Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Номин: Бүжиг залуу нас, гоо үзэсгэлэнг хадгалахад тусалдаг

2020-6-01
0
ЖИРГЭХ

БНСУ-ын 14 дэх Seoul international dance competition, БНХАУ-ын Монгол бүжгийн олон улсын хоёрдугаар уралдааны мөнгөн цомын шагналт ҮУИТ-н гоцлол бүжигчин МУСТА Э.Номинг эх үрсийн баярын дугаартаа урьж оролцууллаа. 


-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Эх үрсийн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. 

-Таны ажил, амьдралын сонин сайхнаас яриагаа эхэлье?

Сайн байцгаана уу. Уншигч түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Ойрын үед ажлын ачаалал харьцангуй бага байна. 

-Таны хувьд яагаад бүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ. Бүжигтэй амьдралаа холбосон түүхээ хуваалцахгүй юу?

-Би өөрт яг тохирсон мэргэжлээ олоод хийж байна гэж боддог. Учир нь бүжигчин хүнд байх ёстой бүх өгөгдөл надад байдаг байх. Бүжигчин хүнд өгөгдлүүд байдаг л даа. Техник, бие бялдрын хувьд хуруу гар хөл урт, өндөр нуруутай, бие жац сайтай гэх мэт. Би өөрийгөө бүжигчин болох гэж төрсөн гээд итгүүлчхээд яваад байгаа /инээв/. Бүжгийн урлагт хөл тавьсан түүх минь гэвэл, хүүхэд болгон багаасаа бүжиглэдэг. Би ч гэсэн багаасаа урлагийн үзлэгт орж, шинэ жилээр цасан охин болж байсан. Бага байхдаа урлагийн сайхныг тийм ч их мэддэггүй байсан. Харин “Хөгжим бүжгийн коллеж”-д сурч байхдаа л урлагийн гайхамшгийг таньж, ойлгож, мэдэрч эхэлсэн. Дээд курсийн мундаг ах эгч нараа харж бахархана. Ангиараа очиж чуулгын тоглолт үзнэ. Манай ангид их мундаг бүжиглэдэг хүүхдүүд байсан. Ангийнхаа хүүхдүүдийг дагаад л бүжиглэж сурсан. Мөн олон сайн багш нарын минь ач тус их бий. Ардын багш, Гавьяат жүжигчин Долгорсүрэн  багшаараа анхныхаа тавилтыг заалгасан. Догоо багш дээрээ хоёр жил суралцаж байгаад үлдсэн жилүүдээ Оюун багш дээрээ суралцаж төгссөн.

-Бүжигчин хүн бүр мэргэжлийнхээ онцлог сайханыг хэлэх байх. Харин таны хувьд?

-Бүжиг гоо сайхныг түгээж, сайхан бүхнийг биеэрээ үзүүлж хүний нүдийг баясгадаг гайхамшигт урлаг. Уран зураг, уран яруу хөгжим шиг хамгийн тансаг эмэгтэй хүний сонгож болох мэргэжил бол бүжигчин юм байна даа л гэж боддог. Тухайн бүжгээсээ шалтгаалаад бүхий л мэдрэмжүүд төрнө. Сүүлд оролцсон тэмцээнд манай нөхөр хамт явсан. Тэгээд бүжгийн урлагийн сайхныг маш их биширсэн юм шиг байна лээ. Хүүхдээ бүжигчин болгоно гээд байгаа /инээв/. Өмнө нь огт тэгж ярьдаггүй байсан хүн тус тэмцээний үеэр бүжгийн урлагийн сайхныг мэдэрсэн байх.

-Бүжгийн урлаг хүнийг залуухан үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг үү?

-Тийм. Бүжиг ер нь хүнийг овор багатай, наснаасаа залуухан харагдахад тусалдаг. Манай ажлынхан бүгд наснаасаа залуу харагддаг. Энэ бол мэргэжлийн буян, гавьяа гэж боддог. Миний туршлагаас үзэхэд хөдөлгөөн сайн хийж, хөлсөө гаргах нь хүнийг залуухан байлгадаг. Мөн жил бүр 17, 18 настай шинэ бүжигчид сургуулиа төгсөөд хамт ажиллахаар ирдэг. Залуухан хүмүүстэй хамт ажилладаг болохоор тэдэнтэйгээ адилхан сэтгэж, адилхан ярих нь залуу байхад минь улам илүү нөлөөлдөг байх.

-Таны хувьд суралцахынхаа хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Залуу нас богинохон. Дээр нь эмэгтэй хүн гэр бүл зохиож үр хүүхэдтэй болсон үед хүссэн хүсээгүй өөртөө зарцуулах цаг зав бага болдог юм билээ. Тийм учраас зав зайтай, цаг нартай байгаа бол сургуульд сурж, өөрийгөө хөгжүүлж, хүссэн курс дамжаандаа суралцаж амьдралыг идэвхитэй өнгөрөөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Энэ талаар хүүхэд гаргасан хойно ойлгож мэдэрдэг юм байна. Гэр бүлтэй болохоосоо өмнө би хоёр их сургуульд сурж мастераа хамгаалсан. Мөн бусад хүсэл сонирхлоо хөгжүүлэх зорилгоор чөлөөт цагаараа хэлний курс, нүүр будагчийн курс зэрэг дамжаанд явж уралдаан тэмцээнд оролцдог байсан юм. Тиймээс бодож явсан зүйлсээ өөрийнхөө хэмжээнд биелүүлсэн гэж бодож байна. Одоогоор ажлын бус цагаа 100 хувь гэр бүлдээ зориулахыг хичээж байгаа

-Хийх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ. Цагийн менежмент гаргадаг уу?

-Цаг төлөвлөлт хийхэд их төвөгтэй байдаг. Гэхдээ завгүй байх тусам ажил амжаад байх шиг санагддаг.

-Та хэр мөрөөдөмтгий хүн бэ?

-Мөрөөдөлгүй амьдарна гэдэг утгагүй шүү дээ. Ер нь мөрөөдөмтгий төрлийн хүн гэж боддог. Мөрөөдөхөөр биелээд байх шиг санагддаг юм. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эрмэлзэж тэмүүлэх нь амьдралыг илүү сонирхолтой амттай болгодог юм. Хэрэв мөрөөдлөө уултай зүйрлэ гэвэл бэлд нь явж байна гэж хэлнэ.

-Та амжилтыг юу гэж ойлгодог вэ. Бусдадаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн бүр амжилт гэх зүйлийг өөр өөрөөр л дүгнэх байх. Миний хувьд хүрсэн зорисондоо сэтгэл ханамж үүсгэж, өөртөө бахархах мэдрэмж гэж боддог. Хөндлөнгөөс хэн нэгний хүрсэн амжилтыг хараад дүгнэх хүн ч бий. Эсвэл энэ хүн их амжилттай гэж хүмүүс харж байхад өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус байдаг хүмүүс ч байдаг шүү дээ. Тиймээс хийсэн зүйлдээ өөрөө сэтгэл хангалуун байх нь амжилт гэж боддог юм. Гэхдээ амжилтандаа хэзээ ч ханаж болохгүй.

-Амьдралын үнэ цэнийг юу гэж боддог вэ?

-Амьдралд хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл юм байна. Үр хүүхэд нь эрүүл саруул, хань ижилтэйгээ халуун дотно байж эцэг эх, ах дүү нар бүгд асуудалгүй эрүүл энх жаргалтай байхаас өөр сайхан зүйл үгүй. Ямар ч ажлын ололт амжилт гэр бүлийн аз жаргалын дэргэд өчүүхэн зүйл. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд аль болох цаг заваа гэр бүлдээ зарцуулж байгаарай гэж хэлье. Бүх хүмүүст гэр бүлийн аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • haha (66.181.161.110)
    yahlaaraa ene nomin hulan nertei ylsuud iim sumtai bdg bnaa
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    18 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    1 цаг 37 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    3 цаг 26 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    15 цаг 7 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    15 цаг 13 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК