Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үхлээс зугтаж, амьдралд тэмүүлсэн 28 хоног

2020-6-02
0
ЖИРГЭХ

Гуравдугаар сарын 22.

Хилийн 0101 дүгээр ангийн боомтын аюулгүй байдлын орлогч, ахлах дэслэгч М.Бүрэнсайханы хүү 10 настай Б.Төгсжавхлан бусад хүүхдүүдийн нэгэн адил унадаг дугуйгаараа тоглож байв. Гэхдээ энэ өдөр хүүд золгүй явдал тохиолдохыг хэн ч урьдчилан харж, тааварлаж чадаагүй. Далдыг хардаггүй л юм бол тийм боломж ч байхгүй л дээ.

Аав, ээжийгээ албандаа явсан хойно найзуудынхаа хамтаар дугуй унахаар гарсан хүү хоёр шонгийн хооронд татсан уяанд өлгөгдөж тархиараа газарт саван унасан байна. Өлгөгдөх үед хүүгийн төвөнх нь цаашаа чихэгдэж улмаар амьсгалах боломжгүй болсон байдаг. Ингээд тархинд очих хүчилтөрөгч, цусан хангамж саатаж тархинд үхжилт өгөхийн зэрэгцээ зүрхний цохилт удааширч эхэлжээ. Зээ хүүгээ гэмтсэн талаар өвөө нь хамгийн түрүүнд ээж Б.Ганчимэгт дуулгасан байна. Өглөөхөн үнсүүлээд үлдсэн хүү нь үхэл, амьдралын заагт очсон байна гэж хэн санах билээ. Ээж Б.Ганчимэгийнх нь хувьд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний эмчээр ажилладаг хэдий ч тухайн цаг үед хүүгээ хараад гэнэтийн цохилтонд орон анхан шатны ямар тусламж үзүүлэх ухаанаа олохгүй хэсэг зогссон гэдэг. Харин хажуугаас ээж нь “Чи мэргэжлийн хүн байж хүүдээ тусламж үзүүлээч” гээд цохих үед ухаан орж түргэн тусламж иртэл зүрхэнд нь иллэг хийж, амийг нь торгоожээ. Ингээд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт очих үед зүрх нь бараг зогссон байж. Хүүгийн амийг аврахын тулд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламжийг маш сайн үзүүлж зүрхийг дахин ажиллуулж чадсан байна. Эмнэлгийн зүгээс өөрсдийн чадах хэмжээнд арга хэмжээ авснаа ар гэрт нь дуулгаад яаралтай Улаанбаатар хот явж хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн байна.

Хүүгийн биеийн байдал минут, секунд өнгөрөх бүр улам муудаж, зүрхний цохилт улам алсарч байгаа гашуун үнэнийг эмч нар болоод ар гэрийнхэн нь мэдэж байсан юм.

Хүүг аврах цор ганц арга нь Улаанбаатар явж яаралтай хагалгаа хийх явдал байв. Гэвч 330 гаруй километр замыг эмнэлгийн машинаар туулж, Гэмтгэл согогийн үндэсний төв хүрч чадах эсэх нь эргэлзээтэй. Магадлалын хувьд ч 0 хувьтай байсан юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ахлах дэслэгч М.Бүрэнсайханд ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбууд хандахаас өөр арга байгаагүй. Ингээд хүүгээ аврахыг хүссэн эцгийн авралын дуу хилчдийнхээ дунд гэрлийн хурдаар хадсан юм. Цаг хугацаа хүүг хүлээхгүйг ойлгосон хурандаа В.Намхайнямбуу Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэнд илтгэснээр Батлан хамгаалах яамнаас нисдэг тэрэг нэн даруй хөөргөж, хүүг хоёр цагийн дотор Улаанбаатар хотод авчирсан юм.

Гэмтэл согог судлалын үндэсний  төвийн гадна талбайд онгоц буух боломжгүй тул “Чингис хаан” нисэх буудлаас ТТАХНЭ-ийн түргэний тэргээр хүүг тээвэрлэн авчирчээ.  Эрдэнэт хүний амь нас цаг, минутаар биш секундээр хэмжигдэж эхэлсэн тул цаг алдах эрх хэнд ч байгаагүй. Тиймээс хилчид бүхнийг нарийн тооцоолж, шаардлагатай зүйлийг  нэгд нэгэнгүй нягт нямбай бэлдсэн байж. Цагийн байдал үүссэн үед хилчид шуурхай ажиллаж чаддаг мэргэжлийн онцлог энд тодхон харагдана.

Онгоц хөөрсөн сургаар Хилийн 0101 дүгээр ангийн хамт олон цаг хүрэхгүй хугацаанд өөрсдийн машинаараа онгоц буух зурвас татаж бэлтгэхийн зэрэгцээ эмнэлэгт ороод өмсөх нөмрөг, малгай, улавч, амны хаалт, эхний ээлжийн хэрэглээний мөнгө гээд бүгдийг тэр дор нь бэлдсэн байна. Ингээд Гэмтэл согог судлалын  үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын хамтарсан баг эхний удаа дөрвөн цагийн турш, хоёр дахь хагалгааг цаг гучин минут хийжээ. Удаа дараагийн урт хугацаатай хийгдсэн хагалгаа амжилттай болсон ч хүү эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 28 хоног ухаангүй хэвтэхдээ амьдрахын төлөө тэмцэж байсан юм.

Түүний зүрхний цохилт, даралт энэ хугацаанд хэд хэдэн удаа унаж, бурхнаас хүүгийнхээ амийг гуйн суух аав, ээжийгээ сандаргаад авсан.

Ийнхүү сэхээн амьдруулах тасгийн орон дээр 28 хоногийн турш эмчлэгдсэн бяцхан хүү аав, ээждээ дахин мэндэлж нүдээ нээсэн юм. Үнэхээр ус уух хувь гэдэг энэ болов уу. Амьдрал гайхамшигтай. Хил хамгаалах байгууллагад хилчин бүр, хилчдийн гэр бүл бүхэн үнэтэй. Нэг хилчний гэр бүл элэг бүтэн сэтгэл амгалан байна гэдэг хил хамгаалалтын аюулгүй байдалтай шууд утгаараа бүрэн хамааралтай. Тиймээс нэг гишүүнээ эндэгдэлгүй авч үлдэхийн тулд шуурхай шийдвэрийг гаргаж, хамтдаа зүтгэсэн зүтгэлийн үр дүнд хүү эргэн ирсэн юм. Хүүгийн зүрхний цохилтыг сэтгэл түгшин хүлээсэн хилчдийн хүлээлт талаар өнгөрсөнгүй. 

БҮРЭНСАЙХАНЫ БҮТЭН АМЬДРАЛ

Ахлах дэслэгч М.Бүрэнсайхан сэхээн амьдруулах тасагт хэзээ ухаан орох нь мэдэгдэхгүй даралт, зүрхний цохилт тогтворгүй хүүгээ харан суухдаа “Ой ухаан нь эрүүл биш байсан ч хамаагүй хүүг минь амьдруулж өгөөч. Хоолыг нь ам руу нь хийж өгөөд ч болов зүсийг нь хараад суухад хангалттай” хэмээн залбиран суусан гэдэг. Ингэж гуйх болсон учрыг лавлавал хүүг анх аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэх үед тархи нь үхэжсэн гэх оноштой ирсэн тул ухаан орсон ч саажилттай болж үлдэх магадлал тун өндөр гэдгийг мэргэжлийн эмч нар тайлбарлажээ. Хүүгээ тэврэх хүсэл юу юунаас илүү төрж, амьдруулах арга, ухаан барагдах үед л эцэг хүний сэтгэлээс гарах залбирал тэр байсан болов уу хэмээн бодов. Бурхан аав, ээжийнх нь залбирал, хилчдийн хүслийг сонссон гэлтэй. Өнөөдөр хүүгийн ой ухаан эрүүл саруул, ярьж, сэтгэж, хоёр хөл дээрээ зогсдог болжээ. Амьдрал дэндүү сайхан гэдгийг мэдрүүлсэн энэ үйл явдлыг сурвалжлахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг зорьсон манай багийг очиход Б.Төгсжавхлан хүү дуу дуулж, аав руугаа алхаж чаддаг болсноо харуулсан юм.

Хүнд өдрүүдээ давсан ахлах дэслэгч М.Бүрэнсайхан, түүний гэргий Б.Ганчимэг нарын царайд аз жаргал гэрэлтэнэ.

Өдрөөс өдөрт биеийн байдал нь сайжирч буй хүүгээ хараад амьдралыг илүү ихээр хайрлаж суугаагаа ярив. Харин Б.Төгсжавхлан эмнэлэгт удаан хэвтэж байгаа тул Сэлэнгэд үлдсэн гэр бүлийнхнийгээ санаж байна хэмээн хоолой зангируулан мэнд хүргэв.  Сэтгэл хөдөлж буйгаа нулимсаараа илэрхийлнэ гэдэг ухаан санаа эрүүл байгаагийн илэрхийлэл. Одоогийн байдлаар хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хэдхэн хоногийн дараа эмнэлгээс гарах гэнэ. Гэхдээ тархинд хүчилтөрөгчийн дутмагшил байгаа тул сэргээн засах, хүчилтөрөгч нөхөх эмчилгээ Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн хийгдэ аж. Эмч нар хүүгийн биеийн байдал маш хурдан сайжирч байгааг хэлж, ховорхон тохиох гайхамшиг гэдгийг онцолсон юм. Яг ийм оноштой хүн сэтгэцийн хувьд саажилтад орох, эсвэл маш урт хугацааны эмчилгээний үр дүнд хэвийн байдалдаа очдог байна. Харин Б.Төгсжавхлангийн хувьд зургаан сарын дараа бүрэн эдгэрч тавдугаар ангидаа элсэн ороход асуудалгүй хэмээх сайхан мэдээг дуулгав.

Энэ гайхамшгийг хилчид хамтдаа бүтээж, ахлах дэслэгч М.Бүрэнсайханы гэр бүлд бүтэн амьдрал бэлэглэжээ.

Ахлах дэслэгч М.Бүрэнсайхан нэр шигээ элэг бүтэн, бүрэн сайхан аж төрөх хувь тохиолтой ажээ. Түүний хувьд Хил хамгаалах байгууллагад харуулын даргаас эхлээд офицерын бүрэлдэхүүнд ортлоо 15 жил ажиллаж байгаа юм. Хилчин аавын тэнгэрлэг хувь заяа, хилчдийн халуун сэтгэл энэ гэр бүлийг түшиж чадсан. Алдрайхан үр минь ч нэр шигээ ухаан төгс, жавхаалаг сэргэлэн цовоо ирээдүйд цагаан нөмрөгтэй эмч болно хэмээн хэвлүүхэн хэлсэн юм.

МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ

Б.Төгсжавхлан хүү 2010 оны зургадугаар сарын 01-нд айлын ууган хүү болон хил дээр мэндэлсэн юм.

Аюулын ард гарч чадсаны баяр, хүүхдийн баяр, төрсөн өдрийн баярын давхар давхар бэлгийг барихаар “Араг” студи, ТВ9 телевизтэй хамтран хүүгийн мөрөөдлийг биелүүлэхээр “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт олон очсон юм. Б.Төгсжавхлан хүү тооны хичээлдээ дуртай, хэд хэдэн олимпиадаас алт, мөнгөн медаль хүртэж байсан сэргэлэн жаал юм.

Тэрбээр айлын ууган хүүгийн үүргийг бусдын адил хүлээдэг.

Хичээл номдоо шамдахын зэрэгцээ дүү нараа харж, эгчдээ туслах хариуцлагатай үүргийг аав, ээжийн эзгүйд хүлээдэг байжээ. Хүү өөрийн гэсэн хобби, мөрөөдөлтэй. Жүжигчин Жижгээ, Цогтоо хоёрын тоглосон киног үзэж, дуулсан дууг нь сонсох дуртай гэсэн. Мөн ухаалаг утас авч өгөхийг аав, ээжээсээ шалдаг байжээ. Тиймээс “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт олон хүүгийн хайртай жүжигчдийг эмнэлэгт авч очиж гэнэтийн бэлэг барьсан юм. Хүүд барих гэнэтийн бэлгүүд үүгээр дууссангүй. Хил хамгаалах ерөнхий газрын даргын мэндчилгээ, хилчдийн гарын бэлэг, ХМТХ-ийн хамт олон Жи мобайл компанид хүсэлт тавьснаар J4 гар утсыг бэлэглэсэн юм. Анх хайртай хоёр жүжигчинтэйгээ утсаар ярина гэж төсөөлж байсан боловч эмнэлгийн тасагт ороод ирэхэд хүү баярласандаа уйлчихсан.  Хүн эрүүл саруул, элэг бүтэн байвал хүсэл мөрөөдөл их бага гэлтгүй хэзээ нэгэн өдөр биелдэг гэдгийг хүн бүхэнд мэдрүүлсэн сайхан нэвтрүүлэг боллоо. Төгсжавхлан хүү хүсэж байсан гар утас, хайртай жүжигчинтэйгээ уулзах мөрөөдлөө биелүүлсэн бол хүүгээ эрүүл саруул болгох аав, ээжийн болоод хилчдийн мөрөөдөл биелсэнийг харсан гэрэлт өдрийг дэлгэцэнд буулгаж үлдээсэн гэгээн өдөр байлаа.

Ахлах дэслэгч М.Бүрэнсайханы гэр бүлийн ТАЛАРХАЛ

Хүүд минь амьдрал бэлэглэхэд гүн туслалцаа үзүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу болон захирагчийн зөвлөлийн гишүүд, хилчдэдээ гэр бүлийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

Мөн цаг алдалгүй  эмнэлгийн тусламж авах боломжоор хангасан хурандаа Н.Баясгалан даргатай нисэх багийн бүрэлдэхүүн болоод ТТАХНЭ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч, дэд хурандаа Б.Баттөмөр, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэг, Б.Отгончимэг эрхлэгчтэй хүүxдийн тасгийн хамт олонд гүн талархал илэрхийлье. 

Манай гэр бүлд тохиосон энэ хүнд цаг үед эд материалын болон сэтгэл санааны байнгын дэмжлэг үзүүлж байсан Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболд, Хилийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн, штабын дарга, дэд хурандаа Н.Мөнхнасан, Хилийн 0218, 0243, 0245 дугаар анги, Хилийн 0303 дугаар тусгай салбарын хилчдэдээ баярлалаа. Хүүгийн минь амь нас аюулгүй, биеийн байдал тогтворжиход та бүхний тус дэм их байсныг дахин дахин илэрхийлье. Хилчдийнхээ сүүн цагаан сэтгэл, алтан гарт эмч нарын ачаар хүү минь аав, ээжтэйгээ эрүүл саруул амьдрах болсонд баяртай байна. Аюулын ард гарах хүртэл үргэлж хамт байсан та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан, аз жаргалын дээдийг гэр бүлийнхээ өмнөөс хүсч байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Tungalag (43.242.243.129)
    Huud az jargaliig husii.odoo alzahguiee.tsogtoo jijgee 2g harsan harts goe bsan huud jargal beleglesen buh hund bayarlalaa
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Z (98.169.40.24)
    Saihan ger bul bna. Aztai huu umaa, Za gargaj husie
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    2 цаг 38 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    4 цаг 52 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    5 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    6 цаг 22 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    7 цаг 47 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    8 цаг 0 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    8 цаг 21 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    8 цаг 32 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    8 цаг 42 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    8 цаг 49 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    9 цаг 0 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    9 цаг 21 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    9 цаг 25 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    9 цаг 26 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    9 цаг 31 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    9 цаг 36 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК