiin idevhn sanaachilga saitai shildeg gishuuniig songooroi bayanzurhchuudee ajliin tuluu zutgedeg shunalgui 1 gishuunii neg shuu .nudend haragdaj setgeld uzegdeheer ajil hiideg hun shuu busdiigaa bodvol songonooroi !!!!!
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    Manai mongolchuud yumiig olon talaas awj uzej hezee surah uls we? Uchnuun sain saihan zuils hiisen baihad gants buruu zuw ni medegdku JDY dr ni ulguj awaad l muultsgaah yum kue mun munhag uls shuu
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.154)
    Амьдарч байгаа орчин чухал үл. Ядаж л хүүхдүүдээ эрүүл орчинд, эм тангаар ногдуулахгүй өгмөөр байна. Цэцэрлэгт хүрээлэн байхгүй байхад очих газар ч үгүй л байсан даг. Одоо харин ч сайхан байна
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • irgen (202.21.117.178)
    JDY cnin huuhneer odoo yah ve zauucnuudaa demjsen ni deer baih
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.9.40.61)
    Өнгөрсөн 4 жил сайн ажилласан гишүүний нэг гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл ажил хэрэгч төлөвшсөн төрийн түшээ энэ хүнийг сонгуульд дэмжээсэй ..
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • zailtsan bai daa (202.9.46.61)
    manan
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.240.147)
    onts surlagatan, altan medal ntr teneg mesajuudee odoo bolioch, onigoo yum. mongoloor duuren onts surlagatanuud baina. onts surlagatan geed jdu-gees hulgailsan biz dee. odoo bolio, ichig ichig
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.112.163)
    HELGUI 2 GAZRIN NAIMACHINGAR MONGOLIN TUR DUTAHGUI TONIL TSASHA
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.27.190)
    Саранчимэг Наранхүү хоёр одоо болноо.
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.185.65)
    Шаа шаа сда
    2020 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 18 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 17 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 52 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 59 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК