Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентын баясгалан

2020-5-31
0
ЖИРГЭХ

Баримт 1.

С.Жавхлан 2003 онд СУИС, 2005 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг /гоцлол дуулаач, тайзны урлаг, дуурийн урлаг/ төгссөн. СУИС-т сурч байхдаа буюу 2000 оноос нийтийн дууны салбарт дуулж олон нийтэд танигдаж байв.

Баримт 2.

Тухайн үед оюутан С.Жавхлан СУИС-ийн нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж эхэлсэн байдаг. Тэд 2000 онд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” гэсэн хоёр дуугаараа анх олонд танигдаж байлаа. 2001 оны “Насны хайр” дуу нь тэднийг Монгол даяар алдаршуулж байсан юм.

Баримт 3.

Тэрбээр уран бүтээлчээр ажиллах хугацаандаа “Хамаг Монгол” төслийг эхлүүлж байв. Төслийн зорилго нь Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх. Энэ хүрээнд 2013 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн “Хамаг Монгол” төсөл ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт есөн удаа тоглолт хийснээр үргэлжилсэн байдаг. Сүүлд С.Жавхлан Төв талбайд  “Хамаг Монгол”  тоглолтоо толилуулж байлаа.

Баримт 4.

С.Жавхлангийн 2016 оны сонгуульд анх удаагаа нэр дэвшин ялалт байгуулсан уу гэвэл үгүй. Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгч болсны дараа УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авч байв.

Баримт 5.

Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувь санал авсан байдаг. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрог, Баянзүрх дүүрэгт гурав дахь удаагаа бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар УИХ гишүүн болсон юм.

Баримт 6.

Түүний хувьд хууль тогтоогчийнхоо тангаргийг өргөхөөр Төрийн ордонд найман шарга адуутайгаа, ташуураа эргүүлсээр их л сүртэй орж ирж байв. Уг эрчээрээ эрч хүчтэй сайхан ажиллаасай гэсэн хүсэл иргэдэд байсан. Парламентын танхимд УИХ-ын 76 гишүүнийг дээл өмсгөж сургана, Монголын түүхийг заана гэж тэр хэлж байлаа. Монгол уламжлал, түүх соёлын үүднээс авч үзвэл сайхан л санаа байсан, хэвлэлүүд ч дэмжсэн.

Баримт 7.

Гэвч С.Жавхлан чуулган, Байнгын хорооны хуралдаа ч суудаггүй, ажил таслалтаар “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн урд, нэгдүгээрт бичигдэж байлаа. Үндсэн ажлаа хийхгүй, сонгогдсон тойргийнхноо төлөөлөхгүй явсан С.Жавхланг тухайн үед эрэн сурвалжлахад хүргэж байв. Гэвч С.Жавхлан гишүүн уул хад тахиж, залбирч явсан, уул уурхайн тухай дуу клип хийгээд завгүй байна гэсэн шүүмжлэлд өртсөн байдаг.

Баримт 8.

Улмаар тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдод “Оффшор хөрөнгийг Монгол руу тат. Монголд байгаа оффшорчдыг зарла” гэсэн шаардлага хүргүүлж байв. Үүнд нь М.Энхболд шаардсан хугацаанд нь хариу өгөөгүй тул хэвлэлийн бага хурал хийж, “Намайг нохой хуцсан чинээ тоохгүй байгаа учраас би энэ УИХ-д чинь суухгүй. Ажил хаялт зарлаж байна. Эсэргүүцэл, тэмцлээ ингэж илэрхийлж байгааг “Ажил тасаллаа” гэж бүртгэсэн байна лээ. Би хариу өгтөл чинь тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн эгдүүцэж байв.

Баримт 9.

Гэвч УИХ-ын гишүүн болсноосоо хойш С.Жавхлан ганцаардаж буйгаа хэвлэлээр дамжуулан зарласан байдаг. Уг шалтгаанаа “Төрийн ордонд их даардаг, гадагшаа гараад их дулаацдаг хүн дээ. Сэтгэлийн хүйтэнд их даардаг гэсэн үг. Гэхдээ энэ Төрийн ордонг сайхан аргал түлээд гал өрдчихсөн монгол гэр шиг болгоно оо, харж байгаарай, за юу. Үүний ард гарахын тулд дөрвөн мөчөө тасартал явна. Би ийм л тангараг тавьсан хүн.

Баримт 10.

Юу ч дуугардаггүй, толгойнд нь юу ч байдаггүй, хөлдүү хүмүүсийн хажууд би гадуур яваад ажиллаж байна. Миний энэ бүхэн яг хэмжээндээ таарч байгаа гэж бодож байна. Төрийн ордонд хонож ажилласан хүн байна уу. Би л лав тийм хүн байсныг дуулаагүй. Харин хонож архидаж байсан гэдэг юм билээ. Жавхлан Төрийн ордноос гарахгүй хэд хонолоо. Түүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Энэ бүхний эсрэг би тэмцэнэ.” хэмээн тайлбарласан байдаг.

Баримт 11.

УИХ аль нэг нам, эвслийн Бүлгээс бусдаар бие даагч гишүүнд чуулган, Байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслөөр завсарлага авах эрхгүй. Ийм эрхийг зөвхөн намын Бүлэг л эдэлдэг гэсэн үг. Гэтэл С.Жавхлан гишүүн хэлэлцэж байсан хуулийн төсөл нь батлагдчихаад байхад хэзээ хойно завсарлага авах эрх хүсч, түшээдийн доог тохуу болж байв.

Баримт 12.

Тэрбээр “Бурхан Халдун уул биш Бурхан Халдун хайрхан гэж нэрлэх хэрэгтэй. Би яагаад сэтгэл дундуур байна вэ гэхээр маш олон эрчүүд байсаар атал эмэгтэй хүн энэ хайрхны нэрийг хөндөж оруулж ирсэн байна. Д.Оюунхорол сайд аа, та анхаарах хэрэгтэй. Бурхан Халдуныг хайрхан гэж нэрлэхгүй бол болохгүй. Тийм болохоор би завсарлага авмаар байна” гэсэн нь С.Жавхлан гишүүнийг өөрийг нь доог тохуу болгосон юм.

Баримт 13.

С.Жавхлан УИХ-ын гишүүн болсон шалтгаанаа “Энэ бол тавилан. Энэ замыг Жавхлан туулах ёстой болоод л тэр. Дээр нь нийгмийн захиалга байна. Тархины тураал, сэтгэлгээний гажигтай, шунал атаагаар цээжээ дүүргэчихсэн хэсэг нөхөд нийгэмд хорт хавдар болон буглаж дээр нь таглаж сандаалчихаад байна.

Баримт 14.

Энэ хэсгийг цэвэрлэх хэрэгтэй. Сайн цаг ирсний дараа дуулах цаг зөндөө бий. Миний талаар ийм бодолтой байснаа хүмүүс мартаж болохгүй шүү. Дуулах гэдэг Жавхлангийн хувьд зүгээр нуувч байж гэдгийг хүмүүс аяндаа мэдрэх болно” гэсэн байдаг.

Баримт 15.

Гишүүн С.Жавхланд улс төрийн намуудаас санал ирдэг тухай тэрбээр нэг бус удаа хэлж байв. Тодруулбал, “Саналууд маш их ирж байна. Ийм санал тавих бүрт нь Жавхлан намд орохгүй, Жавхланд нам элснээ л гээд байгаа.

Баримт 16.

Жавхлангийн ярьдаг Монгол, зөв сэтгэл, үнэн байх, эвтэй байх, ах захтай байх, уламжлалтай ёстой байх тухайг биелүүлж чадвал тэр намыг элсүүлж болно. Гэхдээ юу л бол. Миний шаардлагыг тэд давахгүй байх л даа. Элсэхийн тулд ихэд хэцүүдэх байх” гэж байлаа.

Баримт 17.

Гэвч намд элсэхгүй, өөртөө элсүүлнэ хэмээж байсан С.Жавхлан АН-д элссэн нь саяхны үйл явдал. Уг шалтгаанаа тэрбээр “Өнөөдөр 9 дэх гишүүн болж, АН-ыг бүтэн болгож байгаадаа баяртай байна. өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа дуу хоолой маань хүрэхгүй, үзэл санаагаа Монгол даяар хүргэх вэ гэдэгт өөрийгөө өндөр хэмжээнд дайчилсан бүгдэд хүрээгүй. Тиймээс олуулаа болгож, хонхны дуу дуугаргаж, хөх тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй байна” хэмээн тайлбарласан.

Баримт 18. 

Ноцтой бичлэг гаргана гэж. Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ.

Баримт 19.

Уг нь С.Жавхлангийн хувьд Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намд элсэж байгаагаа өнгөрсөн онд зарлаж байв. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд шударга, зөв гишүүдтэйгээ хамтарч нэгдээч гэсэн санал их ирсэн. Улс төрийн ганцаардлыг чинь харахад хүнд байна гэсэн. Үнэхээр ч улс төрд ганцаараа байх үнэхээр хэцүү юм. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шиг улс төрд би их ганцаардсан.

Баримт 20.

С.Жавхлан гишүүний тухайд өмнөх сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвших үеэрээ үхэр тэргээр сурталчилгаагаа хийж байв. Харин энэ удаагийн сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшихээр болсон түүний хувьд хогны машинд хог ачих байдлаар иргэдтэй уулзалт хийж яваа нь цахим орчинд шүүмжлэл дагуулж эхлээд байгаа юм.

Баримт 21.

УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа С.Жавхлан анх удаагаа бие даан хууль санаачилсан нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсөл байв. Тогтоолын төсөлд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Баримт 22.

Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулсан тухайгаа дурдсан байдаг.

Баримт 23.

Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ С.Жавхлан  УИХ-ын гишүүн болсноосоо хойш 80 шахам сая төгрөгийн орлого олдог тухайгаа мэдүүлсэн байдаг. Харин 2018 онд жилийн 22 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. С.Жавхлан гишүүн нэг нийтийн орон сууц, нэг гэртэй эдгээр нь 132 сая төгрөгөөр үнэлэгддэг. Тэрбээр Hyundai Santa Fe, Nissan Patrol, Toyota, Land Cruiser 200 маркийн машинтай. Эдгээр нь 433 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн 102 сая төгрөгийн өртөг бүхий 30 адуутай, 65 үхэртэй, 200 хоньтой.

Баримт 24.

55 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй. 69 сая төгрөгийн хадгаламжтай, Монголоороо сэрэхүй ТББ, Бүрэн монголоороо ХХК-тай. Харин эхнэр Эрдэнэчимэгийн хувьд 2018 онд 38 сая төгрөгийн жилийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Тэрбээр С.Жавхланг УИХ-ын гишүүн болохоос өмнө буюу 2015 онд жилийн 720 мянган төгрөгийн орлого олдог байсан тухайгаа мэдүүлсэн байдаг.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүргээс сонгогдсон С.Жавхлан гишүүнийг танилцуулж байна. 2003 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөн тэрбээр 2016 оныг хүртэл уран бүтээлээ туурвиж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch aluurchin erdeneer udirduulsan ardchilsan Nam nertei aluurchid hulgaichid luivarchid deeremchdiin bylegleld hadag barij gyisen urvagch dylzen 2 nyyrtei urvagchdad mongolchuud gyrgyi
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.242.243.70)
    Боловсролгүй хүний сонгодог жишээ
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Баатархүү (202.9.40.97)
    Ээ чааваас гэж. Энэ бас нэр дэвшиж байдаг
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • БАНХАР (150.129.140.238)
    ИХ ХУРЛЫН МАНУУХАЙ АРДЧИЛСАН НАМЫН ШУВУУХАЙ ҮҮНИЙ ОРОНД ХЭЛЭХ ҮГТЭЙ ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН НАМЫН ЗАЛУУС ДЭЭР
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.46.95)
    АРДЧИЛСАН НАМЫХАН Ч ДЭЭ ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРТ ГЭЖ ГАРЧ ИРЭЭД ӨСӨЛТИЙГ ӨӨРСДӨӨ Л ГУСНА БИЗ ДЭЭ? ХОЁРХОН УДАА ТӨР БАРЬСАН БИДЭНД АНХНЫ ЮМАНД АЛДАА ГАРДАГ БИДНИЙ ХИЙСЭН ХУЛГАЙ БУЛХАЙ АЛДАА БИШ ГЭЭД Л ГУЦАЦГААД БАЙХЫН ОДОО БАС ГАРЧ ИРЭЭД БАС Л АЛДАА МАДАГ ЯРЬНА БИЗ ДЭЭ. ХӨӨРХИЙ ХУЛГАЙЧУУД. С.ЖАВХЛАН Ч ӨСӨЛТИЙГ ӨӨРТӨӨ ГУСХААР АМТАШСАН ЮМ Л БОЛЛОО Л ДОО.
    2020 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (165.225.116.90)
    Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд гэдгээр тайзан дээр нь тавиад өг сагсуу дээлийг
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Төрхүү (59.153.113.120)
    Парламентад өндөр мэдлэг туршдагатай чадвартай хүмүүс нэрээ дэвшүүлэх ёстой баймаар юм.Төрийн босго өндөр ариун дагшин байх ёстой.
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • увс хүн (122.201.31.91)
    Нутагийн олон чинь дахиад сонгуульд өрсөлдөхгүй болтол чинь дүн тавина.Жавхаа
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Эмгэн (139.5.219.223)
    Одоо нутгийн ахан дүүс чинь дуучин хүүгээ хаана байх хэрэгтэйг чинь хэлээд өгнө дөө.
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • ;danzan (64.119.23.226)
    ажил хийдэг хүнийг бүү оролд гачуурт тосгоноос гурван булгийн ам хүртэл найман км хар зам социализмын үед ч ардчиллын гучин жилд ч хэнч хэзээ ч хийгээгү ажлыг ЖАВХЛАН хийж байна жавхланг гачуурт даяараа гарган бид энэ замаас болж ус цас хатуу шовгор чулуутай замд дугуй хагарна шар хоолой өөд гучин км бүх амнаас малчдын хүүхэд гачууртын сургуульд явган нүцгэн морьтой мотоциклтай өдөр бүр хичээлд ирнэ амилрал мэддэг хүнийг бид их хуралд сонгоно
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
    • ИХ ХУРЛЫН ГИШҮҮН НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ САНААЧИЛЖ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАЛЦДАГ. ХҮН ЕР НЬ САЙН ЧАДДАГ АЖЛАА Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЖАВХЛАН МЭТЭЭС БОЛЖ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ УХРАЛТАНД ОРДОГ
      2020 оны 06 сарын 01
  • Зочин (203.91.115.52)
    7 хоног дэмий тэнэтэл нь алгадмаар хуйтэн царайтай новш
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    7 хоног дэмий тэнэтэл нь алгадмаар хуйтэн царайтай новш
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.178.32)
    Мэдрэл. Монголчуудын сонголтын алдаа. Энэ балайтай юу ч ярих вэ дээ.
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • Дуучин, бөх мэтийн боловсовролгүй хогнуудийг бүү сонго (150.129.141.195)
    Жавхлан бол мэдрэл муутай хогийн нохой банкир Чуданжийгаар нилээн удаан ивээн тэтгүүлсэн, зальтай этгээд, итгэж огт болохгүй.
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (64.119.21.99)
    Дэлхийн монголчуудын тухай Хамаг монгол нэвтрүүлэг сайхан болж сонгогдсон шүү.Гишүүн байх нь хир юм бол. Чадалай хүн зөрүүд байдаг тал бий. Чойжилсүрэнгээс бол дээрээ.
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • өвгөн (64.119.25.231)
    Ёстой хөөрхөн алиа салбадай . Бас тэгээд дуулдаг хүүхэлдэй. Сэтгэц нь эвгүй шүү. Мөдхөн Шар хадны эмнэлгийгн архагын тасгаас дуулна гэж майлна даа.
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (192.82.67.227)
    Ийм хүнийг сонгосон сонгогчид гутамшиг
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.46.141)
    энэ хүн мөрөөр явсан дээрдээ амьтны шившиг болж байгаагаа мэдэхгүй солиоч явах
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.90.11)
    Эрдэнэтийн 49 хувийг хамгаалдаг энэ хүн түмэн олон гэж ярих эрхгүй төлөөлөх эрх өгөх эсэхээ Увсынхан мэдэж
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • ах (64.119.27.61)
    энэ одоо юү хийсэн юм бэ ийм новшийн дуучинг бүү сонгоорой Увс нутгийн ахан дүүсээс хүсэж байна
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • irgen (202.21.117.178)
    DUUGAA DUULAAD YVJ BAI
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.212.116.104)
    EMCHID UZULEREI
    2020 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    13 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    16 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    17 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    17 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    18 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    18 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    18 цаг 44 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    20 цаг 17 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    20 цаг 18 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    20 цаг 50 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    21 цаг 3 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    21 цаг 25 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    21 цаг 28 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    21 цаг 49 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    22 цаг 0 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    22 цаг 9 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    22 цаг 14 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    22 цаг 26 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    22 цаг 33 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК