Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнхнасан дарга аа, та ажлаа хийвэл хий. Үгүй бол суудлаа тавьж өг!

2020-6-02
0
ЖИРГЭХ

Аймгийн Засаг дарга нараас хууль хяналтын байгууллагын үүдийг багагүй сахисан хүн нь Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан. Засаг дарга уу, АТГ-ын сахиул уу гэдгийн алин нь болох нь мэдэгдэхгүй шахуу болтлоо хэвлэлээр баалуулсан түүнд холбогдох авлига, албан тушаалын гэх бараан түүх багагүй бий. Хамгийн наандаж л аймгийн ИТХ-ийн дарга Б.Өсөхбаярын хамт АТГ-т шалгагдсан.

Асуудал нь аймгийн ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлж, Цэнхэр сумын таван га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон гэх. Үүнээс гадна ХААИС-ийн хүрээлэнгийн захирлыг дарамталж, зодсон. Аймгийн төвд баригдсан худалдааны төвийн барилгад 3,25  тэрбум төгрөг төсөвлөж, төсвөөс гаргасан гээд АТГ-ын сахиулаар тодроод байсан тэрбээр шүүх засаглалтай муур, хулгана болж тоглож байна.

Энэ нь Ц.Мөнхнасан дарга Хайрхан сумын МАН-ын дарга Н.Отгонбаярын гэргийг ихэд анхаарч ажлын байртай болгож үйлээ үзэж буй бололтой.

Тодруулбал, Хайрхан сумын ЕБС-ийн Г.Баярбатыг 2017 оны долдугаар сарын 25-нд үүрэгт ажлаас нь халах тухай захирамжийг Засаг дарга Ц.Мөнхнасан гаргасан байна. Шалтгаан нь аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг асуудал.
 

Асуудлыг нэг талаас нь харвал, аймгийн Засаг даргын хувьд байж болох шаардлага тавьсан гэж харахаар. Гэвч асуудлыг ухаж үзвээс өөр болох нь харагдана.

Өөрөөр хэлбэл, ажлаасаа халсан шийдвэрийг Г.Баярбат хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд ханджээ. Тэрбээр “Хайрхан, Булган, Цэнхэр сумын сургуулиудтай тодорхойгүй шалтгаанаар үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Үр дүнгийн гэрээ байгуулъя гэхээр Ц.Мөнхнасан дарга завгүй байна гэдэг байсан. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд гэрээ байгуулж, үүнээс нэг сарын дараа буюу зургадугаар сарын 5-нд үр дүнгийн тайлан авсан. Ингээд үр дүнгийн тайлан хангалтгүй гэсэн. Угтаа бол манлайллын зорилт, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, тусгай зориулалтын арга хэмжээ гээд нийт 60 гаруй арга хэмжээний үр дүнгийн гэрээний хавсралтаар ирдэг. Би тайлангаа 37 хоногт багтааж, арай хийж бичсэн” гэсэн тайлбар шүүхэд өгчээ.

Ингээд шүүхээс Ц.Мөнхнасангийн захирамж хуульд нийцэхгүй гэж Г.Баярбатыг ажилд нь эргүүлж авах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд ажилд нь эргүүлж авсан ч гуравхан сарын дараа дахиад халсан байна. Энэ нь ажлаа тасалсан гэх “аман” үндэслэл.

Г.Баярбат захирал хэзээ, яаж ажлаа тасалснаа мэдэхгүй учир шүүхэд дахиад л хандсан байгаа юм. Шүүхээс мөн л ажилд нь эргүүлж ав гээд шийдэж.

Засаг дарга Ц.Мөнхнасан ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, энэ оны хоёрдугаар сард ажилд нь аваад эргүүлээд өнгөрсөн тавдугаар сарын 7-нд халжээ.

Эл процессоос харвал, Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баярбат сандал, ширээнээсээ зулгаацалдаж, Засаг дарга Ц.Мөнхнасан нь үүнд өширхсөн гэж харагдахаар. Гэвч үүний цаана өнөө л жалга, довны үзэл байгаа бололтой юм.

Энэ нь Г.Баярбатыг ажлаас нь халах бүртээ тус сумын МАН-ын дарга Н.Отгонбаярын гэргийг Э.Ундармааг оронд нь томилдог аж. Эл шийдвэрийг тус сургуулийн багш, ажилчид хэчнээн эсэргүүцээд ч нэмэргүй, харин ч ад шоо үзэгдэх дээрээ тулсан байна.   

АТГ: Ц.МӨНХНАСАН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ТОМИЛГОО ХИЙСЭН

“Өт хүртэл биед нь хүрэхэд арвалздаг” гэж үг бий. Мөрөөрөө ажлаа хийж явахад нь ялих ялихгүй шалтагаар удаа дараа ажлаас нь халахаар Г.Баярбатад хардлага төрж. Тиймээс Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргажээ. АТГ-ын шалгалтаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь Хайрхан сумын ЕБС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Э.Ундармааг 2017 оны долдугаар сарын 25-ны өдөр болон 2019 оны хоёрдугаар сарын 18-нд томилсон нь хувийн ашиг сонирхлыг урьдчилан хянуулаагүй нь ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо хийгдсэн гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгосон байна.

Тиймээс дахин ийм зөрчил гаргахгүй байх, хууль, журмын биелэлтийг хангаж ажиллахыг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд албан бичиг хүргүүлсэн болно гэдэг утга бүхий албан бичгийг АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтстийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар хүргүүлжээ.

Хамгийн гол нь АТГ-аас ингэж болохгүй, хууль бус байна гээд шалгаж тогтоогоод бичиг явуулсаар байтал өнөөг хүртэл өөрийнхөө үйлдэлд Ц.Мөнхнасан дарга өчүүхэн ч дүгнэлт хийсэнгүй. Харин ч өмнөх дутагдлаа дахин дахин давтсаар л...

ХЭН НЬ ХЭН БЭ?

Бид энд хэн нэгний талд орж, өмгөөлж, хайцаалж, эсвэл харлуулах гэсэнгүй. Хамгийн гол нь аймгийн удирдлагууд жалга, довоороо хуваагдаж, хэт намчирхсан шийдвэр гаргаснаас болж эгэл жирийн төрийн алба хаагчид хохирч байна. Ийм үзэгдэл гаарсныг хууль хяналтын байгууллагаас тогтоосон. Яг үүний тод жишээ нь Г.Баярбат захирал. Түүний хувьд 2006 -2014 он Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мэдээлэл зүйн багшаар ажилласан туршлагтай. Ингээд 2014-2015 он тус аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Түншлэл олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байгаад сургалтын албаны даргаар ажилласан. Улмаар 2016 оноос Хайрхан сумын ЕБС-ийн захирлаар ажиллах болж. Боловсролын салбарт нийт 14 дэх жилдээ ажиллаж буй туршлагатай нэгэн.

Гэтэл улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга Ц.Мөнхнасан гэдэг хүн түүнийг гурван удаа өөрийн үзэмжээр халж, хоёр удаа шүүхийн шийдвэрээр ажилд нь буцаан томилсон.

Нэг үгээр хэлбэл, Ц.Мөнхнасан гэдэг хүн шүүхтэй муур, хулгана болж тоглох зуур Хайрхан сумын ЕБС-д хөл толгой нь олдохгүй эмх замбараагүй байдал үүсээд байна. Учир нь сургуулийн багш, ажилчид болоод үйлдвэрчний эвлэлээс Г.Баярбатыг ажлаас нь халсан нь хууль бус хэмээгээд төрийн алба нь улс төрийн намаас ангид үйл ажиллагаа явуулах ёстой гэж эсэргүүцэж байгаа юм. Тиймдээ ч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт сургуулийн хамт олноос өнгөрсөн тавдугаар сарын 28-нд буюу өнгөрсөн дүрэв гарагт бичиг хүргүүлжээ. Сургуулийн хамт олон аль нэг нам, эвслийг дагаж эсэргүүцэл үзүүлсэнгүй.

Харин ч төрийн албыг улс төрийн нам, эвслээс ангид байлгаж, шударгаар хөдөлмөрлөж яваа нэгнийг улс төрийн өнгөөр гадуурхаж, хавчихыг эсэргүүцэж буй юм.

Тиймээс Ц.Мөнхнасан дарга аа, та ажлаа хийвэл хий. Үгүй бол сандал ширээгээ эртхэн шиг хүлээлгээд өгчих. Төрийн алба төрлийнх биш, тэр дундаа намчирхсан үзлээс ангид байх ёстойг та өнөөг хүртэл ойлгоогүй юм бол бүхэл бүтэн нэг аймгийн толгойлж суух эрх танд алга гэдгийг цохон тэмдэглье.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Мөнх (66.181.188.17)
    Ийм арчаагүй гөлөгнүүд ширээ сандлаа өгөөд зайлбал яасын бэ???
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Д. Эрдэнэцогт (202.9.46.102)
    Нотлогдоогүй асуудлыг олон түмэнд зарлах буруу. Залуу засаг даргыг дэмжээд ажиллуулах ёстой. Аймаг орныхоо талаар багагүй ажлыг амжуулж яваа засаг. Ажилд нь амжилт хүсье.
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Мангар хүү (202.55.188.42)
    Мөнхбат баатарбилэг 2 гөлөг мөнхнасан гэх мулгуугаа шийдээгүй цагт архангай аймагт ирээд хэрэггүйг хэлье.
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Болгар (202.55.188.42)
    Ийм бузруудаас хурдан салах хэрэгтэй
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.90.28)
    Эшш зайлуул даа
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.235.214)
    Zailaach ajilaa hiij chadahgvi bol monhnasan
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    56 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 2 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    11 цаг 28 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 49 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 54 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК